post Категори: Аян замын тэмдэглэл post 55 Сэтгэгдэлтэй post2012/02/19 | 6,218 Үзсэн

2012-02-16 15.49.37

2012 он 02 сарын 19

Улаанбаатар хот. Монгол улс

Дэлхийг тойрох, улс үндэстнүүдийн амьдрал соёл, ёс заншлыг судалж, Монголчуудтайгаа хуваалцах их аянаа дуусгаад, 5 жил буюу 1800 өдрийг замд өнгөрөөгөөд эх орондоо ирэх үед, гав ганцаараа, бодит дэмжлэггүй, өөрийн гэр бүл, үр хүүхэд орон байргүй, эрхэлсэн ажилгүй 32 насандаа амьдралаа эхлүүлэх гэж буйгаа ухаарав.

Монгол улсынхаа далбааг дэлхийн өнцөг булан бүрт мандуулж, түүх соёлоо явсан газраа таниулж, Монгол хүний мөр гараагүй газар нутгийг дайлж, амьдралын утга учрыг олж мэдэх гэж, дэлхийн соёл иргэншлүүдийг үүсэл гарлаас нь судалж, бодит мэдээллийг өөрийнхөө хүмүүстээ хүргэж байна гэж итгэн ажиллаж, эх оронд маань тулгамдаж буй асуудлын шийдлийг олох гэсэн маш хүнд бөгөөд ганцаардмал аяллаа дуусгаад гэртээ ирэхэд баяр хүргэж магтсан, атаархаж бухимдсан хүмүүсийн хэн нь ч миний амьдралд тулгарч буй бодит байдлыг ойлгохгүй байв.

Үзсэн харсан сурсан бүхнээ бусадтайгаа хуваалцахын тулд олон төрлийн уулзалт, ярилцлагуудыг үнэ төлбөргүй хийж байсан ч миний итгэж, зорьж, хийж буй ажлыг хүмүүс огт ойлгохгүй байгааг нийгэм мань шууд  мэдрүүлэв.

Ямар ч арга замаар болов эд хөрөнгө хуримтлуулах нь амьдралын гол зүйл, элдэв аялал, мэдлэг,  юм үзэж нүд тайлахаас хамаагүй чухал гэсэн ойлголттой болж дээ нийгмийн олонх нь.

Орчлон ертөнцийг хүний, тэр тусмаа гадныхны хэлсэн шиг хүлээн авч болохгүй юм билээ. Бид өөрсдөө судалж, Монгол хүний байр сууринаас дүн шинжилгээгээ хийж эхэлцгээе! гэж уриалсан урианы хариуд –Тэртээ тэргүй интернэтээс бүх мэдээллээ авч болох юм чинь тэгж аялж, мөнгө зарах хэрэг юу байна аа? гэсэн шүүмжлэлтэй  тулж,  зарим хүмүүсийн хэрүүлийн бай бишгүй болов, согтуугийн агсамыг ч хэд хэд хүртэв.

Хүн бүр л өөрийнхөөрөө амьдралаа харж, хийх ёстой зүйлээ хийдэг энэ хорвоод миний хийж буй зүйлд бухимдаад байгаа хүмүүсийг одоо болтол ойлгохгүй юм.

Хүн хээр гарч хаа нэгэн газар төмс юм уу ногоо тарьж, иргэдээ хооллоё гэж бодтол хаа хамаагүй огт танихгүй хүн очоод –Чи битгий төмс тарьж цагийг дэмий бараад бай! Тэгснээс хот явж ажил хий! гэж зааварчилбал  сонин санагдана биз дээ…

Дэлхийгээр бадарчилж байхад гадны хүмүүсээс хэн нь ч –Чи аяллаа боль! гэж хэлж байсангүй. Харин ч Монгол улсынхаа соёлыг хувиараа сурталчилж байгаа явдлыг дэмжин магтаж, Монгол ардын элч! гэж өргөмжлөн хүндэлж байв. Харин гэртээ ирээд хийсэн зүйлийнхээ төлөө бөөн дарамтанд унана гэж яаж төсөөлөх билээ дээ.

2012-02-15 14.41.44

Үзсэн харснаа хуваалцаж буйг онгирч байна гэж ойлгож, хоолтой хоолгүй мэдлэгийн төлөө явсан нөр их ажлыг зугаалга гэж тайлбарлаж, гэр бүлийнхээ төсвийг зарсан хувийн ажлыг төрийн мөнгө хулгайлж аялсан мэт ойлгож уурласан хүмүүсийн тоо олон байсан нь даанч харамсалтай.

Энэ тухай би өнөөдрийг болтол ярихгүй байсан шалтгаан нь хэзээ нэгэн цагт тусгаар, бүгд найрамдах засаглалтай, ардчилсан бодлоготой Монгол улсын иргэн Бат овогт Жамбалсүрэнгийн Золбаяр эх ороноо ямар их хайрлаж, бахархаж байсныг ойлгох өдөр ирнэ гэдэгт итгэлтэй байгаад оршиж байгаа юм.

Зарим нэг  хамаатан садан, дотны найз нөхөд хүртэл нүд үзүүрлэн хардаг болж, миний хийхийг зорьсон зүйлийг огт ойлгоогүй байж уурлах явдал бишгүй тохиолдож байна.

Манай гэр бүл эв нэгдэлтэйгээр Монголын түүхэнд 9 үеэр үлдэхээр “Монгол Бадарчин” том төслийг хэрэгжүүлж чадлаа! гэж бардам зарлаж байгаа нь манай гэр бүл хамгийн шилдэг гэж хэлж байгаа юм биш, Харин бид, Монгол гэр бүлүүд бие биенээ дэмжээд, нэгэн айл шиг нэг чигт хөдөлж чадах юм бол үүнээс хамаагүй том амжилтын цаана гарна шүү гэдгийг л ойлгуулах гэсэн билээ.

Зүгээр гудамжаар явахад лавлах албаны ажилтан шиг харьцаж, байнга элдэв зүйл лавлаж, завгүй байгааг минь ойлгохгүй уурлаж, мөнгөтэй хүн гэж андууран илүү үнэ өртөгөөр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үнэлж, уусан үедээ уураа гаргадаг бай болгож байсан нь өнөөгийн нийгмийн онцлог гэж тайлбарлахаас өөр яах билээ дээ.

Монголд юм хийгээгүй хүн чөлөөтэй алхаж болдог хэрнээ юм хийх гэж оролдохоор яагаад амьдрал ийм хэцүү болдог юм бол оо? Бичиж буй зүйлийг бүрэн ойлгоогүй хэрнээ юуны түрүүнд шүүмжилж, өөрийнхөө ухаантайг галхуулах гэсэн хүмүүс МОНГОЛ БАДАРЧИН хөтөлбөрийг хийх хугацаанд олон байв

“Тамын тогооны үлгэр” гэдэг нь үнэхээр зохиосон зүйл биш юм болов уу?

Хэн нэгэнд өртэй юм шиг олон хүний –Чи тэгэх ёстой! Чи тэгсэнгүй! Чи тэгээрэй! гэж зааварласан байдал, гомдлын дунд  найзууд минь хүртэл хамт байж чадахгүй, зайгаа барьж байв.

Эх орныхоо төлөө хийж байна гэж итгэж, шинэ үеийн залуучуудад юм үзэж нүд тайлахыг уриалж байна гэж бодож байсан ажил маань өнөө маргаашийнхаа хоолны мөнгө, амьдралын өртөгт нухлагдсан ард түмэнд хий хоосон зүйл мэт харагдхаас өөр аргагүй байх аа.

Гэхдээ сайхан цаг ирнэ гэдэгт итгэлтэй хэвээр байх ёстой юм шүү.

2012-02-07 20.35.09

Монгол хүн сансарт нисэж яадаг юм? Гималайн ууланд гарах ямар хэрэгтэй юм?  Спортод медаль аваад яах юм, хоосон мөнгө зарсан хэрэг! гэж боддог хүмүүс өнөөгийн нийгэмд олон байна. Монгол хүний тэсвэр тэвчээрийн хязгаар, чадвар, боломжийг нотлон харуулж буй дээрх ажлууд чухал биш юм бол бидэнд юу чухал юунд тэмүүлж, юуг үлгэр дууриалал болгож, хэнд итгэж амьдрах юм бэ?

Цаг хугацаа түүхийг шүүдэг тул одоогоос 10 жилийн дараа миний тэмдэглэлүүд, миний бодол санаа жинхэнэ утгаа олно гэдэгт эргэлзэхгүй байна. Нийгмийн шүүмжлэл хүртэж байгаа эхний ажил биш юм.

Хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд тууштай, зарчимтай бодлоготой байж, маш их хөдөлмөрлөж, өөрийгөө дайчлах хэрэгтэй гэдгийг тэмдэглэлүүдээрээ ойлгуулахыг хичээсэн ажил маань хүмүүст хүрч, гурван сая гаруй удаа миний интернэт блогт нэвтэрч, 20 гаруй мянган иргэн миний номыг уншиж, олон мянган хүмүүс сэтгэлээсээ дэмжсэн, талархсан захидлууд нь юу ч биш гэж үү?

-Чиний хийж буй зүйл хэнд ч хэрэггүй!  гэж шүүмжилж буй хүмүүс дээрх тоо, хүмүүсийн бичиж буй сэтгэгдлүүдийг анзаардаг болов уу?

Олон улсын харилцаа, дэлхийн улс орнуудын соёл, ёс заншлын талаархи судалгаа, манай үндэсний аюулгүй байдалд харшилж болохуйц зүйлүүдийг амь насаараа дэнчин тавьж байж олж мэдэж ирсэн боловч төр засаг, дээд албаны хүмүүст огт хэрэггүй байгаа нь үнэхээр харамсалтай. Иргэдийнхээ хийж буй эх оронч үйлсийг огт ойшоодоггүй, ном хэвлэл, мэдээллийн сувгуудтай ажилладаггүй, энэ улс орны ирээдүйн эзэд болох залуучуудаа үл тоомсорлодог хүмүүс манай төр засгийг авч явж байна гэж үү?

Монгол улсын Олон улсын харилцааны дээд сургууль, Соёлын их сургууль, Тагнуулын төв газрын сургууль, Батлан хамгаалахын их сургуульд хүртэл заадаггүй тийм их мэдээ, мэдээллийг 5 жилийн туршид цуглуулж иртэл, хэнд ч хэрэггүй мэт үл ойшоож байгааг би үнэхээр ойлгохгүй байна.

Би ганцаараа тэгэж бодоогүй, гадаад дотоодын сайн сургуулиудад суралцаад ирсэн өндөр боловсролтой залуустай уулзаж байхад тэд бас миний энэ бодлыг хэлж: “Танил тал, аль нэг намыг дэмжигч, аль эсвэл их мөнгөтэй , “том” хүний хүүхэд биш л бол мэдлэгтэй, чадвартай, сэтгэлтэй байгаад өнөөдөр ажил олж хийнэ, эх орныхоо төлөө үнэнчээр зүтгэн гэдэг бүтэхгүй” гэж байв.

Үнэхээр байдал ийм байна шүү дээ.

Дэлхийн хүн амын 99.9% нь энэ амьдрах насандаа хийж амжихгүй, чадахгүй тийм хүнд ажлын цаана гарч, эх орныхоо далбаагаа дэлхийн олон улс оронд мандуулан, гэртээ баяр хөөртэй ирсэн боловч, удалгүй хоосон магтаалаар ажилтай, цалинтай, орон байртай болохгүй, баяр хүргэе гэсэн үгээр хоолоо олж идэж, хувцасаа авч өмсөж чадахгүй улсад амьдарч байгаагаа ойлгосон юм .

Хүнд аяллын үед дэмжээгүй хэрнээ нөр их хөдөлмөрийн дараа бие болсон нэр хүндийг минь ашиглан өөрийгөө магтуулах гэсэн оролдлого АНУд аялж байхад гарсан бөгөөд ХУ намын дарга Н.Энхбаярын талд Их Хуралд  нэр дэвшинэ гэсэн худал PR , миний бодит байр сууритай огт нийлээгүй юм.

Надаас үнэхээр энэ талаар асуусан бол – Энэ хүнийг дахиж хэзээч төрд гаргаж болохгүй шүү!  гэж чанга хоолойгоор байр сууриа илэрхийлэх байсан. 2000 оноос 2009 оны үед төрийг барьж байсан энэ хүний алдаанууд өнөөгийн хямралын гол шалтгаан гэдэгийг Монголчууд ийм хурдан мартан гэж үү?

Надад итгэж дэмждэг байсан хүмүүс ч гэсэн энэ худал зүйлд итгэн надаас асууж, итгэл алдарснаа хэлж байна. Намайг худалдагдчихлаа ч гэж бодсон байж магад. Үгүй шүү! Миний үнэт зүйл худалдагддаггүй юм шүү! гэж өөрийн сувгаа ашиглан мэдэгдмээр байна.

Бүтэн 5 жил Улс эх орныхоо төлөө,  Монгол хүний нэр хүндийг дэлхийд цуурайтуулъя гэж хүн төрөлхтний түүхэнд ховор үйлс бүтээгээд гэртээ ирэхдээ хувийн амьдралаа цоо шинээр эхлүүлж, бусдаас хоцорсон амьдралын баталгаагаа  богино хугацаанд бүтээх хэрэгтэйг ойлгосон тэр амаргүй мөчид  -Цааш нийгмийн төлөө, эх орныхоо төлөө гэж явах хэрэг байжуу даа  гэж бодох үе тохиолдсныг нуугаад яахав.

Гэхдээ –Эх орон, гэр бүл гэх үнэт зүйлсийг хайрлан хамгаалж, түүний төлөө бүхнийгээ зориулж, ямагт тэмцэж байх ёстой гэдэг ПРОГРАММЫГ бага байхаас гэр бүл, тухайн үэийн төрийн бодлогын алба  маань бидний үеийнхний тархинд сайн суулгачихсан болохоор бууж өгч хэзээ ч болохгүй, одоогийн нийгмийн арчаагүй байдлыг өөрчлөх ёстой юм байна гэдэгт би итгэсэн юм.

Юу ч болсон бай, би яаж ч өөрчлөгдөж хувирсан бай “Би л болж байвал боллоо” гэдэг аминч үзэл  миний амьдралын гол үнэт зүйл хэзээ ч болохгүй гэдгийг баттай мэдэж байна.

Ах дүү, гэр бүлийнхээ олон жилийн хөдөлмөрөөр бий болгосон амьдралынх нь баталгаа болох хөрөнгийг нь Монголынхоо төлөө, гэр бүлийнхээ төлөө, залуучуудын ирээдүйн төлөө гэж итгэж хэрэглэсэн хүн тэрхүү баталгааг эргүүлэн бий болгох үүргийг гүнээ ойлгож, ухамсарлаж, ажиллаж байна.

-Хэзээ ч бууж өгч болохгүй! Ялангуяа гэр бүлийнхээ төлөө тэмцэж байгаа бол! гэж ахын маань хэлсэн үг өнөөдөр өдөр шөнөгүй ажиллаж байгаа тэр эрч хүчийг маань бий болгоод байгаа юм.

Угаасаа боловсролын систем нь сургуулиа төгссөн иргэнээ ном уншихаас айдаг болгодог, өөрийн бодлогогүй, гадны соёлыг дээдэлж, үндэснийхээ бүхнээ үгүйсгэхийг сурталчилдаг нийгэмд ном, блог бичиж амьдралынхаа санхүүгийн байдлыг бүрэн авч явна гэдэг бүтэхгүйг 22 ном бичсэн Монголын сэхээтний бүлгийн багш аавынхаа амьдралаас мэдэх юм.

Гэхдээ яаж ч байсан өөртөө болон бусдад амалсан зүйлүүдийн нэг болох “Монгол Бадарчин” 9 боть номоо гарган, аль болох олон хүнтэй дэлхий ертөнцөөс ойлгосон зүйлсээ хуваалцана гэж бодож байна. Их хэмжээний мөнгө хөрөнгө, цаг хугачаа зарж бүтээсэн эхнийхээ ботийг интернэтэд үнэгүй татаж авч болохоор тавилаа. Бага байхад номын санд маань байсан дэлхийн улс орнуудын зургуудтай, тэмдэглэлүүдтэй номууд намайг өөрчилсөн шиг, миний номууд дараагийн шинэ үеийнхэнд дэлхий ертөнцийг нээж, юм үзэж нүд тайлахын ач холбогдлыг ойлгуулах болно гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Амь насаараа дэнчин тавьж, олон жил хүнд хөдөлмөр хийж, гэр бүлийнхээ эдийн засгийн баталгааг унаган байж бүтээсэн “Гайхамшигт Ертөнц”  номоо үнэгүй интернэтэд байрлуулж, түгээж байгаа нь миний сэтгэлийн гүнд унтраад байгаа Эх орны маань өнөөгийн байдалд итгэх итгэл бишрэлийнхээ галаа сэргээж хадгалахад хэрэг болж байгаа юм.

“Гайхамшигт Ертөнц” номыг маань уншсан дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй Монголчуудын маань имэйл захианууд надад эрч хүч өгч, тэсэх хэрэгтэй шүү, илүү их ажилах шаардлагатай байна гэдгийг ойлгуулсаар байна.

Намайг юу хийсэн, юу хийж буйг ойлгохгүй хэрнээ хэн нэгний хов жив, бузартсан тархи, амнаас болж миний тухай дүгнэлт хийгээд байгаа бол номыг маань уншаарай! гэж зөвлөе.

Бие биенээ ойлгож байж, бие биенийхээ хөдөлмөрийг үнэлж байж, хийсэн бүтээсэн зүйлийг нь дэмжиж байж улс орон хөгждөг гэдэг зүйлийг өмнө сонсож байсан ч, аяллын үед  Дэлхийн өндөр хөгжилтэй бүх улсуудын бодит амьдрал дээрээс харсан юм.

Эх ороноо хөгжүүлэхийн тулд, амьдралаа хөл дээр нь зогсоохын тулд дэлхий даяар сурсан мэдлэг туршлагаа ашиглана гэж бодож байна.

Наймаа хийж, ашиг олохын төлөө ажиллахаас зайлсхийж, бүх хөдөлмөр хүчээ нийгэмдээ зарцуулж байсан нь хүмүүсийн итгэлийг ашиглаж хөрөнгөжихгүй гэсэн миний зарчимтай холбоотой бөгөөд, одоо 5 жил хийсэн ажлынхаа дараа хувийн,  гэр бүлийнхээ амьдралд илүү анхаарал тавихгүй бол болохгүй боллоо. Өөрийгөө засаад Гэрээ зас гэдэг шүү дээ.

1990-д оноос эхэлсэн эдийн засгийн болон улс төрийн хямралаас үүдэн олон мянган Монголчууд харийн нутгийг зорьж гэр бүлээ тэжээж, улс орноо тэтгэж, даяаршлын мэдлэг мэдээллийг олж авхаар явсан билээ. Удаан хугацааг хүний нутагт өнгөрөөсөн гадаад Монголчууд маань эх орондоо эргэн ирэх үед юу хүлээж байгааг интернэт болон аль нэгний ашиг сонирхлын төлөө ажилладаг хэвлэлүүдээс мэдэж чадахгүй байна.

Сүүлийн үед эх орон руугаа чиглэсэн ИХ НҮҮДЭЛ ихсэж байгаа бөгөөд тэдний газардах эх орных нь амьдрал, аж байдлыг бодитоор харуулах дотны хүн тэдэнд үгүйлэгдэж буйг хүний нутагт байх 5 жилийн хугацаандаа ойлгосон юм.

Ийм учраас тэдэндээ зориулж  “90 өдөр” гэдэг хөтөлбөрийг би эхлүүлж байгаа бөгөөд, хов жив, захиалгат болон сурталчилгааны мэдээллээр дүүрэн өнөөгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд байхгүй байгаа тэр бодит амьдралыг өөрийн биеээр  үзүүлэхийг нэвтрүүлгийнхээ зорилго болгож байгаа юм.

2012-02-06 09.46.13

Одоогоос 8 жилийн өмнө “Соёл Иргэншилд Төөрсөн нь” гэдэг хөтөлбөр хийх тухай бодож төлөвлөөд, гүйцэтгэх гэтэл тухайн үеийн хүмүүсийн сэтгэлгээ хаалттай байсан тул чадаагүй юм. Их дэлгүүрийн шилэн лангуун дотор тавилга тавьж, гэр орон шиг тохижуулаад 30 хоног амьдрах миний төслийг хүмүүс сонсоод гайхаж байв. Тэр төслийн гол санаа нь шилэн лангуу дотор амьдарч буй нь Монголчууд, учир нь бүх боломжууд байсаар байтал чөлөөтэй гараад юм үзэж нүд тайлахын оронд тав тухтай жижиг лангуун дотор амьдрахыг илүүд үзээд байгааг илэрхийлэх гэсэн юм. Уг төсөл нилээд бэлтгэл хийгдсэний дараа хүчингүй болсон учраас“AMAI AROUND” буюу Монгол залуу хүсэл тэмүүллээрээ хэр хол явж чадахыг үзүүлэхээр “Дэлхийг тойрох бадарчлал”-аа эхлүүлсэн юм.

1800 өдөрт 70  улс орноор аяллад эх орондоо иртэл шилэн лангууг сонгосон хүмүүс түүн дотроо байсан хэвээр.

2012-02-16 01.02.11

Эхлүүлэх гэж буй “90 өдөр” гэдэг төслийн гол санаа нь би өдөр бүрийнхээ амьдралаа видеогоор бичиж, ТВ болон интернэтээр цуврал болгон 90 өдрийн турш харуулах юм.

Дөнгөж эх орондоо ирэх гадаад Монголчуудад ямар бэрхшээлүүд тулгарч болохыг амьдралаа босгох гэж оролдох Б.Ж.Золбаяр-н 90 өдрийн тэмцлээс харж болох юм.

Байр орон сууц, унаа, ажлын байр, амралт найз нөхөд гээд  амьдралын олон өнгийг бодитоор үзүүлсэн, өмнө байж байгаагүй хамгийн чөлөөтэй бөгөөд өвөрмөц телевизийн цуврал РЕАЛИТИ нэвтрүүлгийг эхлүүлэх бэлтгэлээ хийж дуусч байна.

Улаанбаатар хот жижиг боловч хүн бүр нь амьдарч буй орчин, ажиллаж буй ажил, олж авсан боловсрол, гэр бүлийн хүмүүжлээс хамааран өөр өөр цонхоор хотын амьдралыг харж байгаа бөгөөд Бат овогт Жамбалсүрэнгийн Золбаяр-н удаан хугацаанд амьдраагүй Улаанбаатар хотоо хэрхэн харж буйгаа үзүүлмээр байна. Дэмжээрэй!

90 өдөрт юу амжуулж чадах бол оо? гэсэн асуулт танд төрж байвал “90 өдөр” цуврал нэвтрүүлгийг хүлээгээрэй!

Энэ төсөл нийгэмд илүү үр өгөөжтэй болох шинэ өвөрмөц санаа байвал amai_around@yahoo.com хаягаар имэйл явуулж өөрийн бодлоо илэрхийлээрэй!

Ингээд миний амьдралын 90 өдөрт мөдхөн тавтай морилоорой.

Horaayy..there are 55 comment(s) for me so far ;)

#1

Гүйцэд уншсангүй, талаас нь уншихаа зогсоож сэтгэгдэл бичихээр шийдлээ. Таныг муу муухайгаар дуудаж, загнаж, агсамнадаг хүмүүсийг битгий тоо. Тэд танд зүгээр л атаархаж байгаа юм. Жингийн цуваа явж л байдаг Замын ноход хуцаж л байдаг гэж сайхан зүйр үг байдаг шүү дээ. Тийм болохоор битгий гуньж гутраарай, би таны эхний номыг уншаад их юм мэдсэн. Жишээ нь Арабуудыг огт өөрөөр харах болсон гэх мэт… Одоо хоёр дохь номыг тань урдаа тавьчихсан сууж байна. Зорилгынхоо төлөө урагшаа Амай ах минь

Таны дэмжигчидын нэг Ганболд

Ganbold Batbayar (Facebook) wrote on 2012/02/19 - 19:05
#2

Ирээдүйн бидний төлөө өөрийгөө золиослож байгаад тань баярлалаа гэж хэлэхээс өөр зүйл хийж чадахгүй дээ гутарч байна… Танд чадахаараа туслах юмсан

Ganbold Batbayar (Facebook) wrote on 2012/02/19 - 19:18
#3

Nomiig chin hudaldaj avch unshisan.neg aztantai hamt ayalna gj bsan yu bolson be? Nomoo zaaval tegj unegui net-d tavih shaardlaga bsan yumuu? Za yamarch bsan nom chin ih taalagdsan, tsaashdiin uil heregt chin amjilt husye!

Uyanga wrote on 2012/02/19 - 19:19
#4

ih sonirholtoi nevtruuleg blh bh uzej chadkuu n haramsaltai.. ene blogtoo nevtruulegiihee dugaar buriig taviad bj blhu?
ugaasaa eldviin sonin setguul dr ooriin chin talaar bichsen niitleluudiig unshihad ooriin chin nomiig, bolie ghd 1 ch temdgeleliig chin unshij uzeegui yumnuud bichdeg n shuud haragdjile. gol sanaag chin oilgoogui tr baitugai heden nom gargasaniig chin ch meddeggui yumnuud hudlaa hudlaa yumnuud bicheed bdiin ble… tgd bhaar humuus tgj bodolgui yahav dee mngliin sonin setguul gj hend ch hereggui hudlaa medeelel hurgedgd hov jivnii uur boltsiimuu haashai yum? oo nre ooriig chin ih hurald ner devshine gj bichsen bsan bas l hudlaa bhdaa? unen bol demjine!!! odoo oor shig chin zaluuchuudaar mngl dutaj bna!!!

dulguun wrote on 2012/02/19 - 19:24
#5

Mongoliin olon olon ssaihan zaluus chmg demjij baigaa tiim bolhoor gants neg butehgui nuhduudees bolj uharch bolku shuu. Cham shig zaluuchuudaar Mongol uls mine duuren baig dee. Nevtruulegiig chin zaaval uznee amjilt Zoloo!

hhhh wrote on 2012/02/19 - 20:15
#6

ВААВ ТЭР ШИЛЭН ЛАНГУУНЫ ХӨТӨЛБӨР ИХ СОНИРХОЛТОЙ САНАГДЖИЙНА… БАС ТЭР 90 ӨДРИЙНХ Ч БАС….

ЖИНГИЙН ЦУВАА ЯВЖ Л БАЙДАГ ЖИРИЙН НОХОД ХУЦАЖ Л БАЙДАГ ШҮҮ ДЭЭ…. ТАМЫН ТОГООНЫ ҮЛГЭР МОНГОЛД НЭГ Л ӨДӨР БИШ НЭГ ЗУУНД ХИЧЭЭВЭЛ ҮГҮЙ БОЛОХ БАЙХ ГЭЖ НАЙДДАГ ШҮҮ

undak wrote on 2012/02/19 - 20:21
#7

Амай ахад ийм сайхан ном бичиж бидний нүдийг нээж өгсөнд маш их баяралалаа. Энэ олон долоон юм яриад байгаа хүмүүсийг үл тоож өөрийн хүссэн бодсон санасан зүйлүүдээ хийж бүтээгээрэй. Бууж өгч болохгүй шүү танд АМЖИЛТ хүсье.

Бямбахишиг wrote on 2012/02/19 - 20:32
#8

good luck

erkhem wrote on 2012/02/19 - 21:17
#9

CHI NEEH UURLAJ GOMDOJ SOLIROLDO,URUU DURANDAA HIIMER YADAJ BAIJ,ODO CH YAMAR 13 ZUUN BISH,CHI CH YAMAR MARCO POLO BISH HEND CH HEREGUI SH DE…YUMIIG BITGI BUSDAD TULGAH GEJ OROLD,CHAMAIG 10 JILIIN DARA HENCH SANAHGUI

SET wrote on 2012/02/19 - 22:20
#10

Amjilt husye yamar boloh bol gej gaihaj bas uzhiig husjiina.

Enkh-Oyun wrote on 2012/02/20 - 00:08
#11

Tanii bodoj baigaag hen ch boddoggui harin ta ter bodliig mine humuus bodoj bgaa gj naiddag, itgedeg tiimdee ch tuugeeree handdag gevch bodit baidal deer esergeeree zovhon chi l dotoroo bodson baidag ym bolovuu gj boddog

Irgen wrote on 2012/02/20 - 02:09
#12

Sain baina uu Amai, Neeree bas evgui commentuud haragdaj baina shuu. Chin setgeleesee sain yum husej bodoj temuulj baihad shuumjilgee, setgel hurgusun ugnuud sonsohod hetsuu baisang oilgoj baina. Bi bodohdoo, ene baidliig uur untsguus harah gej oroldvol deer yum bolvuu gej bodloo: hun bolgon uur, negend taalagddag zuil nuguud n taalagdahgui baih jisheetei. Delhii deerh hun bolgond taalagddag neg zuil gej baihgui bolovuu. Chinii ene ih ajil hudulmur tun olon hund hurch baigaag sanaarai. Bi uneniig helehed chinii ayalal bolon nomnuudiin talaar sayahan olj medsen. Tegeed uuriin erhgui baharhah setgel tursun shuu. Odoogoor 2 nomiig chin gerluugee zahichaad huleej baigaa. 90-honog reality-iig zaaval uzeh bodoltoi baina, ih sonirholtoi sanagdaj baina. Amjilt husye!

Undrakh wrote on 2012/02/20 - 05:02
#13

Sain uu Amai,
Dotroo zorigloj hiij baigaa zuil chine olon hunii setgeld gal urduj baigaa gedegt itgeltei baina. Unuudriin Mongoliin niigemd tvvchee boloh zaluu hun baina gedeg, ene dund hun chanaraa aldahgui ,setgel zurheeree hairlaj yavdag zuilsiinhee tuluu temtseh yamar hetsuu gedgiig heluuleh yu bilee. Delhiin ontsog bulan burt amidarch baigaa Mongol zaluus negen muruudliin dor setgel zurheeree negdeh tsag irne gedegt bi urgelj itgedeg. Naiz min chinii hiij baigaag olj harj chadahgui heseg humuus baihad (ene buleg yamar davhraga baih ni hamaagui) ,chamaig harj baigaa, setgel zurh, muruudluur hamt humuus baidgaa gedgiig sanaj yavaarai. Neg l odor ene humuus ch bas hiij ehleh bolno.

Dorj wrote on 2012/02/20 - 10:02
#14

энэ нмйгэм хэр байгааг дотор нь байгаа хүмүүс ойлгохгүй л болов уу даа. харин таны хүмүүст юу ойлгуулах, хүн болоод нийгэмд юу чухал гэдгийг мэдрүүлэх гэж байгаад тань талархаж байна. өөр ертөнц өөр үзэл бодол байдаг гэдгийг харуулах гэсэн нэг тэмүүлэл, гэрэл гэдгийг ойлгож байна. амжилт хүсье. ийм нийгэмд битгий л уусаарай. ууссан хүмүүсийг мэдэх юм байна. өмнөөс нь харамсдаг шүү тэр хүмүүсийн өмнөөс.

zeros wrote on 2012/02/20 - 14:25
#15

Urt udaan, xund xetsuu aylal bolon uuruu uurteiguu xiisen temtseld zoriulsan neg udur, neg tsag, neg minut bur chini une tsenetei gedegt itge. Uchir ni chi ene bugdiig xiij chadsan. Cham shig gegeetei, engiin xernee xuchtei mongol zaluuchuud olon bolox boltugai. Amjilt xusie.

tegeshi wrote on 2012/02/20 - 15:27
#16

Хүнд аялал хийсэн, Монгол залуу хүн гэж ямар байдгийг дэлхийд харуулсан гэдэг тухайд би эргэлздэггүй шүү. Жаахан гомдсон юмуу? Энэ бол юу ч биш. Блогийн доромжлолд бид бүр дасах гэж байна. шүүмжлэл мэдээж хэрэгтэй. Харин хүнийг үзэшгүй муухайгаар, хэл амаар доромжилдог тийм хорт могойнх шиг урт хэлийг…яалтай билээ.

Tseren wrote on 2012/02/20 - 22:10
#17

sn uu, magadgvi taniig eldweer goochilj taagvi handaj bga hvmvvs ni taniig ulam hurtsalj ogoh burhanaas barij bui berhsheel ch yum bilvv, medeej bvh yum shan bvtej bwal hvnii hodolmorch bvteelch zan alguurahnaar zogsoj eheldeg.Tiimees zaawal odoo tsag vyer bitgii bodoroi, ta ali hezeenii baatar bolson taniig demjij bna, ger bvleeree ehnii 2 nomiig unshsan daraachiihiig hvlej bna bvh zvild tani amjilt

adiya wrote on 2012/02/21 - 03:00
#18

Sar shinedee saihan shineleerei!
Uragshaa Amai!

fan wrote on 2012/02/21 - 19:50
#19

sain bnu? yun turuund tand ene udriin amriig ailya. Sain humuus alga bolson met bodogdog baigaa bolovch ter humuus ni iluu nuugdmal busdad uurdiigu huvaaltshaas aidag humuus baidag yum shig. Za tegeed tanii tsaashdiin amidrald amjilt husey :)

Sonic wrote on 2012/02/22 - 00:44
#20

end chamiag demjij baiga humuus bol danda l 20 havizaa,tuunes doosh huuhduud baiga,yum uzsen humuust bol chi unende sonin bish de,yu hiihged baigagaa ch uruu medehgu,neg l neh gomdson hun..bull shit.. neeh ach holbogdoltoi bish,ternii orond tiim eh oronch ym bol nad shig heregte mergejil ezemshid teruugeree ajilal da,ih henhegtei zaluu baina le,chadalgui ym baij

sir wrote on 2012/02/22 - 15:53
#21

Bi odgoo 30 nastai, gadaad amidarch baigaa negen Mongol irgen. Amai chinii ayalal minii nudiig neej ogson, horvoo delhii bas yamar uujim yum be gedegiig haryylsan. Ene ayalalyg chamshig tuulsan hun baihgui, hamgiin hezyy zamaar amia denchin tavij ayalj bidend iim asar untei medeelel ogsond gunee talarhii. Arab yyd tiim zochlomtgoi, hun chanartai humuus gej sansangui. Bas ter Afrikiin gazariin bayalagtai oron herhen bayalgiin haraal tusaj ard tumen ni zovj baigaad chinii ayalalaas bas harlaa. Soveto duureg-iin adal yavdal bas nileen adal yavdaltai bailaa. Mon halimag zaluuchuud soyoltoi bolohiin tuld tuuhee martaj, Oros erliiz bolj baigaag unshij, Mongol yos ov ulamjlal gedeg asar ih untei oyunii bayalag yum baina gedgiig uhaarlaa. Chamd bayarlalaa, hezee ch bitgii shantraarai.

sukhbat wrote on 2012/02/23 - 05:50
#22

saihan shinelj bn u.baidlig baigaagar n bichij bolno.hen hegnii zuvlusniig zaavar gej oilgoj bolohgui shd.bolj ugvul gomdoj tunirhah ged bh yuma.chi busdad 100% taalagdah albagui.chamaig olon hun oilgoogui bish oilgoj bsan.bas hunees ug sonsoj surval goe shd.bayar hurgesen humuusig bayar hurgelee gh ged bnaa da.uur teged yahin,muulsnas deer bizde.za uuchlaarai bi shuluun helchdeg comment bichigch gedgiig chi tanij bga bailgui.
tv-r nevtruulegch yamar emegtei taalagddag ve gej asuuhad hariulahgui buurunhiilj bsnaa bga geh shig bolson.setgeltei busgui bga bol hurdan amidral zohioj saihan amidrahig husie!
90n udriin tusul bol sonirholtoi sonsogdoj bn.
saihan shineleerei.

buya wrote on 2012/02/23 - 15:05
#23

sar shiniin mend hurgie. Gaihaltai sanaa bna shuu. Uneheer sonirholtoi sanagdaj bna. Nevtruulgiig chin tesen ydan huleeh blnoo. Neg zuilig helehed 10 jiliin daraa ch bai 9 ueiin turshid ch bai henig hen gedgeer ni bus yu hiisneer ni l sanah, duursah uchraas tuuniig zuvhun tsag hugatsaa l haruulah blno. Gagtshuu zuv zorilgotoi, tevcheer hatuujiltai l bh heregtei… Ymartai ch bidnii ueiinhnii dund gants ch gsn iim bodoltoi, iim setgeltei hun bgaad bayrlaj yvdag shuu… Amjilt husie … Zarimdaa humuusiin amidral shal utgagui sanagddag …

narka wrote on 2012/02/25 - 18:36
#24

yooy ene amai gonshignohoo boliochee,.. unshsan chin buur durgui hurchlee bn,.. ehneesee avahuulaal duusan duustalaa bi baatar bsan, namaig humuus toosongui, oilgosongui, teglee ingelee geel bhiin….
zugeer l hiiy gesnee hiivel hiisen shig hii l de,…humuus chamaig hii geegui uuruu l eheluulsen bizdee,… uuruu unasan huuhed uildagui gedg,… yer n bichleg bolgon deeree l ingej gonshignoj bhiin,… boli boli chadahgui bol,… neeh avlagatai hun shig l bhiin tsaraigui zaluu ve yasan

amoure wrote on 2012/02/26 - 05:20
#25

yum uzeegui hunees ogt oligtoi vg garahgui,chinii blogiig bainga uzdeg,niigem n ard tumnee adgiin amitad bolgoson,olon yum bichihee aznaya,hoich ireeduigee boddog bol ene zaluug demjij,margaashaa bodoj amidariya chingisiin urs min,amai chamd amjilt husie,

ganbold wrote on 2012/02/27 - 06:47
#26

Geree zasah uilst chini amjilt husie. zowhon mungu gej bish niigmee uurchluh uil hereg hj bga tand az jargal husie.

Ganbagatur wrote on 2012/02/27 - 09:22
#27

Amai tanii zorilgo biyeltheiii!

demjij bna. wrote on 2012/02/27 - 23:08
#28

Сайн байна уу, таньд ийм аялал хийсэнд тань баяр хүргэе. Но … Энэ болон бас бус хэдэн бичлэгийг уншаад надад бас сонин санагдсан зүйл байна. Таныг энэ аялал хийгээд ирэхэд Монгол орон, монголчууд яах ёстой байсан юм бол??? Гэр орон, бодит дэмжлэг мөн гэр бүл энэ тэртэй болоход туслах байсан уу, хэнд яагаад гомдолллод байгааг ойлгосонгүй. Манайхан ч чадлаараа л өөрийг чинь ТВ сонинд уриад л яриулаад л байгаа биз дээ. Уг нь танай гэр бүлийн бахархал юм, үүнийг гэр бүлээрээ 9 үедээ дурсагдах гэж хийж байна гэж ойлгсон, за за уучлаарай. Агсан согтуу тавьсан хүмүүст гомдсондоо тэгж хэлсэн байх аа даа. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэдэг дээ. Тэр л болсон юм байлгүй. ер нь бол чи марко поло биш, энэ бол 13-р зуун биш гэдэг үнэний хувьтай шүү

Уншигч wrote on 2012/02/28 - 16:47
#29

HICHEEGEEREI,,,

SARNIITUYA wrote on 2012/02/28 - 17:39
#30

sain bna uu. Uynii umnu chamaar mash ih baharhaj bgaagaa helmeer bna. Chi Mongol gedeg neriig delhiid taniulah gej8 delhiin ertuntsiin bodit bdliig Mongol hunii nudeer harj Mongolchuuddaa taniulah gej mash ih hudulmur, hicheel zutgel gargasniig chini unelj barashgui ih gabiya uym. Tiimee chi uneheer chadsan shuu chadsan. Chamd bayar hurgie. Chi Mongol zaluuchuudad ihiig taniulj uhaaruulj bgaa gej bodoj bna. Mungunuus uur uym husej muruuduhuu bsan ene tsag ued chinii temdegleluud zaluuchuudad ihiig uhaaruulah bno. Suuliin ued Mongoloo gesen setgeltei zaluuchuud olon bolj bgaa shuu.Yag iim ued chinii duu hooloi, uzel bodol chini olon zaluusiig hurtsalj bgaa shuu.Songuulid ner debshihiin hubid yagaad bolohgui gej??? Humuus chinii umnuus hudlaa yarij PR hiij bgaad chinii durgui hursen bh l daa. Tertei tergui hii hooson hudlaa yarisan, hubiin erh ashgaa bodson humuus uls turd garch erh medliig abch uls orniig maani doroituulj bhad tednii esreg chin setgeleesee temtseh zaluuchuud heregtei bna sh dee. Tednii neg yagaad chi bish gej???? Gehdee ene tsag ue ni mun uu gedeg asuudal l bna. Ymar negen argaar niigmiin setgel zuig zub zamd ni oruulah uymsan gej bodoj yabaa chinii husel muruudul chini bieleh bolno. Chamd mash ih amjilt husie. Chi chadna…….

buya wrote on 2012/02/28 - 19:52
#31

bi chinii nomiig blogiig anh garsan tsagaas chin l unshij oorinhoo amidral uzel bodol ,geed zondoo zuild tusagaj avsan gej boddog harin chi mgl-doo irseneesee hoish l bainga gomdol meduuleh bolloo bi eniig oilgohgui bna…bid nar iim l niigemd amidarch bgaag medseer bj yagaad tgd bgaiin , chi tgd yu huseed bgaagaa shuud l ter humuusd n heleech dee… bi bairgui ajilgui , avgaigui bna ene ter geed l minii zoblong humuus oilgohgui bna ch geh shig ,,,, chi negent l setgel shuludaad ene bugdiig ooriinhoo amidraliin zorilgo bolgood olon hunii ulger duurial bolj bgaa yum bol , yagaad ingeed bgaaiin …..chi yu huseed bgaiin ingej yavsanii chin toloo mgl ulsiin zasgiin gazar chinii hussen mongiig ogoh estoi geed bgaa muu… bi chamaig muulah geegui chi negent l ene zamaa songoson bol busdiin hel am ataa jotoog hay bas ter gomdolloo orhi . nadad oor heleh ug alga daa.

emule, descargar ares, ares

baska wrote on 2012/02/28 - 22:33
#32

deeguur bga darga nar chinii haana ch hurehgui,ihenh n mongoloos oor hei medehgui,nudend n mongonii hor garaagui,hamag ohid emsee gadagshaa aldaad duuslaa,tuuhend gadnihaniig ezelj,ezemdej yavsan bolohoos,adguus hurtel ur udmaa hamgaaldag,ah n chamtai sanal neg bna,alsiig haraad uragshaa,

ganbold wrote on 2012/02/29 - 01:08
#33

Amaid bayrlav. Bichsen nomiig tani unshlaa Manai Mongol ih brend yrisan hvmvvs bolson , ene baidliig evdej hoich uedee zuv zamruu oruulah ih zuil hiisen bna. Монгол улс үүрд мандан бадрах болтугай!

Jap wrote on 2012/02/29 - 10:51
#34

chi nasaara ajillasan eej aavinha hurungiig urlee gej bichsen bn.arai bair savig n zaruulchaagui yum bga bizde.ayalalaara uchnuun berhsheel zovlong tuulsan bj eh orondo ircheed ene zergiin saad totgor yu ch bish baimaar yum.tulburtei tulburgui geed l bichdeg bolj.chi uulzalt,yariltslagaa tulburtei bolgochvol hun ireh u ugui yu gedgiig bodoj uzsen uu!
suuliin ued bieye toogod bga ymu ih zan gargaagui bailtai.jaahan gaihaad bna shuu.chamaig arai oddin uvchin geechig tuschaagui bga gej hurtel bodloo shuu.hamaatan sadan chin hurtel yagaad chamaig oilgohgui taagui baidal gargaad bgaag neg tungaagaaad uzne biz,shaltgaan bj l bgaa.buruutgah gesende bicheeguig oilgono biz.

buya wrote on 2012/02/29 - 13:16
#35

Amai ahiin nom borlogdohoo boliod ehlen gutaa ehnii nomooroo marketing hiij guravdah nomniihoo zamiin chuluug tuuj bh shig bna

RUPALA wrote on 2012/02/29 - 13:30
#36

Suuld setgegdel bichsen humuusiin helj bgaa ni zov shuu amai. Chi aylaj mongol ulsdaa ter dundaa zaluuchuudad ih zuiliig medruulj setgel sanaanii huvid huvsgal hiij chadsan ch odoogiin ene zaluus chini chinii uyiin ter shilen languundaa bgaa gej zuirleed bgaa humuusees shal oor bolson. Chi ih zuil medeed teriigee humuust surgaali bolgoh geed teriig chini humuus sonsoh geed chamaig guij zaluulah geed bga bololtoi. Odoo chini humuus haranhui buduuleg bish bolson bugd l gadaad yvj bna yu ni bolj yun bolohguig oor oorsdiin uzel bodloor oilgoj bgaa sht. Chinii bolohgui bna gej bga zuil chini chinii uzel bodol shuu dee. Zaaval terend chini hun bolgon niitsehgui bgaa bol chi l bolohgui bna gesen ug shuu sain oilgooroi

Aida wrote on 2012/02/29 - 16:12
#37

chi odoo bolidoo,chi busdaas neeh ih deerdehgui,chamd batalgatai baruund ezemshsen diplom baihgu,zugeer chi gahai zuudug naimachnii hemjeeni l medleg yarinaa

s wrote on 2012/02/29 - 20:23
#38

Amaig demjsen fan club baiguulay!
ayalah yavtsad ni tusalsan gadaadad amidardag mongolchuud ch gesen sain uilsed ni huvi nemeree oruulsan bna.
Amai hen ch baij bolno. Hun bolgond taalagdah albagui. Gehdee eh oronch gedegt bi itgeltei bna. Amjilt husey!
Saihan ger bul zohiogooroi!

fan wrote on 2012/03/01 - 21:36
#39

uyeesee turuulehiin berhsheeliig amsaj bgan bna, gehdee zugeeree udahgui, too bodoj uzsen uu? ug ni amarhan daa, demjdeg oilgoj bga heseg ni 9:1 bgaa. medegdehgui, anzaaragdahgui l bga biz.

Tamir Baje wrote on 2012/03/02 - 04:27
#40

Humuus yumyg sain unshij, bichij bui hunii sanaag oilgohyg ogt hicheehgui uuriinhuuruu bodoj, tuugeeree dugnelt hiigeed baih yum.Minii amidraltai tulgarch bui bodit baidal iim bain, olon berhsheeluud bain. tuuniig bogin hugatsaand shiidhiin tuld 90 honog gedeg TV hutulbur hiij, amidralaa herhen bosgoj buig uzuuleh gej bain! gesen sanaag l deer bichsen shuu dee! shuud shuumjleed, doromjlood baih yum. SAIN UNSH! OILGO! UURUU IIM BAIDALD ORSON BOL YAMAR BAIHSAN GEJ BOD! TEGEED NAMAIG YAJ ASUUDLUUDYG SHHIIDHIIG HAR! heleh zuil ene l baisan yum san…

amai wrote on 2012/03/02 - 14:14
#41

дэмжиж явдаг шүү
сайхан цаг ирнээ.

оюук wrote on 2012/03/02 - 18:39
#42

Nomiig chin haanaas download-j boloh ve?

Hon wrote on 2012/03/03 - 13:50
#43

bi taniig demjdeg shv !!!!! Mongold mungu l bwal yu ch hiihees butsahgvi ulsuud zunduu bolson bna shde~

uyanga wrote on 2012/03/03 - 19:56
#44

ene amaig shuumjileed bga humuusiig oilgohkuin tgj ih durguin bol yah gj iishee orj ireed niitleliig n unshaad bdiin??? tsag nerviin garz bgaa daa ?!yumiig arai oor ontsogoos n har l da dandaa bie bieniigee oochilson muuchilsan zangaa orhitsgooyo l doo??!!!!!

dulguun wrote on 2012/03/03 - 21:46
#45

sain bna uu. tand yun tvruund amjilt hvseye ene zvild yamar ih hodolmor hols hvch,hamgiin gol ni setgel setgelgee orsoniig tanii helj bgaar mongolchuud oilgoh tsag irne. tanii hvsel tend modhon biyeleh bno.tand amjilt husye. ta medeej tiim tom ayalaliig davj chadsan yum chini ene bol yuch bish gej bi bodoj bna.

sarantuya wrote on 2012/03/05 - 15:42
#46

zuer l uragshaa haraad alh. amjilt

oyo wrote on 2012/03/09 - 00:57
#47

hi amai chinii mongol badarching sayahan unshij duusgalaa. Chi nadad uneheer taalagddag gehdee chinii uzel bodol, aliwaag olon talaas ergetsuuleh uhaan mongold iim zaluus olon bgasai gej boddog shu chamd amjilt az jargal husie

Naraa wrote on 2012/03/09 - 14:29
#48

Amai chi erteed Vegast hureed irehgui. Dailay geed baihad. Daraa uulzay.

fan wrote on 2012/03/10 - 13:16
#49

Talaas n unshij bui zuilee zogsooloo. End uuriinhuu bodloo bicheye. Magadgui chi uuriinhuu Hiij bui zuilee 100 zuv bna gej bodoj boloh yum. Gehdee nuguu talaas n harval, ene ayalal tan neg tiim ih ur duntei zuil baihgui bolov uu!
1. Odoo ued alivaa ornii medeeleliig Internet ees iluu medeelel oloj bolomjtoi
2. Chinii harj uzej baigaa zuil haritsangui dood tuvshinii humuustei uulzaj taniltsaj baigaa. Za gaigui neg n chamd tus boloh uudnees haritsaj baigaa bolovuu. End tend yabaj baihad badarchin ayalagch nar tsuungui taardag ba tedniig hench saihan huleej abdaggui
3. Bi tanai ger buliin, esvel naiz nuhduur uuriiguu tusuulluu. Ene humuust chinii ayalald zoriulj mungu tusuv oloh yamar hecuug tusuulj bodvol zuv bolov uu. Ger buliinhan tan chamd hairtaidaa yamar hecuu baigaagaa helehgui baigaa bolov uu? Chi neg asuugaad uzeerei
4. Bi uuriin tan bichsen barag buh zuiliig unshlaa. End ulsad niigemd heregtei chuhal medeelel uneniig helehed alga. Adaglaad niigem ediin zasgiin gantch uguulber alga.
Egypt d elchin suuj baigaa Bayarkhuu guian bichseniig unshaarai arai l uur zuil bodogdono
5. Chi sain zaluu, uhaalag huu odoonoos eej aavdaa tus nemer bol, adaglaad ehner huuhedtei bol
6. Yumiig neg talaas bitgii haraarai sain saihaniig huseye

Magnai wrote on 2012/03/14 - 05:27
#50

oorsdoo yuch hiij chadahgui bj yun aimar comment uldeedegiin gadaada baituga mongoldooch diplomgui gaa da zarim neg comment vldeesen humuus setgeleer bitgii unarai muusain ymnuud ataarhaj bgn

tsevelmaa wrote on 2012/03/15 - 17:17
#51

Сайн байна уу ? Тэр 90 хоногийн номоо бичээрэй. Өнөөгийн Монголын дүр зургийг яг үнэнээр нь бичиж байгаад талархаж байна. Урагшаа урагшаа урамтай алхаа

Oogii wrote on 2012/03/16 - 06:16
#52

Сайна уу? Амай бичсэн бүгдийг чинь уншлаа. Тэгээд Монгол хүн яагаад ийм болчвоо? юу Монгол хүнийг ийм хачин болгочвоо? гээд л олон асуулт өөрөөсөө асууж сууна… Уг нь бид цөөхүүлэхнээ юм чинь нэг нэгнийгээ дэмжвэл дорохноо л өөдөлмөөр дөө ийм болоол өнөөг хүртэл олигтой хөгжихгүй байгаа… Аргагүй шүү дээ одоо болтол Монгол залуучууд нэгнийгээ үргэлж муулдаг, үргэлж шүлс, хогоо гудманд хаяж, залуучууд замбараагүй шоудаж архидаж, нэг л их брэнд, алт мөнгө ярьсан хүмүүс болчихсон байгаа юм чинь яаж ч хөгжих билээ. Ийм тэнэг байхаар төр засаг нь хүртэл хуурж сард 21000 төгрөг зүгээр тараагаад л… 21000 төгрөгөөр архи ууж байгаа нь л олон болов уу үнэндээ архины л мөнгө, өнөөдөр архинд л хүрдэг мөнгө… одоо бас энэ оюутнуудад 70000 төгрөг тараагаал үүгээрээ нэг ч болов ном авч байгаа оюутан тун цөөхөн харин баарны дүнсгэр гэрэл дор хэд хоног наргиж, амралтанд явах захиалга өгч буй нь олширсон болов уу… Ийм байгаа юм чинь… юу ч гэмээр юм дээ…

Zolbayar wrote on 2012/03/21 - 00:50
#53

niigemiin setgelgee zasahad uneheer hetsuu ujgirsan yum shg sanagddag hichneen shine ue gj yarilaa ch huuchnii setgelgee esvel soyold toorson bdal anzaaragdaad l bdg bi bodohdoo taniig busad hund oilguulah gj oroldsoor tamirdaj gantsaardaj bnudaa l gj bodjiin oor ontsgoos harhiig hussen harj chaddag zaluuchuudtai niilj bagiin toglolt uzuulehgui bl gantsaaraa ene niigemd huch tenhee baragdaj medne shuu

uka wrote on 2012/03/23 - 01:56
#54

Amaid amjilt husey minii bodloor chi bol gaihaltai zuil hiisen chamaar mash ih baharhdag shu uchir n her bargiin aaviin huu chinii tuulsan zamiig tuulj chadahguie unende ene muulaad ataarhaad bga garuud bol ulaanbaataraas moscow oroh 4 honogt l shantaraad P gee unshaad hariy geh nuhduud uursduu yu ch hiigeegui bj dugail bj bolno doo ug n bol za amjilt AMAI

People for Peace wrote on 2012/04/28 - 08:40
#55

хүмүүс мэдэх мэдэхгүйгээ ярьж л бдаг. хамгийн чухал нь таний өөрийн чинь бодол, хүсэл шүү.шинэ,өвөрмөц сэтгэхүй чинь надад таалагддаг. зүгээр л өөрийнхөөрөө галзуу бгаарай амжилт!!!

s wrote on 2013/07/19 - 23:21
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.