263713_10150231432244103_620244102_7326573_3703918_n

2011 оны 07 сарын 09

Монгол улс, Улаанбаатар хот, Улсын их дэлгүүрийн МАЖЭСТИК номын дэлгүүрт

Улсынхаа наадмаар “Монгол Бадарчин” номын хоёр дугаар боть болох “Амьдрал сайхан шүү” номоо гаргах гэж нэлээд яаруу 7 сар гаруй өдөр шөнгүй ажилав. 5 хүний өдөр тутмын ажлын хуваарийг зөв гаргаж, өмнөх номын алдаа оноог нь засаж сайжруулаад, бас дараагийн номынхоо өмнөх бэлтгэлийг хийсээр арай гэж гар дээрээ шинэ номоо 8 ны өдөр авлаа.

Инсомниа буюу нойргүйдэл, ядаргаа, хэсэг хугацааны төөрөгдөлд өдөр бур ажиллаж, дээрээс нь нийгмээс үзүүлж буй дарамтуудыг арай гэж даван туулснаар төлөвлөсөн олон ажлуудын нэгийг дуусгалаа.

265900_10150231432034103_620244102_7326568_1320659_o

280348_10150231432669103_620244102_7326581_1687129_o

279976_10150231432964103_620244102_7326587_5596787_o

Эхний номын зардлаа нөхөж амжаагүй байгаагаас гадна, 1700 гаруй номыг үнэгүй төрийн болон олон нийтийн байгууллагуудад өгч, нийгэмд хүргэмээр байгаа илгээмжээ  түгээсэн тул үүнээс үүдэх зардлыг гэр бул ирээдүйд төлөх төсөв дээрээ нэмлээ.

Олон жил тогтвортой явуулж буй гэр бүлийн бодлогын ур дүнг хэзээ нэгэн цагт харвал үнэгүй ур дунгуй ажилласан мэт ажлууд хүсэн хүлээсэн зүйлийг авчирна гэж найдсан хэвээр байна.

Амьдрал Сайхан шүү! Гэдэг номынхоо өмнөх үг дээр тэрхүү бодлогыг товч тайлбарласан бөгөөд авч уншихдаа ойлгохыг хичээгээрэй!

Хоёр дугаар номоо гаргах үед санхүү ивээн тэтгэлэг байгаагүй бөгөөд Мөнхийн Үсэг компанитай хамтран ажиллах замаар хувиасаа гаргах зардлаа багасгаж, номын хэвлэлийн чанарыг эрс сайжрууллаа. Хуудасныхаа жинг 105 гр-аас 80 гр болгосон тул номын жин 20 хувь багаслаа. Бас наалтанд хамгийн сүүлийн үеийн технологи ашигласан тул эхний номын хуудас шиг салах гэдэг зовлон үгүй болж, Номын гаднах хуудасны хэвлэлийн чанарт нэгэн шинэ стандартыг бий болголоо.

279872_10150231435844103_620244102_7326670_3955815_o

280176_10150231433304103_620244102_7326592_7505804_o

273132_10150231433744103_620244102_7326602_716616_o

279380_10150231434099103_620244102_7326610_394297_o

Номоо 8 ны өдөр үйлдвэрээс авч нэг бүрчлэн өөрөө уншиж байхдаа засвар хийх зориултаар хэвлэсэн загвараас хамаагүй сонирхолтой болохыг өөрөө мэдэрлээ.

Адал явдал, гадаад харилцаа, инээд, дотоод ертөнц, амьдралын ухаан, танин мэдэхүй, хун чанар гэх мэт боть болгон дээр ордог уламжлалт сэдвүүдээ оруулж, нийгэмд үгүйлэгдээд байгаа гадаад ертөнцийг үзэх үзлийг өөрийн мэдрэмжээр таниулах ажилаа амжилттай сайн явж байна гэдэгт итгэлтэй боллоо.

Наадмын өмнөх 9 ний өдөр номын нээлтээ Улсын Их дэлгүүрт хийх болж, бүх зүйлүүдийг бэлдлээ. Энэ жил номынхоо нээлтээ бямба гарагт тааруулсан боловч Наадмын өмнөх бямба гаргийг ажлын өдөр болгох шийдвэрийг засаг гаргасан тул, хүссэн тооны хүн ирж амжсангүй. Ихэнх нь ажилтай байсан бөгөөд зарим нэг нь цайны цагаа тааруулж хальт ирж номоо аваад, миний тайлбарыг сонсож амжилгүй эргэж явцгаалаа. Тиймээс надтай хамт аялах азтанг намар шалгаруулах болов

Аав мань миний дараагийн аяллын бэлтгэл ажлыг хийхээр явсан байсан тул ээж болон хэсэг найзууд тэгээд хамаатан садангуудынхаа тусламжтай номынхоо нээлтээ амжилттай хийлээ.

Уг номын нээлтийн үеээр Монголын Шинжлэх Ухааны Академи миний хийж буй ажлыг дэмжиж дээд шагнал болох Хубилай хааны одонгоороо шагнаж, харин сэтгүүлчдийн холбоо миний бүтээлийг үнэлж Алтан үзэг гэдэг шагналаа гардууллаа.

278760_10150231432779103_620244102_7326583_1699763_o

271332_10150231432839103_620244102_7326585_5393275_o
278224_10150231432134103_620244102_7326571_2838613_o 278200_10150231432599103_620244102_7326580_5814649_o

277528_10150231432349103_620244102_7326576_871622_o

268818_10150231432314103_620244102_7326575_2564893_n
277436_10150231433604103_620244102_7326599_5383692_o

272800_10150231435699103_620244102_7326664_1881914_o

272728_10150231432899103_620244102_7326586_3375084_o

272752_10150231432064103_620244102_7326569_7545035_o

272664_10150231433519103_620244102_7326597_8051083_o

277492_10150231434239103_620244102_7326613_656140_o

272632_10150231433199103_620244102_7326590_559949_o

272232_10150231432384103_620244102_7326577_5205134_o

272152_10150231432094103_620244102_7326570_6898702_o

271676_10150231433119103_620244102_7326589_5980732_o

266564_10150231433029103_620244102_7326588_976682_o

265372_10150231432414103_620244102_7326578_3087800_o

268683_10150231436434103_620244102_7326682_798750_n

265416_10150231436514103_620244102_7326684_6974079_o

280924_10150231434034103_620244102_7326609_7627860_o

265756_10150231433989103_620244102_7326608_2993144_o

266240_10150231434729103_620244102_7326630_6166199_o

266632_10150231435719103_620244102_7326665_7240503_o

271524_10150231435969103_620244102_7326675_2070054_o
279036_10150231434269103_620244102_7326614_278058_o
280792_10150231434649103_620244102_7326629_7963038_o
279204_10150231434144103_620244102_7326611_1376112_o
267948_10150231434189103_620244102_7326612_2227358_n
277700_10150231432499103_620244102_7326579_7026569_o
272300_10150231435004103_620244102_7326634_6426094_o

Ийнхүү хурэлцэн ирсэн хүмүүст өөрийн номын тухай товч тайлбарлаж, улмаар ном авахаар зорин ирсэн хүмүүст гарын Үсэг зурж, зургаа татуулснаар Амьдрал Сайхан шүү номын нээлт дууслаа.

Бүх зүйлээ хураагаад, өдрийн хоолоо идээд Их Дэлгүүрээс гартал хотын төвд маш хүчтэй бороо огцом орж эхэлсэн шигээ огцом дууслаа.

Одоо миний блог уншигч та бүхэн номыг минь уншаад сэтгэгдлээ бичих л үлдлээ.

https://www.inom.mn/detail/369 татаж авах

Надтай хамт байж, дэмжиж буйд баярлалаа.

Дараагийн тэмдэглэл болтол түр баяртай.

http://www.facebook.com/pages/%D0%90%D0%BC%D0%B0%D0%B9-%D0%90%D0%BC%D1%8C%D0%B4%D1%80%D0%B0%D0%BB-%D0%A1%D0%B0%D0%B9%D1%85%D0%B0%D0%BD-%D0%A8%D2%AF%D2%AF/212910968744783?sk=wall

Horaayy..there are 27 comment(s) for me so far ;)

#1

2-р номыг тэсэн ядан хүлээж байж уншлаа.Good job

Амжилт хүсье

шинээ wrote on 2011/07/16 - 21:54
#2

Nomoo aygui ih huleesen, unshaad dundaa ortson yavj bga mash goy bolson bnaa.Duuschaad urt setgegdel bichnee.Uneheer aguu hun yum da TA.

Mergen ovogt wrote on 2011/07/16 - 22:32
#3

Tun hodolmorch huuhed yum daa.Manai zaluuchuud tsom iim boloosoi. Tegbel bid heg taiban saihan amisgalmaar baina

Ah ni wrote on 2011/07/17 - 00:34
#4

Tun hodolmorch huuhed yum daa.Manai zaluuchuud tsom iim boloosoi. Tegbel bid heg taiban saihan amisgalmaar baina.Amidraliig iim hund ued oodrogoor harna gedeg sain hereg.

Ah ni wrote on 2011/07/17 - 00:36
#5

yun turuund 2 daxi botio gargaj chadsand bayar xurgey., nomiin neeltend bas l tsainii tsagaaraa ochson., gexdee yriag tani sonsox geed ajildaa 3 gej ochson., unxeer olon sonirxoltoi zuiliig yrix bsan gej bodoj bna., tsag tiim bsand unexere xaramsaj bsan shuu. bi 2 daxi botio unshij bgaa., bas l sonirxoltoi olon zuil bsan., neelten deer naizuud tani bidend uuniig oilgox tsag xugatsaa xeregtei gej xe;lj bsan ni ., bas bi nomiig dusgald awax bsan ch uuruu xudaldaj awsan gej bsan ni unexere setgeld uldej bailaa., sain naiz nuxduur uuriiguu xureeluulj bdag ym gej bodoj bailaa., gexdee ene bugdiig zugeer neg bii bolgoogui gejgiig ch bas oilgoj bailaa., minii xuwid daraagiin boti gej yarax setgel ugui bolson,, exniixiigee odoo ch gesen dawtan unshdag., unxeer daxin daxin unshixad medeegui oilgoouigee daxin medej awdag., Unxeer tsag xugatsaa xeregtei gedegtei sanal neg bgaa., za amjilt xusii., bayrlalaa

tselmeg wrote on 2011/07/17 - 13:54
#6

9-нд ажилтай байсан тул очиж амжаагүй ээ. за очиж номоо худалдаж авъя. уншаад сэтгэгдэлээ бичнээ.

Буяндэлгэр wrote on 2011/07/17 - 19:44
#7

full time ajiliin odor bsan bolhoor ochij chadaagushd…

Undak wrote on 2011/07/17 - 21:55
#8

unshaad duussan chne 1iig bodogdulj bnlee uneheer taalagdsan bi ch bas delhiig toiroh muruudultei yvdg ghde hetsu gdgiig n oilgosn uneheer ih hudulmur yum bnle

anir wrote on 2011/07/18 - 01:32
#9

oo awch unshiy bz.

slash wrote on 2011/07/18 - 21:27
#10

өө, нээлтээс мэдэлгүй хоцорсон бна ш дээ. Гайхамшигт ертөнцийг уншсан, сайхан ном болсон байна лээ баяр хүргэе. үүнээс илүү болсон гэхээр -дахь номыг хурдан авч уншмаар байна. Амжилт хүсье, баярлалаа.

гэрлээ wrote on 2011/07/18 - 23:33
#11

Chamaar baharhaj bnaa Amai.Chinii ene aylal chn zugeer neg delhiig toirson chinii aylal bish tsaashlaad Mongol zaluuchuud bidnii aylal bolj chadaj bgaa hereg iumaa.Ene ercheeree hudulmurluud bgaarai zaluu hun iim l baih heregtei.

Alex wrote on 2011/07/19 - 10:06
#12

Хөдөлмөрч залуу. Respect!

Bonko wrote on 2011/07/20 - 17:39
#13

Hi bayar hurgie!saihan arga hemjee bolj ungursnig zurgaas harlaa,thanks.2-r nomig 2,3 honogt unshij duusgasan.setgegdlig dara bichie.er n bol neg honogin dotor unshad duusgachih ym baile.1-r nomig avch unshie gesen bodol bn.aztanga namar shalgarulah ym bol aztan bolj yuni magad.chi daragin nomnud deere weben deer baihgui bichleguud oruulna bizde!
avtobustai ayalal goe sanagdjina.humuus uursdu chamd tulburu/zardal/ tuluud tsug yavj bolohgui yu?
1-r nomnoso zardla nuhuj chadagui geheer gaihla shd.tiim olon nom handivlachihar argagui l de.yavaandaa ur uguujuu ugnu bizde.sain sanani uzuurt tos gedeg shu de.hamt ayalah aztaniha zardlig daah bolohor nileen sanhuuni asuudlig zohitsuulah hereg garna da.

buya wrote on 2011/07/22 - 13:17
#14

Монголынхоо энхийг сахиулагчдтай хамт сайхан амарсан байна шүү. Далбаагаа мартсан байхад машин гаргаж авч өгсөн нь гоё санагдлаа. Би бас өөртэй чинь адил очсон газар болгондоо мандуулж байхаар нэг төрийн далбаа авсан.

Номын сүүлд байгаа жижиг автобус авна гэсэн санаа чинь гоё санаа шүү. Би түрүү жилийн зун Аргентинаас Франц хүртэл нэг тийм жижигхэн микро автобусаас ч машинаар явж байгаа 2 хостой УБ-т таарч байсан юм. http://www.amerikando.com/ энд тэр 2ын аялалын тухай байгаа. Тэр машин нь их хөөрхөн, хойд талдаа ортой. ямар ч буудал энэ тэр хэрэгггүй. тэндээ амьдраад л явчихана. машин нь надад тийм ч найдвартай санагдаагүй ч тэр 2 дэлхийг тойрцон л байгаа юм даа.

Буяндэлгэр wrote on 2011/07/22 - 21:51
#15

Odriin mend, odoo nom avahad sugalaand oroltsoh bolomjtoi gsn ug uu?

buyanaa wrote on 2011/07/25 - 16:04
#16

Энэ удаагийн ном өмнөхөөсөө илүү сэтгэгдэл төрүүллээ. Ялангуяа Африкийн орнуудын одоогийн байдалд манай улсын ирээдүй дөхсөөр дөхсөөр ижил болох магадлал, боломжууд их байгааг анзаарав

Хантулга wrote on 2011/07/25 - 18:55
#17

2 дахь боть тун таалагдлаа, эхний номтой адил тавьж чадалгүй уншсан. Олон зүйлийг бидэнтэй ижил нүдээр харж хүргэсэнд их талархаж байна.

Африкийн орнуудын хүмүүс, нийгмийн сэтгэхүй олон талаар манайхтай төстэйг уншаад, бас адилхан хүний нутагт яваа аялагчдад Монгол ёсоороо тус болж хожим нь сайн сайхнаар дурсагдана гэдэг их том соёл байна гэж бодлоо.

Хөөмий олон удаа тус хүргэснийг уншаад үнэхээр их бахархлаа. Амай та бол жинхэнэ Монгол хүн юм шүү.

Ариунаа wrote on 2011/07/25 - 22:25
#18

sain bnuu tanii blogoor oroogui ih ud jee bi tanii blogoor joohon tawguitsen uedee ihenhdee ordog tgeed tanii sonirholtoi bichweruudiig uhaj bgaal unshij ugdug duu
tand amjilt husie
bayrallaa

zochin wrote on 2011/07/26 - 02:38
#19

Амайдаа амжилт хүсье

arimgl wrote on 2011/07/27 - 00:39
#20

Tanii nomuudiig hurdan awch unshih yumsan gej bodood l yawj bn

Eegii wrote on 2011/07/27 - 10:32
#21

Сайн байна уу?
Мөнх нарны ивээлээр мөнх тэнгэртээ тэтгэгдсэн золтой төрсөн хүү нь чадсан шүү!
Эх орондоо дүүрэн баяртай ирлээ. Дуудах нэрийг эцэг эх нь өгч, дуурсах алдарыг өөрөө бүтээдэг ажээ.
Эрхэм тэнгэрист дүү чиний аялалын цувралыг амтархан уншиж хамт аялсан би Африкийн ширэнгэн ойд хамт цангаж, ойн хөвөөнд Мозамбекийн хил дээр харанхуй шөнө хөл тавьж, аймшигт ширэнгэн дундуур амь дүйн алхаж, Совето дүүрэгт аймаар хүмүүсийн дунд хамт түгшин, зөн совиндоо итгэн зориг төгөлдөр байгаад чинь бахархан хамт урагшилсаар…
Магелан, Плона Корфин, Марко Поло, Золбаяр гэсэн хүмүүс дэлхийг тойрч мөрөө үлдээлээ.Энэ бол гайхамшиг, бас гавъяа юм. Би 2-р дэвтэрийг уншихдаа чиний хэцүү бэрх аялалыг хурдан дуусгаж гэрт нь түргэн ирүүлэхийг яарч эх орндоо ирсэн хэсгийг эхлэн уншиж сэтгэл уяран хайрлаж, хүндлэн бахархах сэтгэл оргилж нулмис урсаж өөрийн төрсөн хүү шиг догдлон угтлаа. Энэ цувралуудад хамрагдаагүй сэдэв нэг ч алга. Эх орон, улс төр, түүх нийгэм, эрүүл мэнд, хошин шог, сургамжит хэсгүүд гэсэн бүх л зүйл байна. Оюуны мэлмий баясгасан олон гоё сэдвүүдээс ӨАБНУ-ын нийслэлд байдаг Преториа их сургуульд уншсан лекц чинь жинхэнэ эх орны хүү нь юм даа гэж бахархан бодсоноо хэлэхгүй байх аргагүй. Мөн амь дүйсэн яах бол гэсэн олон үйл явдлыг түгшин довтолгон уншлаа. Тухайлбал:
Дайны түгшүүрт хотууд, цэргийн эргэлт гарсан газраас амжиж гарсан, хүнд ачаа хөл дээр чинь унах зэрэгт далдын нэгэн хүч тусалж тэр бүхнийг эр зориг, ухаан хоёроороо даван гарч байгаа нь хүн бүрт байхгүй давуу чанар ид шидийн хүчтэй гэдэг нь мэдрэгдэж байна. Мөн улс орны гадаад бодлогыг хариуцаж байдаг яам тамгынхан визний талаар иргэнээ гэсэн сэтгэлгүй мэдсэн ч мэдээгүй царайлдаг. Мөн халим агнуурын талаар гарын үсэг зурсан эрх мэдэлтнүүдийн мөнгөний төлөөх байдал зэрэг. Мөн инээд хүрэм адал явдлыг хөгжин уншлаа. Тухайлбал : Билл Гейтсийн хүү Малавид гэсэн хэсэг.
Сьерра леонд байгаа залуусын тухай маш сэтгэл догдлон уншиж Монгол хүний жинхэнэ сайхан чанарыг олж харагдахаар бичсэн байна. Эрхэм дүүгийн номыг уншснаар гайхамшигтай зөн совинтой мөнх хөх тэнгэрийнхээ ивээлийг бүрэн авч чаддаг сэтгэлдээ гал асааж чадсан аугаа монгол хүн гэдгээ харуулсан (хол явах) хүү шүү. Золбаяраа чи шүү гэсэн бодлоор бахархан байна. Би цаг хугацаа, орон зайны учир зохилдлогыг чухалчлан үздэг мөнх нар шүтээнтэн хүн. Номыг тань унших явцад цаг хугацаа, орон зайны чухалыг, зөн совинтой чинь хэрхэн холбоотой байж эцэг тэнгэр хэрхэн зохицуулан тусалж байгааг бишрэн бишрэн мөнх тэнгэр нарны орон болсон монгол хүн гэдгээрээ омогшин сэтгэгдэлээ өндөрлөе. Манай гэр бүлийнхэн бүгд чамаар бахархадаг шүү!!!

Сэтгэгдэл бичсэн: Б.Цэрэн 2011-07-29

Б.Цэрэн wrote on 2011/07/30 - 19:15
#22

ene odriin mend . tanii nomiig unshih husel temuulel ene horom mochid mash ih huleej bailaa. Harin odoo unshigch minii bie geriinhenteigee bulaatsaldah shaham unshij amtand ni orchihson l yavj bna.kkk Tuuhiig tani dahin enehuu nomnoos irgen sohohod yanzan buriin berhsheel davaa tevcheer hatuujil adal yavdal geh met surgamjtai saihan oguuleg zoblomj medeeleluud tani hojim hoino zaluus bidend or ogooj ireeduid mini tus nemer boloh uchiraas enehuu nomiig unshaad ih zuiliig medej avch bna.Tiimees bayarlasan talarhsanaa ilerhiileh ni zuitei bolov uu.

Mister wrote on 2011/08/01 - 22:32
#23

COM TOGLOHOOS OORIIG MEDDEGGUI HUU MINI NOMIIG CHIN SHIMTEN UNSHIJ BGAAD IH BAYRLAV HUU MINI NOMNI AMTAND OROOSOI CHAM SHIG SAIN HUU BOLOOSOI GEJ HUSNEM

+ wrote on 2011/08/18 - 12:35
#24

hХАМТ АЯЛАЖ БОЛОХ УУ

TUVSHIN wrote on 2011/08/31 - 21:16
#25

Sain bn uu,Amai! bi chinii “gaihamshigt ertonts” nomiig unshij duusaad duudee uldeegeed oor hamaatnii huuhduuded bas damjuulj unshaarai gej uldeesen bga.bi 7-n sariin 20-nd Mongold ochihdoo chinii 2 dahi nomiig avsan bga.Mongold unshih zav bgagui tul odoo end japand irchee l unshaad bas ayalaa l bj bn. uneheer gaihaltai engiin,oilgohod amar bichih yumaa. mash sonirholtoi nom bolson bn lee. neeree nomoo joohon hongolj ogsond bayarlalaa.bi ihevchlen denshand yavahdaa unshdag bolohoor avch yavahad arai hongorson bn leebshuu,hehe. odoo bi ” yakuzagaas bolgoomjil” ruu oroh gej bn.

Ankhtuya wrote on 2011/09/02 - 01:09
#26

Amai, minii commentiig nomondoo oruulsand ih bayarlasan shuu,kkk

Ankhtuya wrote on 2011/09/05 - 13:51
#27

hi. ene udriin mend hurgeye. 2 nomiig chin saya hed honogt garaasaa salgalgui unshij duusgalaa. uneheer ih taalagdlaa. horvoo ertunts uneheer gaihamshigaar duuren bas sain humuus hichneen ih bolohiig ulam iheer medruulj ugsund bayarlalaa. hed honog chamtai hamt delhiigeer ayalj aihad chin aij sandrahad chin sandarch bayarlahad chin bayarlaj suulaa. nom unshij baigaad genet ineed aldahad geriinhen maani shoolood l… ter mavritand usan ongotsnoos hotsroh geed guij bhad chin bi baidgaaraa biee huraagaad nomoo tas atgaad suuj blaa. kkk. odoo nomoos unshaagui zuilee webees chin unshih geel suuj n. za amjilt!

tuya wrote on 2011/12/14 - 14:46
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.