FB group banner

2012 оны 08 сарын 19.

Монгол улс, Улаанбаатар хот.

Амай: Клубынхаа нэрийг юу гэж өгмөөр байна?

Jay: Маш олон нэрүүд үзлээ. Paradizo, Absenthe, Дугуйлан, Underground гэх мэтчилэн нэрнүүдээс Монголд өөр байдаггүй нэр сонгосон. Тэр нь НИЙЛЛЭГ. Угаасаа бага байхдаа бид нарын хамгийн их хэрэглэдэг дотны үгнүүдийн нэг байсан. Сүүлийн үед party гэж гадаад үгээр нэрлэгдээд байгаа. НИЙЛЛЭГ-нд явах уу? Хэ хэ…

Амай: Бид хоёр Чикаго-д байхдаа ярьж байсан зүйлүүд дээр нэмэх зүйл олон байгаа. Яагаад гэвэл Монгол бол Америк биш. Бид энд цагийг зөв өнгөрөөх тал дээр учраа олоогүй байгаа. Шууд дэлхийн стандартын үйлчилгээг бий болгох тал дээр маш олон асуудлууд байна. Америкт хууль хатуу ч иргэддээ зориулсан байдаг. Ажлын ачаалал өндөр байдаг тул амралт, чөлөөт цагийг хамгийн сайн зохион байгуулалттайгаар өнгөрөөдөг. Харин манайд залуучуудад амрах боломжийг нь бүрэн ойлгож дэмждэггүй. 84 дүгээр тогтоол гэж байгаа. Тэр нь бүх үйлчилгээний газруудыг 24 цагт хааж, түүнээс хойшхи асуудлуудыг үйлчилгээний байгууллагууд болон үйлчлүүлэгчид өөрсдөө шийдэхээр орхисон байдаг. Манай урд хөршийг хүний эрхийг хязгаарласан, цагдаагийн улс гэдэг боловч тэд амралтаа биднээс илүү эрх чөлөөтэйгөөр эдэлж байна. Харин бид хуучны, хаалттай нийгэм шиг шинэ цаг үеийн амьдралд зохицохооргүй дүрэм журамд захирагдаж амьдардаг. Хэрвээ хаалттай, гишүүнчлэлтэй клуб байгуулах гэж байгаа бол бүх гишүүдийн хүлээн зөвшөөрсөн дүрэмтэй байх хэрэгтэй. Ялангуяа манайх шиг анархи тогтсон нийгэмд. Дүрмүүд ямар байвал гишүүд хүлээн зөвшөөрч амралт, чөлөөт цагаа илүү үр дүнтэй, амар тайван өнгөрөөх вэ?

Jay: Монголд байгаа найзуудтайгаа уулзахад манай ихэнх найзууд Улаанбаатарт чөлөөт цагаа утгаар нь өнгөрөөх газар байхгүй учраас сүүлийн 10 жил нэг ч олон нийтийн газар чөлөөт цагаа өнгөрөөгөөгүй, тэрний оронд Тайланд, Ибиза, Амстердам, Бээжин, Хонг-Конг, Сингапур, Америк мэтийн газруудаар явж амардаг болсон. Хэрвээ тав тухтайгаар цагаа өнгөрөөх газрууд байвал юу боллоо гэж хамаг мөнгө, цагаа үрэн байж гадагшаа явах билээ дээ гэж байсан. Тиймээс зөв орчныг нь бүрдүүлчихвэл эх орондоо найз нөхөд, гэр бүлтэйгээ амралт, чөлөөт цагаа сайхан өнгөрөөх боломж нээгдэнэ. Ирээдүйд зөвхөн Монголд байтугай дэлхийд алдартай клуб бий болгоё гэж төлөвлөсөн байгаа. Манай хотын шинэ захиргаа энэ 84 дүгээр тогтоолоо илүү боловсронгуй болгож, зөв шийдвэр гаргах байх.

Амай: Манайхан хэтэрхий өөрийнхөөрөө байдаг хүмүүс. Ямарваа нэгэн дүрэм журмыг дагах, бусдыгаа хүндлэх тал дээр маш олон бэрхшээл байдаг. Тэр батлах гээд байгаа дүрмүүдийг дагана гэдэгт итгэлтэй байна уу? Гэхдээ 2001 онд Монголд CLUB21 гэж байгуулж, тухайн үеийн бүх DJ, чөлөөтэй сэтгэдэг залуусыг цуглуулж хамт цагийг өнгөрөөх анхны бүлгийг бие болгосон. 4 жил үйл ажиллагаа явуулах хугацаанд манай арга хэмжээнүүдэд нэг ч удаа үл ойлголцох байдал, бусдын амар тайван байдлыг алдагдуулсан үйл явдал болж байгаагүй туршлага ч байгаа л даа.

Jay: Бидэнтэй санаа нийлсэн хүмүүс олон байгаа учраас бусдад хаалттай, бие биенээ хүндэтгэсэн дүрэмтэй НИЙЛЛЭГ клубээ нээж ажиллуулъя. Зөвхөн клубийн дүрмүүдийг хүлээн зөвшөөрсөн гишүүд байх тул асуудалгүй биз. Монголд ирээд 2 сар гаруйн хугацаанд Улаанбаатар хотын залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөж буй газруудаар зочиллоо. Нэг орчинд тэс өөр сонирхол, боловсрол, амьдардаг орчин, ухамсар, ёс зүйтэй хүмүүс цуглахаар бие биенээ ойлгож, хүндэлж, олон нийтийн газрын ёс зүйг бүрэн ойлгохгүй байгаагаас хүмүүсийн хооронд маш олон асуудлууд байна. Согтууруулах ундааг өөрийн шингээж чадах түвшинд хэрэглэхгүй, хэтрүүлж, байнга бие биенээсээ илүү байх гэж хурцаар тэмцэлдэж байна. Олон нийтэд үйлчилдэг газруудын стандарт гэж байхгүйгээс амар тайван, эрүүл, аюулгүй орчинг дэлхийн стандартад хүргэхгүй байна. Наад зах нь үйлчилгээний газруудад AC (агааржуулах, сэрүүцүүлэх систем) байхгүй. Хүйтнээр нь үйлчлэх ундаанууд температурын шаардлага хангахгүй. Хүмүүсийг хүндэтгэж костьюм, пиджак, зангиагаа зүүгээд, тансаг сүрчигээ үнэртүүлэн ийш тийш ороход олон хүний тамхины утаанд нүд, хоолой хорсон, агааржуулалтгүйгээс болж хувцас хөлсөндөө наалдсан тохиолдол ч бий. Машины зогсоолын зохион байгуулагч үгүйлэгдэж байна. Олон хүн амралт, чөлөөт цагаа өнгөрөөж байгааг үл ойшоон, хууль, дүрэм зөрчиж олон нийтийн газар маргаан, зодоон үүсгэж байна. Мөн хөгжим, гэрэлтүүлгийн чанар, хөгжим тавьж байгаа хүмүүсийн мэдлэгийн түвшин хангалтгүй байна.

Амай: Энэ ажлыг эхлүүлж, амжилттай явуулахад маш их хэмжээний хөрөнгө мөнгө, мэргэжлийн баг шаардагдана шүү дээ. Тиймээс анхнаас нь маш нарийн зохион байгуулалттайгаар дүрэм журмаа баталж, урт хугацааны ажлын төлөвлөгөө хэрэгтэйшдээ. Гэхдээ Монголын өнөөгийн нийгэмд хүмүүс маш их ганцаардаж байгаа. Өөрийн сонирхол, өөртэй нь адил сэтгэдэг хүмүүстэй амар тайван орчинд өндөр зэрэглэлийн үйлчилгээ аваад, цагийг хөгжилтэй өнгөрөөхийг хүсэж буй онцгой хүмүүс олон байгаа.

Jay: Хамгийн сайхан орчин, дээд зэргийн үйлчилгээг бүрдүүлэн, хүмүүст санал болгоход бидэнтэй нэгдэхийг хүсэхгүй хүн ховор болов уу. Наад зах нь club гэхэд л өнөөгийн Улаанбаатарын sound system-ийн стандартыг ойрын үед 2 дахин нэмэхэд өндөр чанарын хөгжим сонсож мэдрэмжээ дээшлүүлэх сонирхолтой хүмүүсийн тоо өснө. Клубийн олон арга хэмжээнүүд болох цэвэр агаарт гарах, урлаг спортын арга хэмжээнүүд зохион байгуулахдаа мэргэжлийн хүмүүсийг оролцуулж, амралт чөлөөт цаг, шинэ харилцаа холбоог клубийн гишүүдийн хооронд тогтооход бид бүх мэдлэг туршлагаа дайчилна.

Амай: Гишүүнчлэлийг тогтооход маш сайн бодох хэрэгтэй. Арга хэмжээг бусниулж, бусдыгаа хүндэлдэггүй хүмүүсийг оруулахгүй байх тал дээр анхаарах нь зөв.

Jay: Хүн бүрийг элсүүлэхгүй. Элсэхийн тулд тухайн хүн дор хаяж НИЙЛЛЭГ КЛУБ-ын 2 гишүүний албан ёсны санал, дэмжлэгийн дагуу элсэх болно. Хэрэв элссэн гишүүн нь асуудал гаргавал тэднийг санал болгосон гишүүдийн санал болгох эрхийг хязгаарлах, цаашлаад цуцлах болно. Тийм учраас ямар хүнээ санал болгох нь тэр хүмүүсийн асуудал. Харин шинэ гишүүдийг хүлээн зөвшөөрч элсүүлэх тал дээр нарийн шалгууруудыг тавих болно.

Амай: 7 хоног бүр гишүүдэд зориулсан ямар арга хэмжээнүүд зохиовол дээр вэ? Жагсаалтаа эхний ээлжид гаргая.

Jay: 7 хоног бүр 2-3 удаа party, ямар нэг уран бүтээлчийн тоглолт, үзвэр, 1-2 удаа спорт арга хэмжээ, кино сонирхогч, ном сонирхогч, хөгжим сонирхогчдод зориулсан клубүүд, хамтдаа live спорт болон урлагийн арга хэмжээнүүдийг үзэх зэргээр Монголын хамгийн нээлттэй сэтгэдэг, боловсрол, соёлтой залуучуудын амралт, чөлөөт цагийг зохион байгуулах ажлыг хариуцаж хийнэ дээ.

Амай: Эхний ээлжид Facebook дээр secret групп байгуулаад гишүүдээ урих хэрэгтэй юм байна. Тэгээд тэдний саналыг бас оролцуулж зохион байгуулах арга хэмжээнийхээ хуваарийг гаргая. Амжилттай болно гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Sorry, comments are closed.