2007.09.11
Pretoria Их Сургуулид хичээл заагаад буцаад Johannesburg хотдоо ирлээ. Емайлээ шалгатал нэгэн охин захиа бичсэн байсан бөгөөд тэрээр уулзаж танилцах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрээр Pretoria хотийн классик хөгжмийн ангийн оюутан байсан тул, Johannesburg – ийн Их сургуулийн Филармоний зааланд Оркестр хөгжимийн тоглолт үзхийг санал болголоо.
Хэрхэн тийшээ хүрж болхийг лавлаад өөрийн хуучин Тоёотагаа орхиж, Marietha гийн шинхэн Мазда машинаар болзоонд явлаа. Орой үдэш хотийн төврүү явхийг маш олон хүмүүс эсрэг байсан ч, Их сургуулийн Филармонийн заал байрлдаг орчин аюул багтай гэж хэллээ. Харин газрийн зураг заагаад, Эдгээр гудамжруу андуураад орохгүй байхийг анхаарууллаа. Johannesburg хотод амьдраад сар хагас болсон байсан тул аюлгүйн дүрэм, хотийн газрийн зураг, зам сүлжээг маш сайн мэддэг болсон байлаа. Тоглолтоос цагийн өмнө Johannesburg – ийн Их сургуулийн хотхонд ирлээ. Дэлхийн том том их сургуулиуд өөрийн оюутний, болон сургалтийн хотхонтой байдаг юм. Зам андууралгүй ирлээдээ гэж бодлоо, үүдэн дэх хамгаалтийн албанд тоглолтонд ирснээ хэлээд нэвтэрлээ. Эн их сургууль бас Pretoria-гийн их сургуультай адил хотийн төвд маш том газар нутаг эзэлдэг юм байнаадаа гэж бодлоо. Их сургуулийнхан Филармонийн байрлуу дөхлөө, үүдэнд маш олон машинууд цугласан байлаа. Үнэхээр хөгжилтэй улсууд боловсролоос гадна хүмүүсийнхээ урлагийн мэдрэмжинд маш их анхаардгийг Филармоний байрлуу ороод мэдэрлээ. Улсийн филармоний театр гэж байхаар нөсөр том, үзэсгэлэнтэй байгууламж байлаа. Монголд бид боловсрол гэж хүмүүсийг хэрэгтэй хэрэггүй мэдээллээр шахдаг хэрнээ, Хүмүүсийн урлагийн мэдрэмжинд тэр болгон анхаардаггүй санагдлаа. Филармоний үүдэнд Николийг хүлээж суулаа. ирсэн зочдийг хархад 80 % н цагаан арьстай ахмад насний хүмүүс байлаа. бодвол хуучний скоолийхан байх. Нэгэн эгч хажууд суулаа, бид ярилцах үед би – Энд ягаад зөвхөн цагаан аристай хүмүүс цугласан юм?
- Хар арьстай хүмүүс өөрийн соёлтой, европийн классик хөгжим ойлгодоггүй байх! гэлээ. Тэрээр Харуудийг боловсролгүй учраас гэж давхар тайлбар тависан ч би дотроо
- Үндэстэн бүр өөрийн гэсэн өвөрмөц соёлтой, гадний соёл тэр болгон шүүд шингэж чадахгүй! Миний Монголоос ирсэн гэдэгт итгэж өгөхгүй, тэнд маш их хүйтэн гэж сонссон тухайгаа хэллээ. Би Николийг огт хараагүй байсан тул, орж ирж буй охин бүрийн харцийг барих гэж хичээж байлаа, Никол үүдээр орж ирлээ, царайлаг надтай чацуу өндөртэй, гоё биетэй охин намайг хараад мэндэллээ. Би анзаарагдахгүйгаар Pretoria их сургуулийн хичээлийн ангид авсан зургуудаа шалгаад, тэр охиний сууж байсан байрлийг нь оллоо. Ярианий дундуур
-Чи хичээлийн ангийн зүүн талд сууж байсан уу? гэлээ
- Чи намайг анзаарсан юмуу?
–мэдээж, царайлаг охинийг анзааралгүй яахав! гэж ичихчгүй хэллээ. Уг тоглолтонд ирсэн хүмүүс ихэнх н костюм, дресс кодтой байлаа /Дрэсскод гэдэг н ямарваа нэгэн арга хэмжээнд тохирох хувцасийг зохион байгуулагчид н зааж өгсөн байхийг хэлнэ/ харин би гэж ямарч соёлгүй бүдүүлгээр хэлүүлхээр байснаа мэдэрлээ, надад үнэхээр тийм костюм байхгүй юмчин гэж дотроо өөрийгөө зөвтгөлөө. Уртаашаа нэг кет, сандал, нэг өмдтэй шүүдээ! Өндөр хөгжилтэй газрууд төрийн арга хэмжээнээс гадна төрөл бурийн арга хэмжээнд өөрийн гэсэн ДРЭСС КОД-ийг урилга, тасалбар урилга дээр заасан байдаг юм, Данцэ Клубд орход хүртэл ПҮҮЗ өмссөн бол мөнгөтэй байсан ч оруулдаггүй шүү. миний бодлоос: надад нэгэн санаа төрлөө Монголийн Бөхийн өргөөнд бид Үндэсний хувцасний ДРЭСС КОД-ийг хууличилбал ямар вээ? үзэх гэж буй хүн бүр Монгол үндэсний хувцастай байвал гоё шүүдээ, хажууханд хувцасгүй хүмүүс бас хувцас түрээсэлж болдог. цаашдаа Монголийн үндэсний хувцаний загварийн хөгжилд бас нэмэр болно шүүдээ! Гадаадийн жуулчдад гэсэн Монгол ёсийг дагах хэрэг гарна, Бид тэдний ёсийг дагдагтай адил.Орж үзсэн ч урамтай, Дэлхийд хүмүүс СУМО-г ёс жаягаар нь маш их хүндэлдэгтэй адил бид шинэ дүрэм соёлуудийг бие болгох хэрэгтэй шүүдээ! Европод Филармонд ороход Үдшийн тансаг хувцаслалтгүй бол бас нэвтрүүлдэггүй шүүдээ, Эрэгтэй хүмүүс хар өнгийн костюм гээд урилга, билэтэнд н заасан байдаг юм! Тэрээр хэсэг найзуудтайгаа байсан бөгөөд , бид билет авхаар боллоо. Оюутан бол 25 ранд бусад н 100 ранд гэлээ, 1$-7ранд.
Бид хөгжмийн заал руу орохоор боллоо, тухайн барилга 70-80 аад оны үед баригдсан нь загвараас харагдаж байлаа. Би эргэн тойрнийг хараад үнэхээр биширч байлаа. Их сургууль өөрийн гэсэн ийм сүрлэг том Филармоний заалтай байдаг, харин манай их сургуулиууд хичээлийн ангиа л тохижуулахгаад үзээд байдаг! хэ хэ. Гэхдээ өөрийн тэмдэглүүдээрээ шинээр боловсорч буй Монголийн шинэ үейин хүмүүст шинчлэл хийх мэдээллийг өгч байгаа гэж өөртөө итгэдэг юм. Цаг нь болхоор бүх юм сайхан болно.
Белтажинд суудал дээрээ сууцгаалаа. Үүдэнд тоглох хөгжмийн хөтөлбөр байснийг би анзаараагүйч, найзууд надад нэгийг өглөө. яачиж байсан Бэтховэний 5 дугаар симфонийг тоглох юм байнаа гэж мэдлээ. бусад хөгжмийг мэдэх юм алга байлаа. Би өмнө дандаа прогрэссивэ хөгжим сонсож, классикаас Вивалди, Бэтховиноос холдоогүйгээ мэдлээ.
Хэсэг хугацаанд хулээж байтал, хөгжимчид суудалдаа сууж хөгжмийн унгуу тохируулж эхэллээ. бугд бэлдсний дараа удирдаач гарч ирлээ. Бүх хүмүүс түүнийг тайзан дээр гараад хоёр гараа өргөх хүртэл алга ташиж байлаа. Хөгжим эхэллээ.
-Классик хөгжмийг анх удаа амидаар сонсож байнадаа! Бэлтаж дээрээс узэж байсан тул, бүх хөгжимчдийн худулгуунийг анзаарч харлаа. Ямар хөгжим дээр тоглож байгаагаас хамааран ижил хэмнэлд худулж байлаа. Урлагийн хүний нэг байх ёстой шинж бол дүрдээ, хөгжимдээ, хийж байгаа зүйлдээ бүрэн итгэж орох явдал юм. Мэдээж өдөрт хэд хэдэн удаа тоглолт хийж байгаа хүн , тоглох бүрдээ хөгжмийн транцэд орох н хаашаа юм, гэхдээ ядахнаа үзэгчдийг хүндэлж дур эсгэх хэрэгтэй гэж нэгэн залууг харах үедээ бодлоо. Уг дугаарийг тоглож байгаа бүх хөгжимчдээс тэр залуу содон харагдлаа. Энэ хөгжмийг тоглох нь түүний хувьд ёстой нэг цагаа гарздаж байнаадаа гэсэн мэт царай харагдаж байлаа. Харин тайзний хамгийн хойн хөгжмийн дундуур нэг хонхийг 2-3 хан удаа дугаргах ёстой залуу хийх зүйлээ олж ядаж байлаа. Гипноздсон мэт хөдөлгөөгүй дэвтрээ харж зогсож байснаа ганцхан удаа хонхоо дугаргаад, тэгээд л хүлээж эхэллээ.
Би Николоос – Тэр хойн зогсож байгаа залууг харж байнаа уу? Ийм хонх дугаргаж сурахад хэдэн жил хөгжмийн сургуульд сурах ёстой вэ? Тэрээр маш үзэсгэлэнтэйгээр инээлээ.
- Хүний нийгэмд хүн бур байр сууриа олох хэрэгтэй, чи хэрвээ энэ оркестрт байсан бол өөрийгөө аль хавьцаа төсөөлж байна?
- Мэдэхгүй, хийлчин болвуу? Харин чи?
- Би Удирдаач байх. Хэсэг хөгжим тоглож байгаад зогслоо. Надад эхний хэсэг их таалагдсан тул алгаа ташиж эхэллээ. Никол
- Чиш, болоогүй байна, дуу дуустал дахиад 2 удаа пауз авна. Тэр заланд надаас гадна 2-3 классик хөгжим мэддэггүй хүмүүс бас алгаа ташиж намба алдлаа. Хэ хэ Хэсэг зогсож байгаад хөгжим дахиаад эхэллээ, Төгөлдөр хуурчний хуруу яаж энэ нотуудийг нэг доор дараад байгааг төсөөлхийг хичээж гарлаа. Хөгжим маш удаанаар хүмүүсийг хувисдаж дагуулж эхэллээ. Би ч гэсэн нүдээ аниаад тэр үйл явдлийг дагаж эхэллээ. Үнэхэр гайхамшигтай. Тэр олон хөгжимчид бие биенээ мэдэрч удирдаачийн үйл хөдөлгөөнд захирагдаж байлаа. Хэсэг сонсч байгаад , зарим үед классик хөгжмийн трансэ-аас гараад байлаа. Шалтгаан нь Классик хөгжмийн өнгөөд Монголийн Пэнтатоник дарааллаас шаал өөр тул, хөгжмийн хүний хувид ургуулан бодох боломжууд хаагдаж байлаа. Монголд байхдаа Монголийн Морин Хуурийн Чуулгийн тоглолтийг үзэх дуртай байлаа. Ямар нэгэн хөгжим тоголход өрнөлийг мэдэхгүй байсанч, төсөөлөөрөө урьдчилж таамаглаж чадаж байлаа. Би Морин Хөөрийн чуулгийн хамт олонд дандаа баярлаж явдаг. Хэдийгээр тэд Рок ПОП шиг учиргүй их цалин аваад байдаггүйч, Монголийн уламжлалт урлагийг хадгалж үлдэх, хойч үедээ үлдээх, гадний хүмүүст Монголийн соёлын өвийг гайхуулах маш том ач холбогдолтой ажлийг хийж байгаа юм шүү!.Хэрвээ та бүхэн тэдэнтэй таарван хүндэтгэл узуулж байхийг хувиаасаа хусий! Би гэртээ классик хөгжмийн цомгууд хэд хэд байсан, нэлээд ихийг сонсч байсан ч амидаар мэргэжлийн тоглолтийг хараад хэн ямар өнгүүдийг тоглож, ямар үйлдэл хийж байгаа нь үнэхээр шинэ нээлт шиг санагдлаа.
Бид муу чанрийн киноог тв-ээр узчихээд, тэр киноог үзсэн гээд байдагтай адил. Машиндаа, гэртээ , ажлийн хажуугаар классик хөгжим сонссон хөгжмуус таашаал авч байсан ч амид тоглолт харьцуулашгүй шүү гэж захимаар байна. Ялангуя ажлийн дараа, эсвэл улсуж ядарсан үдээ ийм тоглолтонд ирэхгүй байхийг та бүхэнд захий, Урлагийн ямарч турлийг маш тохиромжтой үдээ, зориултийн нөхцөлд мэдэрч байж өөрийнхуу сэтгэлийн таашаалд дэвшил гарган шүү!
Ийнхуу бид тоглолтийг дуусгаад гэр гэрийн зүг хөдөлхөөр болж, маргааш Johannesburg хотоос Pretoriaruu руу нүүхдээ Николийн танилийн хэд хонхоор боллоо. Өмнөд Африкт 5 сар гаруй болсон хугацаандаа хамгийн сүүлийн удаа урлагийн үзүүлбэр үзэж байгаа гэдэг үнэхээр харамсалтай санагдлаа. Johannesburg хотод ирсэн анхний өдөр Классик ФМ гэж өдөр бүр сонгодог хөгжмийн тоглолт явуулдаг байсан бөгөөд, тэд амьд тоглолтоо хаанаас нэвтрүүлж байсан н тайзаар дүүрэн микрофонуудаар харагдаж байсан юм.
Монголд намайг замд гарснаас хойш нэлээд их ФМ нэмэгдсэн гэж сонссон. Уул нь тэр олон ФМ-ууд нэг төрлөөр дагаж байснаас, төрөлжөөд, өөр өөр сонирхолтой хүмүүст дагнаж хөгжим, мэдээ явуулбал! Зөвхөн залуусийн Радиогоор Залуусийн мэдээ, Ахмад хүмүүс ч гэсэн хааяа задгай цагаанийг ФМ-ээр сонсоож залуу насаа дурсмаар л байдаг шүүдээ!
Хүмүүс надаас
– Таны аялд ямар улс хамгийн сонирхолтой байсан бэ? Гэж асуухад Өмнөд Африкийг дурьдах дуртай байдаг юм. Энэ улс үнэхээр бүх талаараа дэлхийд өвөрмөц гэж хэлж болно шүү!
Ажлийн хэт их ачаалалтай хүн хөгжим сонсож амрах маш чухал байдаг. Зарим үд шин зүйл хийх гэж байхдаа туунд тохирсон хөгжим сонсож байх үедээ санаанууд шууд урган гардаг юм.
Монголд зугаа цэнгэл, чөлөөт цагаа өнгрөөх газрууд хомс, тиймээс бүгд Бар , клуб ордог юм. Хэрвээ хүмүүст төрөл бүрийн үзүүлбэр, урлагийн газруудийг нэмж байгуулбал, нийгэм дэх стресс багсах болно. Дэлхий дахинаа харсан Шинэ сонирхолтой зүйлүүдийн талаар би тэмдгэлдээ бичихдээ та бүхэн шинэ зүйлүүдийг Монголд хийж эхлээсээ гэж уриалдаг юм.




2008/04/03
| 3,936 Үзсэн 




















Horaayy..there are 4 comment(s) for me so far ;)
songodg hogjimiig cd sonsood neg ih taalagdaj baigaa gui neg udaa surguuliinhaa tob bairand baih 4 jin bish toirog mayagar suudlaa zasan neg ih tom bish tanhimd sonsoj uzsen tom rokesterbish humuus eeljilen togloj baisan yamar ch nemelt tsahilgaan hogjim yamarch nemelt osgoch baihgui shuud sonsono hana en teriig duu oigood baihaargui metrialaar bursen budeg gereltei orchind suugaad sonsoh unheer goyo yum baina lee. geree yamar ih sansaa mederch uilaal sonsood baisan. minii hajuud suuj baisan neg hun bosson chin oor neg egch hun togloj baihad dunduur bosdoguimaa ene huniig togloj duustal sonsoh heregtei gehleer neg suraad abchilaa gej bodoj baisan.
hogjim muu aimdaar duulah bolomjgui gej dandaa uhseneeree duuldag duuchid yag unheer amidaaraa tom bish zoriultiin zaaland untei togloh yum bol humuus uzeh baihdaa. hogjim baihgui gej peediih duuchin nertei jujigchidiig haraad heden zuul jil yamar ch osgogch yamar ch tsahilgaan heregsel ashiglahgui togloj hogjij irsen songodog urlag aguu yumaadaa gej boddogiin. amid urlag
hariu hyleej bna shyy zaluu mini sain ybj esen mend gertee eh orondoo ergej ireerei chi chadnaa bid mongolchuud setgel zyrheeree chamtai hamt bh bolno amjilt hysie
чиний аялалын нэг утга учир бол чиний блогийг хүлээдэг, сонирхон уншдаг, дэмждэг 20 30н мянган залуучууд шүү, магадгүй үүнээс ч их байх. ер нь сайтаар зочилсон хүмүүсээ тоолдог тоологч хийвэл яасын бэ дот.мн ийнхээн
Chamd amjilt husie. Buhiin urguug dresscode-toi bolgoyo gedeg chini uneheer goyo sanaa bna!