alc (10)

2006 оны 6 сарын 23.

Монгол Бадарчин 1-р аян, 17 дахь төр.

Арабын Бүгд Найрамдах Египет улс, Шарм Эль Шейх хот.

Би 26 нас хүртлээ сэлж чаддаггүй байлаа.

Уснаас айдаг бас усанд орох дургүй нэгэн.

Египетийн Шарм Эль Шейх хотод ирээд бассейнд, бас далайн эрэг хавиар  бага зэрэг сэлж сурав.

Цэвэр устай  Улаан тэнгисийн наран шарлагын газар өөр юу хийх билээ дээ.

Давстай усанд бие хөвөөд, сэлж сурахад амар санагдана.

mongol badarchin books

Нэг өдөр амьдралыг минь өөрчилсөн үйл явдал болов.

Амралтын газар ээжтэйгээ ирсэн Кяра гэдэг царайлаг Итали бүсгүй -Далайд шумбах уу? гэж санал болгоход дөнгөж сэлж сурч байсан ёроолгүй уснаас айдаг би юу ч бодолгүй шууд зөвшөөрч, хязгааргүй Улаан тэнгист шумбах болов.

Тэнгисийн гүн рүү шумбах байтугай бассейнд олигтой сэлж чаддаггүй их уснаас айдаг Монгол хүн нэрэлхсэндээ “за” гэж хэлсэн нь энэ.

Ёстой нэг хачин зүйл хийлээ дээ гэж өөрийгөө зэмлэв.

Усанд живж буй хүний дүрс кинонуудаас харсан болохоор аймаар.

Би шумбах туршлагагүй байсан болохоор шумбагч Итали найзаа гуйж байгаад, өмнөх орой нь дадлагын сэлэлт хамтдаа хийх боллоо. Монгол эр хүн юм чинь гадны бүсгүйн өмнө намба алдахгүй гэж бэлдлээ.

DSCN0311

Усанд шумбахаас өмнө найз маань надад дүрмүүдийг тайлбарлав. Тэнгисийн гүн рүү хурдхан шумбаж үзэх хүсэлдээ автсан би хэлснийг нь хагас дутуу цээжилсэн болоод өнгөрлөө. Тэрээр хамгийн чухал аюулгүйн дүрмийг тайлбарлаж байсныг би сүүлд л ойлгосон юм. Шумбах тоноглол гэж янз бүрийн гуурс, хийн баллон, аврах хантааз зэрэг зүйлийг давтан тайлбарлав. Нуруун дээрх төмар баллоноос гадна миний жинд тохируулж хэд хэдэн хүндрүүлэгч биед бүслээд, эрэг рүү хамт алхлаа.

Шумбах тоноглолтой алхах хүнд байв.

-Ус руу орохын өмнө нүдний шилний дотогш шүлсээ хаяад, далайн усаар зайл гэж найз санууллаа. Учрыг асуувал нүдний шилэнд цан цохидоггүй юм гэнэ ээ. Бас шилэн дотор ус орвол ямар арга хэмжээ авах хэрэгтэйг тайлбарлалаа. Далайн шорвог ус шилэнд нэвтэрвэл нүд хорсгож, харахад бэрх болдог тул хүмүүс сандардаг гэж анхаарууллаа.

DSCN0315

Далай дээрх модон гүүрэн дээр суугаад хөлөө усанд хийж, бүх тоноглолоо шалгаад, ус руу зөөлөн оров.

medu-2.JPG

Хантаазыг хийлсэн болохоор бие усан дээр хөвж, аварга том махчин загаснуудтай хязгаар нь үгүй харанхуй тэнгис намайг доор хүлээж  байв.

Миний найз агаарын баллон, гуурсан хоолой, тоноглол бүрийг дахин шалгаад,

-Анд минь, шилээ зүү. Диваажинд тавтай морил гэлээ.

Би шүлстэй шилээ усаар нэг зайлж зүүгээд хантаазныхаа хийг гаргав.

Бүсэнд зүүсэн хүндрүүлэгч төмрүүд биеийг минь тэнгисийн гүн рүү зөөлөн түлхэж байгаа мэт мэдрэгдлээ.

Энд ямар аюултай байж болохыг би дотроо төсөөлж, хэрэв асуудал гарвал задгай сансарт байгаатай адил агааргүй чад хийнэ дээ гэж өөрийгөө дэмий сандраана.

Баллонд байсан агаараар амьсгалах маш хялбар санагдав.

Гэртээ харихдаа нэгийг авч тавибал зүгээр ч юм уу гэж бодлоо.

Бид хоёр доошилж байх үед, санаандгүй дээш хартал усны гадаргуу дахь гэрэл аажмаар багасаж, нарны туяатай хэсэг л бүдэг мэрэлзэнэ. доошоо хав харанхуй.

Бие минь хязгааргүй ангал руу унаж буй мэт сэтгэгдэл өөрийн эрхгүй төрлөө.

Энэ их усан дунд би ямар жижигхэн юм бэ?

Өмнө нь шумбаж үзээгүй болохоор гэнэт амьсгаа бачуураад, яах ийхийн зуургүй сандарч эхлэв.

дор газар үгүй байна гэдэг үнэхээр эвгүй.

Маш хүчтэй амьсгалж байсан тул олон тооны агаарын бөмбөлгүүд эрх чөлөө рүү тэмүүлэн дээш хурдална.

Найз маань над руу эргэн харж гарынхаа үйлдлээр нүд рүү хар, тайвшир, тэгээд зөөлөн амьсгал гэсэн дохиог зөөлөн өглөө. Би ховсдуулсан мэт тайвшран, амьсгалаа жигдлэв. Италид сул тал үзүүлж болохгүй.

Усны гүн рүү доошлох тусам даралтаас болж чих дөжирч, дүнгэнэж эхэллээ. Хамраа чимхэж байгаад хэнгэргээ нээ гэж тэрээр заав. Гүн руу умбах тусам хамраа чимхэж чихний битүүгээ арилгасаар.

alc (41)

Нэлээд доошилсны дараа найз нүдний хараанаас холдож, аюулгүйн үүднээс миний ард сэлж эхлэв.

Тэрээр намайг ганцаараа энэ гоо үзэсгэлэнг мэдрэг гэж бодсон байх.

Найзыгаа холдмогц, нүдний өмнө харагдаж буй байгалийн гоо үзэсгэлэнг биширч, хашгармаар боллоо.

alc-25.JPG

Мянга мянган төрлийн загас сүргээрээ нааш цааш сүлжилдэнэ. Шүрний өнгө хэлбэр тайлбарлахын аргагүй үзэсгэлэнтэй.

-ДИВААЖИН! ДИВААЖИН! гэж дотроо уулга алдав.

corallo molle ancionario 2

fuciliere di suez

anemone-con-pesce-pagliaccio.jpg

Амьдрал, цаг хугацаа зогссон мэт болж, би мөрөөдлийн үлгэрийн ертөнцөд нисч байгаа мэт санагдлаа.

alc (29)

Хажууханд аварга том загаснууд намайг тоох ч үгүй сэлнэ. Далайн гүний Нью Йорк хотын гудмаар  төрөл бүрийн загаснууд сүрэг сүргээрээ солбицож, зэрлэг байгалийн ан гөрөө өрнөнө.

alc-11.JPG

-Усны гүнд ийм үзэсгэлэнтэй өнгөнүүд яаж бий болдог юм бол оо? үнэхээр биширмээр.

pesce-ago-e-verme-albero-di-natale.jpg

Би өмнө нь зурагт, видеогоор далайн гүний бичлэг үзэж байсан. Харин бодит амьдрал дээр энэ ертөнцийн үзэсгэлэнг сүрдэн биширлээ.

pesce leone 4

Хязгааргүй тэнгисийн гүнд бие маань усанд зөөлөн хөвөөд нэг л сонин. Хоёр хөлөө жаахан хөдөлгөх төдийд байршлаа сольж,  үгээр хэлэхийн аргагүй таатай мэдрэмж авна.

Доошоо харахад, зах хязгаар нь үл мэдэгдэх гүн харанхуйн дунд илүү том загаснууд гялтас хийн хальт үзэгдэнэ.

Сансрын нисэгчид яагаад далайн гүнд дадлага хийдгийг сая л ойлголоо. Жингүйдэл!

pesce farfalla mascherato

Гэр бүл, найз нөхдөө бодож, тэдэнд энэ гайхамшгийг үзүүлэх юмсан гэж хүсэж байх тэр мөчид найзын царай нүдэнд дахин үзэгдэж, миний зэрэглээг хаалаа.

-Чи зүгээр үү? гэж хуруугаараа асуув.

Шумбахын өмнөх хичээлийг дутуу хагас сонссон болохоор буруу дохиж түүнийг сандаргав.

-За! Сайн байна! гэдгийг усны гүнд, шумбагчийн дохионы хэлээр илэрхийлэхдээ долоовор, эрхий хуруунуудаа О хэлбэр болгож, бусад хуруугаа тэгш байлгана. Харин би баярласандаа андуурч долоовор хуруугаа дээш нь заалаа, (Манайхаар гоё гэдэгтэй адил). Энэ нь -Яаралтай дээшээ гарах хэрэгтэй байна гэсэн дохио юм байжээ.

alc-17.JPG

Харж буй зүйлдээ хэт баярласнаас болж миний хоёр нүд байдгаараа бүлтийгээд, бараг л ази хүн шиг харагдахгүй байсан гэнэ. Бас буруу дохиод байсан болохоор дээшээ сэлэх боллоо.

Усны гүнээс гадаргуу руу дээшлэхдээ метр бүрээр маш удаан сэлэх хэрэгтэй гэнэ. Хэрэв яаран дээшилбэл цусанд бөмбөлөг үүсэж үхэлд хүргэж болзошгүй. Үнэхээр тийм яаралтай гарах хэрэг гарвал дараа нь тусгай даралтат камерт долоо хоног байх хэрэгтэй юм гэнэ лээ. Үүний шалтгаан нь усны даралт, бас цусанд буй хийн бөмбөлгүүд.

Онгоцоор нисэх гэж байгаа бол хэд хоногийн өмнөөс шумбахгүй байх хэрэгтэй гэж найз бас анхааруулж байсан. Хэрвээ шумбасан өдрөө, эсвэл маргааш нь агаарт нисвэл нөгөө бөмбөлөг хүнийг яахыг төсөөлөхийн аргагүй.

Бага багаар дээшлэх тусам толгой эргэж, нүд эрээлжилж байлаа. Энэ нь даралттай холбоотой байх.

Гэрэл рүү ойртсоор хуурай дэлхийдээ дахин ирлээ.

alc (1)

Маскаа яаралтай тайлж, агаар амьсгалахдаа өмнө нь мэдэрч байгаагүй тэр таашаалыг хүртлээ.

Энэ хорвоо ямар сайхан юм бэ.

Усан доор юу харснаа хүмүүст яаж хэлж тайлбарлах вэ?

conchiglia fasciolaria

-Зүгээр үү? гэж найз надаас асуухад би инээмсэглэн толгойгоо зөөлөн дохилоо.

Хязгааргүй далайн гүнд хөвж байсан анхны мэдрэмжээ шөнөжингөө бодов.

Ой санамжиндаа мөч бүрийг сэргээхийг хичээнэ.

Унталгүй, маргааш дахин шумбахыг тэсэн ядан хүлээнэ.

CIMG1982

2008 оны 6 сарын 24.

Египет улс, Рас Мухамед

Буудлаас унаа ирж аваад, боомтонд хүргэнэ. Бүтэн өдрийг Улаан тэнгист яахт усан онгоц дээр өнгөрөөж, задгай тэнгист масктай сэлнэ. Тусгай төхөөрөмжтэй 20 минут усны гүн рүү шумбаж, дараа нь үдийн хоол  иднэ. Хөтөч, үйлчилгээний хөтөлбөрт нийт 80$ төлнө.

CIMG1986

Өглөө Кяра болон бусад жуулчид, шумбагчидтай хамт завь руу явж, задгай тэнгист гарлаа.

Ямар ч үүлгүй, цэлмэг тэнгэртэй сайхан өдөр байна.

cimg2016.JPG

Шарм Эль Шейх хотод байсан таван сарын хугацаанд тэнгэрт багахан үүл хурж, бороо дуслахыг ганц л удаа мэдэрсэн. 10 секунд орчим дуслаад л дууссан.

CIMG1987

Завин дээрх хүмүүс шумбах бэлтгэлээ хийж, Кяра бага зэрэг сандарч байлаа. Өмнөх өдөр надад сэлэх санал тавихад би түүнээс -Чи айхгүй байна уу? гэж асуухад тэр эргэлзсэн шинжгүй

-Үгүй гэж хариулж байсан юм.

CIMG1985

Бүгд ус руу орлоо.

CIMG1994

Эхлээд шилээ зүүж, гуурсаар амьсгалан тэнгисийн дээгүүр сэлээд, буцаж ирж бэлтгэлээ базаагаад гүн рүү шумбалаа.

CIMG1989

Бид хоёр ганцаараа явах эрхгүй тул нэг нэг зааварлагчтай хамт шумбав. Үнэмлэхгүй, анх шумбаж байгаа хүмүүс 8 метрээc илүү гүнд сэлж болохгүй тул бид дөрөв тэр түвшинд хүрлээ.

Дахиад доошилъё гэхэд Кяра хүсэхгүй байна гэв.

Сэлэхийн өмнө шумбагч залууг сайн “найрсан” байсан тул түүнтэй хамт хорин хоёр метрийн гүн хүртэл шумбалаа.

Би хэмжүүрээ байнга хянаж, аль болох илүү гүн рүү орж, Гиннесийн рекордыг давах гэж буй мэт сэтгэн зүтгэж байв.

Хэтэрхий доош тэмүүлээд байхаар зааварлагч намайг зогсоож, тайван сэлж юм үз гэж дохиогоор зөвлөлөө.

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй далай доорх паркуудын нэг Рас Мухамедийн гүнд байсан болохоор ангайв.

murena-leopardata.jpg

Том жижиг янз бүрийн загас жараахай, яст мэлхий эргэн тойрон сэлээд л тэнгисийн доорх Токио хотын амьдрал өөрийн хэмнэлээр өрнөсөөр.

cernia corallina maculata

Нэг талд хөвөө хаяагүй тэнгис, харин нөгөө талд шүрээр бүрхсэн ёроол хүртэл хана. Усны гадаргуу дээр зурвас гэрэл, доор гүн харанхуй.

Төсөөл дөө?

Энэ ертөнцөд бид ганцаараа биш. Тэнгис, усны дэргэд хүн хэн ч биш, юу ч биш юм байна гэж надад өөрийн эрхгүй бодогдлоо.

balestra blu 2

Зарим шүр хортой, аюултай тул зайтай сэлэхийг хөтөж надад анхааруулж, аюултай загас дөхөж ирэх үед дохио өгч байв.

gorgonia a ventaglio 2

Ийнхүү 20 минут өнгөрч, миний агаарын багтаамж багассан тул бид дээшлэхээр боллоо. Бага багаар, метр метрээр гэрэл рүү дөхөв. Сэлүүртэй хөлөө жаахан л хүчтэй савлавал огцом дээшилчих гээд. Гадаргуу хүртэл маш удаан сэлмээр санагдсан тул хөлөө хөдөлгөхгүйг чармайж зугуухан дээшлэв.

Ингээд сүүлийн мөч.

Агаар мандалд дахин мэндэллээ.

Нөгөө айгаад байсан далайн чоно буюу акулын тухай мартан, уснаас толгойгоо гаргаад дээш харж нэлээд хөвөв. Бүгд завин дээрээ очиход би ямар ч сандарсан зүйлгүй угаас байнга шумбадаг юм шиг тайван, бардам байв.

Улаан тэнгисийн доор харсан зүйлдээ хязгааргүй догдолж, амьдралын хамгийн баяр баясгалантай мөчүүдийн нэгийг туулсан гэдэгтээ итгэлтэй байлаа.

Амьдралын сэтгэл ханамжийн төлөө мөнгө харамлаж хэрэггүй.

Үзэх юмыг үзээд, туулаад явах хэрэгтэй.

CIMG2008

Үдийн цайгаа уусны дараа наранд биеэ шарж хэвтлээ.

Шумбахдаа харсан зүйл санаанаас огт гардаггүй.

Далайн гүн гэж ямар үзэсгэлэнтэй юм бэ.

Үүнийг яаж манайханд ойлгуулах вэ?

CIMG2000

Мартагдашгүй сайхан өдөр өнгөрч, бид буудалдаа харилаа.

Энэ өдрөөс хойш олон удаа Улаан тэнгист шумбасан бөгөөд тэнгис доорх ертөнцийг би үзсэн гэж бардам хэлж чадна.

Үзэсгэлэнт ертөнцийг нээхэд тусалсан Кярад баярлалаа.

Хэрвээ миний эр хүний онгироо зан хөдлөөгүй сэн бол айдсаа давж, байгаль ертөнцийн нэгэн гайхамшиг, тэнгисийн гүнийг үзэхгүй байжээ.

Шарм Эль Шейхээс явахын өмнө Каирт танилцсан миний сайн найз Чинтүшигийг урьж, өөрийнхөө мэдэрсэн диваажинтай танилцуулав. Тэрээр далайн гүнд юу мэдэрснээ миний энэ бичлэгийг уншсаны дараа үргэлжлүүлж бичих байх.

Давааны цаана даваа гэдэг. Дараагийн төлөвлөгөөнд шүхрээр үсрэх бодол зурсхийн орж ирлээ.

Явсан хүнээс үг сонс 2

Horaayy..there are 19 comment(s) for me so far ;)

#1

wow yamar goi yum be hey yaaj SIGN UP boldiin be? esvel zugeerl ingeed shuud bicheed bolood baidiimuu?

Mini wrote on 2007/07/07 - 05:11
#2

Амай сайн явж байна уу? Баяр Наадмын мэнд хургэе!
Замдаан сэтгүүл дээр Амай урагшаа! гэсэн зурагтай баннер байрлууллаа. http://www.zamdaan.com
Mөн Даяар Монгол сонин дээр гарсан нийтлэл зэрэгээс дамжаад Америкт суугаа Монголчууд чиний аялалын тухай уншиж фото зураг үзэж байгаа, Америкт аялах ерөнхий төлөвлөгөөгөө илгээгээрэй, Америкийн олон муж хотод суугаа Монголчууд чамайг угтан авч уулзан аян замын сонинг сонсохдоо дуртай байх болно. Энэ талаар Америк дахь Монголчуудын холбоо, хувь хүмүүс дуртайяа туслаж дэмжих байхаа, за сайн яваарай, бас сэрэмж болгоомжтой яваарай, ЗА АМАЙ УРАГШАА!

Tse wrote on 2007/07/07 - 13:03
#3

wow!!! chamd ataarhaj baina shuu zolig mini, hehe, uneheer gaihaltai! chamd sain saihan buhniig, mun mash tom amjilt, bas az, od, hiimori zolboog husen yerooy,

Tengis,

Tengis wrote on 2007/08/22 - 18:29
#4

gaihaltai! bi bas yavmaar bna.

ogi wrote on 2007/09/30 - 15:51
#5

Одоогийн байдлаар би хөгжмийн ертөнцийн тэр нисэж байгаа мэт диваажинг л мэдэрсэн. Дараа нь би жинхнээсээ нисэх юмсан гэж бодсон. Гэхдээ тэнгэрт биш бүүр дээшээ. Боломжит нөхцөлд миний мөрөөдөл хязгаарлагдах тул би шүхрээр унах л мөрөөдөлдөө хамгийн ихээр ойртох боломж гэдгийг мэдсэн. Харин одоо бол тэнгисийн гүн дэх тэр диваажинг мэдрэхийг ямар ихээр хүснэ вэ? Миний боломж хаана хүрэв бол…

Заяа wrote on 2009/01/10 - 14:37
#6

Гайхалтай. “Энэ үед гэр бүл найз нөхдөө бодож тэдэнд энэ дэлхийн хамгийн гайхамшгийг үзүүлэх юмсан” энэ хэсэг маш их сэтгэл хөдөлгөлөө. Би ч бас тэгж бодох байсандаа гэж атаархалаа. Эхнээс нь сүүлээс нь зэрэг уншиж байгаа

enkhbayar wrote on 2009/03/12 - 23:45
#7

sain uu Amai. bi bas usnaas ih aidag tegehfee chinii bichseniig unshsan chini bas shumbamaar sanagdaj bna

Bayaraa wrote on 2009/07/28 - 15:33
#8

uneheer shn yumaa ooroo uzsen yum shig l bolloo kkk

hanna wrote on 2009/08/25 - 02:30
#9

ene goy tailvartai .yag chamtai tsug ys ruu orson yum shig setgedel torloo

enkh wrote on 2009/08/30 - 00:14
#10

goe yum aa

hatnaa wrote on 2009/12/07 - 17:45
#11

HI AMAI,NAMAIG AVAAAD YAVAACH GEJ.,BUUR ATAAARHCHLAAAA.YAMAR SAIHAN YUM BEEE

HI wrote on 2009/12/17 - 01:43
#12

Yooo 70$ bol bolj bainasht !

BASE JUMPING , DIVING , water bike , snow bike ene buheniig medreh husel ni minii moroodol ch gemeer yum shig

Жавхаа wrote on 2010/05/02 - 08:17
#13

red sea-d diving hiih uramtai yum bn lee, omno n sanya-d(manaihan hainan aral geed bdag,1rt hainan yg ugtaa aral bish, 2rt hainan mujiin tov hotiig haikou gedeg, dalaid garcgui, business hot,juulchid barag ochdoggui, sanya bol yg buh juulchdiin ochdog jijighen hainanii hot) diving hiij baisan barag yum haragdahgui oncgui bsan.
harin sharm el sheikhd zugeer dalain ergeer alhaad yvhad tropical zagasnuud yvj bga haragddag yum bn lee. Us n ih tungalaga.

tamir wrote on 2010/05/09 - 18:28
#14

yooooooooooooy ta bvr tasartan zurag awsan bn shdee minii bvr shar vs boschloo hehe tainar baharhaad neeh goy naad zurgan deer bga amitan ntr bol yooy ygaa yg….bi er n tanii tlaar tegj bodjinoo taniig burhan tsaanasa l ingej aylaad irj torvvlsen bhaa hetsvv berhsheltei zvil ih bsn ch gsn….gehdee hodolmor shvv….

chimgee wrote on 2011/01/08 - 23:49
#15

goe yumaa dalain eregt awarj uzeegui e bi kkk

gerelmaa wrote on 2011/02/15 - 11:46
#16

Диваажин наана чинь л байна даа.

Xarxorum wrote on 2011/05/16 - 17:15
#17

hooh!wow! wow!wow! wow!

:) wrote on 2012/02/07 - 16:11
#18

amjilt

gerelee wrote on 2012/10/14 - 13:00
#19

ymar Sxan medremj torjiinaa baharhaj bna

Munhbat wrote on 2012/12/22 - 10:20
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.