399283_532289466782966_1385671501_n

Манай гэр бүлийн Эх орныхоо төлөө хийж буй МОНГОЛ БАДАРЧИН төслийг Ерөнхий Сайд Н.Алтанхуягийн Засгийн газар албан ёсоор хүлээн зөвшөөрч, дэмжихээ мэдэгдлээ. Гадаад харилцааны яаманд НОМЫН БАЯРЫГ   маш сайн зохион байгууллаа. Ерөнхий Сайд Н.Алтанхуяг танд гэр бүлийнхээ өмнөөс гүн талархал илэрхийлье…

http://www.24tsag.mn/content/24053.shtml

“Монгол бадарчин Амай” гэж олонд танигдсан аялагч Ж.Золбаярын эмхэтгэн хэвлүүлсэн цуврал гурван номыг Ерөнхий сайдын ивээл дор бүх аймаг, сумын номын санд хүргэхээр боллоо. 2010-2012 онд гаргасан “Гайхамшигт ертөнц”, “Амьдрал сайхан шүү”, “Сайн сууж байна уу” номууддаа тэрбээр дэлхийн 70 оронд аялсан тэмдэглэлээ баримт судалгаагаар баяжуулан хэвлэсэн байна.
Аялагч Ж.Золбаяр нь таван жилийн өмнө эхлүүлсэн аяллаараа дэлхийн 70 орноор зорчиж, тухайн орнуудын аж амьдрал, соёл заншилтай биечлэн танилцсанаа гурван боть ном болгон хэвлүүлснийг өндөр үнэлж байгаагаа Гадаад харилцааны яаманд болсон уулзалтын үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг илэрхийллээ. Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдсан энэ уулзалтад зарим элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд, иргэд, олон нийтийн төлөөлөл оролцож, монгол аялагчийн аяллын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан юм.
Ерөнхий сайд “Мөрөөдөж чаддаг, мөрөөдөлдөө эзэн байж чаддаг залуу үеийн жишиг төлөөлөл бол аялагч Амай гэж би боддог. Нүүдэлчин монгол хүний сэтгэлгээгээр ертөнцийг харж, олон хэлийн ард түмэнд эх орноо таниулж, газар бүрийн онцлогийг харуулсан тэмдэглэлээ баримт судалгаагаар баяжуулан төрөлх хэл дээрээ залуучууддаа хүргэснээр нь бахархаж байна. Дэлхий ертөнцийг танин мэдэх, нүд тайлах, хамгийн гол нь хүсэл зорилгоосоо шантрахгүй явахын ач холбогдлыг мэдрүүлэхүйц дээрх номууд Монголын хүүхэд залуусын ширээний ном байгаасай гэж хүсч энэ ажлыг ивээлдээ авч байгаа нь эх орныхоо далбааг монгол хүний мөр гараагүй улс орнуудад мандуулж яваа эх оронч залуу хүнийг дэмжиж байгаа нэг хэлбэр юм” гэлээ. Дээрх номууд ирэх онд хот, хөдөөгийн бүх номын санд хүрэх ба энэ ажлыг Ерөнхий сайдын ивээл дор Соёл, спорт, аялал жуулчлалын яам зохион байгуулна.
Н.Алтанхуяг сайд Амайгийн аялалд амжилт хүсэхийн ялдамд түүний гурав дахь аяллыг өөрсдийн боломжит хэлбэрээр дэмжихийг олон нийтэд уриалсан юм.
Амай энэ сарын 21-нд “Монгол бадарчин-3” аяллаа эхлүүлэх гэж байгаа аж. Тэрбээр энэ удаа зүүн өмнөд Азийн орнуудаар аялж, дорнын ард түмнүүдийн зан заншил, соёл уламжлалын ижил болон ондоо талуудыг харьцуулсан фото архив бүрдүүлэн ирэхээр төлөвлөж байгаа юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба.

577835_532289500116296_12249295_n

68123_532289393449640_966484445_n

523702_532289396782973_407601940_n

548635_532289420116304_773927375_n

Horaayy..there are 4 comment(s) for me so far ;)

#1

Amai amjilt Mongoliin haruitslagtai elch bolooroi!! HAruitslaga chine iheehen nemegdej!!

sanal wrote on 2012/12/13 - 10:36
#2

Seryozoo bayar hurgey Soyolon mori shigee delhiin olon ulsad neree gargaarai!!! ;)

sanal wrote on 2012/12/13 - 10:39
#3

rest in peace, Taivan, my brother!

spiderloc wrote on 2012/12/14 - 16:57
#4

daraagiin aylald chine amjilt husii Mongol badarchin 4-n neelt yumu?

batuk wrote on 2012/12/18 - 19:24
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.