img_5911.jpg

/ Миний тэмдэглэлүүдийн өмнөх хэсгийг уншиж байж үргэлжлүүлэхээ битгий мартаарай !/

Би маш өлссөн бөгөөд ус ч дууслаа. Тэндхийн цайны газар хоол байгааг асуулаа. Энд Касава гэдэг хоол хүн бүр иддэг юм. Нэгэн ургамлын үндсийг хатааж, үйрүүлээд гурил шиг болгоно. Дараа нь буцалсан усанд бага багаар хийж жанхуу болгож байгаад хатууруулна. Амтаараа яг юутай адил гэж хэлэх хэцүү ч гурилтай төстэй гэж ойлгож болно. Ямар үнэтэйг асуутал 500 Франк гэлээ. Тэрхүү касавагаа гол төлөв загасны махтай холиж эсвэл консэрвтэй холиж иднэ.

img_5915.jpg

Касавагаа тэд навчинд ороогоод хадгалж, авч явдаг юм, хэсэг хугацааны дараа мантуутай төстэй болдог.

Өмнө байсан үнээс 2 дахин их байлаа. дунджаар 1$20ц юм. Юмны үнэ өөрчлөгддөг тухай хүмүүс яриж байсан юм. Африк тивийн хамгийн үнэтэй улсад хөл тавьж байгаадаа бага зэрэг санаа зовж байлаа. Би хувьдаа ажил хийхгүй зөвхөн гэр бүлийн туслалцаан дээр, тэгээд саяхнаас уншигчдийн дэмжлэгээр аялалаа үргэлжлүүлж байгаа тул санхүүгийн тооцоогоо маш сайн хийж байх хэрэг гардаг юм.

Аялалын үед хоол, унаа, буудалдаа зардлаа хэмнэдэг ч интэрнэтэд бичлэгээ байрлуулахад ямарч зардал байсан хамаагүй зарцуулдаг юм. Нэг тэмдэглэл гэхэд дор хаяж 2-3 цаг зарцуулдаг гэж бодход хэдий хэмжээний зардал гарч байгааг та бүхэн ойлгоод санхүүгийн дэмжлэг үзүүлж чадахгүй ч сэтгэл санааний дэм өгж байгаад би маш их баяртай байгаа юм.

Би касавагийн хэмжээг асууж нэгийг аваад сүүлийн үлдсэн загасны консэрвээ задаллаа. Тухайн үед өлссөн байсан тул консэрвээ халааж болох тухай бодсончгүй.

Намайг ганцаараа алхаад ирсэн гэсэнд хүмүүс итгэж өгөхгүй байлаа. Хаанаас ирсэн гэсэн асуултанд Монгол гэж хэлхэд ямарч өөрчлөлт ажиглагдсангүй, хэнд ч энэ улсийн тухай ойлголт байсангүй

-Үүгээр жуулчид өнгөрдөг үү?

-Машинтай хүмүүс хааяа, бас дугуйтай хүн нэг удаа өнгөрсөн, алхаагаар яваа хүн eрөөсөө хараагүй юм байна! гэлээ

миний араас 20 минутийн дараа 7-8 хүн цүнх үүрсэн замын дагуу ирж байлаа. Нзамбигаас гэж тэд хэллээ.
Тэнд анхны алхаа жуулчинд гээд хаанаас ч юм бvтээлэг хутга сэрээ бэлдчихлээ.

img_5917.jpg

-Энэ чинь Рэсторанд байна уу! гэсэн сэтгэгдэл төрлөө.

Өөрийнхөө туулсан 7 км газраа бодоод 2$үнэтэй пивоор гэдсээ шагналаа.

Африкийн зарим газар хоол олдохгүй ч пиво байгаад гайхсан хэвээрээ байлаа. Тэрхүү касаваг загaсанд дүрж идээд, пивоор дарууллаа. Тухайн үед Пиво гэдэг ямар сайхан зүйл байдгыг бодож байсан ч Монголчууд СОГУ-г хэтрүүлэн хэргэлснээс Пиво, Kлуб , Бар гэдэг чөлөөт цагаа өнгөрүүлж болдог газруудын талаар муу ойлголттой болсон тухай бодогдлоо.

Касавааны үлдсэн хэсгийг цүнхэндээ хийгээд Франц ёсоор Fiestа хийлээ.

img_5910.jpg

Францчууд өдрийн хоолоо идсний дараа цаг гаруй унтаж амардаг юм, түүнийгээ fiestа гэж нэрлэнэ. Энэ уламжлал Францын колон байсан орнуудад бас байдаг юм. 12-15 цагийн хооронд хэн нэгэн үрүү ажлын талаар ярих бvдүүлэгт тооцогддог. Ихэнх нь утacаа унтраагаад амарч авдаг.

Надад утас байгаагүй ч нүд өөрийн эрхгүй анилдлаа. Нутгийн загварын сандал дээр хэсэг дуг хийгээд авлаа. Энд майхнаа зоогоод унтах уу цааш 10 км үргэлжлүүлж алхах уу, гэж бодсоор байлаа.

img_5912.jpg

Хүмүүс хажууд цуглаж намайг ажигласаар. Хажууд баг зэргийн англи хэл мэддэг залуу ирж яриа өдлөө. -Эндээс ПК12 гэдэг Габоны эхний тосгон хүртэл 10км, тэндээс НдиНди суурин хүртэл 17 км. замаа дагаж явахдаа салаа замын барууныг нь сонгоорой! гэж шороон дээр зурж байхад өмнөх өдөр 2 замын голд толгой эргэсэн санагдлаа

img_5913.jpg

Гэнэт биед хүч орж цүнхээ үүрлээ,- Ингээд л явах гэж байгаа юм уу? гэж тэр асуулаа. Аялаж байхдаа шийдвэл шууд хөдөлдөг зуршилтай болсон юм.

Хэн нэгэн миний хамгаалалтын модыг туусан байсан тул, шинийг олох хэрэг гарлаа.

Монголын хээр явж байхад холын хол харагдаж, дараагийн айлд хэр явж байж хүрэх барагцаа мэдэгддэг бол энд ширэнгэн ойн дунд хэдэн алхмаас цааш ямарч төсөөлөл байхгүй байлаа.

Нутгийн залуус шиг айдас бараг үгүй болж эхэллээ.

Явсаар.

img_5922.jpg

Дэлхийн экватороос 400км зайнд байгаа тул маш халуун, бишээ бүхчим халуун! нар яг дээр, хааяа ширэнгэн ой руу орoход сүүдэр тусч багa зэргийн сэрүүн оргино, гэхдээ бүхчим хэвээрээ!

хэдийгээр маш олон шимэгч элдэв нисдэг хаздаг биетүүд байсан ч шортноос өөр хувцас өмсөхийн аргагүй. Ямар сайндаа гаагаагаа бас тайлаад шууд шортоо өмслөө. Гагаа хөлснөөс болж нороод маш чийгтэй санагдаад байсан юм.Бас үнэртэй!!!!!!

Майк хөлсөнд норсоор байгаад үнэр улам их боллоо бас урагдлаа, халуун оргиулахгүй гээд алчуураа норгоод хүзүүндээ тавилаа. Нуруун дээр байгаа 20 кг цүнх мөрийг баг зэрэг зүлгэж эхэллээ.

img_5918.jpg

Цүнхний оёо 20 кг даахаа больж нэг нэгээр салж байлаа, тэгэх болгонд зогсож уяануудыг Монголчилж эхэллээ.

img_5923.jpg

Эргэн тойронд ямарч хүнгүй, зэрлэг байгаль.

Хэзээ нэгэн цагт гэртээ хариад өвлийн хүйтэн өдөр Халуун тропик зэрлэг ойгоор айхгүй ганцаараа явж байснаа санаад -Залуу байхдаа зоригтой байждээ гэж бодох байх.

Өглөө эсрэг зүгт явсан машины мөр надад ганц ч болов найдлага өгч байлаа. Өмнө 27 км газар Яaгаад ч юм хойноос ачааны машин ирж байгаа чимээ байнга сонсогдоно, магадгүй модны салхинд хийсэхдээ тийм чимээ гаргаж байсан юм болов уу?

Би Монголын түүх соёлыг багаасаа сурч, бардам байж сурсан тул энэхуү аялалын бүхий л үед хүмүүст -Би Монгол, тиймээс надад айдас байхгүй гэж хэлж байлаа.

Тэр ширэнгэн ойн яг гол үед 00-ийн санаа төрлөө! Байж болох хамгийн тэнэг үе байна даа гэж бодоод 4 тийш харж амжууллаа.

Энэ удаад 10 км төвөггүй маш хурдан өнгөрч буй санагдлаа. байнгa юм бодсоор байгаад сүүлд юугаа бодохоо ч мэдэхээ байлаа. Миний хөл АВТОПИЛОТ дээр байсан тул зогсолтгүй яваад байлаа.

Нэг хэсгийг өнгөртөл Габон улсын туг харагдлаа.

Ура! газрын зураг дээрээ 34 дэх улсыг нэмж байгаадаа баяртай байлаа.

Африкийн ихэнх орнууд хуучин колончлолд байсан тул хил хязгаарын тухай ойлголт харьцангуй, нутгийн хүмүүс өөрсдөө аль улсын нутагт амьдарч байгаагаа бараг мэддэггүй. Ази, Eвроп шиг улсууд үндэс угсаагаараа хил хязгаар тогтоогдоогүй тул явж байтал дараагийн улсад аль хэдийнээ ороод ирсэн байх явдал их юм.

img_5919.jpg

Тэр мөч хүртэл Габоны туг ямар байдаг тухай төсөөлөл ч байсангүй. Би маш олон орноор аялсаар байгаад сүүлдээ энэ олон тугийг ялгахаа больсон.

тугны өмнө баруун тийш НдиНди явдаг зам харагдлаа. Гэхдээ нэг өдөрт 17 км гаруй газрыг туулсан тул болоо гэж бодлоо.

img_5924.jpg

Тэр тосгоны саравчинд хөгшин хүн тэгээд хэдэн залуус сууж байлаа.хэлийг нь мэдэхгүй ч ойр зуур бие биенээ ойлголцлоо. Хөгшнөөс- Энд майхнаа зоогоод хонoж болох уу? маргааш Ндинди явах бодолтой байна. -Тэг тэг! гээд саравчиндаа зай заж өглөө.

img_5925.jpg

Маш их ядарсан байсан тул хэсэг суухаар шийдлээ. Тэнд сууж байсан хүн бүр шүүртэй төстэй зүйлээр биедээ суусан ялааг үргээж байлаа. Миний өмнө мэдээлэл авсан Филариа ялаанууд биенээс салахгүй байлаа. Суух болгонд алaхаас өөр аргагүй.

img_5927.jpg

Энэ ялаа биед өндгөө хаяах юм бол халдварт өвчин тусна, Ялаа болгон халдвар тээдэггүй ч өвдөх магaдлал ихтэй.

Би бас нэг ялааны алуур бэлдээд алж гарлаа. Халдвар тусах юм бол Нотэзин гэдэг эмээр эмчилдэг бөгөөд сураг сонcoxод тийм ч сайхан дурсамж үлдээдэггүй гэсэн.

Бас БОТ ялаа гэж байсан бөгөөд тэд өндгөө хувцсанд хаяж, тэр хувцасыг өмсөх vед биенд өндгүүд нь нэвчиж улмаар биенээс нарийн өт цухуйх жишээтэй! Малавид байхдаа Норвэгийн нэгэн залуу ийм төрлийн өтөөр өвдсөн байсан, хөлний зарим хэсгээс утас шиг нарийн хорхойнууд цухуйж байсан юм. аз болж өнөөг хүртэл аль нь ч надад тусч байгаагүй юм гэхдээ бvх юм урд!

Ангол улсад байхад найз Гинга намайг баруун эргээр Африкийн хойшоо явж байгааг мэдсэн тул витаминий комплэкс, антибиотик тэгээд шимэгч хорхой устгадаг эмнүүд өгсөн байлаа. Энд ийм их ялаа хараад тэрхүү шимэгч устгадаг эмийг уухаар шийдлээ.

img_5926.jpg

Маш их ядарсан байсан тул майхандаа ороод унтлаа. 19 цагийн vед сэрэхэд суурингийн хүмүүс майхны хажууд саравчин доор гал тулээд сууж байлаа. Зарим хүмүүсийн амьдрал гэж сонин байх юмаа гэж бодлоо. Эдгээр хүмүүс өдөрт усанд явах тэгээд өөр ямар ажил байдаг юм болоо гэж бодлоо.

img_5928.jpg

Тэд намайг өлсөж байна уу гэж асуух үед би маш өлссөн байсан тул Касавагаа гаргаж ирээд идлээ. Ямарч амтгүй, зүгээр гурил идэж байгаа мэт. Тэд өрөөнөөсөө хатаасан загас өглөө. Түүнийг идэх гэж амандаа хийтэл лав нэг сая яс аманд ороод гацлаа. Би загсанд дургүй ганц шалтгаан нь яс юм.

img_5930.jpg

Би загаснаас татгалзлаа. Хүмүүс хийх юмаа олж ядаж байсан тул Монголынхоо үндэсний урлагийн гайхамшиг хөөмийгөө үзүүллээ. Тэд хэзээ ч ийм гайхамшгийг vзэж байгаaгүй тул миний ам уруу ямар нэгэн хөгжим байж магад гэж харж байлаа.

Сүүлд Амайдаж үзүүлтэл нэг банди босоод бүжиглэж эхэллээ.Африкчууд хөгжимд маш их мэдрэмжтэй хүмүүс, хаанч байнa бүжиглэхэд бэлэн. Ичнэ гэж байхгүй.

img_5929.jpg

Тэдэнтэй хэсэг сууж байгаад майхандаа орж унтхаар шийдлээ. Маргааш аялалын сүүлийн хэсэг, хамгийн хэцүү зам хvлээж байгааг тухайн үед мэдэхгүй байлаа.

Миний тэмдэглэлүүдийг Монгол Кирилл үсэгт хөрвүүлж байгаа Ганбаяр, Энхбаатар, Энхтайван болон сайн дураараа кирилд хөрвүүлэхэд тусалж байгаа Түрк Улсын Анкара хотод сурч буй Чулуунбаатарт маш их баярлалаа! Та бүхний туслалцаа надад маш их хэрэгтэй байгаа шүү!

________________________________________________________
крилл руу хөрвүүлсэн CHUK@

Horaayy..there are 19 comment(s) for me so far ;)

#1

gaihaltai, amai chamd bayar hurgey uuriiguu yalan diilj ih yum uzej uls ornoo taniluj yavj bgaag chin uzeed chmaar baharhaj baina, bi chinii ene niitleluudiig chin unshaad hurdan daraagiihiig n unshih sonirholdoo hutlugduud ugluu ajildaa irenguutee l pc ee asaagaad amai.dot.mn gej oruulj bna. hamgiin gol n uuriin itgel unemshiltei tuundee unench chanar chin ih yum uguulj baina, hezee negen tsagt chi ene ayallaliinhaa tuhai nom gargana gedegt itgeltei baina, ter uyed magadgui nom chin best seller boloh baih, ter ued … hamgiin gol id zaluu nasandaa uuriin amriig haraad bailgui tom zorilgo taviad tuundee hurehiin tuld yaj hetsuu hund uyeuudiig davj garch bgaa er zorigiig chin unshaad hundetgeh setgel uuriin erhgui turj baina. surguuliin chin paralel angiin chin andaas undur amjit, az hiimor` husey! shantrah uye tohioldvol magadgui end uldeesen setgegluud chamd uram zorig uguh bizee!

ogo wrote on April 1, 2008 - 10:20 am
#2

sanhuugiin demjleg huseed bgaa chine ogt taalagdahgui bna….chi bol ym uzej nud tailj yvaa hun….uvchin zovlontoi bgaa bol uur hereg…bolohgui bol eh orondoo l hureed ireech…neeh sonin sanagdchihlaa……oron uzne gedeg hun bolgonii muruudul….jargaj yvaa chamd ajil hiij uilee uzej bgaa bid mungu uguh ymuuu?tiim sonin ym bitgii bich za…….huviin asuudlaa uuruu l shiid…..

muugii wrote on April 1, 2008 - 10:43 am
#3

muugii d

Hun hundee itgel ogch amidrah n hamgiin saihan zuil!

Ene hun(Amai) bidend ooriinhoo uzsen harsanaa huvaalstah gej chadlaaraa l yavj baina gedegn unshihaar oilgogdoh yum. Medeej $ ihtei bolood ingej tour hiigeegui baihldaa.

chi ooroo ingej setgeh chadvargui bol zugeer l dyygai yavjbai hogshoon.
esgii hiih gazar muugii heregguie gej….

Amai figthing!!

Enkh wrote on April 1, 2008 - 12:49 pm
#4

Amai zorigtoi zaluu bna! Amjilt husii.

Gansukh wrote on April 1, 2008 - 2:21 pm
#5

Olon hvnd ene saitnii tuhai hvrgehiig hicheej bga shv hezee negen udur uulzana gedegt mash itgeltei bga shu Amai aha!!

Mind wrote on April 1, 2008 - 3:13 pm
#6

http://amai.dot.mn/wp-content/uploads/2008/03/img_5918.jpg

ene zurgiig chn haraad chinii dotor yu bodogdoj bgaag tosooloh gej orooldloo. Bi ingej yavj chadahgyi yum shig sanagdav.
Chi ter zamiig dagaad shirenged ganzaaraa alhaad yavj bn. ghdee torolh nutgaasaa asar olon myangan km-n zaid! gav ganzaaraa… tosoolj chadahgyi n.

Ghdee naiz min, bidnii setgegdelyydiig bodood alhaj bhad nileen olon km-g hurdan tuulsan yum shig sanagdah bh shyy :)

seriyoz wrote on April 1, 2008 - 5:43 pm
#7

CHI UNEHEER HIIMORTOI, TSOGTOI ZOLBOOTOI ER YMAA, ENE BOL JINHENE AYLAL, DELHIIG TOIRNO GEDEG BOL INGEJ AYLAHIIG L HELNE!!! CHAMD AJILT HUSYE, BI TIIM CH BAYAN BISH L DEE, GEHDEE BOLOMJOOROO CHAMD MUNGO YAWUULNAA, AMLAJ BAINA!!!

tengis wrote on April 2, 2008 - 10:07 am
#8

bie zugeeruu hogshoon. bas l evgui gazag baina shuu

Geser wrote on April 2, 2008 - 12:34 pm
#9

AMAI chamd baga ch gesen 10-20$-r tuslaj boloh l yum. Gehdee ajiltai zav bagatai bolohoor… Bas negdsen neg arga hemjeend oroltsoh zamaar tuslaval ih zugeer bna. Ooroor helbel chi odoog hurtel yavsan temdegleleeree 20 orchim minutiin zuragtai barimtat kino hiigeed Mongoliin TV-r neg zereg tsatsval chi sanhuugiinhee asuudliig buren shiidej chadna gehed ergelzehgui bna!!! Odoo neg ueee bodvol mgl humuusiin uhamsar deeshilsen, bas mongo togrognii huvid ch gesen… Chamd medeej mgl naiz nohod baidag l bailgui de, ted nar chin zohion bguulbal zugeer gej bodoj bna, amjilt

Batkhuu wrote on April 2, 2008 - 2:12 pm
#10

Ternees bi hechneen baga ch gesen mongo handivkay gej bodoj bgaa ch gesen bank orood, dansiig chin avaad ene ter gevel unendee hudlaa bolood baina hogshoon… Tegehleer nad shig baga saga tuslahaar zaluus enuugeer duuren baigaa gedegt ergelzehgui bna. Olnoo huch olomgui dalai olon arvan hun baga bagiig ogsoor baigaad chi ayalalaa ulam sonirholtoi saihan urgeljluuleh bololtsootoi bolno shu de, Chi ooroo ehleed humuusiig chamd handiv yagaad ogoh heregtei ni iluu oilguulsan ni deer baih aa. Tegeed hed heden suvgaar neg zereg yavuulbal yamar ve???

Batkhuu wrote on April 2, 2008 - 2:17 pm
#11

Sain uu?Amai.Aylal chini amjilttai urnuj baigaad bayrtai baina.Chinii ene temdegleliin neg busdaas yalgarah zuil gevel comment dotor eldev heruul uruulaar duuren bish ni ontsgoi yalgaatai.Busad comment dotor aimaar zavaan,bie bienee heleh helehguigeer duudsan,haraasan,zanasan,eldveer ner hoch ugsun,er ni tiishee zugleheergui.Araggui chinii aylaliin talaarhi comment bichsen ulsuud bol araggui uhamsar undur uls orj comment bichij uldeedeg yum baina.
Ter deer bichsen MUUGII genuu,ter metiin uls sanaagaa dotroo barin uldeej surval ,ene hol gazar,gantsaar,chinii uzeeguig uzej,hiigeeguig chini hiij yavaa tul achaan deer achaa,setgeliin bohir achaa buu nemej bai gej busdad surgamj boloh uudnees bichlee.Minii ene bichlegiin daraa,hariult geed bitgii baahan heruul,uruul buu hiigeesei gej ulsuudaas huseh baina.
Duu mini iim yumand sanaa buu zovooroi,suurin baigaaa bid metiin uls chinii umnuus nervee hudulguj baiya,chi zuvhun chigeeree,aylalaa urgeljluuleerei.
Handiviin huvid uguh chadaltai ,huseltei uls ni ugnu biz dee.Sain yavaarai,chamaig burhan iveeg.

Ganoil wrote on April 2, 2008 - 5:01 pm
#12

Hello, Amai
Ayalal chin mash sonirholtoi saikhan bolj baina ,, ulam ech huchtei bolood baigaa tani medregdej bainaa,, ene ercheeree uragshaa zugleerei,
MUUGII gegch nohor neg yosondoo uhamsariin doroitoltoi hun shigee / sanaa aldav/
Mongol hun baij sanhuugiin berhsheeliig oilgohgui baina gedeg hoorhiileltei yumaa, iim nohort heleh ug algaa, uuniihee orond Amai ahiin baidliig sain oilgoj chadahgui yuma gehed oilgohiig hicheevel l sainsan.
Za ingeed etsest ni helehed ta zorison zorilgodoo tesver tevcheereer hurdeg yum shuu,, amidrald yu ch tohioldson, hen yu ch helsen OODROG baigarai.,, God blesses you.

Nara wrote on April 2, 2008 - 9:04 pm
#13

Amai naizaa mongol oor bichhed hundereltei baigaa bol dooroh URL ruu oorod bichne uu.Bicheed copy paste.Nemj helhed chinii ene er zorigoor uneheer ih bayarhaj baina.Ter yadaraad hevtej baigaa zuragiig chin haraad dotor bachimdaj uilangaa aldalaa.Zaluu mini chi bidnii baharhal shuu.Bi demjinee
http://haraduut.googlepages.com/krill.html

mordogch wrote on April 2, 2008 - 10:20 pm
#14

Amai – Tevcheer xatuuljil, uram zorigtoi ter xireeree az xiimortoi ayalaj baigaad chin baxarxaj baina.
Muugii – Ene web site chamd zoriulagdaagui yum. Amai chamd bus Mongoliin myanga myangan zaluuchuudad ene ayalalaa zoriulj, national geographic, descovery, BBC -s ch olj uzexgui sonirxoltoi amidral, orchiniig mongol xvnii nudeer yag baigaagaar ni bidend taniltsuulj, odii zeregtee yavj baina. Tsaashdaa ch olon gazraar yavax bolno, Muugii -chamaas Amai eroosoo money guigaagui, chi sanaa amar xar ajilaa xiigeed, zovlont bor xonoguudaa ongoroogoorei.

Mongolian wrote on April 3, 2008 - 9:17 am
#15

Энэ залууд тусалж санхүүгийн дэмжлэг үзүүлэхийн оронд олон юм ярьж байгаа гаруудыг хараад сэтгэл өвдөж байна. Авилгал энэ тэр авсан овоо мөнгөтэй гарууд жоохон ч гэсэн мөнгөөр аялалыг нь дэмжиж болноо доо. Тэмдэглэлийг нь ичихгүй уншдаг мөртлөө санхүүгийн дэмжлэгэ үзүүлэх болохоор новшроод байдаг. Манай үхэр монголчууд ч арчаагүй гарууд дөө.

Bataa wrote on April 3, 2008 - 3:40 pm
#16

Хаа байсан Африкт байгаа хүнээр 20 минутын баримтат кино хийлгэнэ гэж юугаа дэмий яариад байнаа тэр 1 гар. Энд байгаа Амайгийн найзууд 1 аян ч юм уу. Арга хэмжээ зохиож хандив цуглуулбал бас нэлээн мөнгө цуглаж магадгүй шүү. Амай энэ талаар юм бодсон нь дээр байхаа.

Bataa wrote on April 3, 2008 - 3:44 pm
#17

Za ymar ch bsan uuchlalt guiy…..uridahiig ni ogt unshaagui bsiin…halit haraad buruu oilgoson bololtoi bi….Uneheer setgeliin demjleg heregtei ni haragdlaa……mash goy nom boloh bh …..dahin dahin uuchlal guiy …..amjilt husiy….tevcheertei baigaarai……uvduj zovj yvaa zaluu bna gej unendee bodsongui…..sorry sorry………..

muugii wrote on April 3, 2008 - 6:40 pm
#18

sainuu Amai chinii ayalaliin talaar unshih uneheer saihan bg shuu… uram ogohoos gadna mash bolgoomjtoi yawaarai. say l gehed hunii nutgiin yos zanshil oor oo za tegeed ter haluun ornii nohtsol bdal idej bga hool undiig chn bodood owdoh wii gj sanaa zowloo. chinii zorilgo 1d ch bie eruul mend chn ih chuhal shuu. daraagiin ulsruugaa yawahdaa sain asuuj suraglaj medelegtei ochih heregtei hool und idehdee ch tseerleh vii. er ni l seremj iluudehgui shu. yadarngui haragdaj bgaa zuragiig chn haraad eh hunii setgeleer olon yum bodloo… chamaig mongoldoo eruul saruul zorilgoo hergjuuleed irehed chn huuhdee tewreed ugtanaa gj yag odoo bodoj bn. za tegeed yamar ch hetsuu uyd chamaas oor yalagch ezen shiidwer gargagch bhgui shu ooroo ooriinhoo ezen ni bj zorisondoo hureerei. mongol nutag mongol setgel chamtai hamt shuu…olon yum bichmeer l bn ghdee …

altaa wrote on April 14, 2008 - 1:19 pm
#19

Heleh ch ug alga da

Burnee wrote on May 10, 2008 - 1:49 pm
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.