IMG_3095

2007 оны 01 сарын 17.

Монгол Бадарчин 1-р аян. 18 дахь төр.

Судан улсын нийслэл хүрэх замд.

7 сар гаруй хүсэн хүлээсэн Судан улсын газар нутагт орж ирээд 3 дахь өдрөө болж байна. Бурхны илгээмж гэмээр гурван европ аялагчтай таарч, тэдгээрийн бүрэн тоноглосон 2 ачааны тэргээр Судан, Этиоп, Кени улсуудыг туулахаар боллоо. Маш их баяртай бөгөөд азтай учрал гэхээс өөр юу гэх вэ.mongol badarchin books taivshir

Аян замынхаа туршид хүн төрөлхтний хамгийн эртний, хамгийн хүчтэй, хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн их түүхэн ач холбогдолтой гэсэн үзүүлэлтийн аваргаа шалгаруулсаар байгаа бөгөөд, энэ бичлэгтээ өнөөг хүртэл уусан хамгийн амттай ПИВО-ны тухай бичихээр шийдлээ.

Дэлхийн 20 гаруй улс орноор аялж байхдаа нийтлэг хэрэглэдэг зүйл нь пиво байсан юм. Исламын хууль үйлчилдэг Араб, Египетийн гудамжинд хүртэл олж авч байсан.

Надтай цуг аялж буй Бельги, Герман, Австрали хүмүүстэй энэ улсад орж ирээд зогсолтгүй шахуу 2 дахь өдрөө машинаар явсан бөгөөд дэргэдүүр өнгөрөх байгалийн үзэсгэлэн, шинэ улс үндэстний соёл миний оюун санааг маш их ачаалж, үзсэн харсан бүхнээ яаж хүмүүстээ хүргэнэ гэж санаа зовон, таалагдсан бүхнийхээ зургийг дарсаар байна.

DSC02823

Холын замыг туулаад Судан улс дахь Нил мөрний эрэг дээр машинаа салхи таглаж зогсоогоод оройн хоолоо хийж идэх боллоо.

Ийм төрлийн ачааны машин цөөхөн хэдэн км яваад байнга түлш нэмдэг бэрхшээлийг эс тооцвол, жорлонгийн суултуур, усны өрөөтэй, 6 хүн чөлөөтэй амьдарч болохоор байсан тул хэзээ нэгэн цагт худалдаж авах миний мөрөөдлийн тэрэг болсон юм. Бүх зүйлээ багтаагаад хийж болно. Хөргөгч, зурагт гэх мэт хүссэн зүйлээ тавьж болно.

Хэзээ монголчууд бид дэлхий ертөнцөөр өөрийн ачааны машиндаа гэр бүлээ аваад аялдаг болох бол оо?

Хоолоо идэж дуусаад Дидиэр хүнс ачсан ачааныхаа гүн рүү гараа шургуулаад нэг шил пиво гаргаж ирлээ.

IMG_3043

Нөхөд маань огт гайхаагүй бөгөөд согтууруулах ундааг хилээр нэвтрүүлэхийг хориглодог улс руу пиво нууцаар аваад орж ирсэнд би цочирдов.

-Яаж пиво оруулсан юм бэ?

-Яах вэ дээ хүнсэн дундаа хийгээд л оруулсан, хэн ч анзаараагүй, тэглээ ч энэ зүйл дэлгүүрт нь худалдагдаад, хүн бүр мэдээд байдаг зүйл биш болохоор эндхийнх нь ч бас мэдэхгүй гэж тэрээр хариуллаа.

Үнэхээр үнэн байлаа.

Хүмүүс нь ийм ундаа хориотой болохоор хараагүй, бас мэдэхгүй байж таараа. Хэрвээ энэ хүмүүс ямар зүйл байдгийг хараагүй, гэхдээ хориглосон зүйлсийг КОРАН гэх номонд уншсан юм бол, юунаас сэргийлж юунаас болгоомжлох хэрэгтэйгээ яаж мэддэг юм бол оо? Ялангуяа өмнө харж байгаагүй ч хориглосон зүйл.

Хөргөгчинд байсан хүйтэн пиво бүтэн өдөр Африкийн халуунд элсэн цөлд, машин барьсан 4 хүн ямар нүдээр харсныг хүмүүст тайлбарлах шаардлагагүй болов уу. Гэхдээ миний насан туршдаа санаж байхаар гайхамшигтай дурсамжийг оюун санаа маань хүлээн авах гэж байгаад эргэлзэхгүй байлаа.

Дидиэр пивыг задлах үед яагаад ч юм монголчууд ямарваа нэгэн ажил бүтээгээд дуусахаараа нэг шил юм авч тэмдэглэх гэж буйтай адил санагдлаа. Цисс гэдэг хөнгөн чимээ чихний хажуугаар исгэрч, хууль дүрэм хатуу үйлчилдэг Судан улсад дөрвөн гадаад хүн тус улсын хуульд хориотой, шоронд сууж болохуйц гэмт хэргийг хамтдаа үйлдэж байв. 500 мл бус, 330 мл шилтэй жижиг пиво манайхан нэг дор хөнтрөөд дуусгадаг байсан бол энэ үдэш, сайхан хоол идсэний дараа 4 жижиг хундаганд асгаруулалгүй хийж дөрвүүлээ харамлах шахуу болж, бага багаар шимж уулаа. 21 хүртлээ сархад хүртдэггүй байсан миний хувьд пиво нь шээс шиг муухай амттай байдагсан, харин энэ өдөр хүртсэн тэр л ганц шил пиво миний амссан хамгийн амттай пиво болсон юм. 50 мл жижиг хундаганд харагдаж буй шаргал өнгийн энэ ундааг амандаа бага багаар хүргэж, дусал бүрийг нь амтлан шимэх үед амьдралын маш олон өвөрмөц дурсамжууд нүдэнд харагдаж, санаагаараа ч юм уу 50 мл-т бага зэрэг манарч согтож байлаа.

Суданд өнгөрүүлсэн 7 өдрийн орой болгон хилийн дүрэм зөрчин, бөх зүрх гарган байж авч гарсан нэг шил пиво задалж дөрвүүлээ хувааж ууж байсан бөгөөд Судан улсаас гараад сархад чөлөөтэй худалдаалдаг Этиоп улсад нэвтрээд уг пиво хангалттай авч шуналтай гээч нь залгисан боловч Суданд хүртэж байсан шиг амттай, үнэ цэнтэй чухал ундаа биш болсон юм.

Суданд уусан пиво ямар брэндийн пиво байв аа…

ХАМГИЙН АМТТАЙ ПИВО

2007 оны 01 сарын 17.

№28, Судан улсын нийслэл хүрэх замд.

7 сар гаруй хүсэн хүлээсэн Судан улсын газар нутагт орж ирээд 3 дахь өдрөө болж байна. Бурхны илгээмж гэмээр гурван европ аялагчтай таарч, тэдгээрийн бүрэн тоноглосон 2 ачааны тэргээр Судан, Этиоп, Кени улсуудыг туулахаар боллоо. Маш их баяртай бөгөөд азтай учрал гэхээс өөр юу гэх вэ.

Аян замынхаа туршид хүн төрөлхтний хамгийн эртний, хамгийн хүчтэй, хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн их түүхэн ач холбогдолтой гэсэн үзүүлэлтийн аваргаа шалгаруулсаар байгаа бөгөөд, энэ бичлэгтээ өнөөг хүртэл уусан хамгийн амттай ПИВО-ны тухай бичихээр шийдлээ.

Дэлхийн 20 гаруй улс орноор аялж байхдаа нийтлэг хэрэглэдэг зүйл нь пиво байсан юм. Исламын хууль үйлчилдэг Араб, Египетийн гудамжинд хүртэл олж авч байсан.

Надтай цуг аялж буй Бельги, Герман, Австрали хүмүүстэй энэ улсад орж ирээд зогсолтгүй шахуу 2 дахь өдрөө машинаар явсан бөгөөд дэргэдүүр өнгөрөх байгалийн үзэсгэлэн, шинэ улс үндэстний соёл миний оюун санааг маш их ачаалж, үзсэн харсан бүхнээ яаж хүмүүстээ хүргэнэ гэж санаа зовон, таалагдсан бүхнийхээ зургийг дарсаар байна. Хэдийгээр хуучин блогоо сайн ажиллуулж чадалгүй хаалгуулсан ч шинээр нээх блог юуны түрүүнд зураг сайтай, бичлэг сонирхолтой тийм л байх ёстой гэж бодож байна.

Холын замыг туулаад Судан улс дахь Нил мөрний эрэг дээр машинаа салхи таглаж зогсоогоод оройн хоолоо хийж идэх боллоо. Ийм төрлийн ачааны машин цөөхөн хэдэн км яваад байнга түлш нэмдэг бэрхшээлийг эс тооцвол, жорлонгийн суултуур, усны өрөөтэй, 6 хүн чөлөөтэй амьдарч болохоор байсан тул хэзээ нэгэн цагт худалдаж авах миний мөрөөдлийн тэрэг болсон юм. Бүх зүйлээ багтаагаад хийж болно. Хөргөгч, зурагт гэх мэт хүссэн зүйлээ тавьж болно.

Хэзээ монголчууд бид дэлхий ертөнцөөр өөрийн ачааны машиндаа гэр бүлээ аваад аялдаг болох бол оо?

Хоолоо идэж дуусаад Дидиэр хүнс ачсан ачааныхаа гүн рүү гараа шургуулаад нэг шил пиво гаргаж ирлээ.

Нөхөд маань огт гайхаагүй бөгөөд согтууруулах ундааг хилээр нэвтрүүлэхийг хориглодог улс руу пиво нууцаар аваад орж ирсэнд би цочирдов. -Яаж пиво оруулсан юм бэ? -Яах вэ дээ хүнсэн дундаа хийгээд л оруулсан, хэн ч анзаараагүй, тэглээ ч энэ зүйл дэлгүүрт нь худалдагдаад, хүн бүр мэдээд байдаг зүйл биш болохоор эндхийнх нь ч бас мэдэхгүй гэж тэрээр хариуллаа.

Үнэхээр үнэн байлаа. Хүмүүс нь ийм ундаа хориотой болохоор хараагүй, бас мэдэхгүй байж таараа. Хэрвээ энэ хүмүүс ямар зүйл байдгийг хараагүй, гэхдээ хориглосон зүйлсийг КОРАН гэх номонд уншсан юм бол, юунаас сэргийлж юунаас болгоомжлох хэрэгтэйгээ яаж мэддэг юм бол оо? Ялангуяа өмнө харж байгаагүй ч хориглосон зүйл.

Хөргөгчинд байсан хүйтэн пиво бүтэн өдөр Африкийн халуунд элсэн цөлд, машин барьсан 4 хүн ямар нүдээр харсныг хүмүүст тайлбарлах шаардлагагүй болов уу. Гэхдээ миний насан туршдаа санаж байхаар гайхамшигтай дурсамжийг оюун санаа маань хүлээн авах гэж байгаад эргэлзэхгүй байлаа.

Дидиэр пивыг задлах үед яагаад ч юм монголчууд ямарваа нэгэн ажил бүтээгээд дуусахаараа нэг шил юм авч тэмдэглэх гэж буйтай адил санагдлаа. Цисс гэдэг хөнгөн чимээ чихний хажуугаар исгэрч, хууль дүрэм хатуу үйлчилдэг Судан улсад дөрвөн гадаад хүн тус улсын хуульд хориотой, шоронд сууж болохуйц гэмт хэргийг хамтдаа үйлдэж байв. 500 мл бус, 330 мл шилтэй жижиг пиво манайхан нэг дор хөнтрөөд дуусгадаг байсан бол энэ үдэш, сайхан хоол идсэний дараа 4 жижиг хундаганд асгаруулалгүй хийж дөрвүүлээ харамлах шахуу болж, бага багаар шимж уулаа. 21 хүртлээ сархад хүртдэггүй байсан миний хувьд пиво нь шээс шиг муухай амттай байдагсан, харин энэ өдөр хүртсэн тэр л ганц шил пиво миний амссан хамгийн амттай пиво болсон юм. 50 мл жижиг хундаганд харагдаж буй шаргал өнгийн энэ ундааг амандаа бага багаар хүргэж, дусал бүрийг нь амтлан шимэх үед амьдралын маш олон өвөрмөц дурсамжууд нүдэнд харагдаж, санаагаараа ч юм уу 50 мл-т бага зэрэг манарч согтож байлаа.

Суданд өнгөрүүлсэн 7 өдрийн орой болгон хилийн дүрэм зөрчин, бөх зүрх гарган байж авч гарсан нэг шил пиво задалж дөрвүүлээ хувааж ууж байсан бөгөөд Судан улсаас гараад сархад чөлөөтэй худалдаалдаг Этиоп улсад нэвтрээд уг пиво хангалттай авч шуналтай гээч нь залгисан боловч Суданд хүртэж байсан шиг амттай, үнэ цэнтэй чухал ундаа биш болсон юм. Суданд уусан пиво ямар брэндийн пиво байв аа?

Sorry, no comments yet.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.