Facebook – дээрээс
2011 оны 11 сарын 22
АНУ. Чикаго хот
Миний ном таалагдсан бол, сурталчилгаа өвөрмөц болж чадсан бол. LIKE дарж SHARE хийгээрээ.
Таны дэмжлэг над болон миний аялалд маш чухал байна!
Миний энэ рекламыг чангалж байгаад сонссон хүн байна уу?
Цаас юм болхоороо чимээгүй, ширээн дээр хэвтэж байгаа 2 ном. Төсөөлөөд үздээ. Ном руу хартал тэр дотор байгаа бүх үйл явдлууд сонсогдоno.
Номын хуудсыг эргүүлэх болгонд тухайн хуудсанд тохирсон дуу чимээ дагалдаж байна. Магадгүй ирээдүйн ном болж болох
Хүүхэн харааны хөдөлгөөнийг тооцоолж тухайн хөгжим дээр үйл явдал, хэлж буй хүний хоолойны өнгөхүртэл мэдрэгдэнэ. Зүгээр видео кино үзэж буй мэт биш, ҮСЭГ гэдэг дүрсүүдийг нийлүүлэхэд чихэнд чимээ сонсогдоно.
Санснаас Номыг Chillout хөгжмийн чимээнд унших сайхан байдаг шүү.
ХЭРВЭЭ НОМ ЧИМЭЭТЭЙ БАЙСАН БОЛ гэсэн бичгийн дараа миний номонд орсон тэмдэглэлүүдийн үйл явдлын чимээ дуугарч байна.
Монгол Бадарчин номын 1-р боть болох ГАЙХАМШИГТ ЕРТӨНЦ номонд орсон ЧИМЭЭ гэдэг тэмдэглэлийг уншсан хүмүүс санаж байна уу? Өглөө хүйтэн хөлстэй сэрээсэн ЧИМЭЭ. Тэгээд чимээний төгсгөл хэсэгт эхний бөмбөг унаж байгаа. Зарим бөмбөг Чингэлтэй дүүргийн хэмжээтэй газрыг тэгшилсэн байсан. Тэгээд –ИЗРАЙЛЬ УЛС ХЕЗБОЛЛА БҮЛГИЙН ДАЙРАЛТАНД ӨРТЛӨӨ!!! гэсэн өгүүлбэр хэлж байгаа. Тэр үед үнэхээр сонин үйл явдлууд болж байсан. Орос, англи хэлийг ойлгодог Харилцаа төгссөн Монгол залуу Орос улс болон Араб, Израйль улс болон АНУ-ын хооронд хийж буй дайн шиг олон мэдээллийн урсгалыг мэдэрсэн.
Харин сүүлийн хэсэгт гарч байгаа КИРГИЗ ЯСТАНГУУДЫН (КИРГИЗСТАН) улсын мэдээгээр төр засгийн газрын тухай ярьж байгаа. Төр иргэд хоёр хэл амаа олж бие биенээ зохицуулж чадаагүйн тод жишээ! 170 гаруй хүнээ хувьсгал хийж байгаа гэж алуулсан. Тийм улсад иргэд цагдаа нартаа итгэхгүй (гэмт хэрэг өсөхийн шинж) цэргүүдээсээ айдаг болдог юм.
Ийм үйл явдлуудыг харуулах гэж оролдсон.
Монголын телевизийн рекламуудыг харж байхад дандаа л гадны рекламуудыг дуурайсан байдаг.
Ичих ч үгүй энэ рекламтай яг адил хий гэж ярьж байдаг.
Horaayy..there are 8 comment(s) for me so far ;)
Сайн уу? Золоо ах. Лаг сэтгэсэн байна шд. Санаа нь үнэхээр гоё болжээ.
yanztai
Duudee amjilt xusie! Nomi ni unshij duussani daraa 70-r ornoor xamt ayalchixsan yum shig l bailaa.Mongol xunii tesver tevcheer ,uujuu taivuu uxaan ,xuch chadal ,er zorig gargan ayalj MGL-daa mash sonirxoltoi,dursamjtai,surgamjtai nom bolgon gargaj bgaa duugeeree ooriin erxgui baxarxaj bna bi bolon manai ger buliixen !Eruul enxiig xusie!
Чихэвч чанга байлаа юу билээ л гэж бодлоош д. Аялалд нь амжлилт хүсье.
Амай, би аль болох бүхий л тэмдэглэлийг нь үздэгээ.
Заримдаа, залуу хүний омголон, зангаар бусдад туних мэт зан гаргадаг ч гэсэн ЧИ шүү…
Чиний эрэмгий зоргийн ачаар, Миний нэгэн адил Монголын олон залуусын Хүсэл Жигүүрт нэгэн даль нэмэгдэж байгаа гэдэгт найдаж байна. Нэг дэх номыг чинь, шөнийн 4 цаг хүртэл, уншаад дуусгасан, маргааш нь ажлаас ирэнгүүтээ, дараагийнхыг нь шүүрэн авч уншлаа.
Тиймээс 3 дахь номыг хүлээж байна.
Рекламыг нь үзлээ, гэхдээ. Би нэлээд олон жилийн өмнө БХИС төгссөн болохоор, Дуут дохиог тийм ч, аймаар хүлээж аваагүй, харин Хөөмийг чинь л ёстой гоё байсан.
3 жилийн өмнө Сөүлд Азийн урлагийн тоглолт дээр л Хөөмийг их сэтгэл гарган сонсож байлаа.
Хөөмий бол давтагдашгүй гоё урлаг шүү.
Африкийн “Амай” гэсэн дууг харин, жинхэнээсээ бишрэн сонслоо.
Бидний “хар” хэмээн боддог, улсын дуу гэхэд, маш сонсголтой хөгжимтэй юм байна.
Амжилт хүсье.
АНУ-ын аялалыг ч бас үзэж байгаа шүү
Happy women”s day!
Сайн байна уу Амай сурталчилгаа үнэхээр өвөрмөц болжээ.Дараагийнхаа номнуудыг болж өгвөл хурдан гаргаарай. Ажилт хүсье.