Малави улсаас дугуйгаар 35 км явж байж Мозамбикийн хойд хэл дээр ирлээ. Анх хил давахад маш эвгүй санагдсан. Энэ улс өмнө нь 30 гаруй жил иргэний дайнтай байсан тул, маш их хямарсан нь мэдэгдэж байсан.
Коммунистууд болон эсрэг талууд байлдаж бие биенээ хорлох гэж нийт 1 сая гаруй газрын тэсэрдэг МИЙНЬ тависан бөгөөд, өнөөг хүртэл бүгдийг нь олоогүй. Хотоор хөлгүй гаргүй эрэмдэг хүмүүс харагдах явдал их. Эхний зураг нь хилийн ГААЛЬ! Сумны нүхийг харж байна уу? Дайний хохирлыг арилгаж амжаагүй байгаа. Тэгээд бас том голууд үерлээд тэр мийнийг дөнгөж цэвэрлэсэн газарлуу зөөчихдог тул хаа сайгүй МИЙНЬ гэдэг тэмдэг харагддаг. Унаагаа зогсоогоод бие засахаар бутруу ордог манай ёс энд аюултай!
Энэ бүс миний өвдөж байсан Малериагаар дүүрэн тул нилээд болгоомжтой байсан
Нийслэл Maputo хот маш том, хуучин нилээд цэцэглэж байсан нь мэдэгдсэн, бас коммунизмын нөлөөг гудамжны нэр, барилга байшингаас харагдаж байгаа байх. Өмнө нь Португалийн колони байсан тул албан ёсны хэл нь ПОРТУГАЛ.
Найз охинтой байсан бол энэ ойгоор зугаалаад л!
Африкийн ихэнх оронд ДОХ-ийн аюул их байгаа, зарим улсад хүн амын 40 хүртэл хувь нь өвчтэй гээд боддоо! Энэ нь тэд цусанд хэнэггүй ханддаг, замбараагуй СЕКС-ийн гай болж байгаа юм. Ихэнх орнууд ДОХ-ийн шинжилгээ үнэгүй байдаг бөгөөд би ч бас үзүүлээд авлаа. NEGATIVE!
Хариу ямар байхыг мэдэж байсанч тэрүүхэн хоромд маш эвгүй сэтгэгдэл төрж айдаг юм байнлээ!
Замын унаагаар явах аюултай гэж бүгд хэлж байгаа ч би! Аялалаа үргэлжлүүлсээр!
Аялсан газар бүртээ нутгийн хоолыг идэхийг хичээж байгаа. Гэхдээ монголчууд загас иддэггүй шүү гэж хүмүүст тайлбарлахыг хичээж байгаа. Гэхдээ замд сонголт байхгүй. Юу л олдоно идэж л орхино.
Vilanculo тосгонд ирэхэд байдал иймэрхүү! Сарын өмнө энд маш хүчтэй далайн шуурга 10 цаг гаруй болсон бөгөөд, хот нэлэнхүйдээ хавтгай болсон байсан. Харамсалтай нэгэн явдал нь арал дээр нэгэн залуу хамгийн орчин үейин амралтын газрыг шуурганаас 3 сарын өмнө нээсэн бөгөөд 10 цагийн дотор 5 сая доллар газраас арчигдсан байсныг хараад уйлж байсан гэсэн. Бид далайд гарцгүйдээ бас хаяа баярлах хэрэгтэй юмшиг!
Энэ улс үзэсгэлэнт наран шарлагын газруудаараа алдартай.
Мозамбикийн алдартай улаан perets.



2007/06/07
| 4,437 Үзсэн 

















































Horaayy..there are 11 comment(s) for me so far ;)
Amai chi shuu. Ayalal-d chini amjilt husie. keep going.
Chini webiig anh udaa uzlee .Sain baina.Hamtran ajillah sanalaa chi helehiig hussen bna.Nadad 1 sanal bna
Oroitoj bgaa yum shig bna gehdee yahav ee..
Ochson ulsiinhaa tuhai hamgiin chamin chuhal ner hundtei suvenieriin tuhai olj medeh heregtei.Tegeed tuunii tuhai tanilzuulga, une, DHL eer yvuulah teevriin unetei hamt (Medeej mongol ulaanbaatar luu) sanal bolgood yvuulna.
Sonirholtatah bol shuud cham ruu endees money yvuulna ter moneygaar hudaldaj avaad yvuulna.
Shagnal holsiig tohirood ogno medeej deer n mongold irsen hoinoo ter suvenieriig zarsan bol ashgiig chi avna…
sanalaa bicheerei amjilt husye zugeer l sanal gehleer n bodsonoo bichlee
tamongolin sain jalago baina !!
bi cha na uuber mongolon hun ,,,
Sain uu AMAI aylald chin udruus undur amjilt husie! BId uneheer baharhaj bna shuu! Take a care!!!
lag ym aa bishirch bna .
oi ch gejdee orovdoltei ch ymda
naiz ohintoigoo miintei oid zugaalah l gedeg joohon tiimhen bn da
leninii avenue bna uu daa?
deeh ni yed UK’s zohiogdoj bsan raleigh olon ulsiin expedition afrik’iin neleen gazruudar surguuli emleg barisan bh, manaid bas 2001 on hurtel barij bsan huduu sum aimguudaar, oyutnuud sain duraar oroltsdog bsan gadnii bolon mongoliin. sain duriinhan ch sanaa negdsen goi zaluuchuud bsan. Za goi sanaa onoo, amidraltai bodit yumaa bid buhendee bichej bgad talarhjiino. amjilt indigo
сайн байна. амжилт хүсье. Үнэхээр сонирхолтой байна. Амжилт хүсье гэхээс өөр хэлэх үг ч олдохгүй байна. Учир нь монгол залуу дэлхийг тойрч бусдыг адил байж чадаж байгаа нь биширмээр байна. Би оросруу явж байхдаа дандаа баян баян орны иргэд л дэлхийг тойрч байгаатай таарч байсан. Монгол залуу. Сайн байна. Урагшаа. Гүнээ хүндэтгэсэн Julaahan