
2008. 3 . 24. Rep Congo.
Та бүхэндээ шинэ төрлийн зураг авалтийн стил-ийг би өөрөө сэдэж танилцуулж байн.
Аялийн явцад өдөр бур зураг авсаар байгаад сүүлдээ, алин хаана авсан нь мэдэгдэхээ болилоо. Нэг хэсэг зургийнхаа учрийг олох гэж ядаж байсан бол, сүүлд нэгэн төрлөөр аялийн зургуудаа авч эхэллээ.
Стиль-аа БАДАРЧИН гэж нэрэллээ. Миний хийж байгаа аялал нь Монголийн уламжлалт Бадарчин соёл юм, тиймээс энэ үедээ авсан зургуудийг энэ стилиэр авхийг зориж эхэлсэн юм.
Магадгүй ирээдүйд Гадний хүмүүс ч ийм зургийг хараад – Аан ! « Бадарчин” гэж монгол нэртэй стилийн зураг байна шт гэж албан ёсоор нэрэлдэг болох ч юмуу ! Соёл ингэж л эхэлдэг юм. Энэ зурган дээр би Квадртай Атлантийн далайн эрэг дээр амралтийг өнгрөөсөн гэсэн дурсамж, зүүн буланд байгаа жижиг түлхүүр хэсэг сануулж байгаа юм.
Хэрвээ эн зургийг ТҮЛХҮҮР-гүй харвал үнэндээ хаана байгаа тухай ямарч ойлголт надаа өгөхгүй юм. Дэлхийн өнцөг бурт ийм төрлийн газрийг олж болно шүүдээ!
Энэ зураг бас адил, Африкийн Конго улсийн ойн дундуур ганцаараа Квадр унаж байсан дурсамж, газарзүйн байрлал, тээврийн хэрэгслэл, тэгээд тухайн өдөр болсон үйл явдлуудийг нэгэн доор сануулах юм

Энэ зурагнаас африкийн ойн дундуур машиний хойно зогсож, тэнцвэрээ шалгаж байсан сонирхолтой дурсамж харагдаж байгаа юм.Тиймээс машиний капод дээрээс харагдаж байгаа юм

Хэрвээ энэ зургийг машиний булангүй харвал, дэлхийн хаана ч байж болох зам юм, Машиний булан орж байж Партизануудийн нутгаар явж байсан тэр сэтгэл сэргэж байгаа юм.

Бадарчин стилийн гол зорилго нь хүнд бус өөртөө хамгийн түрүүнд тухайн зурагтай холбоотой дурсамж, мэдрэмжийг сэргээхэд оршиж байгаа юм. Бадарчин стылийн зурганд наан халит харагдаж буй ямарваа нэгэн жижиг дүрс (Түлхүүр) цаана байгаа зургийн гол шалтгаанийг илэрхийлэх юм.
Энд ачааний машиний цуваан 13 дугаарийн машин байсан юм байн гэсэн дурсамж орж ирж байгаа юм. үүнтэй холбоотой сонирхолтой дурсамжууд бас санагдах юм.
Энэ зам нь Габорон хотоос Жванэнгруу явсан зам байн гэсэн дурсамж сэргэх жишээтэй
Энэ машиний урд байгаа дугуй, шилэн дээрх бичиг намайг Ланд Ровэр машинаар Этоша паркд аялж байснийг харуулах юм.

Энэ зурган дээр Браззавиллэ хотийн төмөр замийн буудлийг гаднаас авч болохгүй байсан тул машиний дотроос дарсан юм. Тэгэхээр тухайн газар нутгийн тухайн үеийн нөхцөл байдлийг харуулж болох юм. Түүхэн хувьд бас ач холбогдойлтой байх ч юмуу!

Мэдээж энэ стилиэр бусад зураг авч болох авч, гол төлөв аяний зургууд байхаар төлөвллөө! Манай залуус сүүлийн үед фото зургийг их сонирхдог болж маш олон зургийн вэб сайтууд нээгдсэн юм. Тэд бүгд зургийнхаа чадварийг дээшлуулхийг хичээж, вэб нээх болгонд илүү сайн чанартай зургууд, шинэ шинэ сонирхогчид нэмэгдсээр байн. Гэрээсээ хол байгаа миний хувьд улс эх оронд мань юу болж байгаа болоо! Гэж интэрнэтэд орох болгондоо шалгах юм. Гол төлөв мэдээ олж уншиж байгаа ч яг үйл явдлийн талаар дүрс ховор байгаа юм. Хэдийгээр өнөөдөр Интэрнэтээр ТВ дүрстэй мэдээ татаж болонштээ гэж хүмүүс хариулах ч, очсон газар бүр тийм сайн интэрнэт байхгүй шүүдээ! Гадаадад байгаа бусад монголчууд ч гэсэн мэдэж байгаа байх. Манайд мэдээллийн хэрэгслээр гарч буй үйл явдлийг зурган хэлбэрээр харвал их сонирхолтой байна. Цуглаан, уулзалт, тэмцэл гээд эн олон түүхэн ач холбогдолтой үйл явдлууд Монголоор өрнөөд байхад түүний фото дүрстэй мэдээлэл дутагдаж байн. 90 оны хувьсгалын үеийн цуглааний зургууд үнэхээр түүхэн маш чухал моментийг харуулсан байдаг шүүдээ! Харамсалтайн тийм ч олон зурагчин байсангүй. Харин одоо маш олон зураг сонирхогчидтой болсон хэрнээ түүхэн ач холбогдлийг нь ойлгож зураг авч байгаа хүн ховор байн. Дээхэн нэг үзэж байгаад, ХУ намийн байрний өмнө хийж байсан өлслөнгийн зургийг авсан залууд маш их баярласан, Хойч үедээ! Эдийн засгийн хямралтай үед хүмүүс эрх ашгиа хамгаалхаар тэмцэж байсан юм. Гэж хүүхдүүдээ заах ч юмуу! 800 жилийн ойн арга хэмжээг албан ёсоор авсан зурагчин ховор байсан . Гэтэл тэнд ганцхан талбай дээр бөх барилдаад, Морь уралдаад, Сур харваагүй шүүдээ! Хүмүүс хамгийн сайхан дээлээ өмсөж, Эх орний туг гудамжаар намирч, Наадмийн дэнж дээр айлууд бэсрэг наадам хийж, жирийн нэгэн айл гэртээ ширээ засч наадам хийсэн юм шүүдээ. Би www.suuder.com, www.agshin.mn - ийн идэвхтэй оролцогчдод зургаа байрлуулж гадад дотоодод байгаа хүмүүст болж буй үйл явдлийг үзүүлж байгаа ч. Зурагчин залуусийг илүү гүн сэтгэж маш шинэлэг зургууд авч эхлээсээ гэж бодож байна. Магадгүй миний блогийг уншдаг залуус хэрхэн зураг авч болох талаар бодсон байж магад. Би үйл явдалдаа зурган архив бас авч байгаа нь та бүхэнд ногоон ой гэж хэлхэд хүн бүр өөрийн мэддэг ойгоо төсөөлнө шүүдээ! Тэгвэл зургийн тусламжтай яг юу харснийг тодорхой болгож байгаа юм. Жишээ. Цагаан сар болсон ч хэнч гэр бүлдээ цагаан сар хэрхэн тэмдэглэсэн, ямар хоол байсан, юу өгсөн гэх мэт фото сурвалжлаг тавиагүй шүүдээ. Цагаан сарийн ширээн дээр ямар төрлийн салат, хоол, ундаа, Согу байснийг авч үлдээвэл, 10 жил, 20 жилийн дараа Монголийн нийгэмд өөрчлөлт орсож тэрхүү зургуудаа хараад өмнө юу хийдэг байснаа санах шүүдээ! Бидний 90 оний үеийн цагаан сарийн зургуудийг хараад, өнөөгийхдөө харьцуулаарай, Ууц ул боов бууж хэвээрээ юм шиг мөртлөө, ширээ засалт, бусад зүйлүүд маш өөр болсон байгаа юм. Магадгүй түүхэн ач холбогдолтой болж ч магадгүй. Нэг хүүхэд сургуульд сурдаг бол тухайн сургуулийн байр, анги, ширээ, хэргэлж буй хэрэглэл, тоглоом, хоол, хувцас гээд, Ийм төрлийн зургуудийн стиль ч нээж болно шүүдээ. Ингээд БАДАРЧИН стьлиэр авсан зургуудаа илгээвэл, энэ нүүрэн дээр нэмэх болно шүү!Зургаа нэртэйгээ, тухайн зургийн түүхийн хамт явуулаарай.
March 24, 2008
| 3,572 Үзсэн 





















Horaayy..there are 11 comment(s) for me so far ;)
very interesting! we need some more pictures
Goy sonirholtoi yumaa. Bi eregtei baisan bol cham shig ingeed l yawah bailaa. Gehdee bi ayalah mash durtai.
Yooooooy zuv bichdeg bolooosoi. Manai 4-r angiin duugees doloon dor bicheh yumaa. Unshihaas durgui hurmeer bichih yum. Ayalguu saihan Mongol heliig ingej modon hel bolgoh gej ee chaavaas…….
totally agreed!
zugeer yanzan buriin zurag avah bish jaahan bodoj uzej tuuhen ach holbogdoltoi yum uldeheer zyrag avna gedeg mash heregtei sanaa sanagdlaa
za aylaadl aylaadl bna uudaa!
Amaigiin ayalaliig 2 xonogiin omnoos uzej sonirxoj baina. Unexeer sonirxoltoi gaixaltai aylal bna. Zaluusaa Amaigiin ene saixan ayalaliig demjij, uram zorig xairlatsgaaya. Amai ene aylalaa Mongolchuud bidend ter dundaa ZALUUS bidend zoriulaad iim xol gantsaaraa, basxuu xiimorlog yavj baina shvde. Bi xuvidaa next week -d tsalingaa buuxaar baga ch gesn SANXUUGIIN DEMJLEG uzuulexeer shiidev.
bi l lav ochigdroos ehleed uzej bn ehnees n avhuulaad 1deh 2doh gd uzsen odoo duusah dohoj l bn
бадарчин стил нээсэн нь их сонирхолтой болсон байна шүү, нээрээ хараад л яаж хаана хэнтэй аялаж байснаа санах юм байна,
amjilt husii, sain l yawj bgaan bna.
sonirholtoi bnashuu
amai ta uneher zorigtoi yum aa delhiig toiroh gedeg uneheer sonirholtoi bogood ersdeltei zuil bh. Tand amjilt husie!!!
Hurdan MONgoldoo ergej ireerei
goy bna shvv gehdee adal yavdliin hajuugar bas buun asuudal uchirdag bh ter bolgoniig davj garna shvv nzaa mongoliin bvh zaluus ard chini bga shvv