Өглөө замд гарна….
2011 оны 12 сарын 01, 01:22 цаг.
№70, Америкийн Нэгдсэн Улс, Чикаго хот.
Өглөөний нар мандах үед цүнхээ баглаад замдаа гарна. Маргааш миний хувьд маш чухал өдөр юм. Өөртөө болон хүнд амалсан зүйлээ гүйцэтгэх гэж байна. Америкийн Нэгдсэн Улсын баруун эрэг болох Сан Франциско руу хөдлөнө, тэндээс доошоо Лос Анжелес, зүүн тийшээ Лас Вегас орох болно. Сар гаруй явах байх.
2005 оны 11 сарын 04-ны өдөр эх орноосоо ДЭЛХИЙГ ТОЙРНО гэж гарч байхдаа 2 жилийн дотор дэлхийн дээд бүсээр яваад 2 жилийн дотор эргээд ирнэ гэж бодож байсан. Харин төлөвлөгөөгөө өөрчлөөд Европоос Арабын нутгуудыг дайраад Африк тивийн өмнө зүг хүртэл зүүн эргээр нь хүрээд буцахдаа баруун африкийг ганц ч улс алгасахгүйгээр туулан ирсэн юм.
Гэртээ харих хугацаа маань 2 жил хагас Африкт байснаар нэмэгдсэн тул, өвөөгийнхөө хоолойг дахиад хэзээ ч сонсохгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх үнэхээр хэцүү байсан.
Европын Холбооны гишүүн Франц улсын Парис хот дахь Нэгдсэн Вант Улс (UK)-ын элчин сайдын яамнаас виз хүсэхэд татгалзсан тул Франц, NVU, АНУ, Солонгос тэгээд Дундад улсаар Монголдоо хүрэх төлөвлөгөө асуудалд орж, дараагийн төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй болж байв.
Дахиад дөрөвхөн улс яваад гэртээ харих уу? Үзээгүй зүүн европын улсуудаар дайраад Туркын цааш Ирак хүрэх үү?
Сирийн Дамаскус хотод байрладаг Иракийн элчин сайдын яамнаас виз авах гэж очиход өөдөөс –Чи Алжазера телевизийн од болох гээ юу! гэж загнаж билээ. Тэр үед дайн дажин иргэний дайн аймшигтай зүйлүүд үзээгүй байсан болохоор айсан.
Харин одоо туулна гэж бодоод баруун европын Франц улсаас Швейцарь, Лихтенштэйн, Австри, Словени, Хорват, Серби, Монтенегро, Македон, Болгар, Румын, Унгар зэрэг улсуудыг туулаад Туркын хил дээр очтол нэвтрүүлээгүйд уур үнэхээр их хүрч байсан. Гэтэл одоо бодоход зөв байж дээ. Дөнгөж африкийн баахан дайн туулчихаад арай гэж эсэн мэнд европт ирчихээд тайван замаар аяллаа дуусгахыг бодохгүй мөн ч бардам байж билээ.
Улаанбаатар Бээжин, Шанхай, Хонконг гэдэг чиглэлүүдийг л мэддэг Монголчууд ямар улстай хиллээд байгаагаа одоо болтол бүрэн ойлгохгүй байгаа.
Миний сонирхлыг ихэд татаж байсан зүйл гэвэл Дундад Улс гээд байгаа улсын барун хязгаараас нь зүүн эрэг хүртэл явж үзэх бодол тухайн үед бий болсон юм. Ирак явах төлөвлөгөө бүтэхгүй болох үед Хар тэнгисийг хойгуур нь тойрч Болгараас Румын руу ороод тэндээс Украйн, Оросын Холбооны улс тэгээд Казакстан-аар дайраад баруун Дундад Улс руу нэвтрэн орох төлөвлөгөө боловсрууллаа.
Хэлийг нь цэвэр мэддэг, бүрэн ойлгодог Украйн ОХУ-ын газар нутгаар явах амар байлаа. Гагцхүү бичиг баримтны асуудлууд л зовооно.
Төлөвлөгөө ингэж өөрчлөгдөж, очиж амжаагүй байсан Америк улсын эсрэг зүг зүүн зүг алхаж байхдаа зүүн хойш нар жаргах зүг эргэн харж –Хэзээ нэгэн цагт АНУ-г хөндлөнгөөр нь туулна даа! гэж амлаж байлаа.
2011 оны 08 сарын 06-ны өдөр Улаанбаатар, Сөүл Чикаго-гийн чиглэлийн онгоцонд суухдаа өөртөө амласан зүйлээ биелүүлэхээр явж буйгаа мэдэж байсан юм.
Чикаго, Ниагара хүрхрээ, Нью Йорк, Вашингтон, Майями гээд газруудыг улс дундуур сүлжсэн замуудаар явж Монгол далбаагаа онцлох газар бүрт нь мандуулсан бөгөөд маргааш баруун эргийн хотуудыг дайлснаар миний аяллын тойрог хаагдана.
2012 оны 01 сарын 10-нд Өмнөд Солонгос улсад буугаад, тэндхийн оюутнуудтай уулзаж 8 хоночихоод эх орондоо харихдаа өөрийгөө ДЭЛХИЙГ ТОЙРСОНД ТООЦНО!
Нөгөөтэйгүүр зүүн европоос эргэж Америк, Япон хоёр улсыг тэртээ тэргүй өмнө үзсэн байсан тул тийм чухал гэж бодоогүй юм.
Ямарваа нэг улсад ирчихээд ганцхан газрыг нь үзчихээд өөрийгөө туулсан гэж хэлэх буруу юм байна гэсэн бодол 1 жил 2 сар гаруй Монголдоо байсан хугацаанд бодсон бөгөөд, энэ улсын талаар илүү сайн мэдэж, тэр тусмаа энэ улсад ирээд амьдарч буй монголчуудынхаа амьдралтай танилцаж, Монголд байгаа монголчуудаасаа юугаараа ялгаатай болсныг мэдэж авах нь миний энэ сүүлийн БАДАРЧЛАЛЫН гол зорилгуудын нэг байгаа юм.
Цаг 01:59.
Америкийн Нэгдсэн Улсад амьдарч буй монголчуудын амьдралыг европт, азид байгаа монголчуудынхтай харьцуулахад хамаагүй илүү дээр байна.
Тэр тусмаа өнөөдөр миний ойлгоод байгаагаар Чикаго хотын монголчууд Монгол-ынхоо хилийн гадуур байгаа монголчуудаас хамгийн олуулаа бөгөөд эв нэгдэлтэй гэдэг нь харагдаж байна.
Монгол улсын төр болон засгийн олон субъектууд хийж байх ёстой шинэ монголчуудын боловсролын асуудлыг чикагочууд өөрсдөө шийдэж байгаад баяртай байна. 2 монгол сургууль энд ирсэн төрж өссөн Монгол үндэстний хүүхдүүдэд хичээл зааж байна.
Олон үндэсний хамтран байгуулсан Америкийн Нэгдсэн Улс-ын конгресс буюу манайхаар ИХ ХУРАЛ-д нь хэзээ нэгэн цагт Монгол хүү гараасай гэж ерөөгөөд өөрийн далбаагаа өмнө нь мандуулж авхуулсан.
Африк тивийн Кени улсын удам дэлхийн НҮБ-аас хамаагүй хүчтэй эв нэгдлийг үзүүлж буй улсыг 2009 онд удирдаж эхлэхэд, бидэнд ч бас дараагийн 40 жилд сайн боловсон хүчнээ бэлдээд гаргаж болох юм байна шүү дээ гэж санагдсан.
Найз Ари миний аяллыг дэмжиж над хамгийн гайхамшигтай хотуудын нэг болох Майями үзүүлэх гэж нилээд хичээсэн. Миний тэмдэглэлүүдийг уншдаг байсан болохоор мэдэрсэн энэ мэдрэмж бас тэмдэглэл болон үлдэнэ гэдгийг мэдэж байсан байх.
Далайн эргийн хамгийн тансаг харшид 32 давхраас далай, хотыг харах ямар байдгийг хэлэхэд үнэхээр төвөгтэй.
Гэхдээ өглөө бүр тагтан дээрээ гараад харагдаж буй үзэмжийг бодхоороо амьдрал ямар сайхан юм бэ! гэсэн бодол төрж байсан.
Хүрэх газарт хүн байгааг бодхоор сайхан юм. Тосож аваад өртөөлж амраагаад тэгээд дараагийн замд нь гаргаад өгнө.
Чикагочуудаа! Танай НААДАМ Америк байтугай дэлхийд тархан амьдарч буй монголчуудын дунд хамгийн гоё нь болдог гэсэн. Миний бодлоор та нар хамтарч байгаад төрд өргөдөл гарган гадаадад буй анхны Монголын үндэс гэдгийг баталгаажуулбал хоёр улс хооронд харилцаагаа сайжруулхаас гадна бүс нутгийн удирдлагад Америкийн Монголчууд ажлын байртай болно шүү дээ! Албан ёсоор Монголын иргэдийн дуу хоолойг илэрхийлж чаддаг тийм хүчтэй өөрийн засаглалтай болбол?
Одооны энэ жижиг хэл ам, үл ойлголцох байдал, улс төржсөн үзэл бодол арилаагүй цагт мэдээж бүтэхэд хэцүү байх, харин олон үндэсний хүмүүс нэгдэж энэ улсыг байгуулж байхдаа хоорондоо юу тохирсон байна, түүнийг нь л судалж хэрэглэвэл болох юм шиг санагдаж байна.
Бие биенийхээ хүндлэх гэдгээс эхлээд…
6 жилийн өмнө Америкийн Чикагочуудын шинэ жилийг зохион байгуулж байсан.
Санаж байгаа байх?
Монголд электро хувьсгал хийж дөнгөж дуусаж байсан болохоор паати хийх, хүмүүсийг доргиох тал дээр мэдээж мэргэжлийн байсан, харин танай хотын хамгийн үзэсгэлэнтэй даашинз шалгаруулах тэмцээнийг будаа хийснээ хүлээн зөвшөөрье. Гэхдээ Монгол бүсгүйчүүд бүгдээрээ гоёж гангалаад хамгийн үзэсгэлэнтэй гэж хэлүүлэх хүсэлтэй байхад нэгийг нь л сонгоод мисс болгох нь над яагаад ч юм сонин санагдаж байсан юм.
Энэ жилийн шинэ жилийнхээ баярыг баруун эргүүдэд зуны халуун нартай тэмдэглэдэг юм уу? Чикагогийн шинэ жилийн гацуур дээр цас унасан орчинд тэмдэглэх үү? гэж бодож байна.
02:18 Замд гарахын өмнө нойр хүрэхгүй хэцүү юм аа.
Одоо юу хүлээж байгаа бол, хэнтэй таарч ямар сонин зүйл үзэх бол оо гээд.
Гэхдээ энэ олон жил тогтмол аялсан хүний хувьд “АЗ ЖАРГАЛЫГ хуваалцахгүй бол үгүй болдог юм байна” гэдгийг л холын замын өмнө нойргүй хэвтэж байхдаа ойлгосноо дахин бичмээр санагдлаа.
Аз жаргалаа хуваалцацгаая!

Horaayy..there are 12 comment(s) for me so far ;)

#1

Dahiad l zamdaa garah gej bna uu? naiz min. Holin gazrin sonin hachniig bainga duulgaj bdag chamd bayrlalaa. Zorisn zorilgoo zaaval biyluuleed eh orondoo udahgyi ireerei. Ireheer chin iluu sonin setgegdluudig ih unshih bh hemeen huleej bgaa shuu. Ayan zamdaa ajrahgyi sh yvaad ireerei. Ayan zamig chin suun tsatslaar mylaay. chinii achaar ertunts delhiig uzeh tsonh maani neg bish nileed hedeer nemegdsn shuu nz min badarchingin ayand chin ih amjiltig husiy…

narka wrote on 2011/12/04 - 18:24
#2

aylal chin odoo sonirhol tatahaa bolichjee

amoure wrote on 2011/12/04 - 20:37
#3

Sain bna uu, cihnii bichseniig unshaad chamaig meddeg yum shig bolj bna aa, amjilt husie, ireheer chini uulzaya.

khishigee wrote on 2011/12/05 - 18:13
#4

ih ayan nertei tom zorilgotoi garsan bizdee usa-n olon hotuudiin tuv talbai deer mongoloo surtalchilj odorlog zohioj chadsana uu baga ovriin micro avtobusaar aylagui yumu aylal chine negl butemjgui bga yumuda and mine amjilt husie

batuk wrote on 2011/12/06 - 11:46
#5

aylal dahiad l urgeljlee yu? yamart ch shan sanagdaj bna. az jargalaa huwaaltsie.

sunlit wrote on 2011/12/06 - 20:50
#6

Сайн явж байна уу?Аялалаа үргэлжлүүлж байгаад чинь баяр хүргэе.Аян замдаа сайн яваад ирээрэй.

Ганойл wrote on 2011/12/06 - 20:58
#7

Saihan medee duulgaj baigaad BAYARLALAA. …“АЗ ЖАРГАЛЫГ хуваалцахгүй бол үгүй болдог юм байна”… unen goe ug bainaa tegeed bi ch mun Israel Tel-Avivt az jargaltai baigaagaa huvaaltsmaar sanagdlaa:) Moscow-Tel-Aviv chigleld suuhaasaa ehlvvleed l hunher nud urt sormuus utgun humsug urt burjgar us ungulug aris zergeesni yamr dur bulaam uzesgelentei bolohiigni anzaarsan. Israelchuud tsarailag gej bichsen tani temdegleliig martaagvi ee. …Uchigdur Tel-Aviviig bus tour-r neej Gazriin Duddad tengis yamar gaihaltai haragddagiig harlaa. Margaash Jerusalemiig zorino.
Gaihaltaiiii.

Chimedee wrote on 2011/12/07 - 05:07
#8

Buhniig amjuulna shuu…!

BAT wrote on 2011/12/07 - 08:11
#9

Za amjilt. 2honog untaagui unthaasaa omno shine yum niiteljuu gej harsn ashgui bna. Bayarllaa jaahan ilii yum bichchihleeee hehe

2garin wrote on 2011/12/08 - 01:11
#10

tanii US deh aylal neeh sonirhol tatsangui ee. Ameriliig mongolchuud yer n meddeg shdee. Gol n US-n mongolchuud tsoohon bdag mujuudaar ayalsan bol zugeer baih baij de. Urid n mongol aylagchid zundu yavaad taniltsuultsan. Bi Alaskad surdag oyutan l da. Jisheelbel endhiin sonin sodon zuil mongolchuudiin anhaarliig tatah bhaa. Zunduu l olon hotuud bn US-d. bayarlalaa

Tsakhiur wrote on 2011/12/08 - 18:28
#11

tiim shvv zaawal Mongol hvn iheer suirshsan gazar geheesee ilvv Mongol hvn baidaggvi gazaraar yawuul goy bhaa! gehdee tanii umnu songolt bgaa

uyanga wrote on 2011/12/10 - 00:39
#12

Heyy Amai,

First of all, would like to say all the best wishes for everything.

I am so glad you have been giving us great information about other countries which really helped me to know them and explore the world like you. Thank you so much.

In fact, everything is temporary which means happy and sad feelings always turning. But we have to feel happiness from the inside of ourselves, it goes forever to feel happy. Otherwise, we can’t be happy most of time.
Well.. a lot of things in my head now, don’t know how can I share my happiness. But I am feeling happy right now. Because seems like everything is going well.

With love and best wishes,
Sue :)
xx

Sue wrote on 2012/01/05 - 12:28
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.