post Категори: 70 АНУ / USA /, Аян замын тэмдэглэл post 11 Сэтгэгдэлтэй post2011/10/04 | 12,538 Үзсэн

2011-10-04 17.45.00

Эрхэм хүндэт та бүхнийг

АНУ дахь Монгол Соёлын Төв

Монгол Улсын Элчин Сайдын Яамнаас хамтран зохион байгуулж буй:

“МОНГОЛ БАДАРЧИН –АМАЙ”

уулзалт, ярилцлагад урьж байна.

АМАЙ гэж хэн бэ:

  • Бат овогтой Жамбалсүрэнгийн Золбаяр нь 1979 оны 6-р сарын 28-нд төрсөн.
  • 8 нас хүртлээ эх орон, уламжлалт соёлтойгоо танилцаж, улмаар гэр бүлийн хамт ЗХУ-ын Эрхүү хотод 5 жил гаруй амьдарсан
  • Нутагтаа эргэж ирээд 23-р дунд сургуулийн 5 дугаар ангид орж, энэ мөчөөс сурагчдад Bitbox, Hip Hop, Techno зэрэг дэлхийн орчин үеийн хөгжмийн соёлыг сурталчилж эхэлсэн.
  • МУИС-ийн Олон Улсын Харилцаны Дээд Сургуулийн Япон хэлний ангийг дүүргэсэн.
  • 2005 оны 11-р сарын 4-ний өдөр үүргэвчээ үүрэн, аян замд гарснаасаа хойш өдгөөг хүртэл дэлхийн 69 орноор аялаад байна. АНУ бол түүний аялж буй 70 дахь улс юм.
  • Аяллын тэмдэглэл, ажиглалт, дэлхийн олон улсын сонин сайхны тухай 9 боть ном бичих, хэвлүүлэх ажлаа эхлээд буй.

http://www.amai.mn/about

http://www.amai.mn/archives/11815

Уулзалтын хөтөлбөрт:

Нэг. Амай дэлхийн олон орноор аялж явахдаа тохиосон хамгийн сонирхолтой, сургамжтай түүхээсээ та бүхэнтэй хуваалцан,  зураг, видео бүхий яриа хийнэ.

Хоёр. Олон улс орноор аялж, олон тив улс дахь монголчуудтайгаа уулзсан, аж байдалтай нь танилцсаны хувьд Амай “Монголчууд эх орондоо эргэн ирэхдээ юунд анхаарах ёстой вэ?” гэсэн зөвлөмж, мэдээлэл өгнө.

Гурав. Чөлөөт асуулт хариулт. 

Хэзээ, хаана?

Уулзалт ярилцлага үнэгүй бөгөөд 2011 оны 10 сарын 8-ны Бямба гаригийн оройн 7 цагаас Монгол улсын Элчин Сайдын Яамны байранд болно. Жич: Амайгийн тухай www.amai.mn блогоос илүү мэдээлэл авч болно.

Монгол Улсын Элчин Сайдын Яам

Монгол Соёлын Төв info@mongolcc.org

Horaayy..there are 11 comment(s) for me so far ;)

#1

yamar goe ym be uulzalt choloot yariltslaga xiine gedeg chine zav oldvol ochnoo yamarch baisan amjilt xvsii

babu wrote on 2011/10/04 - 11:20
#2

Elchin said bolon Amaid bayarlalaa. Bidniig Mongold yu huleej baina,ayalaliin gol surgamj, olznoosoo hubaaltsah bizee?Negent tsuglasniih haiz nartaigaa neg sain bujiglemeer baina.

tugs wrote on 2011/10/04 - 19:35
#3

Yarianii bichlegee net deer tavnhiig bodooroi.Dahin sonsohod, uulzaltad ochij amjihgui tohioldold heregtei shuu. Esbel tuhain odriin tehnologiin nuutsuu?

tugs wrote on 2011/10/04 - 19:43
#4

Nadad engiin amidral sonirholgui sanagdah bolsoon hehe. Harin delhii ertsontsoor ayalhiig husej bna. Horvoo delhiid hun bolj turuud delhiigee buren toirogui bol aldas bolno bizdee. Ayalhiin tuld bi heltei bh heregtei bas mongotei bh heregtei gej bodoj bna tegeed uchir ni oldono biz. Neg sur baraa bolj ayalhguiee chimeeguihen shig gantsaaraa hench medehgui…

Mongola wrote on 2011/10/18 - 10:11
#5

Hen negnees zovlogoo avaad bh ch sonirhol alga gehdee ta ayalj bolood bgaa yum chini bich bolku yum bhgui shdee. Aijiin shuu hehe. zaza bye! 10,20 jiliin daraach yumuu neg uuurtuu chini uulzahl blgui uguich bj magad

Mongola wrote on 2011/10/18 - 10:13
#6

Orloo.com-oos yariltslagii chini harsaan

gray_chingis wrote on 2011/10/18 - 23:06
#7

Sain baina uu, Amai.
Chicagod ireed yavsniig medelgui ongoroochihoj. Ug n ooriihoo hotod uriya gej bodoj baisan yum. Bi Doctoriin zereg gorilon 4 deh jildee surhc baigaa oyutan. Minii amidardag hot “bodit baidliin dalai dundah 24 km. kvadrat moroodliiin hot” gej hochinoor nerlegddeg, mash uzesgelentei, Madison hemeeh nertei hot baidag. Chicagogoos 3 tsag yavaad ordog yum. Manai hotoor irehiig bodooroi. Mash ovormots hot shu. Amjilt husie.

aranzan wrote on 2011/10/20 - 02:55
#8

Амайгийн хоер дахь шинэ аялалд амжилт хүсье. Харин америкийн бүх мужуудаар аялана гэдэг санаа монголчуудад илүү хэрэгтэй байх аа. Эм си эс компаний хамт олонд талархсанаа илэрхийлье. Амай угаартай орчинд амьдарч байгаа улаанбаатарын гэр хорооллынхонд Монтана мэтийн хүйтэн газар америкчууд яаж амьдардаг нь сонин байх болно гэж боддог шүү. Арван хуруугаараа бичдэг Батаа ах нь.

bat wrote on 2011/10/20 - 03:10
#9

Амай юм бичихээсээ залхуураад видеог илүүд үздэг болжээ. Видеог нь харах гэхээр төвөгтэйн дээр бас нэг их сайхан сэтгэгдэл үлдэхгүй юм даа. Харин фото зургийг тайлбартайгаар тавьдаг байсан хуучин хэлбэр нь яг хамт аялж байгаа юм шиг сэтгэгдэл үлдээж байсан шүү. Уран зохиолоос ч илүү дотор нь орчихдог байсан. Заримдаа бүр улаан баатраа ч мартаад хамт хаа нэгтээ оччихсон байдаг байлаа. Тэгээд нэтээс гараад хотоор алхахад хаа нэгтээ газраас нисээд ирчихээд явж байгаа мэт санагддаг байсан. Энэ нь л маш гайхамшигтай байдаг байсан шүү. Тиймээс цаашдаа видеог бага ашиглаж байхыг зөвлөж байна аа. Би одоо ч гэсэн заримдаа уйдахаараа чамтай хамт африкаар тэнэдэг юм.

bat wrote on 2011/10/21 - 11:11
#10

Аялал тань аятай биз ээ. Аль байсан Африкаас тийм сайхан, бас сонирхолтой тэмдэглэл, зураг оруулаад байсан хэрнээ Америкаас яагаад ийм бага оруулж байгаа юм бол гэж гайхаж сууна. Магад таньдаг хүн их, ярих зүйл олон байгаа байх. Гэхдээ Америкийг таны нүдээр харна гэж баясч суусан надад бол арай ч чамлалттай бага мэдээлэл байна. Нэвтрүүлэг гарна гэж байсан юу болсон бол? Нэвтрүүлэг байг гэхэд сайхан зурагт тэмдэглэл, бас наанаа байгаа энгийн сайхан Монгол хүнтэй хийсэ ярилцлага оруулаарай гэж хүсье.

Ts Sod wrote on 2011/10/21 - 19:43
#11

ayan zamda sain yavj bn u.chi bur medeelel bichihe bolijee.yasan zalhuu boloov.sonin bn shuu.uchigdur kaddafi guai aluulaad setgel sanaa ontsgui bn.delhii niited bolj bui uil yavdald uurin bodol setgegdel bolon uuriin ayan zamd tohioj bui yavdluud ged yum bicheech! yu hiigeed bgaan?

buya wrote on 2011/10/22 - 11:24
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.