
Өглөө махний хажууд хүмүүс яриж буй сонсогдлоо. Сүүлийн 2 жил гаруйн турш өглөө нүдээ нээх мөчид нэгэн асуултийг тогтмол асуудаг юм. -Би хаана байнаа? хэсэг хугацааний дараа байршил тодорхой болно.
Энэ өдөрч гэсэн адил, босоод цүнхээ баглаж явах бэлтгэлээ хангалаа. Цагдаа нар намайг -Байж бай, болоогүй байна! гэж байгаа бололтой. Би эндээс шүүд алхаад Конгогийн хил дээр хүрэх юм бодож байлаа. Би хүмүүсийг их яаруулж байсан тул, Пост дээр ирсэн нэгэн Жийпийг зогсоогоод намайг нэг цагдаагийн хамт ачаан дээр суулгаад явууллаа. Би өөрийгөө ВИП зочин гэдэгтээ бүрэн итгэсэн байсан тул тухайн цагдаагийн зэвсэггүй байсанд гайхлаа. явсаар,

Гэнэт эсрэг талаас цагдаагийн машин дохиоллоо асаагаад маш хурдан өнгөрлөө. манай цагдаа хашгирч зогсоох гэж оролдсон ч тэд улсийн аюлгүй байдалтай холбоотой маш чухал зочинг авхаар яарч байсан тул биднийг анзаарч зогссонгүй.

Замийн хажуугаар маш үзэсгэлэнт байгаль харагдсаар, энэ удаад машиний хойно зогсож явах үнэхээр таалагдлаа.

Өмнө өдөр цагдаагийн машиний арын модон сандал дээр бүтэн өдрийг өнгөрөөсөн тул өгзөг гэж авхийн аргагүй хатуурсан байлаа. ялангуяа замгүй газраар явхад ёстой нэг банздуулж байгаа сэтгэгдэл хааяа төрж байлаа

Нэгэн суурингийн хажуугаар явтал, дайний гэмээр төхөөрөмжүүд байлаа. Цагдаа надад Газрийн Мин цэвэрлэдэг машинууд юм гэлээ, замаар өнгөрсөн хүн бүр дохиж байлаа.

Мөдхөн Н’Зэто гэдэг суурин дээр ирлээ.

Цагдаа даргадаа мэндлээд намайг авчирснийг хэллээ. Дарга – чи тэндээ хүлээж байхгүй яах гэж ирсэн юм? Цагдаагийн машин явуулсанштээ! хариуд нь цагдаа миний яараад явах гээд байсан тул замийн унаанд суучихлаа гэлээ. Хоорондоо ярилцаж байгаад нэгэн унаа олж дараагийн суурин хүртэл явуулхаар шийдлээ. Дарга нэг цагдаад мөнгө өгөөд түлш ав гэж захилаа, харин намайг өрөөндөө уриж миний аялийн талаар сонирхлоо.

- Чи цэргийн хүн уу? чиний өмнөхөн сайд залгасан чамайг асууж байна лээ. – Үгүй дэлхийг тойрох гэж яваа залуу! Миний аялийн утга учрийг хүмүүс олох гэж маш их хичээдэг.
Миний бодлоос: Цагдаагийн даргийн харцанд нэг л нууц байна даа гэсэн бодол эргэлдэж байгаа нь харагдаж байлаа. Магадгүй дайний туршлага суусан тул юмийг нарийн судалдаг рэфлэкс ажилсан байх. Мэдээж шүүдээ! Төрийн бүрэн хамгаалтанд авсан, ганцаараа РДЦ буюу иргэний дайнтай Конго нутагруу явах гэж байгаа! гээд олон асуултууд төрөн гарч байсан байх. Зарим Монголчууд ч гэсэн намайг шүүмжилж байгаа харагдсан, би шүүмжлэлийг үгүйсгдэггүй гэхдээ тэр нь утга учиртай, үнэн талтай байх ёстой гэж боддог. Амидралийн ямарч мэдлэггүй хүн намайг -Чиний эн аялал ямарч хэрэггүй, зүгээр гэртээ ирээд эх орноо хөгжүүлж өнчин хүүхдүүдэд тусалсан нь дээр! гэх шиг. Эх орноо хөгжүүлэх хүсэл эрмэлзлээр дүүрэн байгаа миний бодолд дэлхийг тойрох үедээ ХӨГЖЛИйН ТҮЛХҮҮР гэдэг зүйлийг хайж байгааг ойлгоосоо! Эх нутгаасаа гадагш гарч үзээгүй, хөгжил юун дээр тулгуурлдгийг мэдэхгүй хүн надад тэгэж шүүмжилхээр үнэхээр өрөвдмөөр санагддаг. Жишээлбэл эх орноо хөгжүүлий гэж санлаа бичиж байгаа тэр хүн яаж, хэрхэн гэдэг асуулт мэддэггүй бололтой! бид гадагш явж юм үзэж шин технологи, мэдлэгийг сурч хуулбарлаж авах хэрэгтэй юм шүүдээ! Тэхээс дугуйг дахиад Монголдоо зохиог гэж зүтгээд байх хэрэггүй! тэгэх юм бол цаг алдаж хэдэн жилийн дараа гэхэд хорвоо ертөнцийн хөгжлөөс бүр мөсөн хоцрон! Дэлхийг нээж, ойртуулцгаай!
Хэсэг хугацаанд сууж байтал орлогч цагдаа орж ирээд унаа бэлэн гэлээ. Жижиг оврийн японий тэрэг байлаа. Ийм хүнд замаар энэ машин яаж явнаа гэсэн бодол толгойд орж ирлээ. Замийн эцэст далайн эрэг харагдсанд би гайхлаа. Тосгоний нэрийг газрийн зураг дээр шалгатал замийн хагсийг л туулсан байлаа. Ёох!

Шууд машиндаа суугаад Tomboco хүртэл давхилаа. Энэ миний хамгаалтийн 14 дэх цагдаа боллоо гэж тооллоо.

Спорт маягийн жижиг машинийг ёстой эдэлж гарлаа. Би Монголд байхдаа Тоёота шинэ загварийн машиний туршалтаа яагаад манай замууд дээр хийдэггүй юм болоо? гэж бодож байсан бол энэ удаа хаана туршилтанд ордгийг мэдлээ.

Машиний эд ангиуудийг нэг бүрчилэн сонсож, мэдэрч байлаа, ингэж машинийг эдэлдэг байхнээ гэж бодлоо.

Tomboco сууринд ирлээ. Анголийн хот суурин болгонд Эрх чөлөөий төлөө тэмцэгч, анхний ерөнхийлөгчийн хөшөө байгаа харагдсан.

Цагдаагийн Дарга нь гэртээ уриж цайгаар дайллаа. Цаагуураа унаагаа бэлдэж байгаа бололтой. хэсэг тэр хавиар хислээ. 30аад мин дараа 6 цагдаатай машин хүрээд ирлээ.

Дахиад хойно суух үед гэнэт Малавигийн туршлагийг хэрэгжүүлэх санаа төрлөө. Хэрвээ би дахиаад хэд амбаардуулах юм бол юун дэлхийг тойрох! тэсэхгүй тул цүнхнээсээ унтлагний уутаа гаргаад сандал дээр тавиаад суулаа. Унтлагний уутийг орооход маш зөөлөн сандал болдог туршлага 30 км дугуйгаар Малавид аялахад бий болсон юм.
Дахиаад явсаар.

байнга суусаар байгаад юм бодхоо ч болилоо, замаар янз бүрийн газар таарах, цагдаа нар түүхийг нь ярих гэж хичээж байлаа, – Тэр уулийг харж байнуу? тэнд УНИТА(Иргэний дайний үед сөрөг тал) гийн снайпэрууд суучихаад энэ замаар ёстой явуулдаггүй байсан! гэж байгаа бололтой.

энэ үд Ширэнгэн ойн бүс эхэлж байгааг олж харлаа, Замийн хажууд улаан дөрвөлжин самбар дээр Газрийн МИН гэсэн тэмдгууд харагдсаар.

Ийм орчинд амьдрах үнэхээр хэцүү байдаг байх, чөлөөтэй ойгоор алхах, тоглох гэж мөрөөдхийн ч хэрэггүй. энэ үеэр Мозамбикийн тухай бас санагдлаа.

Явж байтал замийн хажуугийн жалга руу ачааний том тэрэг орсон байлаа; бид зогсоод юу болсон тухай лаваллаа, удалгүй унаандаа суугаад замдаа гарлаа, тухайн жолоочид туслах боломжгүй гэдгийг цагдаа нар ойлгууллаа, учир нь цагдаа нар тусгай тушаал биелүүлж байгаа тул. Бид явсаар л.

Ангол улс хуучин Португалийн колони байсан тул хилнээс авахуулаад барилга байшин, соёл нь маш гүн шингэждээ гэсэн бодол анх Намибиагаас орж ирэхэд мэдрэгдсэн, харин Луанда нийслэлээс хойш явах тусам нөлөө нь улам багасаж байгаа санагдлаа. Барилгууд португал шинжээ алдаад, африк хэлбэрт зөөлөн шилжиж буй санагдлаа. Харин хуучний сүмүүд эн улсийн түүхийг гэрчилж байлаа.

Явсаар байгаад Mbanza Congo гэдэг мужийн төв дээр орж ирлээ, нэрийг нь сонсоод энэ хилийн хот юмуу гэж бодлоо, миний газрийн зураг дайний үед хийгдсэн байсан тул түүнээс хойш маш олон зүйлс өөрчлөгдсөнийг мэдэрч байлаа. Тэр суурин руу орж ирхэд маш их хөл хөдөлгөөнтэй харагдлаа, замийн турш ямарч унаа тээвэргүй байсан замийн эцэст яахаараа ийм их хүн гэнт гараад ирвээ гэсэн бодолт автлаа. Захаас н явсаар төвруу орж ирхэд маш цэвэрхэн, шинээр баригдсан барилгуудтай хөгжиж буй суурингийн дүр төрх байлаа.
Тэд намайг цагдаагийн газрийн төв дээр буулгалаа, хил амаа ололцож чадахгүй байсан тул тэндхийн англи хэл мэддэг нэгэн цагдаатай учирууллаа. -Маргааш өглөө аялаа үргэлжлүүлэх тул эндхийн буудалд буучих! гэлээ, би өөрийн майхнаа зоохон илүү дээр гэж хэллээ. Анголд хямд буудал гэсэн ойлголт байхгүй, дундаж үнэ нь 100$. Луандаад буусан буудал гэхэд л өдрийн 220$ байсан юм.

Бас нэгэн дарга бага зэргийн халамцуу над дээр ирээд нэгэн зүйл яриж гарлаа. Анголд Монголтой төстэй зүйл санагдсан нь цагдаа нар нь ажлийн байран дээрэээ хааяа халанцуу харагдаж байлаа. Би өглөө босоод шууд замд гарсан тул огт юуч идээгүй Мэтаболизм маш хүчтэй хөдөллөө.
Цагдаагийн даргаас Оффицийн өмнө майхнаа зоогоод унтаж болох зөвшөөрөл авсан тул, 10 минутийн дотор нүүдэлчний гэр бэлэн боллоо, цүнхээ орхиод хоолний эрэлд гарлаа. Аялийн явцад хоол олж иднэ гэдэг жинэхэн чэлэнж гэж санлаа. Цагдаагийн газрийн жижүүрийн цагдаа халамцуугаар -Би чамтай явхуу? би чамайг хамгаалаад! би сайхан ресторан хаан байдгийг мэднэ, цуг явий ! гэж жоохон манарсан хоолойгоор хэллээ.
Би татгалзаад өөрөө хоолоо олж идхээр алхлаа, Тус сууринд гэрэл байхгүй тул зөвхөн машиний, оддийн гэрлээр зүг чигээ олж байлаа. Явсаар, хамгийн түрүүнд ТҮЦ оллоо, хамаг бие ядарсан, өлссөн байсан тул ПЕЧЕНЬ авч шууд идэж гарлаа, үнэхээр өлссөн царайтай жуулчинг хүмүүс хараад гайхаж байлаа. “Пианист” кино шиг печенээ бүгдийг нь нэг доор идчихлээ, өлссөөр л! замийн сүүлд нэгэн цайний газар дээр очоод хоолний меню асуулаа, -Бидэнд хоолний меню байхгүй,нэг будаатай хуурга 2000 кванза. гэлээ. Юу? 2000аа? Мөнгийг шилжүүлтэл бараг 20$ боллоо. Хааяа хүмүүс маш солиотой байхаа гэж бодлоо. Энэ бол Токёо хот биш, эндхийн хүмүүс өндөр цалинтай биш, Ресторан ч гэсэн гуанзаас дутхааргүй! яахаараа хоол нь ийм үнэтэй байнаа? гэж бодох зуур өөр хүмүүс орж ирээд ширээ эзэллээ. би улам гайхлаа. магадгүй жуулчинд үнэ хэлий гээд хэтэрхий өсгөсөн юм болвуу?
Тэндээс гартал нэгэн хүүхэн зам дээр банана зарж байлаа, энэ өдрийн туршлагаас замийн хоолоо бэлдэх нь зүйтэй гэж ойлгосон тул өглөөний цайний бананаа авлаа. хүнээс хямд хоолний газар асуутал хааш явхийг зааж өглөө.
Би ганцаараа харанхуйд алхсаар байлаа, хажуугаар өнгөрсөн хүмүүс харанхуй шөнө жуулчний юу хийж яваад ойлгохийг хичээсэн байх. Ингээд цайний газар оллоо. Бусад африкийн цайний газруудаас ялгаагүй, зүгээр нэгэн амбар, хэдэн ширээтэй, гадаа хоолоо өрөөд тависан. Би ямар хоол байгааг асуулаа. Тагийг нь сөхөөд байгаа зүйлүүдээ танилцууллаа. Аялж байхдаа би янз бүрийн газар янз бүрийн хоол идэж сурсан гэж өөрийгөө бодож байтал энэ удаа эсрэгээрэ байлаа. Маш халтар газар, хүмүүс нь ч халтар, хэрэгслэл нь ч халтар. Монголийн гудамжний хуушуур хажууд нь ресторан л гэсэн үг. Гэхдээ сонголт байсангүй энэ удаа хоол идэж авахгүй бол маргааш бүүр хол явах байлаа. Тэр хоол н 5$ үнэтэй. жирийн хотод энэ мөнгөөр гайгүй ресторанд гайгүй хоол аваад идэх боломжтойдоо гэж санагдлаа.
Миний хоолийг халаагаад тавгалах үед, тогооч хүүхэнг анзаарч харлаа. түүний хүзүүгээр нь дүүрэн алтан гинж, алтан бүгж байлаа. энэ хүүхэн гуанз ажилуулж байгаа юм бол энэ их алт авхийн хооронд гуанзаа тохижуулаад илүү үр дүнтэй ажилахгүй гэж бодлоо. Монголд бизнэс эрхэлж буй хүмүүс бас адил, жоохон ашиг олхоороо бүх мөнгөө тансаг унаа, эдлэлд зарцуулдаг, тэгээд байгуулгаа хөгжүүлэх санхүүгүй болдог! адил байгаа биз! Дэлхийн хаанч 3 ертөнцийн улсууд адил гэдгийг аялийн явцдаа маш сайн ойлгож авч байгаа.

Хоол миний өмнө ирхэд хоёрдмол сэтгэгдэл төрлөө, дотор муухай оргих бас маш их өлсөх. 2 дугаар хувилбрийг сонгож өлсөх сэтгэгдлээ дархаар шулуудлаа. Ширээн дээр байсан халуун ногоог ахиухан тавиж байгаад хоолийг цохилоо! Аяний үед итгэл төрүүлхээргүй хоол таарсан үед халуун ногоогоор ариутгаж байлаа. Миний ээж идэж буй хоолоо муулбал хор болно гэж хэлдэг санагдаж байгаа ч энэ тэмдэглийг бичих үед тэр хор аль хэдийнээ арилсан болой.

Буцаж цагдаагийнхаа хэсэг дээр ирэхэд бүгд санаа зовсон харагдлаа. Тэр үдэш идсэн хоолоо мартах гэж майхандаа орж унтлаа.
Үргэлжлэл бий.
March 10, 2008
| 2,556 Үзсэн 





















Horaayy..there are 17 comment(s) for me so far ;)
Unshsan chin bas l changa bn shuu yalanguya hoolnii talaar bichsen chin,huniii gazar olsoj tsangah hetsuu shuu,za tegd zaluu hun hool noir bhad yavad bj dee zaluu min uragshaa!
Yeahh,,omnoos chin sana zovchihloo..hoolondo sain anhaarahgui bol bolohgui shu, Za ingeed buh yum ni bolj butnee,,Afrikaas garah boloogui yu? daraagiin uls ruu hezee yavah ve, Amai min uragshaa ,,, goodluck
Chi ch bas hodood saitai gar yumaa. Odorjingoo hooson yavchihaad daraa n tiim hool idchiheed zygeer yavj baidag. Eryyl l yavj baival aylal chin amjilttai togsoh tul biye sain bodoj yavaarai. Amjilt.
ee dee bolgoomjtoi l baihgui bol? Hoolnoos neg bolno shuu. he he. Aylald yag yamar baigaag uur shig chini medehgui baigaa ch. Gants neg borts maygiin hool boloh zuil avch yavj baival. Tegehgui bol end bichseneer bol ogt hool oldohgui bol yah bol gehees aidas turluu.
end nemj unshij bui buh zaluustaa handaada helehed ta restaurantad 10.000 tugruguur hool avch idej baihdaa tanii ene negudaagiin hoolnii mungu 1 ger buliin 7 honogiin huns gedgiig bodoj uzsen uu? Erhem zaluusaa bodood uzeerei. Taniig 1000o tugruguur amttai hool bitgii id gej heleegui shuu. Harin Yaduu zuduu zunduu ger bul. Yadarsan mongolchuuddaa yaj tuslah tuhai l bodoj uzeesei gesen utgatai hellee. Amaigiin niitlelees yag iim turliiin uguulemj unshij baisan sanagdana. amaid handaj helehed Mongoliin ireedui bolson uuriin chini niitleliig bainga unshdag zaluusiinhaa setgehuig uurchiluhuits medeelliig bainga bichij baigaarai gej husii. Ziag amjilt. daraagiin niitleliig chini huleej baigaa shuu
Zugeeree hun uuruu shijiglehgui bol hool bol hooloigoor davsan l bol hool boldog. Hamaagui shijigleed bval harin hor bolno.
Yer n haa negtee ayalaj yavahdaa etgeed gachin hool und zailshgui ideh bol araas n yamar neg arhinii torliin undaa uuval haldvarguijuulelt boloh taltai. Anhaarah zuil gevel bas uuj uzeegui arhi harshil ogdogiig bodooroi. The worsest case scenario would be anaphylactic shock.
Tequila uugaad booroo gemteej gashirsan hun
Neree shu hunii gazart yuch medehgui ued, hyamdkhan hool olj idne gej hestuu shu. Haanaas yu avah, haashaa yavah geed manraj ogdog shte. Suuldee zaza yuch bsan yahav geed iddeg yum daa.
)
I’ll cross my fingers on you. good luck
hey! sain yavj baina uu? aylaliin altan shar zamiig chin` az hiimor`,amjilt,eruul mend iveeh boltugai! sain yavaad ireerei!
Het ih ulssunii daraa baga bagaar yum ideh heregtei shuu.Hunii gazar uvduhuus l bolgoomjil.Zarim tuv gazraas hol zaind tuulah bol ehleed setgel sanaanii beltgel hiih,daraa ni hungun hataasan ch yum u hool boloh zuil uurgechniihee muhart haychih.Gol ni setgeleer ulsuhgui bol 24-48 tsag us uugaad yavhad ul daanaa.Hund zam tuulhaas umnu tur setgel sanaagaa beldej heseghen byasalgaad garval zovohgui baih shuu.gol hun setgeleeree shuu gedgiig sanaj yavaarai.Aylal chini duusaad MOngoldoo irhed chini zaaval tosoj uulzaj gar barinaa.Burhan chamaig urgelj iveej baih boltugai.
ingej boondoj idej bj hodoodnii hort havdartai bolchvoo ?! busad ni ch yahaw
Special Thanks to Ginga a lot for helping Amai. Cordial thanks to Amai for discovering world countries especially Angolia on behalf of all people of Mongolia. Keep going ahead with Mongolia. We want how did you first meet with Ginga who is heartfelt and hospitable person ever.
Zugeeree, olsson ued yamarch baisan hool olj idej baisan ni deer sh dee. Afrikuud ch gesen adilhan l hodoodtoi shuu dee. Ted nariin idej bolj bga yumiig turshaad uzehed bolohgui yum yu baihaw. Various cuisine, various culture, full of adventures… dajgui shuu yawaad bgaarai! Ter hoolnii hordlogo , owchin zowlongiin tuhai ali boloh bodohgui baisan ni deer baihoo. Sejigeer owdoj , Sujigeer edgene gdg biz dee. Oor arga baihgui bol tsohij l orhi yadgiin, yamar olsoj uheltei bish hoo.
Ter buruugaar shuumjleed bga humuusiig hunder tusgash shaardlagagui baih gej bodoj bna. Tsag ni ireheer Uls ornoo hogjuuleh ni Tednii Oimsoo Ugaadagtai ni adil amar yum bish gedgiig oilgoh biz!
HI amai
chinii ayalliig bi ankh sonschood yamarch utaggui gej bodoj bailaa harin ayalaltai chine taniltsaad ene bodol maana daragdlaa chinii ayalal busad unshigchdad zorig tevcheer huch chadal ugch bgaa gedegt itgej baina. Mongol hunii zorig tevcheeree uls bolgond haruulj yavaarai amjilt husii uragshaaa
ТА нар энэ залууд мөнгө явуулаачээ. 10 мянган төгрөг ч байсан яадийн. Худлаа л сэтгэгдэл бичээд байхийн.
Amai hvv argagvi l oirdiin udam yum daa !
AAVIIG CHIN SURGAAR TANINA. EEJ AAV 2 CHIN CHICAGO-D JIL GARUIN UMNO IREED YAVAHAD MENDLEED UNGORSON. NEG AH CHIN LAV END BAIGAA BAIH. BI AJILD OROHOD N UTSAAR ZUVLOGOO UGCH BAISAN. OIRD SURAGGVI BAINA.
CHAMD AMJILT HVSIE ! CHINII SITE-IIG BAINGA HARDAG YUM. BOLOMJ GARVAL URAMSHUULAHIIG BODNO OO !
hi yunii umnu tand ene udriin mend hugey aylal chin sain uuu?hamni hund eruul mend hangiin chuhal shuu.hool und sain ideed uvduhgui bhiig hicheegei.angola d yavj bhad yag yamarhuu uls yum shig bn niislel ni bi jambalsuren ah oyunaa egch 2iin naiziihan huuhed bn manai nuhur angoliin hun yum bgaa.bi arai ochij uzeegi bgaa mgl hun amidarch bolooo gazar bnuu niislel ni nadad tusch bolj hariu bicheerei please.from russia amjilt ahaa uragshaaa