presentation...

https://www.facebook.com/amaiaround?ref=hl

presentation 1

presentation 2

presentation 3

presentation 4

presentation 5

presentation 6

presentation 7

presentation 8

presentation 9

1 person has left a comment

#1

Сайн байна уу,
Юуны түрүүнд танд энэ өдрийн мэндийг дэвшүүлэхэийн ялдамд талархал илэрхийлье. Юуны учир талархал илэрхийлж байна вэ гэвэл 1665 өдрийн турш харь орноор аялан хүнд хэцүү бэрхшээл зовлон жаргалыг туулан, тэр бүхнийгээ өөрийн үзэл бодлоор илэн далангуй илэрхийлэн буйд. Нэг үгээр хэлбэл тэр бүр хүмүүсийн аялал хийгээд байдаггүй улс орноор аялаж тухайн улсын соёл иргэншил, зан заншлын тухай ойлголт өгч буйд гүнээ хүндэтгрэлтэй хандаж байна. Би Монгол бадарчин 1 ийг уншаад дуусгаж байна. Дараа нь Монгол бадарчин 2 -ийг унших гээд авцан байгаа. Ер нь бол 9 боть -ийг бүгдийг нь уншина гэж бодож байна. Ягаад ч юм энэ номыг уншихлаар ямар нэг уран сайхны хэт халил байхгүй шууд энгийнээр өөрийн үзлээр, аян замын тэмдэглэл гэдэг утгаараа уншихад илүү бодит мэдрэмж төрүүлдэг. Би өөрөө ч залуу хүн болохоороо ч тэр үү таны бичсэнг уншихлаар найзтайгаа гадаад явсан тухай нь яриад сууж байгаа ч юм шиг л тийм л эрх чөлөөтэй мэдрэмж төрүүлдөг :)
2005 онд би өөрөө дөнгөж их сургуулийн босго алхсан жаахан хүүхэд байсан болоод ч тэрүү “Амай дэлхийг тойрно гэнэ” гээд л хүмүүс ярихад бүтэхгүй юм санаачилж байх юм гэж боддог байж билээ. Тэр үеийг одоо бодоход би залууу хүний эрч хүч, амьдарлыг үзэх үзэл, нийгмийг харах өнцөг нтр сайн төлөвшөөгүй аав ээжийн хайртай жаахан өсвөр насны хүүхэд байждээ гэж санагддым. Яг одоо бол мэргэжлээрээ сураад ажил хөдөлмөр эрхлээд юмны наана цаана, нийгмийн аль ч давхаргад байгаа бялдууч зан, дарга нарын өгзгийг долоогч гэх мэт энэ ялзарсан байдлыг хараад бага сага ухаан сууж байгаа энэ мөчид л таны юуны төлөө ийнхүү зоригтой алхам хийсэн, залуу хүн юуг илэрхийлэхийг зорьсонг одоо л ухаар ч байна…
Мөн би таны Facebook эрхмүүдэд оролцсон ярилцлагыг үзэснээс хойш их дотно санагдах болсон. Яагаад гэвэл шудрага, эх оронч, аливаа зүйлийг шинээр илэрхийлэгч гэдэг тань надад маш тод харагдаж байсан. Ер нь бол би шудрага талдаа хүн л дээ тиймдээ ч дарга цэрэгд тал засалгүй шууд л болохгүй байгаа зүйлийг хэлээд өгдөг байлаа гэвч бас л энэ нийгэм өөрөө ялзралд хэт автцан болохоор шудрага байгаа нэгнийгээ нухчан дардаг юм билээ. Тийм мөчид л маш их сэтгэлээр унаж шудрага ёс гэж манай Монголд төлөвшөөгүй юм байна би ч бас ялзрах ёстой гэж үү гээд л бодож байх тэрхүү мөчид л таны ярилцлагыг үзээд урам зориг орсон доо. Ер нь бол одоо залуучууд их зөв нийгмийг бүрдүүлж чадахаар болсон байна гэдэгт одоо итгэлтэй болсон. Мөн миний бодлоор юм үзэж нүд тайлсан хүн аливааг өөр өнцгөөс хардаг юм байна гэдгийг л мэдэрч байна даа. Бас хамгийн чухал нь эх оронч үзэл, гэр бүлийн хүмүүжлийг хүүхэд бүрт зөв утгаар нь суулгаж байх нь чухал юм байна. Сайхан цаг ирнэ гэдэгт итгэж байна… САйхан цагыг залуучууд бид хамтдаа бүтээж чадна…
За за бичээд л байвал бичээд л байх юм шиг байна тиймээс энэ хүргээд л сэтгэгдлээ жаргаая даа. Хүн урмаар дутхаас бурмаар дутадгүй гэж үг байдаг тиймдээ ч бид хийж байгаа, хийх гэж тэмцэж байгаа нэгэндээ урмын үгийг харамгүй хайрлаж байцгаая гэж залуусдаа уриалмаар байна. Та юу тарьна түүнийгээ л хурааж авна… Тиймдээ ч бүгдээрээ бие биедээ хайр халамж, хүндлэл, урмыг харамгүй түгээцгээе…
Амай та Монгол зон олны тэр бүр хүрч үзээгүй газар орныг мэдрэх мэдрэж нүд, чих болж байгаад тань гүнээ хүндэтгэлтэй байгаагаа илэрхийлэх нь зүйтэй болов уу… Та Монгол бадарчны түүчээ…

BS wrote on 2013/07/23 - 14:29
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.