2011 оны 08 сарын 13.
Америкийн Нэгдсэн Улс, Чикаго хот.
Аяллынхаа 70 дахь улсад ирээд 7 хоносон бөгөөд, энэ улсын хүмүүсийн амьдрал тэр дотроо энэ улсад амьдарч буй монголчуудын амьдралыг мэдрэх гэж хэсэг хугацаа шаардагдлаа. Гэхдээ нэг нэрийн дор 50 гаруй өөр муж улсууд нэгдсэн энэ улсад байрлалаас шалтгаалаад хүн бүр нь өөр байдаг бололтой.
Ярьж буй хэл нь нэг боловч шашин шүтлэг, үүсэл гарал, үзэл бодол тэс өөр!

Өөрийн блог буюу Амай гэж сувгаа ашиглаж дэлхий ертөнцийн өнцөг буланд очин гайхамшигтай бүхнийг нутагтаа илгээж байгаа бөгөөд энэ улсад ирээд олсон олон олдворуудын нэгийг та бүхэнд илгээхээр шийдлээ. Ахын найз Цэнгэл гэж залуу нэгэн шинэ киног авсан гэсэн бөгөөд над үзүүлбэл хэрэгтэй гэлээ.
BBC буюу Английн олон нийтийн телевизийн “Planet Earth” гэдэг киног сайн бичлэгтэйгээр нь ганц ч болов үзсэн хүн, кино гэж юу байдгийг гадарласан байх. Харин тус 5 ангит киноны дараа гаргасан “Human Planet” буюу “Хүний Ертөнц” гэдэг кинонд юу өгүүлсэн бол оо гэсэн бодол нойрмог байсан ч киног очиж үзэх сонирхлыг төрүүллээ.
Би өөрийн блогтоо тавьж буй мэдээлэл маш сайн нягт шалгагдсан, баталгаатай байх ёстой. Өөрийн дүрмээ зөрчин тавьж буй энэ киноны эхний хэсгийг өчигдөр орой үзэж амжсан бөгөөд хүн гэж амьтан энэ хорвоод амьд гарч үр удмаа үлдээхийн тулд ямар тэмцлүүд хийж буйг харуулсан маш өндөр чанартай энэ кино миний гайхширлыг төрүүлсэн тул өглөө босоод яаран тавилаа.
BBC-ийн бүтээл учраас бичлэгийн чанарт санаа зовох зүйл байсангүй. Харин ярьж, үзүүлж буй сэдвүүд нь алмайруулсан тул ийнхүү өглөө босоод блог дээрээ тус киноны trailer-ийг тавьж байна.
Удахгүй Чикаго хотын оюутны холбооныхон намайг ирж авна, өнөөдөр болох энэ бүс нутгийн сагсан бөмбөгийн тэмцээний нээлтэд оролцохыг хүссэн юм.

богино хугацаанд өөрийн олж мэдсэн энэ киноныхоо товч тайлбарыг тавьж амжлаа. Харин өндөр чанартайгаар энэ киног олж үзэж, ойлгож чадах юм бол амьдрал гэж ямар гайхамшигтайг ойлгох болно.

Horaayy..there are 13 comment(s) for me so far ;)

#1

HUMAN PLANETiig solongosiin TV eer orchuulj gargadag. bi bugdiig n uzej duuschaad bna. Gaihamshigtai barimtat kino~~Olon zuil helmeergui bn zugeer l uzeegui humuust zaawal uzehiig zuwluj bn. Mun uuniig orchuulaad Mongolin TV geer gargawal mash uguujtei ajil boloh bhdaa.

Hulango wrote on 2011/08/14 - 00:56
#2

Zulgen deer geree bariad zugeer l neg amidrahsan. Hend ch muu yum sanahgui, heniig ch muulahgui, heneer ch muuluulahgui, Busdiig davj amidrana gej hudal dur esgej huuramch ineeseglel todruulahgui, terendee uuruu shanalj tarhia gashilgaj stresst orohgui zulgen deer geree bariad zugeer l neg amidrahsan…. “Hun baih ih huvi zaya” saihanaa.

SARNIITUYA wrote on 2011/08/14 - 21:33
#3

Ene ayalal mongol ailaas mongolchuud tsuglasan gazar ochij bgaa ni mongoliig surtalchilj bui hereg mun u?Haaya ingej yavj bsnaas philosophy sudlaad gertee suusan ni hamaagui deer met bodogdoh um-nietzsche,berdyaev,kamus,sartre…(ene hediin nomuud dotor l blog-n tani helj yariad baigaa buh zuils chine bii!) Gehdee ene bugdiig shuuhed ert bna.Mongol uls gej bsan um, bailgah gej baiguulsan um – soyoljson niigmiig uurtuu tatsaar ene baigali delhiigee ustgahad l hurne, er ni ustaad ehelj l bna. Harin ternii oron baigali orchin hamgaalah niigemlegt mongoloos idevhtengeer ajillabal iluu heregtei iluu Mongoloo surtalchlah met. Tertee tergui bidnii uvug deedes 13 zuund ter surtalchilgaag chine ueiin ued duursagdahaar hangalttai hiichihsen um.

he wrote on 2011/08/16 - 22:05
#4

zass ene deedeh durdee itgetsen mal we. Suusan tsetsnees ywsan teneg deer gedgiin. chamaig omhii oroondoo tsaas shirteed moroodoj suuhad naad hun chn chamaas hed dahin hol zamiig tuulchaad bn. chi zugeer chishhh. tegeed surch aw. bodit bdliig tani.

slash wrote on 2011/08/20 - 15:41
#5

aylalaa yrgeljluulsen bn sh dee. bayrlalaa.ene kinog zaaabal yzeh ym shuu.sainiig eruue.

amtsg wrote on 2011/08/22 - 20:03
#6

Sain baina uu? Ayalal chine amjilttai sain bga gdegt itgeltei bn shv. Tani ayalaliin tuluvluguund solongos uls bga esehiig mdehgvi ch taniig end irvel mash ih bayrlah bolnoo. Bas l ng sonirholtoi sedev bn gj bdoj bn.
Udahgvi uulzahiin eruul devshuulie

Mira wrote on 2011/08/22 - 22:30
#7

amjilt amjilt husie,odoogoor chamd tusalj chadahgui bgadaa uur hurch bna.gehdee tuslanaa nadtai adil bodoltoi humuus zondoo baigaa shuu

erdenetus wrote on 2011/08/23 - 16:10
#8

amjilt husei

erdenetus wrote on 2011/08/23 - 16:11
#9

amai chini ayalal hend ch heregui shu alinga aldaj yavah chamd shardlaga baihgui..delhi havtgai ihenh humuus l gadad yavdag zag bolson

jet wrote on 2011/08/25 - 09:06
#10

Sain bn uu . Tanii nomiig sayahnaas unshij blog-oor chine zochloo l suuj bna. Erthen medsen bol gee l haramsaa l gehdee un oroithov tsaashid tanii talaar olon hund helj nomiig chine avahiig urialnaa . Medeej nomiig chine avsnaar l tanid baga ch gesen tus hurgej bgaa yavdal boloh bolno . Hudaldaj avsan humuus haramsahku gedegt ch itgeltei bn.
Ene blogoor zochildog Amai-g demjdeg hun bolgond uriallahad ene hunii uil hergiin talaar nomnii talaar niigemd medeelj bgaarai . Tand amjilt husie .

bs wrote on 2011/09/06 - 20:46
#11

Za Amai shine aylaldaa garsan n sonin baina. Naad amerik chine chinii sudalsan evropoos shal oor oron shuu. Dalain ereg haviin mujuud, midwest-toviin mujuud, omnodiin, hoid zahiin mujuudad mash bolgoomjtoi yavaarai. Chamaig aziin sarmagchin geed nohoinoos dord uzeh humuus ch taaraldana bas hun shig haritsah humuus ch taaraldana. Amerikiin jinhene soyol n ih jijig gazraaraa baidag yum diplomatiin lektsen deer chine zaasan bol sanah baih. Amjilt!

Sanal wrote on 2011/09/16 - 19:00
#12

Өөрийн блог буюу Амай гэж сувгаа ашиглаж дэлхий ертөнцийн өнцөг буланд очин гайхамшигтай бүхнийг нутагтаа илгээж байгаа бөгөөд энэ улсад ирээд олсон олон олдворуудын нэгийг та бүхэнд илгээхээр шийдлээ

Энэ өгүүлбэр чинь их таалагдлаа Эх орныхоо төлөө ард иргэдийнхээ төлөө залуу үеийнхээ төлоо хийж байгаа энэ их үнэ төлбөргүй олгож хуваалцаж буй мэдлэг мэдээлэлд тань гүнээ талархая

Bayasaa wrote on 2011/11/03 - 13:25
#13

Сайн байн уу.. Монгол бадарчин цуврал номын 4 дэх цуврал нь хэзээ гарах вэ?

Otgonbat wrote on 2013/07/23 - 13:55
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.