Дэлхийн тойрон аялал хийж яваа Монгол залуу АМАЙ-тай танилцана уу: Тэрээр 2005 оны 11 сард Улаанбаатараас гарсанаас хойш Орос, Финланд, Швед, Норвеги, Дани, Недерланд, Грек, Турк, Сири, Иордан, Изриал, Египт, Судан, Малави, Замби зэрэг Европ, Ойрхи Дорнод, Африкийн 27 орны 500 гаруй хот суурингаар дайран өнгөрч, одоо Өмнөд Африкийн CapeTown -д түр саатаад байгаа аж.
Түүний аялалын тэмдэглэл болон авсан фото зурагнуудыг http://amai.dot.mn сайтаас үзээрэй.
Mongolian Nationalism
Амай /CapeTown/
Монголд сүүлийн үед маш олон хүмүүс эх оронч үзлийг үндсэрхэг үзэлтэй хольж, зарим нь бүүр фашизмийн үзэл
баримтлал бүхий улаан дээр цагаан тойрогт хар хас тавин машин дээрээ хэрэглэж, үүнийгээ монголийн үндэсний билэг тэмдэг гэж андуурч байгаа билээ. Тэдгээр хүмүст фашизм, Нацизм гэдэг юу билээ, үндсэн үзэл баримтлалд нь АРИ үндэстнээс бусад үндэстэн мөхөх эсвэл боолчлогдох ёстой гэсэн уриа байдгийг тайлбарлаж өгөх хүн байвал би их баярлахсан. More…Тэгэж их гаднийхнийг үзэн ядаж байгаа хэрнээ монгол үндэстнээ хүндэлж эх орноо хайрладаг билүү гэдэг асуулт бас өөрстөндөө тавих хэрэгтэй байх гэж бодож байна. Бид халуун тамын тогооний үлгэр гэж ярих дуртай боловч үлгэр гэдэг үгийг амьдрал гэсэн үгээр соливол өнөөгийн монголчуудийн амьдралийн тухай тодорхой ойлголттой болох байх. Мэдээж зарим хүмүүс үүнийг уншаад эсэргүүцэх нь мэдээж гэхдээ хэрвээ гудамжинд гараад хүмүүсийн хоорондийн харьцаа, амьдралийг үзэхэд бүх юм ойлгомжтой болох нь мэдээж. Маш олон улс үндэстэний амьдрал, соёл иргэншлийг үзлээ, ирээдүйд ч үзэх байх. Гол бодогдох зүйл бол бидэнд 800 жилийн өмнө байсан үндэсний баатар, өвөг дээдэс үлдээсэн соёлоос өөр ямарч нийгмийн үнэт зүйлгүй оюуны ядууралтай улс болсон мэт санагдаж байна . Үнэхээр гадныхныг үзэн ядаж, өөрсдөөсөө дайжаад баймаар байгаа бол буцаад нүүдлий соёл иргэншил рүүгээ шилжицгээх үү? Гадныхныг гэж үзэн ядахаас илүү тэдгээрийн мэдлэг туршлагийг ашиглаж монголчуудийнхаа амьдралийг сайжруулвал яасан юм бээ?! Энэ өгүүлбэрээрээ монголчуудыгаа ажилгүй болгож гадны ажилчдыг авч ажилуулж байгаа асуудлыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд, юуны түрүүн монголын эрх ашигт нийцэж байнуу, үгүй юу гэдгийг л шийдэж сонгох хэрэгтэй байх. Энэ тал дээр хүмүүсээ ярилций! Үндсэрхэг үзэл үү? Эх оронч үзэл үү?
959 уншигдсан



2007/07/05
| 3,756 Үзсэн 


















Horaayy..there are 6 comment(s) for me so far ;)
Sain uu, Amai. Ayalal dajgui biz dee.
Chinii blog bolon temdegleluudiig sonirhon unshlaa.
USA-aar ayalah tolovlogooniihoo talaar huviin e-mail ruu bichne uu.
Hunii gazar biee bodoj yavaarai. Za ayan zam chini olziitei baig,
Bazaraa
Amai, sain yavjeenuu?
Chamtai sanal negdej bn. Unet zuil , undesnii bayalag gedgiin tuhaid manaihand oilgolt uneheer bguiee. Harin haaya neg TV-r yarij bgaag uzvel haa gants zaluus odoo undestnii bayalag geech yumnii talaar yarij bgaa haragddag yum. Chinii temdegleluud ih sonirholtoi yum.
Tsaashdiin ayalald chin amjilt husye.
ZA ENE CHIN HARIN ESTOI UNEN SHUU!
BUSDIIG UZEN YADAJ BAIJ UURINHOO UNDESTNIIG SERGEENE GEJ BAIHGYY EE!
hehe nadtai tustei nertei yum uu da
sain bna yy? tanii bvh uran bvteel vnheer ih taalagddag shuu, en ercheerei vrgeljlvvleerei!!! Good luck in your future vision… And i wish you all best!!!
Christian Mother’s Day Poems
More information about Top 10 Mothers Day Gifts:
http://www.wikio.com/article/101123784|Mothers Day Gifts