2011-09-26 00.31.38
Монгол улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ха.Бэхбат танд энэ өдрийн амар мэндийг Бат овогтой Жамбалсүрэнгийн хүү Золбаяр (Амай) миний бие хүргэж байна.
Төрийн маань гадаад харилцааны нэн чухал чиглэл болох Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улс хоорондын харилцаа, хамтын ажлыг хариуцан ажиллаж, Монгол улсын байр суурийг төлөөлж буй танд болон таны гэр бүлд, Элчин сайдын яамны хамт олонд манай гэр бүл болон өөрийн зүгээс гүн хүндэтгэлээ илэрхийлье.
805 жилийн түүхтэй нүүдэлчдийн ургийн холбооны улсын түүхэнд бичигдэх хамгийн өвөрмөц бадарчилалыг миний бие гэр бүлийнхээ тусламжтайгаар 2005 оны 11 сарын 04-нд эхлүүлсэн бөгөөд Ази, Европ, Африкийн 69 улс орноор бадарчилж, нийт 1665 өдрийн хугацаанд аялж, хүн төрөлхтний түүхийн нэгээхэн хэсгийг өөрийн www.amai.mn блогтоо монгол хүний байр сууринаас үлдээж, 9 боть номынхоо 2 ботийг эх орондоо байх хугацаандаа хэвлүүлэн гаргасан билээ.
Эдүгээ аяллынхаа 70 дахь улс Америкийн Нэгдсэн Улсад нийгэм судлалынхаа ажлаа үргэлжлүүлж байгаа бөгөөд Чикаго, Ниагара хүрхрээ, Нью Йорк хотоор дайрч нийслэл Вашингтон ДиСи хотод 2011 оны 09 сарын 26 өдрийн 23:50 цагт буулаа.
Миний бие эрхэм хүндэт элчин сайд танд бараалхах хүсэлтэй байгаа бөгөөд монгол бадарчинг хүлээн авч аяны богцыг минь сонирхож, 21-р зууны эхэн үеийн хүн төрөлхтнийг удирдаж буй улсын аж байдал, амьдралын талаарх сэтгэгдлээ хуваалцаж, энэ улсын талаарх бадарчны бодлыг сонирхоно гэж найдаж байна.
Монгол түмний түүхийг бүтээх ажилд зориулан биедээ тээж, дэлхийн олон улсад мандуулсан далбаагаа, эх орондоо ирэх үед намайг албан ёсоор хүлээн авсан төрийн маань тэргүүн Ца.Элбэгдорж гуайд гардуулсан бөгөөд эдүгээ 2-р аянд зориулан тээж буй далбааг 70 дахь улсынхаа нийслэлд мандуулах өдрийг Тантай хэлэлцэж байж товлохоор шийдлээ.
Дэлхийн олон улс орны түүх соёл, ёс заншлыг судлахын хажуугаар гадаадад буй монголчуудынхаа амьдралыг ойлгож, тэдэнд тулгарч буй асуудал, амьдралын төлөөх, тэмцлийн тухай олон зүйлийг мэдэж авч байгаа бөгөөд 1990 оноос хойш бий болсон эдийн засгийн болон улс төрийн хямралаас үүдсэн их нүүдлийг эргүүлэн Монгол руугаа чиглүүлэх цогц бодлогыг миний бие иргэний зүгээс гэр бүлийн хамт боловсруулж байгаа билээ. Америкийн Нэгдсэн Улсын нийслэл хотод ирсэн шалтгаануудын нэг нь энэ юм

http://www.amai.mn/archives/11815.
Вашингтон хотын монголчууд намайг гэртээ урьж Америкийн Нэгдсэн Улс дахь амьдралыг мэдрүүлэхийг хүсэж байгаа ч эхний ээлжид энэ улсад буй Монголын газар нутаг дээрээ айлчилж, бадарчлалынхаа 10 дахь Элчин Сайдын Яаман дээр өртөөлөх хүсэлтэй байгааг Та хүлээн авна гэж найдаж байна.
“Монгол Бадарчин” 9 боть номонд орох “Монголын Гадаад Харилцаа” бүлэгт, айлчилж өртөөлсөн бүх элчин сайдын яамнуудын тухай тэмдэглэлд Америкийн Нэгдсэн Улс дахь элчин сайдын яамны тухай тэмдэглэл маш чухал байгаа юм.

·
Таны зөвшөөрлөөр элчин сайдынхаа яаман дээрээ өртөөлөх хугацаандаа аяныхаа далбаагаа элчин сайдын яаманд намируулах хүсэлтэй байна.

·
“Монгол Бадарчин” хөтөлбөр нь улс төр, эдийн засгийн ашиг сонирхлоос гадуур, эх орон, эв нэгдэл, эрдэм боловсролыг эрхэмлэсэн Бат овогт Жамбалсүрэнгийн гэр бүлийн олон жилийн нөр их хөдөлмөр бөгөөд гол утга санаа нь нийгмийг ухааруулах, гадаад ертөнц улс орнуудыг монголчууддаа таниулахад оршиж байгаа юм.

·
Америкийн Нэгдсэн Улсын нийслэл Вашингтон ДиСи хотод 2011 оны 10 сарын 08 өдөр зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа “Монгол Бадарчин” уулзалтыг Элчин Сайдын Яам дэмжиж зохион байгуулахад туслалцаа үзүүлнэ гэж найдаж байна. Уг уулзалтын байр, техник, тоног төхөөрөмж олон нийтэд хүргэх ажилд бэлтгэл ажил их шаардагдах бөгөөд ямарваа нэгэн улс төрийн шинж агуулагдахгүй, бизнес ашиг сонирхолгүй, зөвхөн энд амьдарч буй монгол иргэдэд зориулсан оюунлаг өдөрлөг болгох нь хамгийн чухал байгаа юм.

·
“Монгол Бадарчин” хөтөлбөрийг дэмжиж, холын замыг туулж буй иргэнээ хүлээн авч илүү дулаан орчинд өөрийн хүсэл мөрөөдлөө илэрхийлэх боломж олгоно гэдэгт би найдаж байгаа бөгөөд өөрийн нөр их ажлын зав зайгаар намайг хүлээн авахыг танаас хүсэмжлэн гуйж байна.

·
Хүсэлт илгээсэн Увс аймгийн Давст сумаас гаралтай Улаанбаатар хотын уугуул Бат овогт Жамбалсүрэнгийн Золбаяр (Амай).

·
2011 оны 09 сарын 28. АНУ, Вашингтон ДиСи хот.

харилцах утас ХХХХХХХХХХ

http://www.amai.mn/about

Horaayy..there are 12 comment(s) for me so far ;)

#1

sain uu Amai ayan zamdaa saadgui sain yabj bgaa bizdee. chinii huseltiig huleen abna gedegt itgeltei bn. chamaig eleg negt buh Mongolchuud chini demjij bgaa shuu amjilt husie.

oogii wrote on 2011/09/30 - 11:37
#2

Амай, ном чинь их гоё болсон байна лээ. Найзаасаа аваад, бүтэн 1 өдөр чиний номыг юу ч хийхгүйгээр, амтанд нь орж зарим хэсэг дээр нь уйлж, зарим дээр нь татаж унатлаа инээж уншлаа. 2 дахь номыг чинь бас олж уншина гэж бодлоо. Бас чиний монголын нийгэмдээ шүүмжлэлтэй хандсан чинь маш их таалагдсан. Яагаад гэвэл өнөөдөр хүмүүс худлаа цээжээ дэлдээд, монгол улс нэг л өдөр сайн сайхан болно гэж ярих болсон. Үнэндээ сайхан болгох гэж зүтгэж байгаа хүн маааш цөөхөн хирнээ худлаа амаараа онгироод байгаад би дургүйцэж явдаг юм. Тэгээд чиний бичсэн үг, өгүүлбэр болгон миний бодож явдаг зүйлтэй яг цав тохирч байгаад бүр маш их баярласан. За тэгээд замдаа цоглог яваад, сайн аялж байгаарай. Дараагийн нийтлэлийг чинь гартал түр Bye.

soko wrote on 2011/09/30 - 11:55
#3

Shine niitlel tavigdsan bagaad bayarlaj bna shuu. chamaas surag sonsood mongol zaluu hunii husel moroodol, itgel, temuulliig medreh goyo bdag. USA yavj chamtai taarch engiin saihan yaria ornuuleh yumsan. Chamd mash tom amjilt husie.

khishigee wrote on 2011/09/30 - 14:33
#4

н1.Сайн уу Амай, аян замдаа саадгүй сайн явж байгаа биз дээ.Чиний хүсэлтийг хүлээн авна гэдэгт итгэлтэй байна.Чамайг элэг нэгт бүх Монголчууд чинь дэмжиж байгаа шүү амжилт хүсэе.Оогий
н3.Шинэ нийтлэл тавигдсан байгаад баяртай байна шүү.Чамаас сураг сонсоод Монгол залуу хүний хүсэл мөрөөдөл, итгэл, тэмүүлэлийг мэдрэх гоё байдаг.АНУ явж чамтай таарч энгийн сайхан яриа өрнүүлэх юмсан.Чамд маш том амжилт хүсэе.Хишгээ

Ганойл wrote on 2011/09/30 - 17:02
#5

Mongoloos tom avilgachiin huuhed ochson bol niseh deerees ugtah baisan baih.

Zochin wrote on 2011/09/30 - 20:21
#6

goyo goyo goyo///

SARNIITUYA wrote on 2011/09/30 - 20:55
#7

Ayan zamdaa sain yavj bna uu. Amjilt husii hicheegeerei.

Bayandemberel wrote on 2011/09/30 - 22:07
#8

hehe manai amai ah ch gerte 1 jil bsn gsn de ovoo targa teveeregtei haragdaj bn shu… nomon deerh zurguudiin harhad neleen shuugdsan bsan.

odko wrote on 2011/10/01 - 22:08
#9

elchin saidiin yamdad urtuulnu gedg id saihn sanaa bn, zorisn hereg setgelchln bvteh boltugai

Undrakh Taijnar wrote on 2011/10/02 - 09:09
#10

good luck!

fan wrote on 2011/10/03 - 23:19
#11

ayn zamdaa sain yvaad zorison ajilaa amjuulaad ireereei.ireh zun mongoliinhoo hodoo nutagaar yvl mongoloo toirooroi gej zahie.

erdenetus wrote on 2011/10/19 - 09:33
#12

Амай бадарчин минь хаа яваа МУ-ын элчин сайдын яамыг бараадаж муухай царайлаад юм гуйхаас өөр ажил чамд байдаггүй юм уу. Бичвэл бичсэн шиг бичээд судалсан бол судалсан шиг судлах хэрэгтэй. Хийх юмгүй өөрийгөө хоосон пиардаад байх юм.

болилдоо wrote on 2011/11/29 - 23:42
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.