185349_10150257883318202_614718201_7700278_3277405_nМонгол бизнес 2 буюу Юнител компанитай хамтран ажиллах гэж үзсэн нь
2011 оны 08 сарын 09.
АНУ, Чикаго хот.
8 дахь хөтөлбөртөө орж ИХ АЯН гэдэг төлөвлөгөөний тусламжтай дэлхийн дээвэрт сууж бусад улсад шууд болон шууд бус утгаар нөлөөлдөг АНУ-д Монгол гэж нэрийг сонсгох бодолтой байна.
Энд ирээд 4 хоногийн хугацаанд Монголдоо байхад юу болоод өнгөрөв өө гэж бодож байгаад, миний аянд маш хүнд цохилт өгсөн явдлын талаар бичихээр шийдлээ. Монголд хүн чанар ухамсар гэдэг зүйл үгүй болсон бөгөөд бизнес ёс суртахуун хариуцлага гэдэг зүйл хөгжөөгүйг харуулах гэсэн юм.
Сурталчилгаа буюу PR гэдэг зүйлийн ач холбогдлыг ойлгосон байгууллага, улс төрчид өдөр бүр өөрсдийгөө сурталчилж, бараа бүтээгдэхүүнээ борлуулахыг хичээсээр байна. Гэхдээ энэ ажилдаа хүний нэр хүндийг зөвшөөрөлгүй ашиглаж, хариуцлага хүлээдэггүй байдлын талаар АПУ компанийн маркетингийн бодлогыг харуулсан тэмдэглэл бичиж байсан бол энэ удаа бизнесийн хариуцлага, ёс суртахууныг харуулахаар шийдлээ. Бизнес хариуцлагын талаар бичсэн цуврал бичлэгүүдээрээ аль нэг компанийн үйл ажиллагааг сааруулах гэсэнгүй, харин дараа дараагийн ажилдаа илүү анхааралтай, хамтрагч хүн, байгууллагуудтайгаа хариуцлагатай байхыг сануулах гэсэн юм.
Наадмын үеэр маш олон ойн баяр, арга хэмжээнүүд болж өнгөрсөн бөгөөд бүх салбарынхан өөрийн гавьяатууд, тэргүүний ажилтнуудаа тодруулж олон шагнал гардуулсан билээ. NBS телевизийн Наранбаатар энэ талаар өөрийн бодлоо хэлэхдээ –Хэрвээ бид бусад улсаас хамаагүй олон хүнийг сайн ажилласанд шагнаад байгаа юм бол амьдрал яагаад одоо болтол ийм муу байгаа юм бэ? Хурал баярын арга хэмжээ гэхээр л олон хоосон магтаал ярьж, асуудал ярихаар муу амлалаа гээд байдаг. Ямарваа нэгэн салбарын хурал уулзалтан дээр Яагаад? өөрийн үйл ажиллагааны сул дутуу талыг хэлэлцэж болохгүй гэж? гэж билээ.
Соц үе өнгөрөөд хийсвэр мөрөөдөлд бус бодит амьдралд өөрсдөө гар шамдан орсон өнөө үед хуучны системийн зарим нэг зүйлийг орхимоор юм аа. Шүүмж, засвар, алдаа, оноогоо дүгнэж байж бид хөгжил гэдэг зүйл рүү алхана шүү дээ.
Монгол хүн сансарт нисэж, Гималайд авирч, олимпийн алтан медаль авч чадна гэж нотолсон олон амжилтуудын дунд монгол хүн дэлхий ертөнцийг айдасгүйгээр туулж чадна гэдгийг нотолж, 4 жил 6 сар буюу 1665 хоног бадарчилж, эх орондоо эргэн ирэхэд туслалцаа дэмжлэг үгүй байсан. Халаасандаа 8000 төгрөгтэй Сүхбаатарын талбай дээр буухдаа –Яаж амьдралаа хөл дээр нь зогсооно доо гэж бодож байлаа. 2 сая гаруй хандалттай блогийг бичиж, дэлхийн хамгийн аюултай 10 газрын 5-ыг ганцаараа туулж, монгол хүний үзээгүй ертөнцийн тухай мэдээлэл цуглуулж, 52 сард ганц ч төгрөгийн цалингүйгээр гэр бүл хамт олны төсөв дээр ажилласан. Үүний үр дүнд хот суурин төдийгүй гадаадад буй монголчуудад дэлхий ертөнцийг монгол хүний нүдээр танилцуулах ажилд хувь нэмрээ оруулсан.
Худлаа хэлж хулгай хийлгүй, иргэний үүргээ биелүүлж явсан миний нэр хүндийг ашиглан сониныхоо борлуулалтыг нэмэгдүүлэхээр худлаа гүжирдсэнийг эс тооцвол Амай гэж хүний хэлж буй зүйлд үнэний хувь олон буйг хүмүүст мэдрүүлсэн юм.
Нэгэн өдөр ажил дээрээ сууж байтал Юнителийн маркетингийн албаас ярьж байна, ажлын талаар уулзах хэрэгтэй байна гэв. Ажлын дундуур над дээр ирж уулзахыг санал болгосон ч манай ажил дээр ирж амжихгүй тул Central Tower дээр байрлах оффис дээр нь хүрээд ирнэ үү, гэсэн хариу сонсоод гайхав.
Юнител компаниас ярьж байгаа болохоор ирээд уулзчихаарай гэж байгаа юм болов уу? Эсвэл манай компани тэртээ тэргүй ашигтай юм чинь, менежер бодлого хариуцсан албаны хүндээ тархиа сайн ажиллуулахын тулд жолооч унаа гаргаад өгөх ухаан алга, гэж байгаа юм болов уу?
Гэхдээ ийм байдал манай олон компаниудад ажиглагддаг. Ямар ч саад бэрхшээлгүй гэр бүл санхүүгийн асуудалгүй бүх оюун санаагаа ажиллаж буй албандаа зориул гэсэн бодлоготой компаниуд шууд тэнгэрт тулж байна. Харин ажилчдынхаа амьдрал нийгмийн байдалд анхаарал тавьж мэддэггүй, нарийн, хямд бодолтой компаниуд 10 жил өнгөрөөд байхад 2000 оныхоо байдлаас хөдлөөгүй байна.
Цайны цагаар тэнд хооллоод улмаар маркетингийн хүнтэй нь уулзах үед сургуулиа төгсөөд удаагүй боловч намайг ажил дээрээс авчирч болдог дайны албан тушаалтай охин –Манай Юнител компани энэ жил 5 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа юм. Манай сонгодог гэдэг үйлчилгээ байдаг. Тэр нь амьдралдаа ямарваа нэгэн зүйлд амжилт гаргасан тийм хүмүүст зориулагдсан байдаг тул түүний сурталчилгаанд таныг оролцуулъя гэж бид ярилцсан юм гэлээ.
Юнител компанийн талаар мэдлэг хомс байсан ч MCS групп гэх монголын тэргүүлэгч байгууллагын нэг салбар гэдгээр нь итгэж хамтарч ажиллаж болохоор санагдсан юм. Ялангуяа 100% Монголынх гэдэг нь миний хүндэтгэлийг хүлээсэн юм. Гэхдээ Монголд ирээд жил гаруй болох хугацаанд энэ компани нь өдөр бүр, зогсолтгүй телевиз болон радиогийн сувгаар ядартал өөрийгөө сурталчилж байсан.
ЖиМобайл компанийн маркетингийн залуугийн хэлсэн –Бид телевиз болон бусад рекламаас татгалздаг, тэгж байж үйлчилгээнийхээ үнийг хямд байлгана! гэсэн үг “Иргэддээ хямд үйлчилгээ олгоё, тэдний амьдрал хүнд байна, эмээгийнх нь бие нь муу байхад эмнэлэг дуудчих боломжгүй байна, үнэтэй учраас!” гэж хэлж байгаа мэт над мэдрэгдсэн.
2011 он гарах шинэ жилээр Монголын тэргүүлэгчид гэх хэд хэдэн том байгууллагын арга хэмжээнд оролцож, тухайн компаниудын боловсон хүчний байдлыг судалж байсан юм. Монгол улсын төр 1975-1985 оны үед нийгмийн хөгжил, тэр дундаа шинэ боловсон хүчний сэтгэлгээ эрүүл мэндийн байдалд маш их анхаарал хандуулж, улсын төсвөөр олон тооны бичиг үсэг мэддэг, дэлхийн уран зохиол, хөгжмийн дээдийг сонсдог, ёс суртахууны өндөр хүмүүжилтэй иргэдийг бэлдсэн. Тэр үеийн тусгай сургалттай сургуулиудын тусгай төгсөгчдийн олонх нь MCS группт өндөр албан тушаалд ажилладгийг хараад гайхаагүй.
MCS групп нь Монголын хамгийн сайн бэлтгэгдсэн залуучуудаар эгнээгээ бүрдүүлсэн байсан нь энэ бүх амжилтын гол хариулт.
Буцаад…
-Миний хувьд СОНГОДОГ гэх үйлчилгээнд хамрагдаж үзээгүй тул, эхлээд би хэрэглэж үзмээр байна, тэгээд өөрийн зүгээс сэтгэгдлээ хэлж, хамтарч ажиллая гэж тус ажилтанд хэлээд уг үйлчилгээний хэрэглэгч болж туршихаар шийдлээ. Огт хэрэглэдэггүй, мэдэхгүй зүйлээ сурталчлаад байвал над итгэдэг хүмүүсийн итгэлээр тоглосон хэрэг болно шүү дээ. Нөгөөтэйгүүр муу зүйлийг сурталчилна гэдэг өөрийгөө хуурна гэсэн үг.
Ийнхүү уулзалтын дараа Юнител компанийн утастай болохоор боллоо. Юнител компанийн саналыг хүлээн авсан дараагийн нэг шалтгаан бол одоогийн хэрэгжүүлж эхэлсэн ИХ АЯН гэдэг хөтөлбөр байсан бөгөөд, эхний ээлжид хамтарч ажиллаад дараагийн төсөл дээр санал дэвшүүлнэ шүү! гэхэд тэд дэмжинэ гэдгээ илэрхийллээ. Тэр уулзалтаас хойш хэд хэдэн удаа уулзаж тус сурталчилгаанд оролцох үнэ өртгийг тохирлоо. Хэдийгээр рекламд тоглоход нэг өдөр хэрэгтэй ч, оролцсон рекламаараа бүтэн жилийн турш Юнител компанийг сурталчлах тул гэрээ хэлэлцээр дээрээ маш анхааралтай зөв хийхээр шийдлээ.
Хоёр талаасаа ярилцаж байгаад хуулийн зөвлөхийн хажууд гарын үсгээ зурсан бөгөөд –Бид гэрээг баталгаажуулаад эргээд ярья гэлээ. Тэр гэрээнд гарынхаа үсгээ зурснаас хойш 2 сарын хугацаанд би 2 дахь боть номоо гаргах гэж завгүй байсан бөгөөд, зав зайгаараа маркетингийн 2 ажилтантай холбогдохыг хичээсэн ч, утсаа авахгүй эсвэл болж байгаа гэсэн хариунаас өөр юу ч сонсоогүй юм.
Тус гэрээнд байсан нэгэн заалт нь миний ажлын дараагийн үр дүнд шууд нөлөөлөөд байсан. –Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компанитай хамтарч ажиллах хориотой байсан юм. Эхний бадарчлалын зардлыг эргүүлэн төлөх гэх хүнд ажлын хажуугаар 2 дугаар боть  гаргах ажилд, бас 70 дахь улс руугаа аян зохиоход санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байсан тул нийгэмд ямар ч хариуцлага хүлээдэггүй, нийгмийн ухамсар гэж байдаггүй шахуу уул уурхайн компаниуд, нийгмийг бохир үйл ажиллагаагаараа шулдаг газрууд, хууль дүрмийг уландаа гишгэдэг албан байгууллагуудтай ярилцах хүсэлгүй байв.
Тиймээс миний ёс суртахууны жагсаалтад үлдсэн цөөхөн хэдэн компаниудтай уулзах хэрэгтэй боллоо. Өнөөдөр нийгэмтэй өдөр шөнөгүй шууд утгаараа харьцдаг 4 утасны компани байдаг бөгөөд гэрээ хийсэн гэж бодож байсан Юнител компаниас болж бусад компаниудтай харьцахгүй байлаа.
Ийнхүү 07 сарын 09-нд 2 дугаар ботио 20 гаруй сая төгрөгийн зардалтайгаар гаргаад ИХ АЯН гэдэг хөтөлбөртөө орсон бөгөөд, 2 дугаар ажилд хамтран ажиллах саналыг Юнител компанид өгөх үед зөвшөөрч, миний аяны мэдээллийн асуудлыг хариуцахаар боллоо.
Өөрөөр хэлбэл Юнител компани Myphone гэдэг гадаадаас интернэтийн тусламжтай холбогдож болдог үйлчилгээгээ утасны хамт олгоод, Монголд шаардагдах мэдээлэл технологийн туслалцааг өөрийн маркетингийн багийн тусламжтай хийх боллоо.
“90 ХОНОГ ВИДЕО БЛОГ” гэдэг ажлаа би ямар ч цалингүй хийж байгаа бөгөөд хэрвээ амжилттай байх юм бол Америкийн бүх том хотуудын төв талбай дээр Монгол гэрийг тус бүр 9 хоногийн турш бариад, дэлхийг удирддаг хүчтэй мэдээллийн хэрэгслийнх нь тусламжтай дор хаяж 2 тэрбум хүнд Монгол гэдэг нэрийг сонсгож, нүүдэлчдийн байгальтайгаа зохицон амьдардаг гэрийг харуулж, консюмеризм бидний соёл иргэншилд хэрхэн нөлөөлж буйг ойлгуулах гэсэн юм.
MCS Electronics компанийн удирдлага миний хийж буй зүйлийг их дэмждэг тул анх хэлэлцээр хийсэн цагаас техник болон санхүүгээр дэмжиж хамтарч ажиллахаар болсон байсан бөгөөд техник, санхүүгийн нийт дүн нь 9 орчим сая төгрөг болсон юм. 3 дахь компани шийдвэрээ намайг явсны дараа хэлье гэлээ.
Ийнхүү Юнител компанийн маркетингийн залуустай уулзалт хийж, хэрхэн хамтарч ажиллахаа тохироод, санхүүгийн асуудлаа орлогч захиралтай нь ярилцах боллоо. Нэг хүнтэй нь уулзаад, бүх зүйлээ тохирсны дараа өөр хүн гарч ирээд дахиж асуудлыг эхнээс нь эхлээд, тэгээд дахин нэг хүн гарч ирээд бүх юмыг эхнээс нь эхлүүлээд байсан тус компанийн дотоод зохион байгуулалтын асуудалд эргэлзэж эхэллээ. Уулзаж тайлбарлах хүн нь солигдсоор, амралтад явсаар нийт 7 удаа уулзалт хийсэн байсан бөгөөд аялалд гарахаас 1 хоногийн өмнө “ИХ АЯН” хөтөлбөрт 5 сая төгрөгийн (4000$) дэмжлэг үзүүлэх боллоо. Эхний гэрээ хийгдсэн гэж бодож байтал эхний гэрээний дүнг энэ үнэнд оруулсан байсан бөгөөд телевиз рекламд оролцож нэг жилийн турш Юнителийг сурталчлах, ИХ АЯН-д ашиглах Myphone үйлчилгээг хүмүүст таниулж уулзалтуудад зарлах, блог телевизээр өдөр бүр гарах нэвтрүүлгүүдэд сурталчлах гээд санал болгосон үнээсээ хамаагүй их хэмжээний ажлыг даалгасан гэрээнд гарын үсэг зурахыг санал болголоо. Цаг хугацаанд шахагдсан байсан тул татгалзаж чадсангүй. Ийнхүү өглөө нь очоод өмнө харилцаж байгаагүй дараачийн нэг хүнтэй нь ярилцаж гэрээнд 2 дахь удаагаа гарын үсэг зурлаа.
Тус ажилтан –Үдээс хойш захиралдаа батлуулаад таныг дуудъя гэлээ.
Замын зардлаас гадна АНУ-аар Монгол гэрээ ачиж явах зориулалттай жижиг автобус худалдаж авах зардал болох 15 орчим сая төгрөгийг босгох, тэгээд түлш болон бусад зардалд 8 орчим сая төгрөг шаардагдаж байсан тул үлдсэн хөрөнгийг өмнөх 4 жил хагаст шавхагдсан гэрийн төсвөөр бүрдүүлэх боллоо. Ирэх жил сонгууль болох тул Амай гэдэг хүнийг сонгуульд ашиглах хэрэгтэй гэсэн шалтгаанаар зарим нэг хүн санхүүгийн туслалцаа үзүүлэхийг санал болгоход татгалзаж өөрийн сонголтоо худалдахгүй байхаар шийдсэн юм.
Хөдөө орон нутагт тарааж буй мөнгөний тооны ард гурван тэг залгахаар хэмжээний мөнгө ч гэлээ, гэр бүлийн хамтын хүчээр бүтээсэн ажлын хажууд юу ч биш.
Үдээс хойш утас дуугарах үед гэрээгээ ав гэж хэлж байгаа байх гэж бодтол –Сайн байна уу? Манай захирал Myphone үйлчилгээг сурталчлах шаардлагагүй гээд гэрээг хүчингүй болголоо. Харин яваад ирэхэд гэрээ хийе гэж байна! гэж надтай ганц удаа уулзсан хүн хэлэхэд юу гэж хариулахаа мэдэхгүй байлаа.
Анхнаасаа ярьж уулзаж байсан хүмүүсээс хэн ч ярихгүй, энэ ажилд гарын үсгийг аваад дамжуулах үүрэгтэй байсан хүнээр хэлүүлж байгаа нь доромжилж буй мэт санагдсан ч юу ч мэдэхгүй хүнд юугаа ч хэлэх вэ дээ гээд утсаа тавилаа.
ЖиМобайл компаниас интернэтийн тусламжтай ярьдаг үйлчилгээгээ, Мобиком компаниас Iridium утсаа санал болгож байхад гарын үсгээ зурсан гэж бодож байсан гэрээнээс болж татгалзсан юм. Төлөвлөсөн байсан төслийн зардлын сангаас шууд татвар хасаад 4’500’000 төгрөг дутсан тул маргааш замд гарах гэж буй хүн яаралтай арга хэмжээ авах шаардлагатай болов.
Бүхэл бүтэн 2 сар гаруй ярилцсан зүйлийг нэг хүн үгүй хийсэн болохоор 1 хоногийн дотор шинэ холбоотон олно гэдэг боломжгүй болж, ИХ АЯН төсөл эргэлзээтэй болов. Энэ удаа ганцаараа бус гэр бүл бас цуг явж байгаа тул өөрийн төсөлдөө гэр бүлийнхээ мөнгийг дахин оруулах болов.
Хариугаа мэдэгд гэж хүлээж байсан Мобиком компанийн ажилтантай тэр даруй уулзаад Юнител компанийн буруугаас АНУ-д хэрэглэх харилцаа холбооны төхөөрөмж, сүлжээ бас санхүүгийн алдангитай болсноо тайлбарлав. –Замд гарсны дараа та бүхэн тухтай ярилцаж байгаад миний хийж буй аянд хамтран ажиллахыг санал болголоо. Санал болгож байгаа дээр нь Iridium утсыг нь авдаг байж.
Ийм байдал өмнө бас болж байсан юм. Дэлхийг тойрно гэж 2005 онд хэд хэдэн компаниудад хандаж байхад, ойлгохгүй дэмжээгүйгээс бусад нь санхүү болон мэдээллийн туслалцаа үзүүлнэ гэж амлаад, аяллын 8 дахь улс хүрэх үед хэн ч дэмжих сонирхолгүй, зүгээр худлаа хэлж байсан юм байна гэдгийг ойлгосон юм. Энэ удаа бас байдал давтагдсан тул Монгол бизнесийн ёс суртахууныг ойлгуулах гэж энэхүү тэмдэглэлээрээ ИХ АЯН хөтөлбөрөө эхэлж байгаа юм.
Бүхэл бүтэн маркетингийн багтай нь уулзалт хийгээд, орлогч захиралтай нь уулзаад хамтран ажиллах гэрээнд өөрийн зүгээс гарын үсэг зурсан байхад, 2 сар гаруй хугацаанд ганц ч уулзаагүй хэрнээ өөрийн орлогч, маркетингийн албаныхаа ажлыг миний ажлын хамт харлуулж байгаа захиралтай нь хэзээ нэгэн цагт уулзаад –Та хэрвээ өөрийн орлогч болон Монголын тэргүүлэх компаниудын нэг болох Юнител компанийнхаа маркетингийн багийн шийдвэрт эргэлзэж итгэхгүй байгаа юм бол хамтран ажиллах төсөл арга хэмжээнүүдийг өөрөө хөтөлж, хүн бүртэй өөрөө уулзвал дээр гэж хэлмээр байгаа юм. Ялангуяа компани доторх ажлын шийдвэр бус 2 талын хамтын ажлын талаарх шийдвэрийг хамгийн сүүлийн мөчид нь зогсоож байгаа нь харилцагчаа хүндлээгүй, өөрийн байр сууриа хэт өндөрт тавьсан явдал гэж бодож байна. Миний ажлыг унагахаас гадна, ямар ч ач холбогдолгүй уулзалт хурал хийж миний үнэт цагийг зарсанд миний дургүй хүрч байна.
Хэдийгээр Юнител компани нь нийгмийн хариуцлагыг ухаарах байдлаараа бусад компаниудаас илүү гэдгийг “Богино хэмжээний кино наадам”, “Монголын музейнүүдийг үнэгүй үзүүлэх” ажлуудаас харагдаж байсан ч энэ удаа гаргасан шийдвэр нь зөвхөн миний ажлыг унагасан хэрэг биш бөгөөд, хэзээ нэгэн цагт үүргээ биелүүлээд эх орондоо харих үед Монголын түүхэнд бичигдэх ажлыг хорлосон гэдгээ ойлгох юм.
Замд гарахын өмнө нийгмийн бизнес бүлэгт ажилладаг найздаа болсон явдлыг ярьж, манай бизнес болон улс төрийн бүлгийнхэнд нийгмийн ажил, нийгмийн ухамсар гэдэг зүйлийг яаралтай суулгаж өгөхгүй бол нийгмийн байдал улам муудаж болох талаар ярилцсан юм. Учир нь улс гэдэг зөвхөн мөнгө биш бөгөөд нийгмийн амар тайван байдал, оюуны болон сэтгэлийн таашаал зэрэг нь эх орондоо итгэх итгэлтэй шууд холбоотой байдаг юм. Оюуны болон сэтгэлийн ажлаараа нийгмийг гэгээрүүлж эмчилж байдаг салбартаа анхаарал тавихаа больсон 1990-ээд оноос хойш Монгол улсад байдал ямар болсныг хүн бүр мэдэж байгаа билээ. Мэдээлэл олж авч боловсруулж чадахгүй, сэтгэлээ тайлж, амьдралаас таашаал авч сураагүй иргэдтэй нийгэмд бухимдал, архидалт, үзэн ядалт бутрал зэрэг үзэгдлүүд ажиглагддаг юм.
-Миний найз, тэгээд Юнител гэж том компани чиний аялалд зориулж 1’800’000 төгрөг өгч чадахгүй 2 сар гаруй болоод улмаар унжиж байгаа юм уу? Арай ч дээ. Найз нь өнөөдөр өөрийн дэлгүүртээ Samsung Galaxy 2 утас авчирч байгаа, дэлхийн хамгийн сүүлийн үеийн ололт дэвшил. Видео зургийн чанар гэж маш сайн, дээрээс нь дэлхийн цөөхөн улсад худалдагдаж эхэлсэн. Тэр утсаа чиний аяллыг дэмжээд өгье гэж найз маань хэлээд 70 дахь улсад судалгааны ажлын чухал хэрэглэл болох мэдээлэл зөөвөрлөх асуудлыг шийдлээ.
Телевизийн нэг суваг хамтарч ажиллана гэж байсан боловч бас л инээдтэй шалтгаанаар аяллын өмнөх өдөр хамтарч чадахгүйгээ мэдэгдсэн тул, онгоцонд суугаад –Одоо бас юу хүлээж байгаа бол гэсэн айдастай газраас хөөрлөө.
АНУ-д амьдарч ажиллаж буй хүмүүс миний хийх гэж буй солиотой гэмээр ажлыг дэмжиж АНУ-ын хамгийн өвөрмөц газар, хотуудад Монгол гэрээ барих ажилд хамтарна гэж итгэж байна.
-За Амайг энэ удаагийн сурталчилгаандаа оруулчихъя, олны дунд нэр хүндтэй байгаа. Үнийг нь тохиролцчихоорой гэж хэн нэгэн нь хэлсэн л байж таараа. Тэр хүн дээр очоод –Амай бол зүгээр нэг мөнгө өгсөн хүн бүрийг дагаад, бараа болгоныг сурталчлаад байдаг тэнэг биш, 12 жилийн турш гэр бүлийн маш нягт бодлоготойгоор хөгжүүлж буй ИТГЭЛТЭЙ, НАЙДВАРТАЙ гэж хэлж болохоор БАТ ОВОГТОЙ ЖАМБАЛСҮРЭНГИЙН ГЭР БҮЛИЙН БАТАЛГААНЫ НЭР юм.

185349_10150257883318202_614718201_7700278_3277405_n2011 оны 08 сарын 09.

АНУ, Чикаго хот.

8 дахь хөтөлбөртөө орж ИХ АЯН гэдэг төлөвлөгөөний тусламжтай дэлхийн дээвэрт сууж бусад улсад шууд болон шууд бус утгаар нөлөөлдөг АНУ-д Монгол гэж нэрийг сонсгох бодолтой байна.

Энд ирээд 5 хоногийн хугацаанд Монголдоо байхад юу болоод өнгөрөв өө гэж бодож байгаад, миний аянд маш хүнд цохилт өгсөн явдлын талаар бичихээр шийдлээ. Монголд хүн чанар ухамсар гэдэг зүйл үгүй болсон бөгөөд бизнес ёс суртахуун хариуцлага гэдэг зүйл хөгжөөгүйг харуулах гэсэн юм.

Сурталчилгаа буюу PR гэдэг зүйлийн ач холбогдлыг ойлгосон байгууллага, улс төрчид өдөр бүр өөрсдийгөө сурталчилж, бараа бүтээгдэхүүнээ борлуулахыг хичээсээр байна. Гэхдээ энэ ажилдаа хүний нэр хүндийг зөвшөөрөлгүй ашиглаж, хариуцлага хүлээдэггүй байдлын талаар АПУ компанийн маркетингийн бодлогыг харуулсан тэмдэглэл бичиж байсан бол энэ удаа бизнесийн хариуцлага, ёс суртахууныг харуулахаар шийдлээ. Бизнес хариуцлагын талаар бичсэн цуврал бичлэгүүдээрээ аль нэг компанийн үйл ажиллагааг сааруулах гэсэнгүй, харин дараа дараагийн ажилдаа илүү анхааралтай, хамтрагч хүн, байгууллагуудтайгаа хариуцлагатай байхыг сануулах гэсэн юм.

Наадмын үеэр маш олон ойн баяр, арга хэмжээнүүд болж өнгөрсөн бөгөөд бүх салбарынхан өөрийн гавьяатууд, тэргүүний ажилтнуудаа тодруулж олон шагнал гардуулсан билээ. NBS телевизийн Наранбаатар энэ талаар өөрийн бодлоо хэлэхдээ –Хэрвээ бид бусад улсаас хамаагүй олон хүнийг сайн ажилласанд шагнаад байгаа юм бол амьдрал яагаад одоо болтол ийм муу байгаа юм бэ? Хурал баярын арга хэмжээ гэхээр л олон хоосон магтаал ярьж, асуудал ярихаар муу амлалаа гээд байдаг. Ямарваа нэгэн салбарын хурал уулзалтан дээр Яагаад? өөрийн үйл ажиллагааны сул дутуу талыг хэлэлцэж болохгүй гэж? гэж билээ.

Соц үе өнгөрөөд хийсвэр мөрөөдөлд бус бодит амьдралд өөрсдөө гар шамдан орсон өнөө үед хуучны системийн зарим нэг зүйлийг орхимоор юм аа. Шүүмж, засвар, алдаа, оноогоо дүгнэж байж бид хөгжил гэдэг зүйл рүү алхана шүү дээ.

Монгол хүн сансарт нисэж, Гималайд авирч, олимпийн алтан медаль авч чадна гэж нотолсон олон амжилтуудын дунд монгол хүн дэлхий ертөнцийг айдасгүйгээр туулж чадна гэдгийг нотолж, 4 жил 6 сар буюу 1665 хоног бадарчилж, эх орондоо эргэн ирэхэд туслалцаа дэмжлэг үгүй байсан. Халаасандаа 8000 төгрөгтэй Сүхбаатарын талбай дээр буухдаа –Яаж амьдралаа хөл дээр нь зогсооно доо гэж бодож байлаа.

2 сая гаруй хандалттай блогийг бичиж, дэлхийн хамгийн аюултай 10 газрын 5-ыг ганцаараа туулж, монгол хүний үзээгүй ертөнцийн тухай мэдээлэл цуглуулж, 52 сард ганц ч төгрөгийн цалингүйгээр гэр бүл хамт олны төсөв дээр ажилласан. Үүний үр дүнд хот суурин төдийгүй гадаадад буй монголчуудад дэлхий ертөнцийг монгол хүний нүдээр танилцуулах ажилд хувь нэмрээ оруулсан.

Худлаа хэлж хулгай хийлгүй, иргэний үүргээ биелүүлж явсан миний нэр хүндийг ашиглан сониныхоо борлуулалтыг нэмэгдүүлэхээр худлаа гүжирдсэнийг эс тооцвол Амай гэж хүний хэлж буй зүйлд үнэний хувь олон буйг хүмүүст мэдрүүлсэн юм.

Нэгэн өдөр ажил дээрээ сууж байтал Юнителийн маркетингийн албаас ярьж байна, ажлын талаар уулзах хэрэгтэй байна гэв. Ажлын дундуур над дээр ирж уулзахыг санал болгосон ч манай ажил дээр ирж амжихгүй тул Central Tower дээр байрлах оффис дээр нь хүрээд ирнэ үү, гэсэн хариу сонсоод гайхав.

Юнител компаниас ярьж байгаа болохоор ирээд уулзчихаарай гэж байгаа юм болов уу? Эсвэл манай компани тэртээ тэргүй ашигтай юм чинь, менежер болон бодлого хариуцсан албаны хүндээ тархиа сайн ажиллуулахын тулд жолооч унаа гаргаад өгөх ухаан алга, гэж байгаа юм болов уу?

Гэхдээ ийм байдал манай олон компаниудад ажиглагддаг. Ямар ч саад бэрхшээлгүй гэр бүл санхүүгийн асуудалгүй бүх оюун санаагаа ажиллаж буй албандаа зориул гэсэн бодлоготой компаниуд шууд тэнгэрт тулж байна. Харин ажилчдынхаа амьдрал нийгмийн байдалд анхаарал тавьж мэддэггүй, нарийн, хямд бодолтой компаниуд 10 жил өнгөрөөд байхад 2000 оныхоо байдлаас хөдлөөгүй байна.

Цайны цагаар тэнд хооллоод улмаар маркетингийн хүнтэй нь уулзах үед сургуулиа төгсөөд удаагүй боловч намайг ажил дээрээс авчирч болдог дайны албан тушаалтай охин –Манай Юнител компани энэ жил 5 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа юм. Манай сонгодог гэдэг үйлчилгээ байдаг. Тэр нь амьдралдаа ямарваа нэгэн зүйлд амжилт гаргасан тийм хүмүүст зориулагдсан байдаг тул түүний сурталчилгаанд таныг оролцуулъя гэж бид ярилцсан юм гэлээ.

Юнител компанийн талаар мэдлэг хомс байсан ч MCS групп гэх монголын тэргүүлэгч байгууллагын нэг салбар гэдгээр нь итгэж хамтарч ажиллаж болохоор санагдсан юм. Ялангуяа 100% Монголынх гэдэг нь миний хүндэтгэлийг хүлээсэн юм. Гэхдээ Монголд ирээд жил гаруй болох хугацаанд энэ компани нь өдөр бүр, зогсолтгүй телевиз болон радиогийн сувгаар ядартал өөрийгөө сурталчилж байсан.

ЖиМобайл компанийн маркетингийн залуугийн хэлсэн –Бид телевиз болон бусад рекламаас татгалздаг, тэгж байж үйлчилгээнийхээ үнийг хямд байлгана! гэсэн үг “Иргэддээ хямд үйлчилгээ олгоё, тэдний амьдрал хүнд байна, эмээгийнх нь бие нь муу байхад эмнэлэг дуудчих боломжгүй байна, үнэтэй учраас!” гэж хэлж байгаа мэт над мэдрэгдсэн.

2011 он гарах шинэ жилээр Монголын тэргүүлэгчид гэх хэд хэдэн том байгууллагын арга хэмжээнд оролцож, тухайн компаниудын боловсон хүчний байдлыг судалж байсан юм. Монгол улсын төр 1975-1985 оны үед нийгмийн хөгжил, тэр дундаа шинэ боловсон хүчний сэтгэлгээ эрүүл мэндийн байдалд маш их анхаарал хандуулж, улсын төсвөөр олон тооны бичиг үсэг мэддэг, дэлхийн уран зохиол, хөгжмийн дээдийг сонсдог, ёс суртахууны өндөр хүмүүжилтэй иргэдийг бэлдсэн. Тэр үеийн тусгай сургалттай сургуулиудын тусгай төгсөгчдийн олонх нь MCS группт өндөр албан тушаалд ажилладгийг хараад гайхаагүй.

MCS групп нь Монголын хамгийн сайн бэлтгэгдсэн залуучуудаар эгнээгээ бүрдүүлсэн байсан нь энэ бүх амжилтын гол хариулт юм.

Буцаад…

-Миний хувьд СОНГОДОГ гэх үйлчилгээнд хамрагдаж үзээгүй тул, эхлээд би хэрэглэж үзмээр байна, тэгээд өөрийн зүгээс сэтгэгдлээ хэлж, хамтарч ажиллая гэж тус ажилтанд хэлээд уг үйлчилгээний хэрэглэгч болж туршихаар шийдлээ. Огт хэрэглэдэггүй, мэдэхгүй зүйлээ сурталчлаад байвал над итгэдэг хүмүүсийн итгэлээр тоглосон хэрэг болно шүү дээ. Нөгөөтэйгүүр муу зүйлийг сурталчилна гэдэг өөрийгөө хуурна гэсэн үг.

Ийнхүү уулзалтын дараа Юнител компанийн утастай болохоор боллоо. Юнител компанийн саналыг хүлээн авсан дараагийн нэг шалтгаан бол одоогийн хэрэгжүүлж эхэлсэн ИХ АЯН гэдэг хөтөлбөр байсан бөгөөд, эхний ээлжид хамтарч ажиллаад дараагийн төсөл дээр санал дэвшүүлнэ шүү! гэхэд тэд дэмжинэ гэдгээ илэрхийллээ. Тэр уулзалтаас хойш хэд хэдэн удаа уулзаж тус сурталчилгаанд оролцох үнэ өртгийг тохирлоо. Хэдийгээр рекламд тоглоход нэг өдөр хэрэгтэй ч, оролцсон рекламаараа бүтэн жилийн турш Юнител компанийг сурталчлах тул гэрээ хэлэлцээр дээрээ маш анхааралтай зөв хийхээр шийдлээ.

Хоёр талаасаа ярилцаж байгаад хуулийн зөвлөхийн хажууд гарын үсгээ зурсан бөгөөд –Бид гэрээг баталгаажуулаад эргээд ярья гэлээ. Тэр гэрээнд гарынхаа үсгээ зурснаас хойш 2 сарын хугацаанд би 2 дахь боть номоо гаргах гэж завгүй байсан бөгөөд, зав зайгаараа маркетингийн 2 ажилтантай холбогдохыг хичээсэн ч, утсаа авахгүй эсвэл болж байгаа гэсэн хариунаас өөр юу ч сонсоогүй юм.

3 сая төгрөгийн төсөвтэй тус гэрээнд байсан нэгэн заалт нь миний ажлын дараагийн үр дүнд шууд нөлөөлсөн юм. –Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компанитай хамтарч ажиллах хориотой байсан юм. Эхний бадарчлалын зардлыг эргүүлэн төлөх гэх хүнд ажлын хажуугаар 2 дугаар боть  гаргах ажилд, бас 70 дахь улс руугаа аян зохиоход санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байсан тул нийгэмд ямар ч хариуцлага хүлээдэггүй, нийгмийн ухамсар гэж байдаггүй шахуу уул уурхайн компаниуд, нийгмийг бохир үйл ажиллагаагаараа шулдаг газрууд, хууль дүрмийг уландаа гишгэдэг албан байгууллагуудтай ярилцах хүсэлгүй байв.

Тиймээс миний ёс суртахууны жагсаалтад үлдсэн цөөхөн хэдэн компаниудтай уулзах хэрэгтэй боллоо. Худалдаа аж үйлдвэрийн танхимийн шалгаруулсан шилдэг 100 компаниас 10 гаруйхан нь. Тамхины худалдаа үйлчилгээ явуулдаг компани хорин хэдэд жагссан байхад гайхсан.

Өнөөдөр нийгэмтэй өдөр шөнөгүй шууд утгаараа харьцдаг 4 утасны компани байдаг бөгөөд гэрээ хийсэн гэж бодож байсан Юнител компаниас болж бусад компаниудтай харьцахгүй байлаа.

Ийнхүү 07 сарын 09-нд 2 дугаар ботио 20 гаруй сая төгрөгийн зардалтайгаар гаргаад ИХ АЯН гэдэг хөтөлбөртөө орсон бөгөөд, 2 дугаар ажилд хамтран ажиллах саналыг Юнител компанид өгөх үед зөвшөөрч, миний аяны мэдээллийн асуудлыг хариуцахаар боллоо.

Өөрөөр хэлбэл Юнител компани Myphone гэдэг гадаадаас интернэтийн тусламжтай холбогдож болдог үйлчилгээгээ утасны хамт олгоод, Монголд шаардагдах мэдээлэл технологийн туслалцааг өөрийн маркетингийн багийн тусламжтай хийх боллоо.

“Их аян” гэдэг ажлаа би ямар ч цалингүй хийж байгаа бөгөөд хэрвээ амжилттай байх юм бол Америкийн бүх том хотуудын төв талбай дээр Монгол гэрийг тус бүр 9 хоногийн турш бариад, дэлхийг удирддаг хүчтэй мэдээллийн хэрэгслийнх нь тусламжтай дор хаяж 2 тэрбум хүнд Монгол гэдэг нэрийг сонсгож, нүүдэлчдийн байгальтайгаа зохицон амьдардаг гэрийг харуулж, консюмеризм бидний соёл иргэншилд хэрхэн нөлөөлж буйг ойлгуулах гэсэн юм. Үүнийгээ биелүүлээгүй цагт гэртээ харихгүй.

MCS Electronics компанийн удирдлага миний хийж буй зүйлийг их дэмждэг тул анх хэлэлцээр хийсэн цагаас техник болон санхүүгээр дэмжиж хамтарч ажиллахаар болсон байсан бөгөөд техник, санхүүгийн нийт дүн нь 9 орчим сая төгрөг болсон юм. 3 дахь компани шийдвэрээ намайг явсны дараа хэлье гэлээ.

Ийнхүү Юнител компанийн маркетингийн залуустай уулзалт хийж, хэрхэн хамтарч ажиллахаа тохироод, санхүүгийн асуудлаа орлогч захиралтай нь ярилцах боллоо. Нэг хүнтэй нь уулзаад, бүх зүйлээ тохирсны дараа өөр хүн гарч ирээд дахиж асуудлыг эхнээс нь эхлээд, тэгээд дахин нэг хүн гарч ирээд бүх юмыг эхнээс нь тайлбарлуулж байсан тус компанийн дотоод зохион байгуулалтын асуудалд эргэлзэж эхэллээ.

Уулзаж тайлбарлах хүн нь солигдсоор, амралтад явсаар нийт 7 удаа уулзалт хийсэн байсан бөгөөд аялалд гарахаас 1 хоногийн өмнө “ИХ АЯН” хөтөлбөрт 5 сая төгрөгийн (4000$) дэмжлэг үзүүлэх боллоо. Эхний гэрээ хийгдсэн гэж бодож байтал эхний гэрээний дүнг энэ үнэнд оруулсан байсан бөгөөд телевиз рекламд оролцож нэг жилийн турш Юнителийг сурталчлах, ИХ АЯН-д ашиглах Myphone үйлчилгээг хүмүүст таниулж уулзалтуудад зарлах, блог телевизээр өдөр бүр гарах нэвтрүүлгүүдэд сурталчлах гээд санал болгосон үнээсээ хамаагүй их хэмжээний ажлыг даалгасан гэрээнд гарын үсэг зурахыг санал болголоо. Цаг хугацаанд шахагдсан байсан тул татгалзаж чадсангүй. Ийнхүү өглөө нь очоод өмнө харилцаж байгаагүй дараачийн нэг хүнтэй нь ярилцаж гэрээнд 2 дахь удаагаа гарын үсэг зурлаа.

Тус ажилтан –Үдээс хойш захиралдаа батлуулаад таныг дуудъя гэлээ.

Замын зардлаас гадна АНУ-аар Монгол гэрээ ачиж явах зориулалттай жижиг автобус худалдаж авах зардал болох 15 орчим сая төгрөгийг босгох, тэгээд түлш болон бусад зардалд 8 орчим сая төгрөг шаардагдаж байсан тул үлдсэн хөрөнгийг өмнөх 4 жил хагаст шавхагдсан гэрийн төсвөөр бүрдүүлэх боллоо. Ирэх жил сонгууль болох тул Амай гэдэг хүнийг сонгуульд ашиглах хэрэгтэй гэсэн шалтгаанаар зарим нэг хүн санхүүгийн туслалцаа үзүүлэхийг санал болгоход татгалзаж өөрийн сонголтоо худалдахгүй байхаар шийдсэн юм. Харин миний арга хэмжээн дээр ирээд хэвлэл мэдээлэл олон нийтийн өмнө -Амайг дэмжиж байна, дараагийн арга хэмжээг бүрэн ивээн тэтгэн шүү! гэж зарлаад байсан хүнтэй уулзтал -Ах нь зүгээр шоудаж байхгүй юу. гэж  байдаг. Ийм зүйл зөндөө болдог бололтой.

Хөдөө орон нутагт тарааж буй мөнгөний тооны ард гурван тэг залгахаар хэмжээний мөнгө ч гэлээ, гэр бүлийн хамтын хүчээр бүтээсэн ажлын хажууд юу ч биш юм.

Үдээс хойш утас дуугарах үед гэрээгээ ав гэж хэлж байгаа байх гэж бодтол –Сайн байна уу? Манай захирал Myphone үйлчилгээг сурталчлах шаардлагагүй гээд гэрээг хүчингүй болголоо. Харин яваад ирэхэд гэрээ хийе гэж байна! гэж надтай ганц удаа уулзсан хүн хэлэхэд юу гэж хариулахаа мэдэхгүй байлаа.

Анхнаасаа ярьж уулзаж байсан хүмүүсээс хэн ч ярихгүй, энэ ажилд гарын үсгийг аваад дамжуулах үүрэгтэй байсан хүнээр хэлүүлж байгаа нь доромжилж буй мэт санагдсан ч юу ч мэдэхгүй хүнд юугаа ч хэлэх вэ дээ гээд утсаа тавилаа.

ЖиМобайл компаниас интернэтийн тусламжтай ярьдаг үйлчилгээгээ, Мобиком компаниас Iridium утсаа санал болгож байхад гарын үсгээ зурсан гэж бодож байсан гэрээнээс болж татгалзсан юм. Төлөвлөсөн байсан төслийн зардлын сангаас шууд татвар хасаад 4’500’000 төгрөг дутсан тул маргааш замд гарах гэж буй хүн яаралтай арга хэмжээ авах шаардлагатай болов.

Бүхэл бүтэн 2 сар гаруй ярилцсан зүйлийг нэг хүн үгүй хийсэн болохоор 1 хоногийн дотор шинэ холбоотон олно гэдэг боломжгүй болж, ИХ АЯН төсөл эргэлзээтэй болов. Энэ удаа ганцаараа бус гэр бүл бас цуг явж байгаа тул өөрийн төсөлдөө гэр бүлийнхээ мөнгийг дахин оруулах болов.

Хариугаа мэдэгд гэж хүлээж байсан Мобиком компанийн ажилтантай тэр даруй уулзаад Юнител компанийн буруугаас АНУ-д хэрэглэх харилцаа холбооны төхөөрөмж, сүлжээ бас санхүүгийн алдангитай болсноо тайлбарлав. –Замд гарсны дараа та бүхэн тухтай ярилцаж байгаад миний хийж буй аянд хамтран ажиллахыг санал болголоо. Санал болгож байгаа дээр нь Iridium утсыг нь авдаг байж.

Ийм байдал өмнө бас болж байсан юм. Дэлхийг тойрно гэж 2005 онд хэд хэдэн компаниудад хандаж байхад, ойлгохгүй дэмжээгүйгээс бусад нь санхүү болон мэдээллийн туслалцаа үзүүлнэ гэж амлаад, аяллын 8 дахь улс хүрэх үед хэн ч дэмжих сонирхолгүй, зүгээр худлаа хэлж байсан юм байна гэдгийг ойлгосон юм. Энэ удаа бас байдал давтагдсан тул Монгол бизнесийн ёс суртахууныг ойлгуулах гэж энэхүү тэмдэглэлээрээ ИХ АЯН хөтөлбөрөө эхэлж байгаа юм.

Бүхэл бүтэн маркетингийн багтай нь уулзалт хийгээд, орлогч захиралтай нь уулзаад хамтран ажиллах гэрээнд өөрийн зүгээс гарын үсэг зурсан байхад, 2 сар гаруй хугацаанд ганц ч уулзаагүй хэрнээ өөрийн орлогч, маркетингийн албаныхаа ажлыг миний ажлын хамт харлуулж байгаа захиралтай нь хэзээ нэгэн цагт уулзхаараа

–Та хэрвээ өөрийн орлогч болон Монголын тэргүүлэх компаниудын нэг болох Юнител компанийнхаа маркетингийн багийн шийдвэрт эргэлзэж итгэхгүй байгаа юм бол хамтран ажиллах төсөл арга хэмжээнүүдийг өөрөө хөтөлж, хүн бүртэй өөрөө уулзвал дээр гэж хэлмээр байгаа юм. Ялангуяа компани доторх ажлын шийдвэр бус 2 талын хамтын ажлын талаарх шийдвэрийг хамгийн сүүлийн мөчид нь зогсоож байгаа нь харилцагчаа хүндлээгүй, өөрийн байр сууриа хэт өндөрт тавьсан явдал гэж бодож байна. Миний ажлыг унагахаас гадна, ямар ч ач холбогдолгүй уулзалт хурал хийж миний үнэт цагийг зарсанд миний дургүй хүрч байна.

Хэдийгээр Юнител компани нь нийгмийн хариуцлагыг ухаарах байдлаараа бусад компаниудаас илүү гэдгийг “Богино хэмжээний кино наадам”, “Монголын музейнүүдийг үнэгүй үзүүлэх” ажлуудаас харагдаж байсан ч энэ удаа гаргасан шийдвэр нь зөвхөн миний ажлыг унагасан хэрэг биш бөгөөд, хэзээ нэгэн цагт үүргээ биелүүлээд эх орондоо харих юм бол Монголын түүхэнд бичигдэх ажлыг хорлосон гэдгээ ойлгох юм.

Замд гарахын өмнө нийгмийн бизнес бүлэгт ажилладаг найздаа болсон явдлыг ярьж, манай бизнес болон улс төрийн бүлгийнхэнд нийгмийн ажил, нийгмийн ухамсар гэдэг зүйлийг яаралтай суулгаж өгөхгүй бол нийгмийн байдал улам муудаж болох талаар хэлэлцлээ.

Учир нь улс гэдэг зөвхөн мөнгө биш бөгөөд нийгмийн амар тайван байдал, оюуны болон сэтгэлийн таашаал зэрэг нь эх орондоо итгэх итгэлтэй шууд холбоотой байдаг юм. Оюуны болон сэтгэлийн ажлаараа нийгмийг гэгээрүүлж эмчилж байдаг салбартаа анхаарал тавихаа больсон 1990-ээд оноос хойш Монгол улсад байдал ямар болсныг хүн бүр мэдэж байгаа билээ. Мэдээлэл олж авч боловсруулж чадахгүй, сэтгэлээ тайлж, амьдралаас таашаал авч сураагүй иргэдтэй нийгэмд бухимдал, архидалт, үзэн ядалт бутрал зэрэг үзэгдлүүд ажиглагддаг юм.

-Миний найз, тэгээд Юнител гэж том компани чиний аялалд зориулж 1’800’000 төгрөг өгч чадахгүй 2 сар гаруй болоод улмаар унжиж байгаа юм уу? Арай ч дээ. Найз нь өнөөдөр өөрийн дэлгүүртээ Samsung Galaxy 2 утас авчирч байгаа, дэлхийн хамгийн сүүлийн үеийн ололт дэвшил. Видео зургийн чанар гэж маш сайн, дээрээс нь дэлхийн цөөхөн улсад худалдагдаж эхэлсэн. Тэр утсаа чиний аяллыг дэмжээд өгье гэж найз маань хэлээд 70 дахь улсад судалгааны ажлын чухал хэрэглэл болох мэдээлэл зөөвөрлөх асуудлыг шийдлээ.

Телевизийн нэг суваг хамтарч ажиллана гэж байсан боловч бас л инээдтэй шалтгаанаар аяллын өмнөх өдөр хамтарч чадахгүйгээ мэдэгдсэн бөгөөд, NBS телевиз миний нэвтрүүлгүүдийг гаргах болсон юм.

Онгоцонд суугаад –Одоо бас юу хүлээж байгаа бол гэсэн айдастай газраас хөөрлөө.

АНУ-д амьдарч ажиллаж буй хүмүүс миний хийх гэж буй солиотой гэмээр ажлыг дэмжиж АНУ-ын хамгийн өвөрмөц газар, хотуудад Монгол гэрээ барих ажилд хамтарна гэж итгэж байна.

-За Амайг энэ удаагийн сурталчилгаандаа оруулчихъя, олны дунд нэр хүндтэй байгаа. Үнийг нь тохиролцчихоорой гэж хэн нэгэн нь хэлсэн л байж таараа. Тэр хүн дээр очоод –Амай бол зүгээр нэг мөнгө өгсөн хүн бүрийг дагаад, бараа болгоныг сурталчлаад байдаг тэнэг биш, 12 жилийн турш гэр бүлийн маш нягт бодлоготойгоор хөгжүүлж буй ИТГЭЛТЭЙ, НАЙДВАРТАЙ гэж хэлж болохоор БАТ ОВОГТОЙ ЖАМБАЛСҮРЭНГИЙН ГЭР БҮЛИЙН БАТАЛГААНЫ НЭР юм.

Хүн харъя гэсэн зүйлээ харж, өөрийнхөө төвшинд дүгэндэг бөгөөд миний тэмдэглийг миний нүдээр харахыг хичээгээрээ. Монголд юунд итгэж болох вэ гэсэн асуулт энэ тэмдэглийн дараа төрж байвал намайг ойлгосон байна.

Sorry, comments are closed.