Анх аялал эхлэх үэс л бүх бэрхшээлийг давж гарна гэж өөртөө амалсан. Москвагаас СтПэтэрбург орох маш олон замууд байсний нэг нь галт тэрэг юм. Миний хувьд зардлийг хамгийн багаар бодож байхаар анх амай-ароунд прожэктийг төлөвлөсөн тул пласкартийн билетийг Москва хотийн Лэнинградский вокзалаас 10 $-р авсан юм. Маш хүнд ачаатай байсан тул ачаагаа хадгалуулахаар шийдлээ. Төлбөрт хайрцаг байдаггүй бөгөөд зөвхөн нийтийн хадгалах тавиур бүхий өрөөнд нэг бүрийг нь 4$-р тавилаа. Тэнд хүмүүсийн цүнх ямарч хамгаалалтгүй бөгөөд үйлчилж байгаа хүмүүс нь ч нээх найдвартай харагдахгүй байлаа. Москвагаас СтПэтэрбургруу байнга галт тэрэг явдаг ч би шөний галт тэргийг сонгосон юм, учир нь шөнө 01 -д суугаад өглөө 10 цаг гэхэд Ст Пэтэрбургд ирэхээр тооцоолов. Цагаасаа 5 цагийн өмнө вокзалд ирсэн байсан тул Кирилл руу залгатал намайг вокзалаас гэртээ авчирч хоолоор дайлаад бага зэрэг буу халж байгаад галт тэрэг явах цагт буцааж хүргэж өгсөн юм. Оросуудын чанар муудсан гэж яридаг хүмүүс тодорхой нэг жишээг л ярих хэрэгтэй байх гэж бодогдож байлаа. Учир нь бид ч гэсэн тийм сайхан сэтгэлтэй хүмүүс ч бас биш шүүдээ! Яаж ч байсан нутагтаа буцаад аяны хүнд байнга тусалж байхаар өөртөө амаллаа. Ингээд галт тэргэндээрээ ирлээ, билээтээ үзүүлээд суудлаа эзэллээ. Үнэхээр пласкартаар явах туршлага байхгүй байсан тул дээд орыг захиалсан юм. Харин тэнд…. Ингээд галт тэрэг хөдөллөө. Бүгд оросууд байсан бөгөөд ганцхан ВИЭТНАМ залуу хажууд таарлаа. Тэрээр оросоор маш муухай аялгатай яриж байсан тул англи хэлээр ярихаар шийдлээ. Тэр Ст Пэтэрбургийн Нисэхийн ангид улсийн зардлаар сурдаг гэсэн бөгөөд монгол оютнууд ч байдаг гэсэн. Маш сайн танилцаж найзууд боллоо. Цагаан хэрэглэл 5$ -р хэрэглүүлдэг ч надад аяны уут байсан тул хэрэг болсонгүй. Пласкартад бүгд надруу харж илт гадаад гэдэг нь мэдэгдэж байлаа. Хэрвээ та нар пласкарт гэж төсөөлөхгуй байгаа бол хаалгагүй, хүмүүс холхисон, коридорт ороо зассан нийтийн вагонийг хэлнээ гэж тодорхойлох байх. Унтахаар болж хүмүүс ороо засаад хэвтлээ. Би ч гэсэн ороо засаад юмийг яаж мэдэх вэ гээд гутлаа ч гэсэн дээшээ аваад тавилаа. Шөнө дунд гэнэт сэртэл байгалийн хууль үйлчилж халуун агаар дээш хуримтлагдаж, маш халуун бүгчим байсан тул босч таамбарт гарлаа. Аялийн өвөрмөц зам байнадаа гэж бодогдсоор үүр цайлгалаа. Бүгд сэрж гарах бэлтгэлээ хийж байх тэр үед найз виэтнамаа гарч байгаад хэрхэн буудал очиж болох талаар тайлбарлаж өгөөрэй гэхэд тэрээр ок гэж хариуллаа. Цунхээ аваад гараад иртэл адил цариат залуу маш хурдан алга болснийг мэдлээ. Энэ миний виэтнам үндэстэнтэй танилцсан анхний сэтгэгдэл болж үлдлээ. Вагоноос бууж ганц алхах төдийд л цагдаа ах нар ирж бичиг баримт шалгаж эхэллээ. Ямарч зөрчилгүйг ойлгосон тэд ’’яагаад заан алаад байгаа?’’ гэдэг онигоонд гардаг шиг бүх аялийн маршруутаа үзүүл гэлээ. Аз болж миний карманд яахоо мэйлийг цаасан дээр принтэлсэн захиа байлаа. Түүнийг үзүүлтэл за за гээд явууллаа. Хэрвээ тэр захиан дээр монголоор юу бичсэн байснийг ойлгосон бол лав намайг садар самууны хуулиар торгоно гэх байсан байх. Хэ хэ. Ингээд вокзалаас гарах хүртэл нийт 5 удаа шалгуулав. Ийнхүү Московский вокзалаар Стпэтэрбург хотруу гарлаа.

Horaayy..there are 3 comment(s) for me so far ;)

#1

Ter Vietnam baagii huuugiiin baachkaa vee yasan?

agiimaa wrote on 2008/11/24 - 20:23
#2

shartaa yu xo?

bobi wrote on 2009/01/07 - 00:28
#3

А кто снимал фотографии?

Зоригто wrote on 2009/09/11 - 10:50
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.