2008.03.21, 17:21 цаг.
Бүгд Найрамдах Конго улсын “Конкуати” байгалийн дархан цаазат газар Мэттью гэдэг франц залуутай танилцлаа.
Тэрээр энэ дархан цаазат газарт сайн дурын ажилтан хийдэг бөгөөд, өмнө нь энд ирэхдээ хэлний бэрхшээлээс болоод сайн ярилцаж чадаагүй юм. Би анх түүнтэй уулзахдаа энэ байгальд ямар сайн дасан зохицсон байгаад гайхаж байлаа. Гадаа унтах, хөл нүцгэн ой дундуур чөлөөтэй алхах, ямарваа нэгэн хумхаа болон бусад өвчний эсрэг эм тариа хэрэглэхгүй, тос ч түрхэхгүй, нутгийн залуусын адил амьдарч байлаа.
Нэгэн өдөр англиар ярьдаг хүн байхгүй байсан тул хоёулханаа ярилцахыг хичээлээ.

Би франц хэлгүй тул англи хэлээр төрөл бүрийн сэдвийг залруулж байлаа. Өдөр усан онгоц дээр байхад Мэттью өнгө ялгадаггүй гэж сонсоод гайхсан ч энэ удаа илүү тодорхой лавлахаар шийдлээ. Тэрээр –Би улаан, ногоон, шар өнгөнүүдийг холиод ялгадаггүй юм! –Юу гэсэн үг вэ? Тайлбарлаад өг тэгэх үү? –Яах вэ дээ, ийм өнгөтэй зүйл байвал над адилхан харагддаг юм. –Чи жолооны үнэмлэхтэй юу? –Үгүй –Чи машин барих болбол өнгө ялгахгүй байх нь байна шүү дээ –Зүгээр, гэрлэн дохионы доод тал нь ногоон, шар, тэгээд улаан байдаг шүү дээ! Тэглээ ч би тийм зүйл сонирхдоггүй, над байгальд байх илүү сайхан санагддаг юм. –Хэрвээ гудамжинд харанхуй байгаад, замын дохио асвал чи мэдэхгүй нь байна шд. Чи намайг монгол гэж сонсоод маш их гайхаж байсныг санаж байна уу? Над яг тийм мэдрэмж төрж байна. Улаан өнгө хүнийг өдөөх, уурлуулах, хөдөлгөөнийг илэрхийлдэг юм. Харин ногоон өнгө тайвшрах, унтах, амрах өнгийг илэрхийлдэг юм. Энэ хоёр өнгө эрс тэрс талд хүнд мэдрэмжүүдийг төрүүлдэг бол чиний хувьд адил мэдрэмж төрөх юм байна шд! Энэ сараалжийн баганууд шар цэнхэр улаан өнгөтэй байлаа. Хоёр улаан баганын дараагийн багана ногоон өнгөтэй байсан тул –Тэр ямар өнгө харагдаж байна? Улаан, голын багана нь шар өнгөтэй байсан бөгөөд түүнээс –Энэ баганын өнгө юу вэ? гэтэл
-Шар –Чи шар өнгийг улаан, ногооноос ялгадаггүй биз дээ! –Тийм гэхдээ би энд удаан амьдарч байгаа тул хүн болгонтой энэ талаар ярилцсаар байгаад бүх баганын өнгөнүүдийг ямар нэртэйг нь мэднэ шүү дээ! –Чи эхний баганыг буруу хэлсэн шд! –Үгүй, чамд ямар өнгө харагдаж байна гэж чи асуусан биз дээ? –Чамд нар ямар өнгөтэй харагддаг вэ? –Шар, цус улаан, зүлэг ногоон! гэж асуултуудыг зогсоохыг хүссэн маягтай хариуллаа. Үргэлжлүүлээд –Хүн бүр цус улаан гэж багаас заасан тул улаан өнгөтэй байх ёстой гэж мэдээлэл тархинд байгаа юм. Ой мод ногоон, нар шар. Үнэхээр энэ яриандаа халуураад –Миний малгай ямар өнгөтэй байна? –Над улаан харагдаж байна.

Би өөрийнхөө аяллын ногоон саравчин малгайгаа хараад, түүнд улаан болж харагдаж байгаа гэдэгт нэг л итгэхгүй байлаа. Магадгүй түүнд эдгээр өнгөнүүд нэг өнгө шиг харагддаг юм болов уу? Ийнхүү яриагаа зогсоогоод бүх зүйл санаж байгаа дээр тэмдэглэж бичихээр шийдлээ.
Энэ талаар илүү тодорхой мэдлэгтэй хүмүүс мэдээллээ хуваалцаарай!
Маргааш өдөр нь би нэгэн өвөрмөц шувуу харсан тухай хэлтэл Мэттью –Тийм, би бас харсан, хар цагаан! Бусад хүмүүс –Биш ээ! Тэр чинь цэнхэр цагаан байхгүй юу даа! гэж түүнийг заслаа. Би нэгэн өөр зүйл бодлоо. Хэрвээ би бас тийм бол яана, гэхдээ өнгөнүүдийг хооронд нь хольдог! Түүнийгээ мэддэггүй! Жишээлбэл ногоон өнгө над улаанаар харагдаж, улаан өнгө над цэнхэр харагддаг байх жишээтэй, тэгээд R225 өнгийн кодтой улаан өнгийн Ferrari машинтай над дээр ирэхэд над ямар ч сэтгэгдэл төрөхгүй цэнхэр өнгө л харагдах нь байна шд. Тэгээд хүн бүр багаас цэнхрийг улаан гээд нэрлээд сурсан тул би бусдын адил улаан гэж дуугараад цэнхэр өнгө харж байх нь ээ! Та нар улаан өнгө харахгүй амьдарна гээд бод доо? …………………..?

Horaayy..there are 9 comment(s) for me so far ;)

#1

hehe, ulaan ungo ch onts bish l dee, bi tengeriin tsenher ungo, narnii ulaan shargal tuya, baigali ehiin nogoon ungiig harahguigeer amidrana geed bodohoor bas l hetsuu sanagdaj baina, yer n iimerhuu ungo yalgadaggui humuusiig mongoloor UNGONII HARALGAN gej nerledeg ym bilee, manai neg tanil ah huu neg udaa yagaad tugiig zaasnaa yag ene shig nogoon gej awdiimdaa, tegj l anh meddeg bolson ym baina.

tengis wrote on 2008/03/24 - 20:52
#2

Sain baina uu? Bi suuliin kheden sar, chi Sudand 8sar visa khuleesen shig l, amidraldaa mash udaan Austaliagiin oyutnii visa awakh gej khuleelee. Ene 6sar chamaas ulger duurail awj l khuleej bailaa. Mash ikh bayarlalaa. Ene khunii ongo yalgakhgui baigaa ni shinjlekh ukhaand ug ni owchin gej onoshloson baidag yum. Tarkhinii ed esuud gej khelekh yumuudaa bugd ooriin uurgee todorkhoi neg khemjeegeer khuleesen baidag. Chi nokhoig unerlekh medremj ni khet khogjsoniig medej baigaa.Terentei adil gekh yumuudaa. Bas bi neg khuntei taaraldaj baisan. Unshij chadakhgui. Ene khun bolokhoor yumnii durs yalgakhgui gesen ug. Manaid deer ued baisan bol tusgai surguulid l oruulakh baikh. Odoo shinjlekh ukhaan khogjood bukh yumiig torson uees ni l shalgaj uzeed imerkhuu tarkhinii owching ert ilruulj chadwal tusgai surgaltaar emchildeg gesen. Chi ene khuniig orchindoo sain dassan baisan gej bichsen baina. Magadgui ene khund bagaasaa ekhleed l orchindoo tokhiruulj yarikh bolon amidrakh khereg garsan baigaa uchraas busad engiin khunees iluu ikh medremj ni khogjson baigaa baikh. Bid nar ulaan ongo kharakhgui yaaj amidranadaa gej bodokhod ene khun bolokhoor bid nariig ulaan ongo mederch baigaa ter khormiig nudnees ni olj kharj unshikh gekh met ,, za za oilgogdokhnuu, ooriin mongol khelend itgel muukhan l yum bichlee, uuchlaarai. Za bainga sonin khuleej bna. Unur

unur wrote on 2008/03/25 - 00:38
#3

Huuh,unuudur 5 shine bichleg orchihson baina.Ajilaa amjuulchihaj baigaad uznee.Bichlegiig chini hed honog huleesen ,harin unuudur l tavigdsan baina.

Ganoil wrote on 2008/03/25 - 09:26
#4

Uuniig o’ngonii sohor (color blindness or Daltonism) gedeg, ene n ihevchlen udamshiliin garaltai, mon tarhi, nudnii medreliiin gemteliin ued tohiolddog. Ihevchlen ulaan-nogoon, esvel tsenher-shar 2 ongiig yalgaj chadahgui n tohiolddog. Udamshilliin garaltai bol erchuuded ih tohiolddog, emegteichuudtei haristuulbal. Todorhoi emchilgee odoogoor baihgui baigaa.

alain wrote on 2008/03/25 - 12:46
#5

Neg dor buundsun bn da, hehe. Color blind hvmvvs baidag gej sonsson manai neg ajliin zaluu nogoon ungiig yalgadaggyi gej helhed bas ih gaihaj bsan shvv

Mind wrote on 2008/03/25 - 14:56
#6

bi bas iim hun bdg-g medne. Minii tanidag hun bdiin. Teed mgl-d mashin baridag yaj bariad bnaa ta gehed uneheer gerlen dohionii ongonii daraalal bolon busad mashinuud-n yaj zamiin hodolgoond oroltsoj bgaag duraigaad l boldog gesen. Sonin shuu iim humuus bas orovdoltoi yma baigalaas ingeed tortson bol ene humuust yamar ch buruu bhgui bj orchlon ertonts-g dutuu ongoor harna geheer mmmmmmmmmm….

Angarag wrote on 2008/03/26 - 01:35
#7

ongo yalgadgui hun mer ser baidag manai neg naiz zugeer harih gej yabaj baigaad 2 huneer zoduulchihsan yasan gesen chin ene neg yum muuhai haragdaad biana geed zodchihson gesen tegeel ulaan ongo yalgahaa bolisondoo manai mongolchuud yahleer zodoldhod urgej belen baidag baina aa? ooroosoo doroi huniig zodhod hezeed belen baidag ni sonin shuu

hohtolbo wrote on 2008/03/28 - 22:12
#8

Eniig chini tahianii sohor ch gedeg biluu esvel oor ovchin ym uu? Gehdee iim ovchtei humuus shuni haranhuid ih sain hardag baihaa

kelk wrote on 2008/06/13 - 22:52
#9

Тахиан сохор бол гэрэлтэй газраас харанхуй руу шилжил үед юм харж чадахгүй болох, мөн бүрэнхий үед харж чадахаа больдог өвчинг хэлж байгаа юм, аа харин Дальтонизмтой хүн бол яг хар зурагтаар кино үзэж буй мэт л юмыг тэгж хардаг энэ 2 бол ондоо өвчин юмаа

sainer wrote on 2009/08/21 - 09:55
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.