gb.gif

№34, 2008 оны 03 сарын 26. 15:54 цаг.
Цөөн хүн амтай, газрын баялгийн экспортоороо эдийн засгаа өсгөж буй гэсэн мэдээллээс өөр зүйлгүй 24 км алхаж байж Габон улсын анхны хилийн шалган дээр ирлээ. Габон улс юмны өртгөөрөө африкийн хамгийн үнэтэй улс гэж сонссон тул явахаасаа өмнө дансны байдлаа шалгатал 500$ нэмэгдсэн байлаа. Гэрийнхэн ямар ч илгээмж явуулсан гэж мэдэгдээгүй тул блогийнхоо комментийг шалгатал Сэцэн Батмөнх гэж манай ахын ангийн найз миний дансанд ийм хэмжээний мөнгө шилжүүлж миний аяллыг дэмжсэн байна. Би энэхүү аяллаа эхэлснээс хойш 2 жил 5 сар гаруй болох хугацаанд дансныхаа дугаарыг хүмүүст өгч дэмжлэг хүсэж байсан ч ямар ч хариугүй өнөөг хүрсэн билээ.
Зарим хүмүүс миний мууд дурлаж –Дансанд чинь мөнгө хийсэн шүү! гэх мэт худлаа молиго үмхүүлж, бахаа хангаж байсанд дургүй хүрч байлаа. Дэмжиж чадахгүй байж болно. Тэртээ тэргүй би ямар ч төлбөргүйгээр тэмдэглэлүүдээ нийтэд хүргэж байгаа шүү дээ! Таны санал ч гэсэн над дэм.
Харин Сэцэн анх удаа уншигчийн зүгээс над санхүүгийн дэмжлэг үзүүлж эхэлсэнд би маш их талархаж байна. Хамгийн үнэтэй энэ улсыг даван туулахад чиний өгсөн анхны туслалцаа маш их хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. Гадаад орноор аялах ямар үнэтэй байдгийг ойлгосон, энэхүү тэмдэглэлүүдийг үргэлжлүүлэхийг хүссэн Сэцэн чамд баярлалаа.

Horaayy..there are 4 comment(s) for me so far ;)

#1

Sain uu zaluu bi gadaadad amidardag yum aa chamd bagach gesen $yavuulmaal b,a daanch endees $shiljvvlehed tovogte,bolomjgvi shahuu b,dag yum aa tiimd zun mgl ochihooroo geriinhend chini ogchihii holboo barih utas @ ryy yavuulahgvi yu.Hiimoritoi b,j sanasan bvhen chini saadgvi bieleg.

bugaa wrote on 2008/03/30 - 01:48
#2

setsen sain bna shd, bi bas uuriin bolmjoor mungu hiihee amlaj bna.

ogo wrote on 2008/03/31 - 15:29
#3

I’ll cross my fingers on you. keep in tounch.

Setsen wrote on 2008/04/19 - 18:57
#4

hi BI chamd MGL-d baidag duugeeree ali nodnin 7-8 sariin ued £20 poundaar uguud hiilguulsen shuu dee Yagaad Hen ch uguugui gej baigaa ym be.Tegvel manai duu hudlaa helsen bolj baina uu Bi yamar ch baisan todruulj asuuj baigaad chatai dahin holboo barinaa
Nadad Chinii setgel sanaagaar togloh yamar ch sanaa baihgui shuu Bi uuruu hunii gazar olon jil bolj baigaa Eejiin chin egchiin hcin yieiin emegtei hudlaa hel moligo umhuuleh nadad yamar heregtei bilee dee.Egch ni yamartai ch gesen
mgl- holboo bariad chamd medegdeneee Uk London Tuya

Tuya wrote on 2009/06/21 - 06:31
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.