2006.02.15 Жордан улс
Жордан улсийн Амман нийслэлийг сонирхоор өглөө босоод алхлаа. Энэ хотод түүхэн ач холбогдолтой хамгийн чухал байгууламж болох Роман театрт ирлээ. Жуулчид тусгай үнэ төлж байлаа. Ромийн Их гүрэн байхад энд жүжиг, тоглолт, хурал зохион байгуулхаар ийнхүү AMFITHEATR-ийг байгуулсан байлаа. Ромийн их гүрэн Монголийн их гүрнээс ялгаатай нь өөрийн барилга байгууламж соёлоо эзэмшилд байсан улс болгондоо үлдээснийг, бүх газруудаар нь харж болно. Харин Английн их гүрэн Шашин бас Англи хэлийг колони орнууддаа түгээсэн тул өнөөдөр Англи хэл олон улсийн гэж тооцогдож байгаа юм.
Ийнхүү тайзний голд ороод ХББМИЙДЛӨӨ! Амфитеатрийн голд зогсоод юм шивнэсэн ч буцаад өөрийн чихэнд маш тод, гоё сонсогддог юм. Жүжгийн ангийн оютнууд ийм театрт дадлага хийвэл ямар их нээлт хийх болоо! Хэдийгээр гадаа байсан ч Хөөмийний өнгүүд нэг бүрчлэн сонсогдож байлаа.
bailaa.
Роман театрийн дотор байсан үзэсгэлэнг үзлээ. Тэнд жорданий үндэсний хувцас, ан агнуурийн хэрэглэл, бас BEDUIN (Манайхаар нуудэлчин) амидралдаа хэргэлдэг зүйлүүдийг тависан байлаа. Хөгжмийн хүний хувьд хөгжмийн хэрэгслүүд анхаарал татаж байлаа.
Дэлхийн олон орний нүүдлийн соёлтой танилцаж байхад Монгол шиг тийм сайн зохион байгуулагдсан газар үгүй юм байна гэдэгт бүрэн итгэлтэй болсон. Үзэсгэлэнгээс гараад хэсэг зураг дарж байгаад, Солонгос охинтой танилцлаа.
-Монголоо? Гэсэн гайхсан харцаар харлаа, бодвол ууршигуу Азиа залуу хараад хаанах юм болоо гэж бодсон байж ч магад. -Юу хийж байгаа? -Дэлхийг тойрох гээд зүтгэж байна, чи юу хийж байгаа? Хаашаа очиж үзсэн бэ?- Нээх сайн үзээгүй л байна, одоо эндээс “ Dead Sea ” явна. Би түүний барисан Солонгос жуулчлалийн номийг хараад- Хэзээ нэгэн цагт Монголийн жуулчдад зориулсан дэлхийн орон бүхний тухай ном гаргандаа! Гэж дотроо амаллаа. Манай залуус гадаадийн улс үндэстэний тухай илүү ихийг мэдэж суралцах хэрэгтэй гэж бодож байна. Тэгэж байж бид илүү нээлттэй хөгжиж, гадаад орний хүмүүстэй ижил түвшинд ярилцах боломж гарах юм. Маш хурдан хөгжсөн Японий түүхийг судлаарай !Би өөрийн газрийн зураг, ном мэдээлэлгүй зөвхөн хувь заягаа дагаж байсан тул, тэрхүү охинийг дагаж явхаар боллоо. Тухайн үед “ Dead Sea ” гэж дэлхийн хамгийн доод цэгт байдаг тэнгис, маш их давстай тул хүн живдэггүй, бараг алхаж болдог гэж сонссон байлаа. Бид автуусний буудал дээр ирлээ. Тэр солонгос охиний номон дээр ямар автуусанд суух, хэрхэн арабаар асуух, ямар үнэтэй тухайг маш нарийвчлан заасан байлаа. Автусийг нь олоод дотор нь сууж, дүүрхийг нь хүлээлээ. Хэсэг хугацааний дараа автуус хөдөллөө. Сайн зассан засмал замаар яваад байлаа. Энэ улс жуулчлалаас болоод уу, эсвэл олон улсийн стандартийг дагаж байгаагаас уу, бүх замийн тэмдэг, гарчгууд 2 хэлээр байлаа.
Автуусанд сууж байхдаа Солонгос охиний Пасспортийг сонирхлоо. Нэг нүүрэнд Пасспорт эзэмшигчийн хаягийг бичих хуудас байлаа. Өмнө нь Хэрвээ би пасспортоо гээвэл, хажууд нь цаасан дээр өөрийн холбогдох хаягаа бичиж байлаа. Магадгүй миний пасспортийг олсон хүн цаасан дээр байгаа хаягаар надтай холбогдож буцааж өгөх ч юмуу? Тэртээ тэргүй, пасспорт гээсэн газраас холдохгүй юмчин. Гэтэл Солонгос улсийн гадаад пасспортний нэг хуудсийг хаягаа бичих зориултаар хийсэн байсан н үнэхээр өөрийнхөө иргэдийг гадаад орноор айлчлах бурэн боломжуудийг тавиж байнадаа гэж санагдсан. Магадгүй миний энэ тэмдэглүүдийг гадаад хэргийн яамний пасспортний загварийг хариуцдаг хүмүүс уншиж дараагийн пасспортондоо эн санааг оруулах биз.
Бид явсаар. Тэнгэрт үүлтэй баг зэргийн шиврээ бороо орж байлаа. Энэ нутагт бороо баг ордог н зүлгэгүй шахам толгодуудаас харагдаж байлаа.
Гэнт автуус зогсож, дугуйн хагарсан тул цааш эхний суурин хүртлээ алхахаар боллоо. Тэр хугацаанд автуусанд байсан хүмүүстэй сайн харицаатай болсон бөгөөд, эхний суурингийн автуусний буудлийг тэд зааж өглөө. Автуус хүн цугалтал хулээх байсан тул бид хоёр цайний газар хурдхан цай уулаа. Мөнгөний ханш 3$ нэг …тэй тэнцэж байла. Автус хөдөлж дэлхийн хамгийн доод түвшинд байдаг тэнгис руу улам бүр дөхсөөр байлаа. Энэ тэнгис Израел, Палестин Жордан улсуудийн хооронд байдаг тул, эдгээр улсуудад зочилохгүй бол үзэх аргагүй юм.
Замийн өмнө Дэад сэа харагдаж эхэллээ. Би уурийнхүү аялийн тэмдэглэлдээ үзсэн тэнгэс далайн нэрсууд дээрээ “ Dead Sea ” гэж бичхээр бэлэн байлаа. Унаа тэнгсийн эргийн хажууд эцийн буудал гээд нэгэн сууринд зогслоо,
бид хоёр шууд тэнгисийн эрэг дээр очлоо. Тэнд нэгэн амралтийн газар байсан ч , ямарч хүн харагдахгүй байлаа. Харин эргийн дагуу хэдэн буудал шиг том байгууламжууд харагдлаа. Би очиж үзхийг санал болгож дахиаад замийн унаагаар тийшээ очлоо. Замд бүрэн зэвсгэлсэн цэргийн Пост байсан бөгөөд жуулчид хараад асуудалгүй нэвтрүүллээ. Анзаарснаас Жордан улсийн цагдаагийн форд машин, цэргийн барисан М16 Америк цэргийн буу, дүрэмт хувцаснаас–Жордан Америк улстай маш сайн харилцаатай юм байна гэсэн бодол төрлөө. Харин сүүлдд Жорданий хааны эхнэр нь Америк юм байна. Бас гүнж нь үнэхээр царайлаг, боловсролтой бүсгүй байдгийг олж мэдлээ. Бас Жорданд Палэстиний олон цагаач нар байдаг бөгөөд тэдний нийгмийн хамгааллийн асуудлийг шийдхээр Америк Израйл Жорданд мөнгө төлдөг гэж сонссон. Бид Movenpick буудлийн хажууд буугаад гадан талийн хашааг дагаж тэнгисийн эрэгрүү явах гэтэл хэд хэдэн хамгаалтийн албаний хүмүүстэй таарч нэвтэрч чадсангүй. Хаа сайгүй цэрэг цагдаа. Магадгүй энд чухал үйл явдал болж байгаа юм болвуу гэж бодогдхоор байлаа.
Буудлийн гаднах тугнуудаас Италитай холбоотой нэг юм болж байнадаа гэж бодлоо. Буудлийн хажууханд хэн нэгний харш юм болвуу гэж бодогдхоор том байгууламж харагдлаа.
Энэ хэсэгт нийтийн тээвэр гэж байхгүй замийн унаагаар цааш илүү гүнруу явж, “Dead sea” г мэдэрмээр байлаа. Яг эргийн хажууд буулаа. Би шууд “ Dead sea ” дээр очиж усанд нь гараа хийлээ. Энэ усний давсний хэмжээ дэлхийд байдаг бүх далай тэнгис, нууруудаас хамгийн их гэж сонссон мэдээллээ баталгаажуулхийн толд амсаж үзлээ. Үнэхээр маш их давстай байлаа.
Тэнгисийн эрэг далайн уснаас үлдсэн давсаар бүрхэгдсэн харагдлаа. Израйлд тэнгисийн эрэг дээр маш олон амралтийн газруудийг байдаг бөгөөд энэ усийг эмчилгээнд ашгилдаг гэж сонсож байсан юм. Магадгүй танарт ч гэсэн “Dead sea” гийн бүтээгдхүүн байгаа ч юмуу! Хүмүүс энэ усанд хэвтхэд живдэггүй, хөвөөд байдгийг өмнө зурагтаар үзэж байсан ч цаг агар сэрүүвтэр байсан тул оролдож үзсэнгүй. Магадгүй БИБЛЭ-ийн шинэ Систимэнтэд , Жесус Христ энэ усан дээгуур алхаж үзүүлсэн юм болвуу? Нөгөө талд Израйл Палестиний газар нутаг харагдаж байлаа Тэнгэр борооний үүлээр бурхэгдсэн байсан ч гэнэт хэсэг газрийн уул нээгдэж нарний гэрэл Эсрэг эрэг дээр тусч, Энэ нутаг БИБЛЭ дээр гардаг ариун нутаг юм шуу гэж дохиж байгаа юмшиг санагдлаа.
Нарний гэрэл эргийг бүхэлд н цацрагаараа хүрээлээд, гэрэлтүүлж байснаа миний зүг туслаа.
Энэ сонин тохиолдлийг санаж байхийн тулд зургаа дарууллаа. Бид хэсэг байгалийн гайхамшгийг үзэж байгаад зам дээр хоёр үүргэвчтэй аялагч залуутай харлаа. Танилцаад юу хаа хурж байгааг асуутал, Словакаас замийн унаанд дайгдаж аялж байна гэлээ.
Энд тэдэнтэй таарах үнэхээр сонин санагдлаа. Тухайн үед би тиймч сайн замийн унаа баридаггүй байсан бөгөөд, хэзээ нэгэн цагт дэлхийн хамгийн хэцүү газруудийг ийм маягаар туулна гэж төсөөлдсөнгүй.
Буцах замийн унаа барихаар зам дээр гартал, цэргийн цагдаагийн машин зогсож бүх юм зүгээр байгааг шалгалаа.
Жордан улс жуулчлийг хөгжүүлж байгаа ч шашин, улс төрийн шалтгаантай террорист үйл ажилгаа хааяа болоод байдаг юм. Улсийнхаа төлөө, эдийн засаг нэр хүндээ өсгөх гэж нэг хэсэг нь ажилж байхад нөгөө хэсэг нь түүнийг устгаж байдаг! Намайг Жорданаас яваад удаагүй байхад, мэдээгээр Алан хядагч жуулчидтай автуусруу Колашников буугаар шүршиж олон хүн хохирсон мэдээ сонсогдож байсан юм. Алхаад хүрэх зайнд халуун хүрхрээ байдаг тухай сонсоод, тийшээ алхлаа.
Гаднаа ресторантай байрний хажууд жижиг цөөрмөнд залуус усанд орсон байлаа. Лалийн шашинд хүүхэн нийтийн газар, гадаа нүцгэлэх хориотой байдаг юм. Залуус тэр гадаад охинийг хараад нүд салгахгүй байлаа. Тэднийг тавшруулах арга сурсан тул. Солонгос охинд –Энэ мөчөөс чи миний найз охин гэж тэдэнд хэлээрээ, тэгвэл тэд тайвшран! Гэлээ. Хэрвээ охин арабийн орнууд руу ганцаараа явах юм ямар хэцүү байдгийг ойлгох болно. Бид дээшээ хүрхрээрүү очтол хэсэг залуус усанд орж байсан бөгөөд бид хоёрийг хараад уснаас гарлаа.-Бид хоёр халуун хүрхрээний доор зогсож болхуу гэж гуйлаа. Тэд биднийг хувцаа тайлхийг хүлээж байлаа. удаан биеэ арчиж, хувцаа өмсөх зуур нүдний булангаараа солонгос охинруу анхаарлаа хандуулж байлаа. Лалийн оронд 30 хүрсэн хэрнээ огт нүцгэн хүүхэн хараагүй хүмүүс их байдаг юм. Лалийн шашинд хүнтэй сууж байж сэxдэх тухай заасан байдаг тул, шашинийхаа сургаалийг дагдаг хүмүүст ийм зүйл маш сонин санагддаг юм.
Бид хувцаа тайлаад Жорданий халуун хүрхрээний доор зогслоо. Нэлээд даралттай бууж байсан тул нуруун дээр массаж хийж байгаа мэт санагдаж байлаа. Үнэхээр таашаал авч байлаа. Солонгос охиноос зураг авхийг гуйгаад сүүлдийн зургаа дарууллаа. Тэр орчинд маш чийгтэй агаартай байсан тул миний камэр цан цохиж эвдэрлээ.
Аялагчдад анхааруулхад ус, борооний үед зураг авхдаа камэртаа чийг нэвтрүүлэхгүй байх тал дээр анхаарарай1 Ийнхүү усанд орсний дараа буцаад Амман хотруу явхаар боллоо. Унаа олдохгүй байсан тул, тэнд амарч байсан залуусийн машинд дайгдхар боллоо. Ачааний машины Кабинд бараг 6 чихэлдлээ. Хэдийгээр тэр охин миний хэлсний дагуу найз охин гэж хэлсэн ч тэд элдэв маягаар өдөөд, хэрвээ үнэхээр миний найз охин байсан бол зууралдхаар байлаа.
Хотод орж ирээд Солонгос охинийг буудалд нь хүргэж өгөөд, харилаа.
Өрөөндөө орох үедээ -нэг өдөр Дэлхийн соёлийн болон байгалийн гайхамшгуудийг үзсэндээ баяртай байлаа Монголчууд энэ улсийг үзэх ёстой юм шүү!




2008/04/03
| 4,489 Үзсэн 



















Horaayy..there are 9 comment(s) for me so far ;)
so icheed yarihgui bna uu. he he he.
amjilt husii amai hiih ajil ihtei baisan chin chinii niitleiig bainga unshdag shuu. erch huch abah shig boldogiin. garaad alahchihmaar sanadagiin zarimdaa. daan ch hiih yostoi yumnaasaa hondiirch chadahgui yum daa ooroor helbel chamshig zorig alga.
SAixan ayall bna da Amaid amjilt husey chamaig amjilt buhen dagaj yavah boltugai gej eruguud aylalaa adal yavdlaar duuren dursamjtai bhiig husey Good Luck
biee bodooroi !!!!!!!!!!!
Saihan aylal bna ter Korea ohintoi saihan yvj de te kkk za za aztai yvaarai az chamaig urgelj dagag
yu bna daa and mini unuudruus ehl;eed bi end setgegdlee bichij bhaar shiiidlee zarim udur algasaj magadgyi bhaa ajiltai bvakl amjihgyi bj magad uuchlaarai
gehdee bid mongolchuud tsuuhun ard tymen busdaaraa tuslaj chadkuu ch gesen hen negendee setgeliin dem uram zorigiig ugch bh ni hamgiin chuhal gej bodoj bna bi chamaig demjij bgaa zaluusiin l neg amjilt hysie and mini ayan zamdaa sain ybaarai altan shar zam chini ulziitei baig
hi sainu.taniar yu bna da.namaig burnee gedeg mongol ulsiin ih surguuliin tuuhiin angid surdag.Tanii aaw Jabbalsuren bagsh manaid hicheel ordog uchraas tanii talaar medeelel bainga awdag.Bi taniar mash ih baharhaj bna.hun bolgon iib ym hiihgui gedgiig ta ch bi ch bid bugd medej bga.Uneheer gaihaltai.tand bi uuruuruu baharhah erhiig olgoj bna he he he.Ene shulgiig uuruu zohioson ym tand taalagdana gedegt itgej bna.Altan delhiid tsetseg urgaad unguu buu aldaasai Amidral dund hun turuud Uwdug buu sugduusei.Za za bi zawgui bolcloo tur bye
Ter solongos ohin goe shuu te bas ter 2 zaluu ch bas.Gehdee ta bur goe shuu.
Nadad ch Dead sea-giin buteegekhuun bga shu. 2004 ond israil yavakhdaa avj bsan. Amai alkhaad bgaarai
hi naiza chi sak bna shuu chamtai kholbootoi baimaar bna.bolomj baival khariu bicheeree naiza amjilt khusey
So ohiniig buudald ni hurgej ogson yumuu daa. Buudalruugaa daguulaad orsiin bishuu yehehe