amaiindigo-cd-internet.jpgАялалын зорилго нь Монголын залуучуудад дэлхий улс орнуудын тvvх, соёл урлаг, зан заншлын гээд тухайн улс орны сонин сайханг vзэж харж Монголчууддаа таниулах, єєрийн орноо ч гэсэн тодорхой хэмжээнд гадныханд таниулах, гадаадад байгаа залуучуудтай уулзаж бодит аж амьдралтай танилцах явдал юм байна.

Тvvнээс гадна уран бvтээлч хvний хувьд уран бvтээлийн шинэ олз, шинэ мэдрэмжийг хайх судлах, шинэ уран бvтээл хийх нь аялалын нэг зорилго байх нь лавтай.
Мэдээж хамгийн хялбар аргаар, хамгийн хямд зардлаар, хамгийн дєт замаар, хамгийн олон оронд юуг vзэж, харж, мэдэж болох вэ, дэлхийн улс орнуудаар хэрхэн явж, хаана хэрхэн буудаллаж, хооллож, ундаллаж болох гарц замыг нээж олоход бас аялалын давхар зорилго оршиж байгаа юм байна.
Аялалын гараагаа энэ долоо хоногийн баасан гаригт буюу 11 сарын 4-ний єдєр тєв вокзал дээрээс “Нарлаг Монгол” галт тэргээр албан ёсоор эхлэх бєгєєд тэрээр ОХУ-аас эхлэн дэлхийг нар зєв тойроод ирэх бєгєєд одоогоор ОХУ, Швед, Дани, Недирланд, Франц, Герман, Итали, Испани, АНУ, Канад, Япон, Хятад гэсэн орнуудыг товлоод байгаа юм байна.

Ингээд тvvнтэй хэдхэн хором ярилцсанаа хvргэж байна.

-Мэдээж манайхан ч мэдэж байгаа «Yvргэв ч тэй аялал» хэмээх нэвтрvvлэг vнэ цэнэтэй л байгаа шvv дээ. Тэд ч бас ийм л юм ярьж яваа. Гэвч тэдний аялалаас юугаараа ялгаатай юм бол?
-Тэдний хувьд томоохон ивээн тэтгэгчтэй. Тодорхой хэдэн улс орнуудаар явж сонирхолтой мэдээ мэдээлэл бэлтгэж эфирээр цацаж байгаа. Зардлаа ч нєхєєд олдог. Харин миний аялалын онцлог бол бvтэн жилийн хугацаанд хаана л очиж болох бvх л боломжит газруудаар тасралтгvй явж, аялахын зэрэгцээ явсан газар бvрийнхээ сонин сайхан бvхэн мэдээ мэдээллийг вэб сайтаар дамжуулан хvргэх юм. Энэ аялалыг би єєрєє дангаараа зохион байгуулж байгаа. Харин «Голомт» банк, «Бодь» даатгал гэсэн байгууллагууд тодорхой зvйлvvд дээр ивээн тэтгэж байгаа юм.

-Тэгэхээр бvтэн жилийн дараа эх орондоо эргэж ирэх vv?
-Энэ бол урт, хэцvv аялал болохоор нэлээн хугацаа шаардана. Тиймээс яг нэг жилийн дотор багтаж эргэж ирнэ гэж хэлж чадахгvй байна. Аялалаас ирээд аялалын сонин хачин сайхан бvхнээр уран бvтээл хийх, нэвтрvvлэг хийж хvргэх, Шинэ DVD гаргах бодолтой байгаа.

-Ойрын 1-2 жилийн хугацаанд Монголд байхгvй байна. Нилээн том аялал учраас хугацааг яг тодорхой товлоогvй. Амай хаана юу хийж явааг интернэтээр харах боломжтой. Харин явж буй газруудаараа янз бvрийн vдэшлэг арга хэмжээ зохиохоор тєлєвлєєд байгаа. Тиймээс тухайн улс оронд байгаа монголчууд урьдчилж мэйлээр харилцаад уулзалтууд зохион байгуулах боломжтой.

-Эрсдэл гаргахаас хэрхэн хамгаалж судалсан бэ?
Ганцаараа, хамгийн хямд зардлаар дэлхий тойрох бол миний хvсэл байсан. Энэ аялалдаа сvvлийн хагас жил бэлтгэл хийсэн. Мэдээж зардал мєнгє, визний асуудал гээд хvндрэлvvд байсан. Мэдээж олон орны олон янзын хэл соёл, зан заншилтай газар орнуудаар явна. Тэгэхээр мэдэхгvй улс орон, хэлний бэрхшээл гээд л их зvйл гарна. Тэр бvхнийг давахын тєлєє явна. Єєрийгєє нээх хэрэгтэй байна. Миний аялалын хугацаан дахь бvх даатгалыг “Бодь” даатгал хариуцаж байгаа. Энэ дашрамд намайг ивээн тэтгэж дэмжиж байгаа хvмvvстээ баярлаж байгаагаа хэлмээр байна.

-Ачаа юу байх бол?
-Єєрийнхєє ачааг хєнгєвчлєх vvднээс ганцхан том цvнхтэй явна. 2 ээлжийн хувцастай явна.

-Визний асуудлыг яаж зохицуулж байна
-Монголд суугаа гадаадын элчин сайдын яамдууд нэлээн дэмжсэн. Гагцхvv Английн ЭСЯ -ны консул маш хvнд сурталтайгаар хандсан.

-Уран бvтээлийн зорилго юу байна?
-Амай дэлхийг тойроод явах нь ямар нэг уран бvтээл хийхгvй гэсэн vг биш.
Ирээд vзсэн явсан газруудаараа уран бvтээл хийх бодол байгаа. Энэ нь улс болгонд очиж тухайн улс vндэстний онцлогийг шингээсэн хєгжим зохиогоод явна.

Ийнхvv манай залуу уран бvтээлчийн маань «Amai-around» дэлхийг тойрон аялах аялал бэлэн болоод байна. Мэдээж энэ бол хэн бvхний санасан зоргоор яваад байх хялбар бєгєєд аялал зугаалга бус нь мэдээж. Маш хэцvv бэрхшээл, шалгалт сорилт, эргэж буцам шантрах зvйл гарах нь тодорхой. Энэ бvхнийг сэтгэлийн хат, эр зоригоор даван туулж, залуучууддаа шинэ ертєнцийг нээн таниулах их аянд мордох гэж байгаа Амайдаа амжилт хvсэх л vлдэж. Юутай ч Амайгийн сонсогч фэнvvд нь тvvний барааг энэ долоо хоногоос хойш харахгvй нь харамсалтай ч гэсэн www.Amai-around.com хаягаар орж Амай хаана юу хийж юу vзэж харж байгааг мэдэхийн зэрэгзээ интернэтээр байнгын холбоотой байж болох юм байна.
Хvний газар элэг нэгт монголчууд хийгээд тvvний фэнvvд нь Монгол зангаараа явсан газар бvрт нь amai_around@yahoo.com хаягаар мэйл бичиж дэмжлэг туслалцаа vзvvлж байгаасай гэж MongolDuu.com сайтын зvгээс хvсэж байна.

www.Mongolduu.com 2005.11.3

Sorry, no comments yet.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.