
2008.03.27 ны 15.20 мин
Би сүүлдээ барьж явсан модоо даахаа болилоо.
Зэрлэг байгальд өөрийгөө хамгаалахад хэрэг болно гээд эцсийн мөч хүртлээ чирэхээр шийдлээ. Хязгааргүй замын эцэст шонгийн мод тэгээд суурингийн амбаар харагдаж эхэллээ.
Тийшээ баруун зүүн савалж очиход, нэгэн саравчны доор ахмад насны хүн сууж байсан бөгөөд намайг хараад –Хvve, ийшээ суу ! гэж уриалаад бослоо. Би сандал дээр толгойгоо даахгүй байсан тул бөхийж суулаа. Цаанаас мод цавчиж байсан өвгөн намайг хараад гэрээсээ гудас гаргаж шороон дээр шууд дэвслээ.
-Ийшээ ! ийшээ хэвт ! чи зүгээр үү ? (Францаар)
би өөрийн мэдэлгүй тэрхүү гудсан дээр нурж уналаа. Хөгшин толгойн доор юм тавих үед би :

- НДИНДИ суурин хүрэхэд дахиад хэдэн км вэ ? гэж арай ядан асуулаа
- Энэ НДИНДИ байна шүү дээ
- Хүрчихлээ ! Хүрчихлээ ! Би чадсан шүү, чадсан, чадсан !чадсан ! гэж монголоор амандаа бувтнаж байлаа.
Намайг ийм сонин болсон байгааг өвгөн хараад шууд булан тойроод гуйлээ.
- Би би чадсан шүү чадсан !гэсэн үгнээс өөр юу ч хэлж чадахгүй байлаа.
Хэсэг хугацааны дараа Эмнэлэгийн машин саравчны гадаа зогсоод эмч гарч ирлээ.- Энэ залуу яасан ? гэж бусад хүмүүстэй Францаар яриж байлаа.Хэдэн жилийн өмнө ЭБОЛА гэдэг хамаг биеийн нүх сүвнээс цус гардаг маш халдвартай, аюултай өвчин дэлгэрч байсан тул, над уруу хэн ч ойртсонгүй,

Англи хэл мэддэг хүн байна уу ? гэж тэнд цугласан хүмүүсээс асууж эхэллээ .
Би юу болсныг хэлэх гэж оролдсон ч нүднээс нулимс гарч уйлж эхэллээ.

ээрүү хэлээр сүүлийн хоёр цагийг тайлбарлахыг хичээлээ.
2008.03.25 11.06
Конкоуати байгалийн дархан цаазaт газраас хөдлөхөөр цүнхээ баглаад, Маthew-г голын эсрэг тал дахь эрэг дээр намайг хүргэж өгөхийг гуйлаа.

Тэрээр – Энэ хол шүү дээ ! унаа хүлээсэн чинь дээр биш үү ? гэж санууллаа. 4 өдрийн өмнө замдаа гарах гэж байгаад сэтгэл санаа бэлэн биш байсан тул хойшлуулсан юм, харин маргааш нь унаа олдлоо гэсэн сураг сонссон ч цүнхээ баглаагүй бас вэб дээ байрлуулах сүүлийн 4 өгүүлэгээ бэлдэж байсан юм.
Ийнхүү голын эсрэг эрэг дээр ирээд –Маthewд Сайн найз байж надад тусалсанд баярлалаа гэж гар бариад эрэг дээр буулаа.

Зөөлөн завь явж буйг харж байхдаа- Ингээд дахиад л ганцаараа, ямар ч танилгүй газар уруу хөдлөх боллоо доо ! гэж гүнзгий амьсгаллаа. Завь холдсоор!

Өмнөх өдөр Дархан цаазат газрыг хамгаалдаг WCS гэдэг төрийн бус байгууллaгын Хилдэ гэж хүнтэй уулзаж байхад – Голын нөгөө эргээс Габон улсын НДИНДИ суурин хүртэл хүн бүр янз бүрийн тоо хэлдэг юм 38км байх ёстой ! Бас шав шар өнгийн ялаанаас болгоомжлоорой, таарвал шууд алаарай ! тэд хүний бие дээр суухдаа өндгөө хаядаг юм, тэр өндөг үржиж эхлэх vед биеийн тэр хэсэг хөөж хавддаг юм. тэр шимэгчийг устгах ганцхан тариа байдаг бөгөөд, тэр тарианд хүн өөрөө бас амь насаа алдах аюул байгааг давхар анхаарууллаа. Миний шумуулны цацдаг хор дууссан байсан тул тэд шинийг өглөө. Энэ нутагт Хумхай өвчтэй шумуул, усанд байдаг Биллхазиа, Унтдаг өвчин тусдаг цэцэ ялаанаас гадна бас нэг шинэ төрлийн ялааны бэрхшээлтэй тулгарч байгаадаа баяргүй байлаа.
Маш дайчин алхалтаар холын аянаа эхлүүллээ, Замд цүнхээ үүрээгүй сар болсон байна даа гэдэг нь анхны алхалтаас ядарч эхэлж байснаас харагдаж байлаа.

Хэсэг явж байтал жижиг сууринд залуус ширээ тойрон сууж хөзөр тоглож байлаа, би замаараа өнгөрлөө, яг булангийн цаанa орохын өмнө нэг залуу нь намайг гайхаж хараад нүдэндээ итгэхгүй байлаа, бусад найзууддаа юу харсныг хэлэх үед би аль хэдийнээ өнгөрсөн байсан бөгөөд, замын араас намайг дуудаж үзлээ. 1.5 км дараа НЗАМБИ гэдэг Kонгогийн Имигратион байдаг суурин дээр ирлээ.
Эн улсад Францтай адил Police тэгээд Gendarmeria гэдэг үйл ажиллaгаа нь төстэй 2 байгууллага байдаг бөгөөд тэр хоёр байгууллага нь нэг доор байлаа. Ямарваа нэгэн хэрэг гарахад алин дээр нь түрүүлж очно тэр нь хэргийг шийддэг бололтой.

Өмнөх өдөр хөгжилтэй явдал сонсож байсан юм 8 сард Конго тусгаар тогтнолын өдрийг зохион байгуулдаг бөгөөд хоёр хүчний байгууллагынхан баяраа тэмдгэлж согтоод хоорондоо байлдсан гэсэн. 2 ижил байгууллага байхаар биэ биэнээ хянадаг юм гэж үүр нэг хүн бас хэлж байлаа ! юу л бол.
.пасспортоо өглөө, миний Конгод байх хугацаа 22 хонгоор хоцорсон байсан тул байцаагчид, Унаа болон замын бэрхшээлийг тайлбарлалаа.

Тэрээр – 20000 франк торгууль гэлээ (50$) дараа нь
–Чи эндээс яаж Габон хүртэл явах гэж байгаа ?
-Алхчихдаг юм уу гэж бодож байна шт
-Тэр өмнө харагдаж байгаа замийг харж байна уу ? тэр замаар зэрлэг байгалийн дундуур 38 км явна шт ! манай тосгоныхон 5-6 хүн цугалж байж хамтдаа явдаг юм, тэглээч тийм хол явахгүй! тэнд Заан, сармагчин, Горилла, гээд зэрлэг амьтдаар дүүрэн !

(Тугны хажуугаар өнгөрч буй төв зам)
-Тэр зүлгэн дундуур яваа зам уу ? төв зам гэж байхгүй ю ?
- Тэр чинь л Габон ордог төв зам шүү дээ !
Миний зоримог шийдвэрийг сонсоод байцаагч торголгүй тамга дарж өглөө. Замдаа сайн яваараа гэж захиаад гэрлүүгээ явлаа.
Би imigration-ий үүдэн дээр хэсэг сууж байхдаа

Зааг, энд майхнаа зоогоод унаа хүлээдэг юмуу ? тэгтэл сүүлийн 7 хоногт ганцхан унаа эн зүг явж байсан, тэгэхээр дараачийн унаа хүлээтэл сар болбол яанаа ? Конгод байхад Унаа хүмүүсээ дууртэл 4-5 хоног хүлээж байсан шт, газар дөхсөн нь дээр байхаа ! гээд цүнхээ үүрлээ. Өмнө нь усандаа Витаминий комплэкс хийсэн байсан тул илүү хүч орох байх гэж найдаж байлаа. Усний нөөцийг хагас байгааг ч ойлгож байлаа.
Баруун гартаа эвхдэг хутгаа атгаад ямарваа нэгэн юм болбол өөрийгөө хамгаална гээд алхаж эхэллээ.

Заан таарвал зугтах хэрэгтэй, гэхдээ би зэрлэг амьтадаас айх хэрэгтэй юу хүмүүсээс үү гэдэгт эргэлзэж байлаа. Өмнө нь хажуугаар нь машинтай өнгөрдөг байсан ширэнгэн ой, байгал дундуур ганцаараа алхах болсондоо сэтгэгдэл хоёрдмол байлаа.

Тэрхүү зам нь хоёр улсыг холбодог гэхэд итгэмээргүй зүлэгтэй, мартагдсан байлаа. Өмнө нь бүгдэнд мятрашгүй Монгол дайчны түүхийг ярицан байсан тул буцна гэсэн санаагаа бүр мөсөн орхилоо.
Алхахад маш олон зүйлийн талаар бодох, дурсамжуудаа сэргээх боломжууд гардаг юм. Нцэцэ суурин хүртэл 12 км гэсэн тул лав 3-4 цаг зарцуулах төлөвлөгөөтэй байлаа.
ДУРСАМЖААС :
1996 он
Би 23 сургуулийн 10 дугаар ангид байлаа. Сурлаг хичээлээрээ сайнгүй бусдаараа муугүй гэж өөрийгөө бодож явлаа. Нэгэн өдөр Ангид байсан зурагтыг захирлын өрөөнд оруулах хэрэг гарч би захирлын хаалгыг тогшиж орлоо. Захирал –Батбаяраа (Нэрийг нь өөрчилсөн болно) чи түр үлддээ !
- за багшаа
- Батбаяраа ! би чиний тухай муу мэдээ сонсоод нэлээд дургүйхан байна
- Багшаа би Батбаяр биш шүү дээ !
- Ахмад хүн яриж байхад сонсoж сур ! Чиний Монгол хэлний хараалын хэт баялгийн талаар, тэгээд элдэв муухай зүйлийн талаар би сонссон.
- Багшаа !
- Дуугүй сонсoж бай !Хажуу байрны орцонд орж танай ангийн хөвгvvд элдэв зүйл ярилцсан байна, тэгээд тэд дотроод Батбаярын хоолой чанграад байсан гэсэн. Чи ямар муухай үг хэллэг ашигладаг юм ! хэн чамд зааж өгсөн юм ? Яaсан яaсан гэнэ үү ?
Би арван жилдээ юун хараалын үг байтугай П,Ш үсгээр эхэлсэн үгнүүдийг огт хэргэлдэггүй зарчимтай байсан юм. Өнөөдрийг хүртэл. Гэтэл захирал яг л андуурч байна даа гэж бодлоо.
Тэглээч тухайн байрны орцонд огт орж, буу халж vзээгүй тул илт гүтгэж байлаа.
Тэр орцонд манай Англи хэлний багш амьдардаг байсныг би мэдэж байсан ч манай ангийн тэр хэсэг Тэррористууд мэдээгүй юм байхдаа ! очиж очиж тэр багшийн үүдэн дээр элдэв юм яриж байдаг, Тэгээд багш нь Батбаярын хоолой чангa сонсогдож байсан гээд захиралд хэлчихсэн чинь, захирал намайг гээд бодчихдог !
- Чамайг оросоос шилжиж ирэхэд овоо боловсролтой хүү байх гэсэн чинь П. Ш .эхсүүлээд бүх хараалын үгсийг урсгаж байна гэсэн. Уул нь танай аавыг чинь би мэднэ. Боловсролын яaманд ажиллаж байсан сэхээтэн хүн, яахаараа хүн ийм муу хүмүүжилтэй болдог байна !
- Багшаа би Батбаяр биш шүү дээ !
- Чи хичээлээ тасалдаг, Сурлага муу тэгээд ангийнхаа хөвгvvдийг муу зүйлд уруу татаж байдаг. Хүүхэн яaсан гэнэ үү ? та нар чинь ямар замбараагаа алдсан хүүхдүүд вэ ?
Манай сургуульд зөвхөн сайн хүүхдүүд сурдаг юм шүү ! чи буруугаа хүлээн зөвшөөр ч байна уу ? эсвэл би худлаа яриад байна уу ?
Буруугаа зөвшөөрч байна уу, эсвэл би худлаа яриад байна уу ? гэж хэлсэн нь намайг маданд орууллаа, Үнэхээр дээр дурдсан 3-аас хичээлээ тасалдаг, бас сурлага муутай байсныг би хvлээн зөвшөөрч байна, харин тэр сүүлийнх нь арай тулгаж байнаа гэж бодсон ч
Сургуульд бичигдээгүй хуулийг дагадаг юм”
Нэг дүгээр зүйл –Багш хэзээд зөв,
хоёр дугаар зүйл –Хэрвээ багшийн буруу байх юм бол нэг дүгээр зүйлийг унш !
Энэ дүрмийг дагаад, тиймээ багшаа, таны зөв гэлээ. Гэтэл хоромхон зуур миний ял нэмэгдэж Хараалын үгийг маш их ашиглaдаг гэж нэмлээ. Би дүрмээ дагаж хvлээн зөвшөөрлөө. Сүүлд тэрхүү орцонд би гол үүрэг гүйцэтгэснийг ч хүлээн зөвшөөрч хурдан гарахын түүс боллоо.
-Маргааш аавыгаа сургуульд авчир !
-Манай аав Москвад мэргэжил дээшлүүлж байгаа
-Тэгээд ийм авиргүй зан гаргаж байгаа юм бий !
Хөвгүүдэд муу юманд уруу татдаг гэдэгт Тамхи татдаг, архи уудаг гэдэг зүйлүүд бас багтан орсон юм. Арван жилдээ би тамхи болон архи огт хэрэглэдэггүй байсныг ангийхан ч батлахаар байсан ч, нэмэргүй гэдгийг ойлгож байлаа. 21 хүрч байж архи амсаж эхэлсэн юмсан.
-Аавыгаа ирэхээр надтай уулзуулаарай ! Ээжтэй чинь уулзахгүй, чамайг эрхлүүлээд ийм болгосон байх.
Ийнхүү 10 жилийнхээ хамгийн хэцүү цагийг тууллаа. Захирлын өрөөнөөс –за, за, за багшаа гэж байж арай гэж гараад ангийн багш дээр орж гомдоллоо
-Багшаа сая би зурагт оруулж өгөх үедээ Батбаяраас болж хэлмэгдээд хамаг бүгд найрамдахаа уншууллаа шт ! Хараал хэлдэг, архи тамхи хэрэглэдэг, тэгээд хүүхэнддэг гэнэ үү !
гээд өөрийгөө зөвтгөлөө.
-Дараагийн удаа захирлын өрөөнд юм оруулж өгөх хэрэгтэй болбол Батбаярыг явуулаарай ! гэж хошигнож хэллээ. багш инээгээд өнгөрлөө.
Дараахан би Москва руу аав дээр очоод болсон явдлыг ярьтал, аав миний байгаа байдлыг мэддэг байсан тул нээх тоогоогүй өнгөрлөө. Аавын итгэлийг авсан байх ямар сайхан юм бэ гэж анх бодож байлаа. Магадгүй өөр хүн байсан бол намайг өөрийгөө зөвтгөөд байна гэж бодохсон.
Хичээлийн сүүлийн өдөр хүртэл Захирал багш намайг Батбаяр гэж бодон нүднийхээ үзүүрээрээ хардаг байсан юм. Сүүлд сургууль дээрээ очих үед ч гэсэн Захиралд бид хоёрын сүүлийн уулзалт нүдэнд нь харагддаг байх !
хэрэг хүлээсэн нь зөв байсан уу ? эсвэл шууд өөдөөс нь – Та юу бодно уу таны хэрэг, Би Золбаяр ! архи тамхинд холбогдолгүй, хараалын үгийн санг сайн мэддэг ч огт хэрэглэдэггүй, Хүүхэн авах энээ тэрээ бол бүүр хэтэрч байна шvv ! Та !!! гээд загнидаг ч байж уу ?
Захирал багшдаа хүргэж захиа !
-Багшаа ! Би Золбаяр! Хичээлээ тасалдаг, муу сурдаг нь унэн, харин бусдыг нь арай хэтрүүлж байсан юм шүү !
Миний алхаа үргэлжилсээр.
Арван жилийн хөгтэй явдлаа бодож байх зуур чихээ байнга соргог байлгахыг хичээж байлаа, гай болж зааны араас мөргөвөл гай болно. Замаа дагаад нэлээд явж байтал зам хоёр тийш саллаа.

Нэг замаар машин явсан харин нөгөө замаар хүмүүсийн мөр,тэгээд учир нь үл мэдэгдэх 4 дугуйтай, дугуйнуудын хоорондын зай маш бага тээврийн хэрэгслэлийн мөр харагдлаа.!- ямар тээврийн хэрэгсэл ийм байдаг байнаа ? гэж бодож байлаа.

Дотор хоолой – Золоо ! Зуун замыг даг !
Би зүүн замыг дагаж ширэнгэн ойн гүн үрүү орлоо.

Өмнөх үеэсээ илүү их ширэнгэн, зарим мөчрүүд хөшиг шиг зам уруу унжиж байлаа. Зам дээр үхсэн загасыг шоргоолжнууд идэж байгааг хараад ямарваа нэгэн дохио юм болов уу гэж бодлоо.

Дахиад жоохон явтал замийг хөндлөнгөөр нь мод унасан байлаа. Мөчрүүдийг нь харахад нэлээд удсан байсан тул, тээврийн хэрэгсэл энэ замаар явдаггүй удаж байгааг мэдлээ.

Буцаад ойгоос гарч замын уулзвар дээр ирж барууныг нь сонгоод, дотоод хоолой яaгаад худлаа хэлэв ээ гэж бодлоо.

Баруун зам нь з
March 30, 2008
| 2,272 Үзсэн 






















Horaayy..there are 18 comment(s) for me so far ;)
Amai chi er hyn shyy.mongoloo ter Afrikt surtalchlj bgaad chin niit mongolchuudiinxa omnoos bayarllaa.
chamd az jargal sain saixniig xysie.erch xychtei bgaarai.amjilt xysie.ene ix tevcheer zorig chamaig yamar er xyn gedgiig batalj bn.zaxiral bolgon er ni neg tiimerxyy bdagdaa.bi ch bas surguuli shiljeed zondoo adluulj bsan.shuud l chi xoogdsnyy gd l.hehe.za ene ch yaxab ongorson yabdal.
Amai amjilt husie! uragchaa zaluu and mini.Chi zorilgodoo amarhan hurnee.chi uhaalag bas zorigtoi amjilt bas dahin husie and mini.
keep going!
yaay, yamar aimaar sanagdaj bainaaa, hen ch baihgui zeluud gazar monogldoo hurtel yawahad ewgui sanagddag sht, tegsen chin buur haa baisan africi-iin shirengen oid ingeed tenej yawdag, yanztai baina shuu!!!
amai chamd amjilt huseye! Ayalallaa tsaash ni urgeljluuleereee!
Надаа энэ бичлэг чинь үнэхээр таалагдлаа.
1. Криллээр цагаа гарцдан бичсэнд чинь үнэхээр баярлалаа. Уншихад амар, илүү ойлгомжтой байна. (Өмнө нь миний криллээр бичвэл илүү олон хүнд хүрнэ гэдгийг уншаад криллээрээр бичиж хэрэгжүүлсэн бол маш их баяртай байнаа)
2. Би хутга барьсан гарыг чинь хараад надаа нэг ийм санаа төрөлөө. Чиний аялалд хэрэглэдэг хутга, цэвэр усны сав, гар чийдэн, хувцас гээд бас тодорхой хэмжээний түүх агуулж байгаа байх. Аялагч хүнд хамгийн үнэтэй зүйлсийн нэг нь яах аргагүй эдгээр зүйлс. Энэ талаараа бас нэг дэд сэдэв үүсгээд бичиж эхэлбэл сонирхолтой ш дээ.
setgeleree demjigch bichseniig chin amtarhan unshigchaas.
chinii temdegliig unshaad MONGOL AFRICA 2 usnii dusal shig adilhanga mash iheer mederch bna. zasbar humuusin hariltsaa changeuud geed. ene huuhediin barisan mashiniig haraad ooriin erhgui baga daa hiij togoldog baisan mashin sanaad orloo. yahleree iim adilhan baidag bainaa. yaj hiih argachiliig bichii. urt hongon tsagaan utsiin neg taliig duguilaad neg uzuuriig yag gol hurtel nuglaad hajuu tiish 90 ontsog gargaj nuglaad 20-30cm urt tabuulaad dahiad adilhanaar ehnii duguilsantai yag adilhan hemjeetei nuglaad mashinii eh bie belen bolno. daraa rule(yaj bichdeg bilee) belden oor neg tomor ustiin neg uzuuriig duguruulj nuglaad nogoo uzuuriig ni omno beldsen 2 duguuniihaa golnoos oroogood bolno naad batsaan shig chin hiigeed turj togolonodoo. he he amaaraa hazlaad hooloo chirj shoroo bosgood togolnodoo. he he he.
amjilt husii bich gesen uilah baisan baih. gehdee sorisondoo hureh saihan shuu tiim uu? bayriin nulimas zugeer shdee
er hun oor heleh ug alga! unuudur iim zoirgtoi aaviin huu bhgui gehed helsehgui yamar robinzon crusoe shig yamarch songoltgui bolchihood shirengen dunduur gav gantsaaraa dlehii ertontsoos tasraad yavj bn gedeg bol unheer aimshig! unheer heleh ug alga unheer daichin unheer zorigtoi temuuleltei bn! heleh ug unheer alga! chini buh niitleluudees ene heseg namaig unheer uiluulah shig bolloo bi unheer dotroo tusuulj uzlee ene bol unheer aimshig! gaihamshig! chinii zorigiig bishirch bn!
энэ залууд мөнгө гуйвуулж туслаяаа. Би ядаж 10 000 төгрөг хийх гээ л амжхигүй яваад байгаадаа ичиж байна. Хүмүүсээ худлаа comment үлдээж байхаар мөнгө өгөөч энэ залууд
Yee huur Aimaar um Chi ter arslan barand n bariulchiv daa. Zerleg baagiinuud n jad shidchihvel odoo yoonooo!
Ene odriig chinii blog-t ongorooj bna, ug ni ih chuhal plan bichih estoi bolovch ingeed l suuj bhiimdaa. Ene bichlegiig unshaad savj unahnee. Bas odriin hunsiig chini haraad uneheer orovdloo, neeree yamaar ch yum be de. Chi neeree yadaj Citybank ene terd danstai bololdoo, tegvel 10,20-r ni ch gesen iluuchleh yumsan.
ene niitlel hamgiin sonirholtoi baiv.chamaig bur uruvduh shig bollo.bi uuru erch huchtei hund durtai l da.adal yavdald bas durtai.chi ug n 10jild zahiral bagshda bi bishe ged helchih estoi bsan ym.zahiral chin chamaig buruugar oilgosor baigad ongorch de.afrik uuru ih sonirholtoi gazar baih gej boddogin.er hun tug ch barina tugal ch hariulna gej ug bdag baiha.tur bye
i love you guy!!!! you’re so brave…
жандарм, цагдаа хоёр уг нь нээх ялгаагүй л баймаар юм. Полиций, Милиций, цагдаа, сэргийлэх гэдэг шиг л юм болов уу
сонин л юм
юун загас, хаанаас гараад ирсэн юм бол? Хүмүүс явж байгаад барьсан загаснаасаа 1-г унгацан юм болов уу?
Ер нь уншаад байхнээ Африкд аялсан тэмдэглэлүүд чинь их сонирхолтой юмаа. Бидний сайн танил болоогүй газар болхоор ч юм уу ? Харин тэр Европ энэ тэр бол яаху бүгд л мэддэг соёл иргэншил болхоор . Харин чиний аялалаас авсан тушлага . Бодол эрэгцүүлэл бүгд чинь их сонирхолтой юм.
baharhah setgegdel mash ih turj bna. good luck
Tanii tesver hatuujil tevcheer ene buhen chini taniig ingej yvhad chini hurgesen baih
bi ingej yvsan bol yasanch yv chadahgui baihaa
bi odoo 14 tei ym chini
tani shig nastai tom bolsonch chadahgui baiaa ta uneheer ulger duurailal bolohoor hun ym
tanii tsaashdiin aylal amidrald chini amijilt aj jargal husey