shine date copy

2012 оны 6 сарын 04

НУХМУ. Улаанбаатар хот

Сайн байна уу?
Танд энэ өдрийн мэнд хүргэе.
“Монгол Бадарчин” хөтөлбөрөө 70 дахь улс АНУ-аар дуусгавар болгоод 5 сар болж байгаа ч, сэтгэл санаа маань өнгөрсөн үедээ үлдэж, аялсан хэвээр байна.
Огт мэддэггүй байсан Африк, Европ, Араб, Америкийн хот суурин, байгаль орчноор нь Монголчуудаа төлөөлөн эрх чөлөөтэй алхаж байсан тэр мөчүүд яг л адал явдалт зүүд байсан юм шиг санагддаг болж.nuur

Эх орондоо байх хугацаандаа хувийн амьдрал, өдөр тутам гарч буй олон асуудлуудаа умартан, Дэлхий ертөнцөөр бадарчлахдаа олж, мэдэрсэн, ойлгосон гайхамшигтай зүйлсээ бусадтайгаа хуваалцахаар 2 жил гаруй хугацааг ширээний ард өнгөрөөлөө.
“Аз жаргалаа хуваалцахгүй бол үнэ цэнээ алдана” гэдэг зүйлийг хүнд замыг туулж байх явцдаа ойлгосон бөгөөд амьдралынхаа ГОЛ гүн ухаан болгосон юм.

Гэрэлт нар мандаж, жаргаж буйг суудал дээрээ өнгөрөөж байсан Электро хувьсгалын үе давтагдаж байна. Дэлхий ертөнцийг гадны хүний нүдээр бус өөрийн нүдээр нээж, шинэ мэдээ мэдээлэл, соёл, нээлтийг эх орондоо авчрах дараагийн хүмүүст зориулж “Монгол Бадарчин” гэх есөн боть номынхоо дөрөв дүгээр бүлэг ”Сайн Сууж Байна уу” номоо олон нийтэд хүргэхэд бэлэн боллоо.

Айл бүрийн номын санд байрлуулах хүсэлтэй байгаа номондоо 21 дүгээр зууны эхэн үед амьдарч байсан Монгол залууд Дэлхий ертөнц, улс орон, соёл иргэншил хэрхэн харагдаж, мэдрэгдэж байсныг үлдээхийг хичээж байна.

Өдөр тутмынхаа бэрхшээлүүдийг умартан, хэсэг хугацаанд үсэг хэмээх дүрснүүд үйл явдал болон дүрслэгддэг Гайхамшиг Ертөнцөөр надтай хамт аялаарай.

ХААНА:

https://www.facebook.com/events/298171556944319/Төрсөн цагаасаа холбоотой болсон, боловсрол эзэмшсэн МУИС-ийн маань 70 жилийн ойг тохиолдуулан барьж буй миний бэлэг болох ”Сайн Сууж Байна уу” номынхоо нээлтийг 2012 оны 6 сарын 23 нд 14:30-аас МУИС-ийн нэг дүгээр байрны дугуй зааланд албан ёсоор хийх боллоо.

Юу болох:

https://www.facebook.com/pages/%D0%90%D0%BC%D0%B0%D0%B9-%D0%A1%D0%B0%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%83%D1%83%D0%B6-%D0%91%D0%B0%D0%B9%D0%BD%D0%B0-%D1%83%D1%83/268749939872467”Сайн Сууж Байна уу” номоо танилцуулж, зарим нэг үйл явдлуудыг ярьж өгнө.
Надтай хамт аль нэг улс, орон руу явах азтаныг “Гайхамшиг Ертөнц” номонд байрлуулсан дугаараар шалгаруулж, Хаашаа явах аа тодорхойлно.
Гарын үсэг зурж, зургаа татуулна
Энэ өдөр номуудаа 15 000₮ төгрөгөөр хөнгөлөлттэй үнээр худалдаалах бөгөөд дэлгүүрт 21 000₮ байх юм.

Гурав дугаар боть болох “Миний Нэг Өдөр” номоо ахдаа зориулж байгаа бөгөөд эх орондоо эргэн ирэх үед нь олон нийтэд танилцуулах юм.

Horaayy..there are 13 comment(s) for me so far ;)

#1

Nomiin neeltend zaaval ochno oo.

Tulga.Z wrote on 2012/06/04 - 15:07
#2

zaawl awnaa hehe ashgudee ih hueel bsn um dragin nomiig nn :)

ARI wrote on 2012/06/04 - 17:46
#3

bayar hurgie! 4-r nomig ehelj gargaad 3-r nomiig daraa ahig chin ireh ued taniltsuulah yum u za za.

buya wrote on 2012/06/05 - 11:20
#4

Ystoi ih huleelee ashgui ingej neg ym garlaa hehe. Ahiig chin irehiig bas huleehen dee. Ug ni nomiin neeltend ochihiig Amaitai uulzahiig husej l baina gevch uneheer ajiltai udur taarchlaa :-(

ddd wrote on 2012/06/12 - 16:12
#5

wow.., zaaval ochnooo!!! bas mash ih bayarllaa!!

Enerel wrote on 2012/06/16 - 00:46
#6

za ystoi ochino doo harinch neg. tesen ydan huleej bn. zurgiin apprataa martaw all.

enke wrote on 2012/06/16 - 17:55
#7

Дараачийн 5 6 7 8 9 дээр нь л очхоос.1 ийн нээлтэнд очсон.Харин 2 4 дээр л очиж амьжасангүйдэ.Тэхдээ надад 2 дх нь байгаа бас мидээж нээлтэн дээрэс нь авсан 1дх ч бас байгаа.

gray_chingis wrote on 2012/06/22 - 19:20
#8

Аа тийн 3 дх дээр очиж амжиж магадгүй л .

gray_chingis wrote on 2012/06/22 - 19:23
#9

Anh udaa nomnii neeltend ochij uzlee, nomiig n shuud unshaad ehelsen.ehnees n unshij bgad shuud tesku tugsgul hesgees n unshaad mongold irdeg heseg dr n ih dogdolson shuu. Bayrlalaa, mundag hun yum.

:) wrote on 2012/06/23 - 21:52
#10

Номоо уншаад дуусчихлаа хэхэ, хурдан болхоор хулхины гэж битгий бодоорой зүгээр л салж чадахгүй байсаар дуусгачихлаа хэхэ. Их сайхан ном болсон байна, уншиж байх явцад сэтгэл догдлуулсан, нулимс цийлэгнүүлсэн, дуу алдмаар үйл явдалтай олон таарлаа, тэр болгоныг өөр ухаан, дээд тэнгэрийн ивээлээр туулаад, аргыг нь олж чадсанаар тань үнэхээр бахархлаа. Болдогсон бол Монгол хүн бүрт УНШ гээд тулгачмаар л байх юм хэхэ. Таний номуудыг унших бүрт дэлхий ертөнцийг шинээр нээхээс гадна, өөрийгөө бас олох шиг болдог. Сэтгэлээс гарсан юм сэтгэлд л хүрдэг гэж үнэн бололтой. Таний номуудыг уншдаг болхоосоо өмнө би өнөөгийн нийгмийн маш олон зүйлд шүүмжлэлтэй ханддаг байсан ч тэр бүр илэрхийлдэггүй, ямар нэг бодитой зүйл хийдэггүй байсан. Яагаад ч юм хэрвээ дотроо бодсон бодлоо хэлчих юм бол шовдор болчих юм шиг санагддаг байлаа хэхэ. Жоохон юм байж нэг л их улс төр, нийгэм ярьж том том дугарсан амьтан гээд л, нэг талаас өнөөгийн 18, 19тэй залуус ихэнх нь тийм шинэ дуу гарсан байна, ийм хувцас моодонд орж байна л гэж ярьцгаахаас эх оронд минь яг юу болоод байгаа нь сонин биш, дэлхийн мэдээ үзхийн оронд солонгос киног илүү чухалчидаг, ном уншихаас илүү РС тоглох нь сонирхолтой санагддаг тийм л бодолтой болцгоосон. Би ч сохорын газар сохор доголонгийн газар доголон гэдэгээр л байдаг байсан. Гадуурхагдахаас айсандаа ч гэх юм уу,эсвэл хөл нийлүүлэх гэсэндээ ч гэх юм уу, номын санд суудгаасаа ичдэг, худлаа хэлдэг, дотроо шал утгагүй байна шүү дээ, хэнд хэрэгтэй юм бэ наадуул чинь гэж бодсон ч гаднаа хэзээ ч тэгж шүүмшилж байгаагүй, харин болж бүтэж байгаа зүйл байвал магтаал урмаар дэмжихийг хичээдэг байсан. ХАРИН ОДОО би өөрийнхөө үзэл бодлыг ҮНЭТЭЙ гэдгийг ойлгож авлаа. Энэ нийгмийн төлөө үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, хэнээс ч хараат бусаар байр сууриа илэрхийлж байж чухам өөрчлөлт ирнэ гэдгийг таний тэмдэглэлүүдээс ойлгож авлаа. Ганц гэхгүй чадах бүхнээ хийх ёстой юм байна гэдгийг ухаарлаа. Магадгүй бас над шиг дотроо хадгалдаг өчнөөн залуус байж болхийм, бид нэгдэж, хийж бүтээж, илэрхийлэх ёстой юм байна гэдгийг ойлголоо. Эцэст нь хэлэхэд урам зориг, ухаарал, үлгэр дуурайлал өгсөн Амай ахдаа маш их баярлалаа. Эх орон минь хөгжнөө, хамтдаа өөрчилцгөөе гэж залуусдаа уриалмаар байна.
Аан бас ном уншиж байх явцад жижиг сажиг үг үсгийн алдаа хэд хэд байсан, дараагийн удаа анхаараарай гэж хүсье
Амжилт ^_^ :)

Gerel wrote on 2012/06/24 - 16:16
#11

Өө нээрээ нэмээд хэлэхэд таний тэмдэглэлзздээс бид Эх оронч үзлийг олж авч байгаа шүү. Өмнө нь ихэнхдээ манай Монголчууд ийм миа, хоцрогдсон, соёлгүй энэ тэр гэж хар бараан талаас нь боддог байсан бол одоо бид ийм лаг тэхүү гээд гайхуулмаар, эх орноо улам ихээр хайрлан шүтмээр, үүх түүхээ гүн гүнзгий мэдэж авмаар санагдаж байна. түүхийн лекцүүдээ нэг их ойшоож сонсдоггүй байсандаа харамсаж байна хэхэ
Uug n ingej nurshii gj bodoogu l yumsan, neg medsen mangar ih yum bichchij hehe, Sorry :D

Gerel wrote on 2012/06/24 - 17:21
#12

Mongold bsn bol nomiin neelt deer zaaval ochih bailaa. Bas ene shine nomiig hurdan gartaa barij unshihiig tesen yadan huleej bn.

ANKHTUYA wrote on 2012/07/01 - 22:43
#13

Амай чамаар үнэхээр их бахархаж, бас маш их баярлаж байна шүү, чиний тууштай зоригтой нөр их хөдөлмөрийн ачаар дэлхийн олон орны жинхэнэ аж амьдралыг мэдэж авлаа. Би хэрвээ төрийн өндөрлөгт байсан бол чамд байгаа энэ их оюуны ундаргыг жинхэнэ утгаар нь ашиглах юмсан гэж харамсаж байнадаа…бас чамайг элдэвээр шүүмжилж байгаа нөхдүүдийн comment-ыг битгий анхаарч уншиж ач холбогдол өгөөрэй, тэд бол дээд сургууль тэгж ингэсгээд төгсчөөд өөрсдийгөө мундаг боловсролтой гэж андуурч байгаа хэдхэн тооны өрөвдөлтэй нөхдүүд л байгаам.Чиний дараа дараагийн ботиудыг тэсэн ядан хүлээж байгаа шүү!!!нэг ёсондоо дэлхийгээр бэлэнчилж аялах гээд..ккк, чамд маш том амжилтыг хүсье!!!

eegii wrote on 2012/09/02 - 15:32
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.