
Бодол 1. Амьдрал ингээд л болоо гэж үү? Дахин нэг боломж гэж байдаг шүү дээ! Би ирээдүйгээ хардаг гэж өөртөө маш итгэлтэй байсан юмсан. Миний тэр их хүсэл мөрөөдөл, төлөвлөсөн зүйлүүд юунд ч хүрэхгуй алга болно гэж үү? Өөрийнхөө аяллын тэмдэглэлээр олон хүнд юм хүргэх гэсэн ч нийт зүйлийн хагасыг ч хийж чадаагүй шүүдээ! Хүүхдүүдэд бэрхшээл тохиолдоход эцэг эхийн сэтгэл мэдэрдэг гэсэн. Холын хол хүү нь ганцаараа ойн дунд хэвтээд цагаа хүлээж байгааг аав ээж маань мэдэж байгаа болов уу? Ааваа, Ээжээ, Эмээ Ах Эгч Дүү нараа, найз нөхдөө намайг уучлаарай! Би чадахаараа хичээсэн ч энэ удаад чадсангүй! Үнэхээр хичээгээд ч чадсангүй!
Би байнга хүчтэй , ухаантай, зөв шийдвэр гаргаж байхыг хичээж байсан ч надаас шалтгаалах зүйл бараг байхгүй боллоо. Хэзээд зөв сэтгэж зөв амьдрахыг хичээж байсан юмсан, тэглээ гээд үр дүн байсан уу? Дайнтай бүс, аюлтай газар жирийн үед хэзээ ч мэдэрхээргүй зөндөө бэрхшээлийг туулсан ч амьдралын хамгийн чухал хүчнүүдийн нэг болох уснаас болж энэхүү зам дээр ганцаараа хэвтээд амьдралынхаа сүүлийн мөчийг өнгрөөж байна гэж үү? Пойнт Нойр хотод аяллынхаа хамгийн сайхан мөчүүдийг өнгрөөсөн юмсан. Босогчдын нутгийг дайран гарсны дараа их ядарсан тул амар гэсэн дохио гэж бодож байсан чинь, амьдралын сүүлийн жаргалыг эдлүүлэх боломж гаргаж өгснийг би ойлгоогүй юм байна даа. Замд гарахын өмнө “Энэ миний сүүлийн тэмдэглэл байж магад ” гэж бичиж байсан, тухайн үед эцсийн аяндаа гарч байгааг дотроо зөн совингоороо мэдэж байсан байхнээ!
http://amai.dot.mn/archives/1168http://amai.dot.mn/archives/1168″уншаарай!
Эхний өдөр замд гарахад ойн дунд шоргоолжнуудад идүүлж байсан загасыг хараад- ямар сонин юм бэ? Гол уснаас хол ганцаараа тэгээд шоргоолжнуудад идуулж байдаг гэж бодож байхдаа надад хэн нэгэн дохио өгж байсныг ойлгоогүй юм байнадаа! Яаая! Ингээд холын африкт амьдаараа идүүлнэ гэж төсөөлсөн ч үгүй! 2008.03.27. 09.23 Өглөө унтаж байтал тэр хавийн хүүхдүүд майхны хажууд шуугилдан намайг сэрээлээ, их хол замын өмнө сайн амарч авая гэж бодож байсан ч босохоос өөр арга байсангуй.
Майхнаа нээгээд гараад иртэл өчигдөр үдэш сууж байсан хүмүүс тэр чигээрээ байж байлаа. Гал түлээгүй байсан ч тэр газраа өдрийнхөө хийх ажлаа төлөвлөж байгаа бололтой. Шүүрээрээ биеэнд суух гэж оролдсон ялаануудыг үргээгээд л. Би бага зэргийн ус гуйгаад нүүр гараа угаалаа. Өвгөн байнга архны шилтэй шингэнээс бага багаар балгаж байлаа. Нөгөө нутгийн КайКай гэдэг Согу юм байнадаа гэж бодлоо. Дахиаад л цүнхээ баглан, майхнаа хурааж үлээдэг гудасны хийг гаргаж эвхэнэ. Өдөр бүр нүүдэл хийх үнэхээр хэцүү юм байнадаа. Манай нүүдэлчид жилд 4 удаа нүүхээс залхдаггүй сонин хүмүүс шүү. Тэдэнд зарах хоол байсангүй. Өчигдрийн Касава гурилны үлдэгдэл байгаа түүнийгээ идэхээс. Тосгоны залуу –Чи загастай хольж ид! Гээд өмнөх өдрийхөөс өөр загас өглөө. Маш жижигхэн хэсэг. Загасны нэг тал. Нэг үмхээд л дуусаа. Гэхдээ маш давстай байсан тул гурилаа Арвин болгож идэхээр шийдлээ. Бага зэргийн ходоодондоо түлш хийгээд, үлдсэн усаа дуусгалаа. Өвгөнөөс ус байгаа юу гэж асуутал, хүүг өрөөндөө гүйлгэж мартинигийн шилтэй ус авчирлаа. Өмнө ууж байсан зүйл нь ус байсныг ойлголоо. Яагаад шилэнд байгаа юм болоо? Усны 1.5 литрийн саванд хийхгүй. Усыг миний 1.5 литрийн саванд хийхэд дөнгөж хагасд нь хүрлээ. Дахиж байгааг асуутал
–Ус дууссан, бид одоо усанд явах гэж байна! Гэлээ. Тэд англи хэлгүй би Франц хэлгүй, гэхдээ хэл амаа дохиогоор ололцож байлаа. Африкийн халуун өдөр эхэлсэн байсан тул хөлс гарч эхэллээ. Майхан, гудас тэгээд цүнхээ бага багаар маш их залхуурч бэлдлээ. Энэ үед хажуугаар ямар нэгэн унаа өнгөрөх байх гэж найдаж байлаа. Ндинди орох замыг асуутал
-Тийшээ хүрэхэд 2 төрлийн зам байгаа, нэг нь 12 км, нөгөөх нь 17 км, товч замаар явж болох боловч заан, зэрлэг амьтдаар дүүрэн, аюултай! харин нөгөөх нь 5 км орчмоор илүү гэлээ. 1.5 цаг илүү алхах юм байна гэж тооцооллоо. Өмнөх удур хүмүүс уулзвар дээр баруун замийг сонгоорой гэж хэлж байсан нь учиртай байх гэж бодоод баруун машины мөртэй замыг сонголоо. Суурингийн хүмүүст дурсгах юу ч байсангүй. Намайг цүнхээ үүрээд гүнзгий амьсгалан зогсож байх үед тэд харанхуй өрөөнөөсөө бүх хоосон шилнүүдийг цуглуулж усанд явах гэж байгаа нь харагдлаа. Хүүдээ түмпэнд 5-6 шил хийгээд толгой дээр нь тогтоолоо, харин хөгшин өөрөө нуруундаа нэлээд их шил хийгээд замд гарлаа. Сүүлийн 750мл усыг нь би авсандаа гэнэт ичлээ. Эдгээр хүмүүс усны пявар савгуй тул хоосон шилэнд ус цуглуулдагийг хараад өрөвдлөө. Надад илүү сав байсан бол нуруун дээрх 2 хоосон мартинигийн шилнээс салгахгуй юу! гэж бодлоо.
Бид 3 зам нийлж алхахаар боллоо. Би усандаа витамний уусмалаа хийгээд ууж эхэллээ. Зам зуураа усаа дүүргэхээр шийдлээ. 1 км гаруй явсны дараа тэд зогсож
– Эндээс бутан дундуур өөр тийш явна, харин чи тэр машины ул мөрийг дагаад яваарай! гэж захилаа. Хэсэг яваад нэгэн суурин харагдлаа. 10 гаруй амбарууд байсан бөгөөд дөхөж очитол бүгд хоосон, мартагдсан тосгон шиг хуучирсан харагдаж байлаа. Гагцхуу төвд нэгэн хөгшин ганцаараа сууж байсан бөгөөд түүнээс ус гуйхаас ичээд, сандал дээр 10 мин амарч аваад буцаад замд гарлаа. Маш халуун ямар ч үүлгуй өдөр байлаа. Явж байхдаа уснаасаа бага багаар балгаж, хэзээ дараагийн суурин хүрэх тухай бодож эхэллээ. Ус багассаар. Надад цаг байхгүй тул зураг аванга цаг хэд болж байгааг тодорхойлж байсан юм. Нэг мэдэхэд 1 цаг боллоо. Дунджаар 4-5 км алхсан боловуу гэж бодлоо. Усны нөөц 100 мл үлдснийг хараад анх удаа сандарч эхэллээ.

–Үнэхээр тэр Ндинди хүртлээ ямарч тосгон байхгүй бол янаа! Нар улам бүр халж эхэллээ. Хүнд цүнэхтэй байсан тул биеийн чийгээ маш хурдан алдаж эхэллээ. Хамаг хувцас норлоо. Зам зуур явж байхдаа шоргоолжны зам харлаа. Нарийхан зурвасаар мянга мянган шоргоолж, яг л New York хот шиг. Сүүлийн удаа цагаа шалгаснаас хойш цаг орчмийн дараа ус 50 мл ч хүрхээргүй боллоо. Маш халуунд хүнд цүнхэндээ бахардаж эхэллээ.
-Зогсож болохгүй! Яваад байгаараа! Дараагийн суурин хүрэхгүй бол усний нөөцгүй шүү! Гэж дотроо байнага хэлж байлаа. Сүүлийн 3 өдрийн турш замьйн дагуу ямарч хүн өнгрөөгүй тул хүнээс ус олно гэсэн санаагаа орхилоо. Нэг л мэдхэд толгой манарч, нүдний фокус төвлөрхөө болилоо. Хойноос ачааний машин яг дөхөж ирж буй мэт чимээ байнага дугардаг боллоо. Усгүй үед амаа хатаах юм бол илүү цангаж ихлэх тул амаа таглаж хамраараа амьсгалхийг хичээж байлаа. Дахиад алхад удалгүй биений хүч дуусч замын голд уналаа. Нарнаас холдхийн толд цүнэхээ чирээд модний сүүдэрт суулаа.
-Ус хаанаас олох вэ! Ус хаанаас олох вэ! Гэж амандаа бувтнаж эхэллээ. Хэд хоногийн өмнө харсан Какос-ийн мод ямар хэлбэртэй байлаа! Энэ их ургамал ногооноос алийг нь идвэл жоохон ч болов ус гаргаж болох вэ? Энэ хавьд усний булаг гэж байхгүй юм байхдаа! Гэсэн бодлууд толгойд байнага орж эхэллээ. Хүн хэрвээ цөлд ам цангаад усгүй байсан бол нөхцөл байдлийг ойлгоод илүү тайван байхсан, гэтэл Африкийн ширэнгэн ойд Тропик бороо ордог газар ус байх ёстой гэсэн бодлоос болж улам их нерэвтэж байлаа. Хэдийгээр хөдөлгөөнөө зогсоосон ч биеийн халуун улам бүр нэмэгдэж эхэллээ. Биенээс их хэмжээний ус алдсан, сүүлийн хэдэн өдөр сайн хооллоогүйгаас болоод бие хоромхон зуур ямарч хүч тамиргүй боллоо. Биений халуунийг яаралтай бөөрөөлах хэрэг гарсан тул сүүдэрт байсан машиний замын элсийг баг зэрэг малтаад чийгтэй хэсэгт нуруугаараа дээш харж хэвтлээ. Газрийн шороо ариа сэрүүн байсан тул биейин халуун буурч байгаа нь мэдэгдэж байлаа. Энэ замаар маш хурдтай машин өнгөрөх юм бол намайг харалгүй дайрхаар байлаа. Дүүрэн хүн чихсэн машин хажууханд ирж байгаа сонсогдлоо. Хүмүүсч чанга чанга яриад.
- Би энэ ширэнгэн ойн хажуугаар сүүлийн 3 өдөр явсан хэрнээ хэзээч доороос нь хараагүй юм байна. Гэж бодлоо. Замын хажуунаас цаашаа хязгааргүй үргэлжилж буй ширэнгэн ой ямар үзэсгэлэнтэй юм бэ! Ойн шүүгиаан улам бүр намсаж эхэллээ. Миний зүрхний цохилт удааширч хагас мансуурсан хэлбэртэй боллоо. Өөрөө өөртэйгөө яриад л. / БОДОЛ 1 / Миний бие хамаг хүчээ алдсан байсан тул сүүлдээ ялаа үргээх ч хүчгүй боллоо. Юун ялаа. Тэд ч үүнийг мэдэж хамаг биеэр сууж байлаа. Ийм ойд ямарч зүйл хоосон үзэгддэгүй тул шоргоолжууд биеэр гүйлдэж хазаж эхэллээ. Ялаа, хорхой гээд хөдлөх хүчгүй байгааг мэдсэн мэт нисдэг, мөлхдөг бүхэн хажууд цуглалаа. Хаа сайгүй час час хийлгээд өвдөж эхэллээ. Би амьдаараа идүүлж байна даа.

Хүмүүс ухлийг маш хол гэж боддог ч цагаа тулхад ямар ойрхон байгааг төсөөлөхчгүй. Ариа гэж гараа хөдөлгөн хүчээр шавиж нарийг үргээгээд, бүсэлхийнд байсан Камераа гаргалаа. Дээш харж хэвтэж байхдаа ирсэн зүгт хоёр мод харагдаж байсан тул – Би хэрвээ энд нас барвал, миний амьдралийнхаа сүүлийн мөчийг өнгрөөсөн газрийг Хүмүүс мэдэх ёстой гээд тэр моднуудийг авлаа. Өөрийнхөө зургийг ч замын голд хэвтэж байсан юм шүү гээд дарлаа.

- Намайг энд хэн нэгэн оллоо гэхэд миний цүнхэн холбоо барих хаяг байгаа билүү? Өмнө нэг удаа Солонгосийн жуулчинтай танилцаж байхад Пасспортний сүүлийн хуудсанд холбоо барих хаяг гэж тусгай нүүр байсан санагдлаа. Монгол пасспортонд яагаад байдаггүй юм болоо! – Би яагаад хаягаа үлдээгээгүй юм боло. Уул нь гар утастай байсан бол хэн нэгэн рүү яриад ямар нэгэн дэмжлэг авах бололцоо байхсан. Ийнхүү нүдээ аниаад хүлээж эхэллээ. Халуунаас болж амьсгаа давхцаж байлаа. Гэв гэнэт Амьд үлдэх инстинцт хөдөллөө. Та нар кинон дээр хэн нэг нь усгүйгээс болж, эсвэл агааргүйгээс болж үхэж байхдаа тайван нүдээ аньж байснийг харсануу? Үнэхээр энэ үед амьд үлдэхийн тул инстимкт хөдөлдөг юм байна лээ. Сэлдэггүй хүн хүртэл сэлж эхэлдэг биздээ! Хэдийгээр биенд ямарч хүч байхгүй, оюун санаа цааш юуч хийж чадахгүй гэж шийдсэн байсан ч, миний амьд үлдэх инстинцт хүчтэй дохио өглөө. Тухайн үед гараа хөдөлгөж нөгөө аюлтай ялаануудийг үргэх хүчгүй байсан хүний дотор амьд үлдэх инстинктээс болж бачимдаж, айдсаас болж чичирч эхэллээ. Нүдээрээ эргэн тойрнийг харж, ямар арга зам хайж болхийг автоматаар бодож эхэллээ. усгүй үедээ шээсээ ч болов ууж болох санаа төрсөн ч, давсганд юу ч байсангүй.
– Арайчдээ, арайчдээ!
- Ийм баймааргүй юмаа!
- Ингээд дуусаа гэж уу?
- Миний маш чухал аялал ямар ч утгагүй байсан гэж үү?
- Манай гэрийхэн болон надад итгэж байсан Хүмүүсийг яах болж байнааа!
-Бурхан минь намайг сонсож байгаа бол жоохон ч болов бороо оруулж өгөөч! Гэж залбирлаа.
Ингэж гуйсний дараа хоромхон зуур нарийг хаанаас ч юм борооны үүл бүрхлээ. Надад дэмжлэг байна гэж бодоод биед байсан сүүлийн хүчээ дайчлаад бослоо. Халсан биеэрээ сэрүүн чийгтэй газар хэвтсэн байсан тул нурууний булчингууд хөшөөд өвчин орсон нь мэдэгдлээ. Том цүнхнээсээ жижиг цүнхийг гаргаад, пасспорт, аялалын зургуудын цуглуулга, түрүүвчээ цүнхэнд хийгээд, үүрээд модтойгоо замаа дагаж алхаж эхэллээ. Том цүнхээ алдана уу байна уу хамаагүй гэдгийг ойлголоо. Амьд үлдэх юм бол буцаад бүх зүйлээ сэргээж болно!

Замаа дагаж алхаж эхэллээ. Ам маш хатсан. Холын замд гарахын өмнө Конкоуату-д хүйтэн шүршүүрт орохдоо ямар их хэмжээний ус асгаснаа бодлоо. Бас Ндинди суурингаас 90 км усан завиад тэр их голын усан дээгүүр явах байсан бодлуудаар өөрийгөө дэмжиж байлаа. Гэхдээ нөгөөтэйгүүр ам улам их цангаж хатаж эхэллээ. Хөлөө автомат дээр тавиад алхаж байтал замын хажууд бургасанд нэгэн овоохой шиг зүйл харагдлаа. Бөөн баяр.

Маш баяртайгаар тийшээ очоод –Бонжоур! Гэж хэд хэдэн удаа хашгиртал хэнч байсангүй. Сараалжин дотор 3 пявран усний сав байсан бөгөөд тэднийг сэгсэрч үзтэл нэгэнд нь 100 мл гаруй шингэн л байлаа. Үнэртээд ус шиг байхаар өөрийн савандаа хийлээ.

Түр амьсгаагаа дарж суунгаа тэрхүү жоохон уснаас бага зэрэг амслаа. Тухайн саравчин доор хүний хувцас гутал тэгээд цүнхээс өөр уучих зүйл олдсонгүй. Эзнийг нь ирэхийг хүлээхээр шийдлээ, ийм цөөхөн устай байгаа юмчин ахиад ус авчирах ёстой гэж бодлоо. Өмнөх модон дээр хэрэмнүүд хоолоо цуглуулж байлаа. Гэнэт айдас төрлөө. Тэрхүү хулээж байгаа хүн сайн муу гэдгийг яаж мэдэх үү? Хээр нэгэн Камертай, мөнгөтэй жуулчин хараад хүн бүр янз бүр болж мэднээ шүү дээ! Ялангуяа намайг энд байгааг хэн ч мэдэхгүй тул. Тэгэж бодож сууж байхдаа нэгэн үлгэр санаанд орлоо.
Нэгэн охин ойд төөрөөд баавгайн байшинг олж, маш их өлссөн байсан тул баавгайн хоолноос идээд бамбаруушийн орон дээр унтчихаж. Баавганууд гэртээ ирээд…. Үүнээс цааш тэр охинийг яаснийг санахгүй байлаа. Хажууханд саравчны усыг тоссон сав харагдсан бөгөөд өндийж дотор ус байгааг шалгатал, борооний жоохон усанд шумуулний өтнүүд дотор нь сэлж байлаа. Уухын аргагүй. Тэнгэрээс дусал дуслаар бороо баг зэрэг орж надад явах дохио өглөө. Надад байгаа ус хаанаас гаралтайг ойлгосон тул, эзнийг нь хүлээлгүй замдаа гарсан нь дээр гэж шийдлээ. Дахиад л алхсаар.

зам дээр хөрөөдсөн моднуудыг хараад Хүмүүс мод боловсруулах ажил хийж байна гэж баярлсан ч, зүгээр зам дээр унасан модийг цэвэрлсэн байлаа. биений булчингуудыг мэдрэхгүй зөвхөн үе мөчний хөдөлгөөний давтамжны тусламжтай хөдөлж байгааг мэдэж байлаа. Савны ёроол дахь ус дуусж эхэллээ, хэдийгээр бага багаар урууландаа хүргэж төдий амсаж байсан ч биенд илүү их хэмжээний ус шаардлагатай байлаа. Замаар явж байтал эхний шалбаак зам дээр байлаа. Тонгойж шавхаатай ус руу харахад тэр чигээрээ өт хорхойгоор дүүрсэн байлаа. Дараагийн шалбаак илүү дээр байж магад гээд өнгөрөөлөө. Дотроо
–Тэр шумуулны өндөгтэй борооны усыг шүүгээд уудаг байж гэж харамсаж эхэллээ. Дараагийн шалбаак илүү цэвэрхэн харагдсан тул суугаад, подволкнийхоо ханцуйг урж шүүлтүүр маягаар шүүгээд савандаа хийхээр шийдлээ.
-Миний подволк хааччихваа? Өмнөх саравчин доор сууж байхдаа подволкоо орхисноо мэдлээ. Аялалын туршид анх удаа хээр газар хэрэглэж байсан хувцасаа орхисныг ойлголоо. Өмнө хэрэггүй болсон хувцасаа байнга шатаадаг байсан юм.
Шууд шороог уух юу л болоо! Дахиад найдлага тасрахгүй алхахаар шийдлээ. Явж байтал гэнэт Хүмүүсийн мөр зам дээр гараад ирлээ. Баярлаад дагаж байтал буцаад бутан дундуур орчихлоо. Хэдийгээр эхлээд дагаад алхий гэж бодсон ч, замаар унаа өнгөрч магад гэж бодоод буцаад зам дээрээ гарлаа. Яг хэдэн км явж байгаа тухай ойлголтгүй боллоо. Тэрхүү зам дээр хэр удаан хэвтснээ тооцоолж чадахгүй байсан тул өмнө хэдэн км үлдсэн нь ойлгомжгүй боллоо. Явсаар. Нэлээд явсны эцэст замын хажууханд нэгэн ус харагдлаа.

Мод, цүнхээ газар хаяад ус руу гүйлээ. Усанд жижиг загас сэлж байсан бөгөөд, гараа дүрж үзэхэд хүйтэн ус байлаа. Энэ бүх тэмдгээр энэ ус урсгал байна гэж бодлоо. Цэвэрхэн байх ёстой! Бөхийж уснаас ууж эхэллээ. Уусаар. Тэр халуун орны элдэв микроб өвчний тухай огт бодохоо болилоо,
-Сүүлд амьд гарах юм бол эм тариагаар эмчлэн биз, одоо хамгийн гол нь цангаагаа тайлах! Хувцастайгаа хүйтэн усруу үсрээд орлоо. Хэвтээд хүйтэн ус ямар сайхан байдгийг санаж авахыг хичээлээ. Хэзээ нэгэн цагт гэртээ харих юм бол хүйтэн шүршүүрт ороод
– Холын африкийн халуунд ганцаараа алхаад үхэхийн өмнө хүйтэн ус олж байснаа санана даа гэж бодлоо. Нэлээд хугацаанд хэвтлээ.
– Энэ хавид элдэв матар эсвэл араатан байдаг болвуу гэж бодлоо. Өмнөхөн зөвхөн ус олох тухай бодож байсан бол энэ удаагаас араатан, заан бусад амьтадийн тухай бодож эхэллээ. Уснаас гараад цүнхээ үүрээд алхаж эхэллээ.
–Өө! Модоо мартчихаж! Гээд буцаж усны хажуугаас модоо авлаа. Дахиаад алхсаар! Энэ удаад усний савандаа ус дүүргэсэн байсан тул түүнийгээ ууж эхэллээ. Хэдийгээр устай болсон ч биеийн байдал огт дээрдэхгүй байлаа.

2008.03.27 ны 15.20 мин
Би сүүлдээ барьж явсан модоо даахаа болилоо.
Зэрлэг байгальд өөрийгөө хамгаалахад хэрэг болно гээд эцсийн мөч хүртлээ чирэхээр шийдлээ. Хязгааргүй замын эцэст шонгийн мод тэгээд суурингийн амбаар харагдаж эхэллээ.
Тийшээ баруун зүүн савалж очиход, нэгэн саравчны доор ахмад насны хүн сууж байсан бөгөөд намайг хараад
–Хүүе, ийшээ суу ! гэж уриалаад бослоо. Би сандал дээр толгойгоо даахгүй байсан тул бөхийж суулаа. Цаанаас мод цавчиж байсан өвгөн намайг хараад гэрээсээ гудас гаргаж шороон дээр шууд дэвслээ.
-Ийшээ ! ийшээ хэвт ! чи зүгээр үү ? (Францаар)
би өөрийн мэдэлгүй тэрхүү гудасан дээр нурж уналаа. Хөгшин толгойн доор юм тавих үед би :

- НДИНДИ суурин хүрэхэд дахиад хэдэн км вэ ? гэж арай ядан асуулаа
- Энэ НДИНДИ байна шүү дээ
- Хүрчихлээ ! Хүрчихлээ ! Би чадсан шүү, чадсан, чадсан !чадсан ! гэж монголоор амандаа бувтнаж байлаа.
Намайг ийм сонин болсон байгааг өвгөн хараад шууд булан тойроод гүйлээ.
- Би би чадсан шүү чадсан !гэсэн үгнээс өөр юу ч хэлж чадахгүй байлаа.
Хэсэг хугацааны дараа Эмнэлэгийн машин саравчны гадаа зогсоод эмч гарч ирлээ.
- Энэ залуу яасан ? гэж бусад хүмүүстэй Францаар яриж байлаа.Хэдэн жилийн өмнө ЭБОЛА гэдэг хамаг биеийн нүх сүвнээс цус гардаг маш халдвартай, аюултай өвчин дэлгэрч байсан тул, над уруу хэн ч ойртсонгүй,

Англи хэл мэддэг хүн байнаа уу ? гэж тэнд цугласан хүмүүсээс асууж эхэллээ .
Би юу болсныг хэлэх гэж оролдсон ч нүднээс нулимс гарч уйлж эхэллээ.

ээрүү хэлээр сүүлийн хоёр цагийг тайлбарлахыг хичээлээ.
April 2, 2008
| 3,063 Үзсэн 















![[image]](http://i4.photobucket.com/albums/y110/Nephtys/Miscellaneous/Osprey%20Reconstructions/W_111_D.jpg)




Horaayy..there are 26 comment(s) for me so far ;)
unheer gaihaltai yo yo yo uhchih yum bish bizdee gej aij baisan ch yum unshij baina tegehleer ene bugdiig dabsan bna gej taibshiraad ayaj dabsaniig unshlaa.
zarimdaa neree yaj hicheesen nadaas hamaaralguigeer minii husen temuulen hiij baisan zuil nuran unaj yu ch bish bolj baigaag harah hetsuuchuu yagaad yagaad gej 1000 asuusan chin hariultiig oldogui yum ter uedel ugaasaa iim baihaar hiisen yum bailgui geed gantsaaraa uilj taibshardag. amidrah saihan ooriinhoo durtai yumiig hiih bur saihan daanch ooriinhoo hussen sonirohson yumaa hiij chaddag hun mash hobor baihaa. olon asuudal boldohgui yunaas ch aihgui ooriinhoo husniig hiij ayalaj baigaar chin bahrahdag nadad chamshig iim zorig baihgui amjilt husii AMAIIIIIIIII
Hi amai uneheer gaihaltai. Ih sanaa zovloo. Chamaar baharhaj bna. Ayalalaa zorig, tevcheereer davan tuulaarai.Bas chamd gej helehed geriihen bolon naizuudaaraa damjuulan ooriin ayallinhaa talaar surtalchilgaa hevlel medeelleer hiimeer sanagdah um. Odoo baingiin unshdag tsoon heden hun l baigaa, busad n martah tiishee orj baih shig. Gehdee ene minii bodol shuu! Chamd $ heregtei n gartsaagyi. Deer neg unshigch bichsen bsan. Humuus ter bolgon bank orood mongo shilguuleh geed yavah n iyl bol, san ch umuu bval zugeer gej. Sanal neg bna. Bi Swiss-t amidardag um. Chamd mongo shiljuuleh geheer damjlaga ihtei. Chinii tuhai nevtruuleg ch umuu, esvel zurgiin uzesgelen ch umuu bval (setgevel bolno doo)…. iluu olon hund hurch humuus shuud mongo handivlahad amar. Mon aav eej ah duusee shanalgahgyi davuu taltai. Chi sanhuugiin talaar ailtgyi ayalbal chamd bolood unshigch demjigch bidend heregtei. Za amjilt husie
Gabon ulsiin gazriin zurag, Ndindi hothon (Google maps)
http://maps.google.com/maps?f=q&hl=en&geocode=&q=congo&ie=UTF8&ll=-3.025327,10.92041&spn=1.991145,3.268433&z=8
Mapquest-iin zurag
http://atlas.mapquest.com/atlas/?region=gabon
Amai amjilt husii. Olon humuus sanaa tavij bgaa shuu.
unheer gaihamshig Amai chi zugeer l uheed sehchihlee! Us yamar heregtei aguu zuil gedgiig hun daanch mederdegguin haramsaltai! Ene niitleliig unshij duussanii daraa us uuhad unheer ene bol delhiig tetgech chandmani erdene yum gedeg medremj turch baila! Amai chi unheer zorigtoi daichin huu shuu bitgii shantraarai! Mgl ahan duus chin urgelj hamtdaa bga shu!
Ter hamgiin deed taliin zurag ymar zevuun medremj turuulj bnaa te?
Бичсэн тэмдэглэлийг чинь уншаад үнэхээр сэтгэл хөдлөөд comment бичихгүй байж чадсангүй. Чи ийм олон хүнд хэцүү бэрхшээлийг давж чадсан юм чинь дараагийнхийг нь ч гэсэн давж чаднаа. Чамайг заавал сайн сайханд хүрнэ гэж итгэж байна. Аян зам чинь өлзийтэй байг.
gaihaltai, gehdee bolgoomjtoi baigaarai and mini
яа яг л кино шиг
найз мин биэе сайн бодож байгаарай
Монголд ман н очихоорой заавал хандив өгнөө
huuchin ch olsson, yadarsan tuhai sonsood sanaa zovjiison bol odoo bur iim deeree tuldag bii.. Hezee neg Afirka-aas garch mani hed mongolchuudiihaa sanaag amraah yum boldoo. Gehdee l unendee Amai-giin talaar, nom, kino buh l yum hiiheer bn
yooyo unshij suujbaisan minii am tsangaad us avj uulaa shde.aimar yum davjee amai chi.amjilt hvsiiiiiii yavad baigaaraiii
Oh my god ! i’m so proud of you ! you are hero ,God bless you !
oh my god! i’m so proud of you ! you are hero
God Bless you
Hi,zaluu mini sain yavaj buid chini bayrtai bna.Aylaliin yavtsad olon hun amid mend gertee ergej irhiig husej baigaa tul guriih heregtei shuu,bid ch ih zalbireh bolno.Burhan harj baigaa,chamaig iveeldee avah boltugai.Alhaad baigaarai.
amai sain baino? odo haa yaava boi ? hejeey uber mongoldo ireh yom boi ? uber mongoldo iervel neg sain dailaad yavolya daa .
zorigtoi bna shu amai. Yag l adal yawdalt zohiol unshij bgaa yum shig bna. Mgl-chuu bid aztai humuus yumaa. Africa bol neeree unen gesuudchihsen gazar yum bna shd. Bid iim gazar amidardag bol yaana.
yo. shuud l ogshood sonin boldog bainashd. ingen ingen yavsan yum chin odoo ch toirood alhaad baij dee.
AMAI-n blogiig bainga unshdag. Ayalald chin amjilt husie. Mongol er hunii zorig tevcheer, hatuujil, yas mahand chin shingesen erelheg zorig chin gaihamshigtai, Zaluus chamaas ih zuiliig surch baigaa gedegt naidaj baina. Anh AMAI amaaraa duu avia gargaad clip hiideg baihad bi neg ih tooj sonirhodggui baisan. Chinii ayalaliin temdegleliig unshih tusam chamaar baharhaj baina. Unuugiin Mongold dutagdaj baigaa olon chanariig chamaas harj bolj baigaa tul huuhed zaluust ih ulger duurailal bolj baina. Za Good luck. Yavaad baigaarai.
Beijingd irvel heleerei. bidnii MGL oyutnuudtai party zohioj bolno shuu.
yoy Amai lag ymaa hunii nutagt biyee sain bodoj ybaarai mongoliin buh tsoglog zaluus chamaig demjij bgaa shuu…:-)Good luck
uneheer saihan niitlel bolson baina shoo tsaashdiin aylald chini amjilt huseye
Sain baina uu,
I just want to say THANK YOU VERY MUCH, because you made me so proud to be MONGOL, and you are the strongest human being i ever seen in my life, remember you are”THE MONGOLIA” for those who you meet. Your eyes look a lot different now you look more peaceful and strong.
I wish you all the best.
Thank you again.
DAVA
үнэхээр эр зоригтой, таны энэ их эр зориг, тэсвэр тэвчээртэй байсанг тань унших бүрийдээ зориг орж, таниар бахархаж байна,
Zoloo, yag orchuulj baihad zarim neg logikiin aldaa baigaag anzaarlaa. Zasahgui uldeelee shu. Daraa ni edit hiihdee zalruulaarai.
Jishee ni: Аялалын туршид анх удаа хээр газар хэрэглэж байсан хувцасаа орхисныг ойлголоо. gej bichsen baina. Gehdee ene ayalliin ehend chi uurgevchee orhioo biz de? geh met joohon zalruulga hiihgui bl unshigch hund muu redaktorloson yum shig haragdana shu
soliotoi sonirholtoi vm bna huuchin vmnuudiig chine unshig uneher sonirholtoi vmaa … ene ayallaaraa nom gargah baihdaa
Ene niitleliin togsgoliig unshaad ooriin erhgui nudnees nulims tsiilegnelee. Nadad Jack londonii ” любовь к жизни” sanaand orloo. Ter zohiloliin amid baatar n ugtaa “chi” bsn yum shig sanagdaj bn.Uneheer gaihaltai, zorigtoi, bas burhand iveegdsen! Amai chamaig burhan hurtel harj bgaag harj bn uu? Tiim bolohoor uragshaa!
taniig zugeer l ymar er zorigtoi ym gej helmeer .uu yutai ch haritsuulmaargui.zarimdaa uneheer ene mongol hun ingeed aylad bga gej uu! uneheer itgemeergui …unshij bhdaa tanita yg adilhan ter uyd ymar bsniig mederch chadahgu sh d.uuruu uurtuu ymarhuu bsan bol gedgiigbuulgahaar uneheer uneheer ..bichiy geheer ug ch garahgu ym.ta uneher GANTS ymaa