img_3867.jpg

2008.02.02 ний өдөр. Анголийн Lobango хотоос Benguela явхаар шийдлээ, Өглөө шинэ танилүүд цайгаар дайлж сүүлийн зураг авахууллаа, тэндхийн ТВ сэтгүүлч миний аялийг сонсоод ярилцлаг авч болох талаар асуулаа. мэдээж болно! Монгол гэж нэр гарж болох бүх боломжийг би зөвшөөрч байхаар энэ аялийг төлөвлөсөн юм. Ярилцлагаа дуусгаад тэднээс хэрхэн хотоос гарж болох тухай лаваллаа. Энэ улс одоохондоо хот суурин, замуудийнхаа газрийн зургийг бүрэн дуустал гаргаж амжаагүй байгаа тул, хав харанхуйгаар зүтгэж байлаа.

Мини автуусанд суулаа. хүн бүр надруу ширтээд, жуулчин харах үнэхээр сонирхолтой санагдсан бололтой. Замийн унаанд дайгдхийн тулд хотоос гарах хамгийн сүүлчийн автуусний буудал дээр ирлээ, тэнд маш олон мотоциклууд байсан бөгөөд намайг хаа хүрхийг асууж эхэллээ, би Хэлийг нь мэдэхгүй тул замийн дагуу цүнхээ үүрээд алхаж эхэллээ, хажуугаар явсан машин, хүмүүс эргэж хараад алхаж яваа жуулчин яг л зэрэглээ мэт санагдаж байлаа. хотоос нэлээд гарлаа. Зам дээр цүнхээ буулгаад гараа өргөж эхэллээ, ихэнх машинууд өнгөрч байсан бөгөөд нэгэн жийп зогслоо.

img_3871.JPG

өөрийгөө Антонио гэж танилцуулсан залуу : – Хаа хүрэх юм? – Benguela! – Тийм хол явахгүй, 100 гаад км яваад зам сална, тэр хүртэл явж болох юм гэлээ. Тухайн залуу англи хэлийг сайн сурсан байлаа. -Чи хаанаас ирсэн юм? -Монгол-Нээрээ юу? би чамд нэг юм үзүүлий! гээд цүнхэн дотроос нэгэн сэтгүүл гаргалаа.

img_3872.JPG

Би хараад итгэсэнгүй Кирил үсэг надад хэзээч дотно санагддаггүй байсан, харин энэ удаад эх Монгол хэлэнд кирил үсэг зохиждээ гэж бодлоо.Маш их сэтгэл хөөрлөө! бараг хашгирлаа. Монголд үйл ажилгаа явуулдаг Хятдийн зам засвар, барилгийн компаний танилцуулга байлаа. Хуудсуудийг нь нэг бүрчилэн нээж Улаанбаатар хотийн гудамжинд орсон өөрчлөлтуудийг хархийг хичээж гарлаа. Бас Анголд монгол хэлээр мэдээ унших сонин юм байнадаа гэж бодлоо.

img_3873.JPG

Өмнөд Африкийн улсад байхад Монголийн циркчидтэй таараад гэрт нь байсан бүх сонингуудийг нэг бүрчлэн уншиж дуусгасан бас санаанд орлоо.

Антонио зам засварийн компанид ажилдаг бөгөөд 3 сард Монголруу ажилаар явна гэдгээ хэллээ. Би итгэсэнгүй, Ангол хүнтэй зам дээр таартал Монголруу явах гэж байгаа нь үнэхээр азтай тохиолол байлаа. Тэрээр ч гэсэн Анголд Монгол залуутай таарсандаа гайхаж байлаа. Тэрээр Энэ сэтгуулийг өгсөн Хятдийн компани Анголийн зам засварийн ажлийг гүйцэтгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд, хийсэн ажилаа үзүүлхээр Монголруу авч явж байгааг ойлголоо. Тэрээр Хятадийн зам засварийн компаниуудийн талаар асуулаа.

-Би яг зам засварийн салбарт ажилдаггүй тул шууд хэлэх хэцүү байна, гэхдээ хэдэн жилийн өмнө Монгол өнцөг бүрийг замжуулах “Мянганий зам” гэдэг хөтөлбөр эхлүүлсэн юм; яг л Ангол шиг хаа сайгүй зам засвартай байлаа. Тэр үед маш олон Хятадийн компаниууд ажлийг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд, гадаадийн компаниуудаар замаа засуулах гэдэг санааг би хувидаа дэмжихгүй байгаагаа хэллээ.

нэг компани ирээд сайхан зам засаад явдаг, гэтэл манайхшиг цаг агаартай газар хэр хугацаанд зам хадгалагдах нь мэдэхгүй, тэглээч зам эвдэрлээ гэхэд тэр компани нь аль хэдийнээ яваад Анголд зйл ажилгаагаа явуулж байх шүүдээ!

- Бидэнд нэгэн асуудал байгаа! Манай хүмүүс ажилах дургүй, аль болох суугаад байхийг хичээдэг, бас хулгай хийнэ! Тиймээс ажилсаг Хятад ажилчид дээр байдаг юм.

img_3875.JPG

- Яг үнэндээ хэлхэд Монголд ч гэсэн яг үүнтэй адил бэрхшээл байдаг, энэ нь ядуугийн, боловсролгүйгийн зовлон! тэглээ гээд хүмүүсээ ажилгүй өлсөөх хэрэг уу? Энэ бэрхшээл зөвхөн хүнд биш ажлийг зохион байгуулж буй удирдлаг, санхүүгийн бодлог тэгээд ажлийн зөв системд байгаа байх! Монголчууд бид өөрсдийгөө залхуу гэж бас хэлдэг, тэгвэл гадаадад байгаа монгол хүмүүсийн ажлийн чадварийг хүн бүр гайхаад байдаг юм!

- Танай зам засварийн хөтөлбөрийг яриад үг?

- Манай нэгэн найз зам засварийн компанитай байсан бөгөөд энэ төслийн талаар өөрийнхөө бодлийг надад хэлж байсан юм. тэрээр- “Мянганий Зам” гэдэг хөтөлбөрийг Төрийг бариж байсан нам эхлүүлхэд хүмүүс Сонгуулийн том шов гэж бодож байсан ч цаагуураа их хэмжээний мөнгө идэх арга байсан юм. Нам өөрийн хүмүүстээ тэндэрүүдийг өгснөөр дараагийн сонгуулийн санхүүжилтээ бэлдсэн гэж болно.

Манай найзийн компани зам засварт гайгүй байр сууритай ч “Мянганий Зам” гэдэг том хөтөлбөрийн тэндэрт оролцход их хэмжээний техник, хүчний бэлтгэл цаг хугацаа хэрэгтэй байсан юм! гэтэл тэндэрийг богинхон хугацаанд зарлаад Монголийн компаниууд бэлдэх боломж гараагүй юм, Гэтэл аль хэдийнээ хэд хэдэн компаниууд тэндэрт бүх зүйлээ бүрэн бэлдсэн байсан нь энэ ЛОБИ аль эртнээс төлөвлөгдсөн байсан нь мэдэгдсэн. Тэдний дотор огт зам засварийн салбарт ажилж байгаагүй компаниуудийн нэрсүүд ч байсан гэсэн. Энэ тэндэрийн мөнгийг идхийн тулд энэ салбарт ажилдаггүй хүмүүс орж ирээд хятадийн компаниуудтай давхар гэрээ хийсэн, ингээд л дундаас нь ашиг олсон байх.

Монголийн компаниуудад их хэмжээний техник хэрэгтэй байсан бөгөөд үүнд зориулж импортийн татварийн хөнгөлт үзүүлээгүй! харин хятдийн компаниууд түр авчирч ашгилж байгаа техникт татвар ноогдоогүй тул тэдний ажил илүү хямд байсан. Бид холийг бодоогүйгээс өнөөдрийг хүртэл чадалтай үйл ажилгаа явуулдаг зам засварийн компанигүй юм!

Хятдийн компаниууд зам засварийн ажлийг хийгээд яваад өгсөн харин сүүлд ямарваа нэгэн асуудал гарвал эргэж очих эзэнгүй монголийн төсвөөр дахиаад засвар хийхээс өөр аргагүй болж байгаа юм. Монгол компани байсан бол өөр хэрэг шүүдээ! Та нар бидний энэ туршлаг, алдаанаас суралцвал бас хэрэгтэй байж магад! гэсэн бяцхан сургааль айлдлаа.

img_3655.jpg

Миний бодол: Уул нь Монголийн Зам засварийн компаниуудаа төр засгаас дэмжсэн бол цааш цаашдийн ажилүүд илүү хямд болхоос гадна, гадаадийн тусламжгүй Хүчтэй том том компаниууд улсийн өнцөг бүрт засмал зам хүргэх хучин чадалтай болох байсан байх. Харамсалтайн хэдэн хүмүүс тансаг HOUSE, үнэтэй машинтай болоод л дууссан шүүдээ!

Би дэлхийн маш олон орнуудаар ажилаж байхад манайхтай төстэй Боцвана гэхэд гадаадийн иргэнд ажлийн виза олгохдоо, хэрвээ уг ажлийг боцванагийн иргэн хийж чадахгүй гэж нотолсон тохиолдолд л виза өгхөөр хуулинд заасан байсан. энэ нь үндэсний үйлдвэр болон ажлийн байрний хамгаалт юм. гэтэл Монголд хүн амийн 70гаруй хуви н % ядуугийн бүлэгт багтаж байхад Гадаадийн олон мянган ажилчдийг авчирч, Монголчуудийн хийж болох хялбар ажлийг хүртэл өгсөн н тухайн үеийн төр засгийн хэрхэн ажилсний нотолгоо гэж бодож байна.

Цаг н болхоор хүмүүс тэдгээр Эх Орний эрх ашгинд хохиролтой шийдвэр гаргаж байсан хүмүүсийн нэрсийг нийтэд ил тод болгох байх, хойч үеийн улс төрчид ч гэсэн үүнээс сургамж авч хойч үедээ нэрээ сэвтээхгүй холийн бодлогийг баримтлах байх гэж бодож байн. Сүүлийн үед Монголд Авилгалийн эсрэг алба байгуулагдаад ажилж байгаа гэж сонссон, тэд зам засварийн тэндэрийн баримтуудийг сөхвөл маш их мэдээллүүд олох байх гэж бодож байна! Ялангуя зам засварт үйл ажилгаа өмнө нь Монголд явуулаагүй байгуулгууд туршлагтай компаниуудийн өмнүүр орсон нв үнэхээр илт Авилгалийн тухай асуултийг сөхөж байгаа шүүдээ!

Манай нийгэм өөрөө бас маш идэвх муутай! Төр засаг ажлийн байрийг нь булаагаад гаднийханд өгч байхад хамгийн түрүүнд гадаа бослог хийгээд, эсэргүйцэх ёстой Үйлдвэрчний Эвлэл, төрийн бус байгуулгууд ямарч үйлдэл хийгээгүй ! Нүдээ аниад өнгөрсөн! Сөрөг хүчин “Мянганий Зам” хөтөлбөрийг сонгуулийн сурталчилгааний ажил! “Мянгуужингийн үлгэр “гээд шаал өөр туулай хөөгөөд явчихсан шүүдээ! Монголийн хөгжилд зам гэдэг ямар чухлийг хэн бүр л мэдэж байгаа, Энэ төслийн ач холбогдол маш өндөр! гагцхүү хяналтгүй болсонд учир байгаа юм.

Тэр төлж байгаа мөнгө нь Намийнх биш; төрийх ч бишүүдээ! Монголийн иргэн болгоний мөнгө, ирээдуйд татвар төлөгч төлөх мөнгө!

Антонио Монгол нутгийн талаар надаас асуулаа, би мэддэг түүхээ яриж, 3 сар тиймч сайхан улирал биш, уул нь зун очивол зүгээр гэлээ. Дотроо – Би үнэхээр ийм олон жилээр гэрээсээ, эх нутгаасаа явж байна гэжуу? Уул нь онгоцоор 10 цаг нисээд л хүрэх газардаа! гэж гэрээ сангалзлаа, тэр сэтгүүлийн Монгол үгсийг дахин дахин уншиж байлаа.

Аялийн явцдаа залуусийн тогтмол асуудаг асуулт нь Монголийн охидууд байлаа. би -Монгол охидууд Азидаа бие томтой өвөрмөц царайтай! гэлээ, харин Африк охидийн биетэй харицуулахгүй тул энэ тал дээр чимээгүй байлаа. Би хувидаа Монголийн охидуудад илүү биеэ даасан шинж чанар нэмэгдвэл дээр гэж боддог. хэт нэг нэгнээс хамааралтай байдаг. Бас өвөрмөц шинж чанруудаа тодруулж бусдаасаа ялгарвал илүү сонирхолтой! бүгд адилхан сэтгэж хувцаслдаг.

Антонио- манай тэр Хятад Монголийн охидуудийг Анголийн охидуудтай харицуулбал илүү үнэтэй гэж байсан! -Мэдэх юм алга , ямар авч үзсэн биш, би хувидаа хэрвээ үнэхээр шаардлаг гарч секс худалдаж авах юм бол, өөрийгөө шалдаа бууждээ! гэж гутрана. тиймээс аргаа ядсан тийм зүйлээс холуур байдаг ! гэлээ

Дотроо Монголийнхоо хэдэн биеэ унэлдэг охидуудаа бодож өрөвдлөө, Би өөрийгөө хүний амидралийг шүүж шүүмжлэх эрхгүй гэж боддог, харин ойлгохийг хичээх хэрэгтэй!

Манайд хүмүүс байнга бие биенээ шүүмжлэх, доош хийх дон нэлээд дэлгэрсэн гэж бодож байна, хэнд ч гэм хийгээгүй өөрийхөөрөө аялаад яваа надад хүртэл хараалийн, атаархлийн захиануудийг явуулж байгаа тэр цаг завтай хүмүүс өдөр бүр амидралийн сайхнийг харахгүй уурандаа баригдаг байх.

Монголийн амидралийн сайн мууг мэддэг хүний хувид бид өөрсдийнхөө сэтгэлгээнд өөрчлөлт хийх хэрэгтэй байн.

Замийн явцад залуус өлсөж байна, хаанаас хоол олж идэх вэ? гэсэн яриаг сонсоод цүнхэндээ байгаа талхийг санал болголоо.- Зүгээрээ! чи наад талхаа хадгал чиний буух газраас хойш хоол олох илүү төвөгтэй байх болно.

Ийнхүү төрөл бүрийн зүйлсийн талаар ярилцсаар байлаа, замийн турш сөнсөнө дайний төхөөрөмжүүд харагдсаар, бас дайнд нэрвэгдсэн тосгон суурингуудийг дайран өнгөрч байлаа.

img_3876.JPG

Зарим үед зам засварийн яг хажууд айлуудийн байшингууд байсан бөгөөд, Засгийн газар эдгээр хүмүүсийн байрийг нүүлгэх мөнгө өгий гэж байгаа ч зарим хүмүүс зөвшөөрөхгүй байгаа юм! гэлээ.

Явсаар байгаад замийн уулзварт ирлээ, Залуус – Бид эндээс өөр зугт явна. харин чи тэр зүгрүү явна шүү! энэ байрний хажууд байгаа хамгаалагчид бас чамайг захий! юмийг яаж мэдэх вэ! Болгоомжтой яваарай! гээд тэд хөдөллөө. Монголд очивол миний тухай сураг хүргээрээ гэж захилаа.

img_3877.JPG

Миний буусан газар шороон замтай хажууханд хоёр Дайний ул мөр үлдсэн барилгууд байлаа. Хэсэг залуус – Хүүе! наашир гэж бас хэлж үзлээ.

Horaayy..there are 15 comment(s) for me so far ;)

#1

yaay, uneheer gaihaltai!!! ene chin l jinhene adal yawdal, jinhene action film baina daa, amjilt husye zaluu mini,
oirdoo messengert taaraldahgui baih ym. taarwal chamd neg sonin ym uzuulnee ;)

tengis wrote on 2008/03/06 - 09:42
#2

ziaaag… bichih zuil olon bdag…. end ajil ih bgaad bdag…. yadag yum bileee…
gehdee hagas hugasaas ni ch bolov bichnee…
1- gants zam ch geltgui buh l torliin tender, buh zuil budilaantai bolchihood bnaa… yamaar ch yum sain medehgui l bna… odoo tegeed jagsaj, tsuglaad, orilj charlah bol bas tiim ch shalgarsan arga bish bhaa… Gehdee neg uyee bodvol humuus bas medleg, medeeleltei bolj bna… Uunii esreg temtseh ystoigoo medej bna, ene bas baga ch gesen devshil bhaa…
2 – biye unelegchdiin tuhaid bol tedentei gemt heregten met haritsadag ni uneheeeeeer utgagui hereg!!! Erelt baij baij niiluulelt bii bolno shu de… Biye unelegch nariig hudaldaj avch bga erchuud bol tgd tsetseg shig ariuhan bolj taarj bh shiv… Tgd zailuul muu nertei luu danstaigaaraa biye unelegch nar bol aimshgiin humuus… Bas ter TV-nhen shoniin survaljlaga ene ter gd ter hediig chin Tv sta bolgochihno… Hiih yumaa olj ydsan hooson tolgoitnuud…
3- haa bsan Africa-d MGL yvah gej bga huntei taardag chi ch bas yndootoi bn shuuu…
Er ni chinii bichleguudiig unshaad bhad burhan chmg anhaaraad l bga yum shig sanagddag shuu…

zaya wrote on 2008/03/06 - 14:31
#3

wow…. goy bas aimshigtai ymaa…. amjilt husiy zaluu mini

sainka wrote on 2008/03/06 - 20:03
#4

Yu bna da Zoloo? sain yavj bgaad chin bayartai bna. Javhaatai holboo barival mend hurgeerei, Setsen

Setsen wrote on 2008/03/06 - 20:27
#5

Amaitai
yaaj holboo barihu?

Tenuun wrote on 2008/03/07 - 14:03
#6

Socialismiin on jilyyded manai mongol uls mash tom hogjil devshiliin byteen baiguulaltuutiig hiisen. Yynd neg talaas namiin hatuu changa haraa hyanalt noloolson ch nogoo talaas udirdlagiin ajilchidaa urialan bas shahaj ajilluulj chaddag baisand uchir baigaa baih.
Getel ardchilal ehelseneer byteen baiguulalt zogsoj byteesenee idej, evdelj, zarsaar heden jiliig ongorooson. Ardchilsan niigem gedeg chin yag l baigaliin shalgaral shig hen chadaj baina ter n amidardag niigem bolohoor uridaas bygdiig n bodoj tolovlood ogdog baisan niigmees dongoj garsan hymyys chin yag l nyalh hyyhed shig yu hiihee medehgyi baisan baih.
Tegeed ene hugatsaand ovsgootoi heseg n amidarlaa deeshlyylj ovsgoogyi heseg n hooson hotsorson. Ali ali tald n sain muu hymyys baidag. Minii heleh geed baigaa sanaa bol mongotei bolj chadsan hymyysiin zarim n ooriin hycheer bosson baihad zarim n alban tushaal, arga meheer heden togrogtei bolson. Harin hooson hotsorson hediin zarim n het ynench buyu kommunist nogoo heseg n het zalhuu hymyys.
Odoo ch haraad baihad irgenii hodolgoon ene ter geed olon, olon hodolgoonyyd gardag ch tendii udirdagchid n yag yu hiihee asuudliig yaj shiideh ve gedgiig medehgyi baigaa n haragddag yum. Ted shyymjilj baihaar ter asuudliig yaj shiideh ve gedgiig l helj oilguulah heregtei shyy dee.
Odoo 1990 onoos hoish 18 jil ongorch baina. Hyneer bol niigmiin setgelgee eriin tseend hyrch baina. Olon olon zaluus gadaadad surch, hodolmorloj eh orondoo yu bolj buig surag ajig tavin internet gedeg medeelliin erin zuunii achaar uls orniihoo hogjil devshil, doroitol esvel gutamshigtai zyilsiig haran ter bygdiig tsegnen bodoj butsah odroo tooloh suuj baigaa.
Tegeed bidnii tsag irehed, mongoldoo ochood sursan medsenee, olj avsan turshlagaaraa mongol orondoo horongo oruulalt hiij odoogiin ene hetsyy baidlaas gargah bolno.
Bi ongorson jil gadaadad erdem surahaar mongoloosoo garsan yum. Odoo bol minii ajiliin tsagiin huviar uridiinhaasaa ogt oor bolson. Bi mongold baihdaa 12 gej untval eronhiidoo oroitloo. Tegeed 2, 3 gej untval “yooy bi ochigdor 2 gej untsan tiim yum chin yaj ogloo 7-n tsagt bosoh yum, esvel odor n hoir hyreed bushuuhan gertee hariya” gej boddog baisan bol end engiin l baih yostoi zyil bolj huvirsan. Mon mongold baihdaa ajlaa tsagaar hemjdeg baisan bol end yr dyngeer hemjdeg bolson. Mongold baihad ajiliin tsag tarsan yum chin nadad hen ilyy tsagiin mongo ogoh yum gej boddog baisan bol end bi ene ajiliig erthen l hiij duusgahgyi bol udah tusam amjihgyi bolno. Tegeed busad ajil maani ulam hoishlogdoh bolno geh meteer setgelgeend maani oorchlolt garch ehelsen. Gehdee end neg zyil n mongond sanaa zovoh zyil baihgyi. Nadad hangalttai tolson. Bi hervee ene udaad ajilaa sain hiicheh yum bol daraagiin udaa ulam ilyy tom ajil ogoh bolno ter hemjeegeer medleg, (mongo oloh bolomj) ireedyi maani haragdaj eheldeg. Ene meteer udirdlaga sain gazar niigem n ooroo ayandaa huvi hynee hogjyyldeg yum baina. Hyn n hogjihiin hireer niigem n tolovshij amidraliin chanar deeshileh handlagatai yum shig.
Tor zasgiin udirdlagad mongoloo gesen setgeltei, heseg hyn garaadahval ene handlagiig hurdan hugatsaand togtooj boloh yum. Ygyi bol tertei tergyi bidnii ye irehed bid yyniig hiine. Gehdee uls tord garch bish oorsdiin salbartaa tergyylj busdiigaa manlailan chiglyyleh bolno.
hehe neg medsen chin gej … baahan yum bichchihlee. Minii heleh gesen sanaa bol bid yneheer zalhuu. Hyn hodolmorloj baij, yadarch baij amidardag yum baina.

Khongor wrote on 2008/03/09 - 00:51
#7

Ih sonin uchral bolson baina, haa baisan Angold Mongoliinhoo tuhai sonsono, Mongol yavah gej baigaa zaluutai uchirna gedeg? The world is small indeed! Chinii Afrikiin ayalaluud ih sonirholtoi baigaag dalimd ni helye. Hun bolgonii ochood baidaggui gazar nutgaar ingej zorigtoi ayalj baigaad chini baharhaj baina. Bi chadval ireh jilees Afrikiin safari uzeh sanaatai baigaa. Amjilt husye!

vive wrote on 2008/03/10 - 23:30
#8

afrack yag mongoloo UIH gishuud zasgiinagzriihand muu bolgonii jishee bolgoj yaridag baabart uzuuleh yumsan.
basal haydtuud nebterchihsen
zamiig ni zasdag humuus basal mongolchuud shig hulgaich zalhuu ajil hiih durgui geed yag mongol mongol

hohtolbo wrote on 2008/03/14 - 18:42
#9

Amai amjilt xvsie. Chi sain uiliin tuluu yavj baigaa uchir Burxan urgelj chamtai xamt gedgt itgeerei. Ayan zamd biye bodooroi and min.

MONGOL wrote on 2008/03/28 - 11:12
#10

er n africa tiviin uls ornuud mongol adil gej unen yum aa aan bas ter manaihan biy biyendee ataarhadadg bas negniigee danda doosh tataj baidgaa bolimoor baina jaahan saihan cholootei ooroor amidarval ch

saikhnaa wrote on 2008/05/08 - 14:55
#11

chi yagad mongolin ohidig muulad bgan.mongol erchud teged tiim sain ymu.bugd adil setgej huvtsasladag ch geh shig.chini huvtsaslalt tiim ontsgoi ymu.zarimda helj yarij bga ugee bodooch.hen negnes het hamaraltai gej buh hunig heled bn u.biee daasan emegteichud zunduu bii.ter buu hel gadnihan gaihdag gesen.bi gehed hen negnes ogt hamaralgui ajla higed amidrala avad yavj chadaj bn.uurinhu hucher 2uruu bair mashin avla.
chi mongol emegteitei suuhgui yu mongol emegteichude doosh hiideg baij hairtai durtai suuna ged bval ineedtei ym bishu.aylj yava ornooso neg huuhen avad suuhgui yu.mongol emegteichude doosh higeed bolioche chi sonin sanagdchla bn

buya wrote on 2008/06/27 - 19:40
#12

hi sonirholtoi yumaa tee amai maani sain yawj bgaa biz dee tee

ariunaa wrote on 2008/12/14 - 15:40
#13

уучлаарай өөрөө ийм их алдаатай юм уу?

Ц.Золдэлгэр wrote on 2011/07/31 - 19:29
#14

бичдэг юмуу

Ц.Золдэлгэр wrote on 2011/07/31 - 19:29
#15

За энэ ч яахав. Гайхамшигт ертөнц номыг авч уншсан. Их таалагдсан. Гэхдээ номын чанарын тухайд жаахан сэтгэл дундуур үлдсэн. Одоо бараг гол хэсэг нь урагдаад тасраад уначихсан.Цавуу нь их муу юм билээ. Нэг хуудсыг гурав дөрөв эргүүлэхээр салаад уначихаж байна лээ шүү. Хэвлүүлсэн газар чинь ажлаа маш муу хийжээ

Ц.Золдэлгэр wrote on 2011/07/31 - 19:31
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.