umnuh ug

АМЬДРАЛ САЙХАН ШҮҮ

2011 оны 4 сарын 19

Тусгаар Монгол Улсын шинэ нийслэл Улаанбаатар хот

“Монгол Бадарчин” 9 ботийн 2 дугаар хэсэг болох “АМЬДРАЛ САЙХАН ШҮҮ” номоо уншигчдадаа яаралтай хүргэмээр байсан ч өмнөх үгээ бичиж чадахгүй 2 сар гаруй болов.

Аяллын тэмдэглэл бичиж, засахаас хамаагүй хэцүү юм байна. Аз болж аав маань “ГАЙХАМШИГТ ЕРТӨНЦ” номын өмнөх үгийг бичиж, намайг хариуцлагаас чөлөөлсөн ч энэ удаа хаашаа ч зугтах арга алга. Эхний хуудсыг нээж буй уншигчдадаа юуны тухай бичсэн ямар ном гэдгийг хэрхэн мэдрүүлэх вэ? гэж олон өдөр бодлоо.

Уран зохиол, яруу найраг бус ДЭЛХИЙН АМЬДРАЛЫГ энгийн үгээр бичиж байгаа болохоор миний номын бичлэг бусдаас нэлээд өвөрмөц байх ёстой болов уу. Аяллын тэмдэглэл хэмээх блог бичлэгийн хэлбэрийг Монголынхоо соёлд нэвтрүүлээд 5 жил болсон тул хүмүүст танил, ойлгомжтой байх хэмээн бодож өмнөх үгээ энэ хэлбэрээр бичлээ.

Ерээд оноос хойш торноос гарсан ард түмэн маань дөнгөж нээгдсэн дэлхий ертөнцийн хязгааргүй олон мэдээлэл дундаас алийг нь сонгож, юуг мэдэх ёстой вэ? гэдэг тал дээр хөл алдсан тул одоо болтол учраа олохгүй бухимдсаар.

Мэдээллийг сайн, муу гэдгээр нь сонгон шилж, хэрэггүй гэсэн зүйлийг цензурддэг байсан хуучны, хаалттай нийгмийг өнөө цагийн хүмүүс муулж байгаа ч тухайн үед иргэдийнхээ ирээдүйдээ итгэх итгэлийг эерэг сайн мэдээллээр төлөвшүүлж, стресс, депресс, солиорол гэх дэлхийд нүүрлэсэн сэтгэл зүйн өвчнөөс улсаа хамгаалахыг хичээж байсныг би одоо л ойлгож байна.

Мэдээллийг боловсруулж, олон түмэндээ түгээдэг байсан сэхээтний бүлэг устаж эхэлсэн цагаас нийт ард түмний тархи ямар ч шүүлтүүргүй, юуг л бол юуг хийж болдог хогийн сав шиг болсон билээ.

Үүний уршгаар нэг үндэстэн, нэг угсаатан, нэг улсын иргэд бие биенээ ойлгож, хүндэлж чадахгүй бухимдал, төөрөгдөл дунд амьдарсаар байгаа бөгөөд өөрийн зүгээс хийж чадах зүйл бол дэлхийн амьдралыг судлан, монголчууддаа хүргэж, бусдын алдаа онооноос сургамж авч хямралаас гарах гарцыг олох явдал гэдэгт итгэсээр байгаа юм.

Хүн бүхэн орчлон хорвоод төрсөн цагаасаа өөрийгөө хэн бэ, яах гэж төрсөн, юу хийх ёстой вэ? гэх мэтчилэн олон асуултын  хариуг насан туршдаа хайдаг, нэг хэсэг нь эрлийн замаасаа халшран буцаж, нөгөө нь учраа ололгүй урсгал даган хөвдөг.

Миний хувьд төрсөн цагаасаа нэгэн ер бусын үүрэг байгаа мэт төсөөлөгдөж, мэдрэгддэг байсан бөгөөд аав ээжийн маань хайрласан Золбаяр нэрээ орхин, Амай гэж өөрийгөө цоллож, өнөөдрийг хүртэл түүгээрээ шинэ ертөнцийг бүтээсээр байна. Ямарваа нэгэн асуултын хариулт, нууцыг олж тогтоон, өөрийн хүмүүстэйгээ хуваалцагч гэдгээр Амайгийн шинэ үүргийг тайлбарлаж болох юм.

Миний итгэл, зорилго нэг их чухал зүйл биш мэт зарим хүнд санагдаж магад. Тэгвэл та амьдралынхаа сүүлийн мөчид гэр бүл, нийгэм, эх орондоо ямар сайн үйл хийсэн бэ? гэж өөрөөсөө асууж байна гээд төсөөл дөө.

Арав, зуу, мянганы дотор хийж бүтээсэн үйл хэргээ ТА тоолж байхад бүхэл бүтэн удам судрын хэд хэдэн үе гэж тооллоо эхлэх ямар болохыг төсөөлөх юм бол хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө намайг яагаад ингэж зүтгээд байгааг ойлгох болов уу.

Сэтгэлд минь ямар их гал бадарч буйг мэдрэх байх.

Хорвоо ертөнцийн өнцөг булан бүрийг шагайж, сор болсон шилдэг бүхнийг нутагтаа авчрах хүсэл эрмэлзэлтэй бадарчлал үргэлжилсээр байгааг ном маань гэрчилнэ. Өндөр технологи хөгжсөн өнөө үед буйдангаасаа хөдлөлгүй, интернэт гэдэг гайхамшгийг ашиглан, дэлхийн аль ч өнцөгт очиж, юуны ч тухай мэдэж болдог болсон ч кирилл монголоор өөрийн иргэдэд зориулан бичсэн дэлхийн амьдралын тухай тэмдэглэл даанч ховор байна.

Ажил амьдрал, өдөр тутмынхаа бухимдлаа орхиж, “чилл аут” төрлийн уянгалаг сайхан хөгжим сонсож, миний номуудыг шимтэн унших юм бол дэлхий ертөнцийн өнцөг булан бүрт хуудас эргүүлэх төдий очиж, амьдралын өргөн урсгалыг Монгол хүний нүдээр харах болно.

Үг, өгүүлбэр үйл явдал болон төсөөлөгдөх ном гэдэг гайхамшигт ертөнцөд тавтай морил…

Horaayy..there are 12 comment(s) for me so far ;)

#1

bayarlalaa! vneheeriin uigagvi hodolmor, setgel zvrh, temvvlel… bayarlalaa

Enhee wrote on 2011/06/15 - 19:39
#2

Anhni setgegdel boloh gj bga bolhoor ni neg ym bichmeer sanagdla.

Chingis gdg wrote on 2011/06/15 - 19:43
#3

bayarlalaa! vneheer ih uigagvi hodolmor, setgel zvrh, temvvlel… bayarlalaa

Enhee wrote on 2011/06/15 - 19:45
#4

Хүн бүр энэ орчлон хорвоод төрсөн цагаасаа өөрийгөө хэн бэ? Яах гэж төрсөн бэ? Юу хийх ёстой вэ? гэх мэтчилэн олон асуулт асууж, хариултын эрэлд насан туршдаа явдаг, зарим нь эрлийн замаасаа халшран буцаж, зарим нь учраа ололгүй урсгалыг даган хөвдөг. Харин хүсэл мөрөөдөл итгэл зорилгынхоо төлөө олон олон саад бэрхшээл хүнд хэцүү замыг туулж үзсэн харсан бүхнээ бид бүхэнтэй хуваалцаж санаа бодлоо бичиж байдагт баярлалаа. Монголын мянга мянга залуус өөрөөс тань үлгэр дууриалал авч хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмүүлэнэ гэдэгт итгэж байна.Цаашдаа илүү их зүйлийг хийж бүтээгээрэй амжилт хүсье.

tsolmon wrote on 2011/06/15 - 19:55
#5

chi naadmas umnu nomniho neeltig hiine bizde esvel tursun udurteige havsruulna ch gej bhgui bh da.humuusin amidral yamar bga bile nomni une hyamd ch bish het unetei ch bish bolomjiin unetei bval humuus ih hudaldaj avah bh da.nomig chin odoo boltol avch unshij chadagu l yavna.neg mur 2 nomig zereg avaad unshchih ymsan.Amai yavgan aylal hihgui ymu,Bogd uulaar Manzushiriin hiid hureed butsad ireh 1,2 honogin aylal ch ymu!Unshigch bidende bainga temdeglel niitlele hurgej bval bayrtai bh bolnoo.

buya wrote on 2011/06/16 - 11:30
#6

Сайн байна уу?
Таны Монгол бадарчин – Гайхамшигт ертөнц номыг уншиж байгаа.
Нэг аялах азтанг шалгаруулна гэсэн байсан. Тэр болоод өнгөрчихсөн үү, эсвэл болоогүй байгаа юу?

Цоомоо wrote on 2011/06/16 - 19:59
#7

Би таныг байнга хүндэлж явдаг таны хоёр дахь ном нээлтээ хийж буйд туйлын их баяртай байна. Таны хэлсэн өмнөх үг гоё болжээ. Цаашдын уран бүтээлд тань амжилт хүсэе. Purevdorj

Purevdorj wrote on 2011/06/17 - 16:43
#8

umnuh vg dajgui bolson bn
“Арав, зуу, мянганы дотор хийж бүтээсэн үйл хэргээ ТА тоолж байхад бүхэл бүтэн удам судрын нэг үе, хоёр үе гэж тооллоо эхлэх ямар байхыг тунгаах юм бол”
sorry ene hesgiig ni neg sain uhaj oisongui

Dulmaa wrote on 2011/06/17 - 20:58
#9

:) . Хүсэл эрмэлзэл чинь яаж буцалж байгааг төсөөлж байна. Анхны сэтгэгдэл төрүүлсэн цагаас тань хойш одоо болтол өөрчлөгдөөгүй байгаа. Өөрийг тань ГАЙХАМШИГТАЙ, САЙХАН энэ хоёр үгээр дүрсэлдэг. Яг эхний хоёр номын нэрний тодотгол гишүүнээр…
Хүлээдэг.
Хүлээсээр ч байх болно…

Poki wrote on 2011/06/20 - 16:11
#10

Үсэг хэмээх дүрснүүд үйл явдал болон төсөөлөгдөх гайхамшигт ертөнцөд тавтай морил… төгсгөлийн өгүүлбэр машид таашаагдав. хүний сэтгэлийг хөдөлгөж эс чадваас хөнгөн бийрийг хөшихийн хэрэг юусан. чи хөдөлгөж чадлаа шүү.

suvd wrote on 2011/06/21 - 23:31
#11

amai chi vneheer tengerleg negen zaluu yumaa gaihaltai 2dah botiig chin zaawal olj unshinaa. chamd amjilt hvsie

mika wrote on 2011/07/31 - 18:42
#12

Сайхан үгс байна :) Амжилт хүсье.

Kuukeldei wrote on 2011/08/10 - 11:37
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.