Амай Монгол | Дэлхий Ертөнцийг Монгол Нүдээр » Төрсөн өдрийн бэлэг

pic1

2011 оны 06 сарын 27, 23:17.

№69.3, Монгол улс, Улаанбаатар хот.

Дахиад цаг гаруй болоод 32 нас хүрч буйгаа мэдрэх гэж байна. Бусад өдрүүдээс нэг их ялгагдах онцлог өдөр болохгүй байх гэхдээ –Нас? гэдэг асуултад 32 гэдэг тоог хариулдаг болох нь.

Бадарчилж байхдаа өдөр тутмын давтамжтай асуудлуудад орж байгаагүй болохоор яагаад ч юм 25 наснаас хойш цаг хугацаа огт өнгөрөөгүй мэт санагдах юм. Болдог сон бол 25 гэж хэнэг ч үгүй хариулж байх юмсан.

Гоё ч байж дээ ….

Дунд сургуульд байхдаа төрсөн өдрөө зун тэмдэглэх хамгийн уйтгартай байдаг сан. Бүх ангийнхан зуслан хөдөө явчихсан, тэгээд бараг найз нөхөдгүй болно. Харин залуу насанд зун төрсөн өдрөө тэмдэглэх үнэхээр сайхан гэдгийг ойлгосон юм. Маш олон сонголтын дунд хүссэн зүйлээ хийж болно.

Өнгөрсөн төрсөн өдрөө дурсаад баймааргүй гунигтай байсан. Дөнгөж холын замаас ирээд удаагүй байтал миний амьдралын хэв маягт үлгэр жишээ болж байсан Ургийн ахмад ах маань нас барж, 31 насныхаа төрсөн өдрийн өглөөг оршуулгын ажилтай өнгөрөөж билээ. Тэгээд оройноос нь хүнд өвчин тусаж 3-р эмнэлэгт хүргэгдэж 10 хоног гаруй эрчимтэй эмчлүүлсэн. Төрсөн өдрөө ингэж өнгөрөөж байсан дурсамжтай хүн ховор байх. Гэхдээ амьдрал богинохон бөгөөд урьдчилан таамаглашгүй гэдгийг хүнд аяны дараа дахин мэдэрсэн юм.

Төрсөн өдрийн өмнөх өдөр бүр өнгөрсөн нэг жилд юу бүтээж юу мэдэрсэн бэ? гэж байнга бодож, өнгөрөөсөн жилээ дүгнэхийг хичээдэг бөгөөд сүүлийн 5-6 жилийн хугацаанд энэ жил хамгийн бага мэдрэмжтэй боловч хамгийн их бүтээлтэй жил байлаа гэж дүгнэлээ.

Холын хүнд замын үр уршиг нь бие эрүүл мэндэд хэд хэдэн удаа мэдрэгдсэн ч амьдралын үлдсэн богино хугацаанд илүү ихийг бүтээж, 9 үедээ дуурсах тийм л амьдралыг амьдарна гэж итгэсээр байна.

Эцэг эхийн ачийг хариулах гэдэг хүн бүрийн амьдралын хамгийн чухал зүйлүүдийн нэг бөгөөд хүүгээрээ бахархаж буй эцэг эхийг харсан хүн миний өөртөө итгэлтэй эрч хүчтэй ажлаа хийгээд буйг ойлгох байх.

Төрсөн өдрөө хаа нэгэн газар тэмдэглэж, найз нөхдөөсөө бэлэг цуглуулдаг тэр хэв маягийн амьдрал одоо бараг үгүй болж. Огт мэдрэгдэхгүй ч байна. Гэхдээ төрсөн өдрөөрөө хүмүүст бэлэг барьдаг тийм соёлыг дэлгэрүүлбэл ямар вэ? гэж бодоод би өнөөдрийнхөө бэлгийг задалъя.

Монгол Бадарчин 9 боть номын 1-р бүлэг Гайхамшигт Ертөнц ном хэвлэгдэн гараад 7 сар гаруй болсон бөгөөд харийн нутагт байгаа хүмүүст хүргэх зорилгоор интернэт хувилбарыг  www.inom.mn/detail/361 дээр байрлуулаад сар гаруй болох гэж байна.

Харин миний www.amai.mn блогийг тогтмол уншиж, миний аяллын тухай тэмдэглэлд сэтгэгдлээ хуваалцдаг уншигч дэмжигчдэдээ зориулан 2-р боть болох АМЬДРАЛ САЙХАН ШҮҮ! номоо интернэт хувилбараар өнөөдөр гаргахаар шийдлээ. Олон нийтэд хүрэхээс өмнө дотны хүмүүс, уншигчидтайгаа хуваалцаж байна гэж ойлгож болно.

http://www.inom.mn/detail/C9638 дээр буй миний “Амьдрал Сайхан шүү” номыг татаж авах гэдэг товчин дээр дарж хуулж аваад эхний 44 хуудсыг уншиж болно. Харин бүхлээр нь авч компьютер дээрээ уншмаар байвал visa, master картаараа төлбөрөө хийгээд авч уншиж болох юм. Үнэ 6999 ₮.

Наадмын өмнөхөн олон нийтэд ном хэлбэрээр хүргэх төлөвлөгөөтэй байсан ч миний дотны уншигчдадаа ийм бэлэг баривал сонин байж магад гэж бодлоо.

Ингээд энэ линк дээр дарж уншаад сэтгэгдлээ бичээрэй.

Миний ном таалагдвал facebook дээр байрлах “АМЬДРАЛ САЙХАН ШҮҮ”  номын хуудсан дээрх Like товчин дээр дарж өөрийн дуртай номын жагсаалтдаа оруулаарай. Миний хийж буй ажлын цаад утгыг ойлгож мэдэрч байгаа хүмүүс байвал бусдад түгээх ажилд туслахыг хүсэж байна.

За ингээд өглөө босоход 32-той хүн болох нь ээ…

Horaayy..there are 18 comment(s) for me so far ;)

#1

yostoi ih bayarlalaa. 44 huudas…Uunees iluu tom beleg gej yu baih bilee? Amjilt

Ts Sod wrote on 2011/06/28 - 11:16
#2

hey tursun udriin mend hurgye.ajliin amjilt husye

narka wrote on 2011/06/28 - 13:21
#3

bayrlalaa,unshnaa.tursun udriin bayrin mend hurgie! saihan temdegleerei.

buya wrote on 2011/06/28 - 13:31
#4

nas gedeg harvasan sum shig unguruh ymda.32 bol estoi saihan nas shuu.

buya wrote on 2011/06/28 - 14:00
#5

お誕生日おめでとうございます。 Төрсөн өдрийн мэнд хүргье.

Sarana wrote on 2011/06/28 - 14:45
#6

hi naizaa tursun udruu saihan temdegleerei

bayaka wrote on 2011/06/28 - 19:15
#7

Bayarlalaa. Tursun uduriin mend!! :D

amga wrote on 2011/06/28 - 20:05
#8

bayar hurgey bayrlalaa..

Zayash wrote on 2011/06/28 - 23:07
#9

Hi Amai ahaa torson odriin mend hypgey !

Purevdorj wrote on 2011/06/29 - 13:22
#10

Ahdaa torson odriin mend. bayrlalaa uneheer shn beleg bn yg odoo tataj bn onoo shono noirgui honoh ym bnldaa hehe. ooroo oortoo une tsenetei amidraliig buteene gedeg uneheer shn.

slash wrote on 2011/06/30 - 00:28
#11

ahdaa torson odriin mend hurgey. bayrlalaa enenees iluu beleg gej yu bhw.

slash wrote on 2011/06/30 - 00:33
#12

Sain u AMAI,
tursun udriin mend hvrgie :)
“inom” ih taalagdsan
kredit kart-r tulburuu hiij boldog bol super gemeer l bn.

Dulmaa wrote on 2011/06/30 - 19:56
#13

Uuriin tursun udruuruu buyn hiij, baigaagaa busdad ugch uuriin zuilee huvaaltsaj baigaa chini sain bna shu.
Chamaig haraad baihad chi lav aidraaliin utga uchriig tanij, gegeerch baigaa yum shig ee

SARNIITUYA wrote on 2011/06/30 - 21:35
#14

hi.nomiig chin shimten unshih durtai.bas nandignan hairladag. dotorh bichsen buh zuils n yg l minii moroodoj bsan amidral shig. mon nandignan hairladag tom shaltgaan min eejiin min nadad ogson hamgiin suuliin beleg bsan bolhoor. odoo tanii tuhai yamar negen baidlaar medeelel unshih ym bol eejiigee hamt sanadag. uran buteeld chin iluu ih amjilt husii.heterhii ih nurshaad bichijlee. Etsest n nas bol zugeer l too.hehehe.have a nice day

yuki wrote on 2011/07/01 - 17:40
#15

hezee nom chini zaragdaj ehleh yum be???

Tulga wrote on 2011/07/01 - 18:38
#16

Төрсөн өдрийн мэнд хүргэе!!!

poki wrote on 2011/07/06 - 17:36
#17

iim saikhan erdem medlegtei ov tegsh humuujiltei bolgoj humuujuulsen aav eejid ni chinii omnoos bayarlaj, chamaar baharhaj ban Chamd torson odriin gal haluun mendiig hurgey

chimgee wrote on 2011/07/26 - 07:20
#18

Ajil ihtei bsan uchiraas blogruu ter odoriig tani taaruulj tuhain ued medeegui bsan bolohoor hojim hoino bayariin mend hurgej bgaa bol uuchlaarai. Tanid buyu tanii eh hund bayariin mend chin setgeliin zugees hurgey . RE: My Family

Mister wrote on 2011/08/01 - 22:49
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.