pic2pic2 copy

2011 оны 06 сарын 16.

№69.2, Монгол улс, Улаанбаатар хот.

Өчигдөр маш сайхан өдөр байлаа. Эх орондоо ирээд үзсэн харснаа бусадтайгаа хуваалцах гэж “Гайхамшигт Ертөнц” гэдэг номоо хэвлүүлсэн ч материаллаг ертөнцийн үнэ өртөг ажлын зардал их байсан тул эцсийн бүтээл болох ном маань нилээд үнэтэй бүтэж олон хүнд хүрч чадахгүй байсан юм. Харин INOM.mnгэдэг компанийн хамт олонтой танилцаж, ажлын байдлыг нь хараад миний хүсэн хүлээж байсан зүйл биеллээ.

- Номыг чинь хаанаас захиалж авах вэ? Гадаадад байгаа хүн яаж авч болох вэ? Нэгийг явуулчих тэгэх үү? гэх мэтчилэн олон коммент, имэйлүүд над ирж байсан бөгөөд өөрийн зүгээс хэрхэн номоо хүргэж болох талаар арга олж чадахгүй байлаа. Харин өчигдрөөс эхлэн энэ боломжтой боллоо.

https://www.inom.mn/detail/361

энэ линк дээр дархад Монгол Бадарчин цуврал номын эхний хэсэг болох “Гайхамшигт Ертөнц” номыг татаж аван уншиж болох хуудас нээгдэнэ. ТАТАЖ АВАХ гэдэг дээр DEMO буюу загварыг өөрийн компьютер дээрээ суулгаж эхний 49 хуудсыг нь үнэгүй үзэж болох бөгөөд хэрвээ авч уншмаар болбол Visa эсвэл Master картаараа 6999 төгрөгөөр худалдаж авч болох юм. Цаасан дээр хэвлэгдэн гарсан ном нь 18000 төгрөг байгаа бөгөөд дижитал хэлбэрээр илүү хямд болохоос гадна сүүлийн үед хүн бүрийн санаа зовж байгаа НОГООН ертөнц буюу байгаль хамгаалалд бас ээлтэй болж байгаа юм. Мод устгаж цаас хийхгүй.

Энэ бол гайхамшиг гэж хэлэхээс өөр юу гэхэв. Аяллын анд нөхөд болон зарим хүмүүст энэ номоо дурсгамаар байсан ч илгээмжийн зардалд их мөнгө зарцуулагдах байсан бол одоо зүгээр кодыг нь бэлгэнд явуулахад л бол оо. “Гайхамшигт Ертөнц” ном маань хоёр янз байгаа бөгөөд эхний буюу хэвлэгдэн гарсан хувилбар нь анх бадарчилж байхдаа бичсэн тэр хэлбэрийг бараг хөндөөгүй хэвээр нь үлдээсэн бол интернэтэд тавигдаж буй хувилбар нь үг үсэг найруулгын маш их засвар оруулж уншихад хялбар болгосон юм. Гэхдээ эхний буюу бараг засвар ороогүй хувилбар нь миний аяллыг бүрэн илэрхийлж буй мэт над санагдсан хэвээр.

Хэрвээ энэ ном таалагдсан бол, эсвэл энэ номын талаар найз нөхдөдөө мэдэгдмээр байвал линкийг илгээх эсвэл facebook дээр байгаа “АМАЙ Гайхамшигт Ертөнц” хуудсанд LIKE дараарай! Харин би хоёр дугаар боть болох “Амьдрал Сайхан шүү” номоо хэзээ хэрхэн гаргах тал дээр бодож бай. Заавал хэвлэхгүй интернэтээр гаргавал ямар вэ? Эхний номын интернэт хувилбар нь 7 сарын дараа гадаадад буй хүмүүст хүрч байгаа юм чинь одоо хоёр дугаар ботийг гадаадад буй хүмүүст шууд хүргэвэл бас нэгэн төрлийн бэлэг болох юм биш үү? www.inom.mn- ий ном түгээх аргыг би өөрийн биеэр судалж өөрийнхөө номыг татаж авч үзсэн бөгөөд үзэгдэх байдал хэлбэр нь маш их таалагдлаа. Гайхамшигт Ертөнц гэдэг нэрийн тухай нэгэн нууцыг энэ удаа дэлгэвэл сонин байх болов уу. Би номоо зөвхөн Монголчууддаа бус дэлхийд бас гаргах бодолтой анх замд гарсан бөгөөд одоогоос 5 жилийн өмнө номын нэр тодорхой болсон юм. Гайхамшигт Ертөнц гэдгийг англиар AMAZING WORLD гэж орчуулах бөгөөд миний хувилбар нь AMAIzing WORLD байх юм. Одоо номоо орчуулж гадны хүмүүст уншуулах талаар ажлаа эхэлсэн бөгөөд та бүхэн бас боломжтой бол туслаарай.

Сансанаас блог уншигчдадаа хүргэх мэдээ гэвэл би буцаад замд гарах бэлтгэлээ хийгээд 2 сар гаруй болж байна. Явах улсыг нууцалъя. Гэхдээ энэ удаагийн төслийн нэр “90 хоног видео блог” юм. Өөрөөр хэлбэл аялах хугацаандаа нэг тодорхой цагт видео бичлэг яриагаа Youtube-ийн тусламжтай тавьж байх юм. 3 сарын турш өдөр бүр надтай болж буй үйл явдал харсан мэдэрсэн зүйлийг цаг тухайд нь олж мэднэ гэсэн үг. За, ямар санагдаж байна? Та бүхний дэмжлэг туслалцаа маш их хэрэгтэй байна шүү! Өөрийн вэб сүлжээнийхээ тусламжтай миний хийж буй, хийх гэж буй ажлуудыг дэмжиж түгээхэд туслаарай! Дараагийн тэмдэглэл хүртэл түр баяртай!

Horaayy..there are 20 comment(s) for me so far ;)

#1

ih olon gentiin beleg baila.

Chingis gdg wrote on 2011/06/17 - 15:03
#2

aylald garahda yu yu awch yawah we geed neg biched uguuch.jisheen ta yag odo aylaliin beltgeleee hiij bn gelee yu yu beltgej bga chini bas sonin bas sonirholtoi bh bolu…

Chingis gdg wrote on 2011/06/17 - 15:06
#3

Одоо номоо орчуулж гадны хүмүүст уншуулах талаар ажлаа эхэлсэн бөгөөд та бүхэн бас боломжтой бол туслаарай.gdg deer.Chinagiin Galsan ,Oyungerel Tsedevdamba gj 2hvnd handwal ted neg ym helneg.net-d ene 2iin tuhai zunduu ym bga bolhoor bi end odoo yuga bichewde.ene 2hvntei zaaawal hoboo togtoogoroi gj zuwluh bn.

Chingis gdg wrote on 2011/06/17 - 18:39
#4

маш их баяртай байна. таныг аялалд гарна гэснийг сонсоод дагаад хөөрчихлөө. Угаасаа хамт байх нь тодорхой.

slash wrote on 2011/06/17 - 18:46
#5

Сайн уу? Номоо орчуулж гаргана гэдэг үнэхээр сайхан мэдээ байна. Номоороо дамжуулж Монголоо бас суртчилаарай
:) Амжилт хүсье. 2-дахь номоо интернэтээр гарахаас гадна хэвлэж гарвал зүгээр санагдаж байна.

tsolmon wrote on 2011/06/17 - 19:38
#6

yamr saihan medee ve :)
udahgui nomiig chin net-s unshine geheer goe bn

Dulmaa wrote on 2011/06/17 - 21:04
#7

ayalald chine hamt yavmaar bna. er ni iim bolomj bnuu uulzah bodol bnuu

mongol wrote on 2011/06/17 - 21:12
#8

chi bur zunduu sonintoi bga ym bn.ayalad garna gesen chin byatshan gunig turchluu.sain yavaad hurdan irerei kk.bichlegi chin tsag aldalgui uzeh bolnoo.hezee yavah ym be?nomoo neteer tugeeh bolsond bayar hurgie!online-r zarah bolomjtoi gej urid n bi chamd helj bsan da,yamar neg garts bdag l bhgui yu.2 helbereer tugeesen n deer bizde.gadaadad bga humuus neter uzeh n hyalbar bj boloh ym.minii huvid tsaasan hevlemel nom unshihig iluud uzne.hevlemel nomig ch bas neteer hudaldval zugeer bolov u.za chi shuu chinii dara bi ch arai bish yma.

buya wrote on 2011/06/17 - 22:05
#9

Ganzaardah gutrah ue garval chinii sitig uzeheer sergeh yum aa.

KhiShiGee wrote on 2011/06/24 - 21:41
#10

Hi. http://www.iNom.mn deer baigaa nomiig chin uzlee. Ikh goy site bna.

moogii wrote on 2011/06/28 - 12:36
#11

Ñàéí áàéíà óó?
Ç¿ãýýð ë Òà ø¿¿ Good luck…

Ä.Íÿìòóëãà wrote on 2011/06/28 - 14:24
#12

nomiig yaj tataj awah yum

batzul wrote on 2011/08/31 - 18:27
#13

ehnii 49 n huudasiig yaj tatahii

batzul wrote on 2011/08/31 - 18:30
#14

sain uu amai. chinii ayalaliin urtaas irt zamd chini berhsheel urgelj buu taaraasai gej zalbiray, urgelj tursun nutag, uul usandaa zalbirch yabaarai. Suuliin ued amai.mn minii hamgiin aylah durtai sait bolson ajlaas jaahan l zab garbal bi orj uzdeg zarimdaa bur ajlaa hoish ni tabij bgaad tsag gargan uzdeg bi end tendees ni uzej bgaa bolohoor zarim neg zuilig urgeljluulj amjihgui orhigdoj bgaa bolohoor nomiig chini abch unshsan zuitei yum bn gej bodloo. emh tsegtstei des daraalaltai unshij bolno gedegt itgeltei bgaa. unuudriin hubid bi barag ajlaa hiisengui chinii temdegleluudiig chini bas l end tendees ni zunduu unshlaa MADE IN MONGOLIA niitleld usgiin aldaa ih bn lee shuu hu ungursun ued chini hamt ayalsan met setgegdel turluu. ih shan bailaa. chi bol MONGOL ULSIIN BAHARHAL shuu amai.magadgui chinii ene ayalaliin zam duusah ter muchid chi AAB EEJIINHEE achiig hariulj chadah bh. bid hezeech eejiinhee achiig hariulj chadahgui harin nuurend ni urgelj ineemseglel gereltuulj chadbal yadaj l neg shunu bosoj huurailan buubelsen achiig hariulj chadah bh. za minii ajliin tsag duusaj bn bi saitnaas garah bolloo. amjilt husie ALTAN SHAR ZAM TANI ULZIITEI BH BOLTUGAI

oogii wrote on 2011/09/12 - 17:11
#15

amjilt husie

baaska wrote on 2011/09/15 - 06:04
#16

Ene nom mash sonirholtoi goy nom. Hurdan unshij duuschih gd bhar ni udurt 10 huudasnii ”limit” togtoochihson baigaa… :-)

ReDfaN TUvsHuUMgL wrote on 2011/09/23 - 01:54
#17

Goe medee baina. Amjilt husie!

BilguunTulga wrote on 2011/09/29 - 00:32
#18

Link n bolohgui l bndaa , yaj avah yum bol

Ulzii wrote on 2012/02/02 - 11:06
#19

mongol zaluus uneheer ih zuil hiij chadahiin jishee bol amai.busdaasaa ulger duurial awch uram zorigtoi amidray zaluusaa.unshih burt bahamaar teswer tewcheer zorig hatuujil ,hiij buteeh husel temuulel haragdaj bailaa,bayarlalaa

selenge wrote on 2012/10/20 - 17:51
#20

Utasaar nom tataj boldogui yumu

jinee wrote on 2013/01/06 - 17:13
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.