ПАЛЕСТИНЫ БЭТЛЭХЭЭМ ХОТ

2006 оны 02 сарын 21.

Монгол Бадарчин 1-р аян. 15 дахь төр.

Израиль улс, Иерусалим хот.

Израиль улсын Эйлат, Тэль Авив хотуудыг үзээд нийслэл Иерусалим хотод ирлээ.

Хэдийгээр Иерусалим хот нь еврей шашинтай Израиль улсад байдаг ч, еврейчүүд буюу израиль үндэстнүүд тэр бүр хотын төвд байдаг цайзын доторх хуучин хот руу аюултай гээд явдаггүй юм байна. Лалын шашинтай палестинчуудын мэдэлд байдаг Палестины нийслэл юм. Манайхаар дөчин мянгат тэр чигээрээ өөр үндэстнийх байна гэсэн үг, аль эсвэл бид нийслэлээ дайснуудад алдаад зөвхөн дөчин мянгатдаа амьдарч байна гэсэн үг. Юм бүхэн хоёр талтайг байнга санах ёстой билээ.mongol badarchin books

Эдний шашин, түүхийн асуудалд огт хамаагүй тэнгэр шүтлэгтэй монгол жуулчин Израиль болон Палестины талуудын аль алинтай нь чөлөөтэй харьцаж, хоёр талын алинд нь ч гэсэн сайн найзаар хүрээлүүлж, Израиль, Палестин гэдэг дэлхийн мэдээнээс салдаггүй нэртэй нутгийн хоёр талын амьдралыг иргэдээс нь илүү мэдэрч байв.

Олон улсын харилцааны сургуулийн оюутны хувьд ойлгох юм бол маш хэрэгтэй сэдвүүдийн нэг болох Израиль улсын тухай анх уншиж сонирхож байхдаа гайхаж байв. Харилцааны багш маань “Израиль улсын нийслэлд нь очиход гайхамшигтай хөгжилтэй, харин палестинчуудын байрлалыг харсан чинь хэцүүхэн байсан” гэж билээ. Тэр хичээл миний энэ өдрийг бүтээсэн гэж болно.

1979 оны 04-р сарын 25-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улс Палестин Улстай дипломат харилцаа тогтоосон тул Монгол улсын иргэний хувьд НҮБ-ын шийдвэрээс үл хамааран тус улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч 16 дахь улсын тоонд оруулж байна.

Монгол улсын гадаад байр суурийг иргэн бүр хүлээн зөвшөөрч ёсчлон дагах үүрэгтэй билээ.

Намайг төрөхөөс 2 сарын өмнө энэ улсын иргэдийн тусгаар тогтнолыг бид хүлээн зөвшөөрсөн байна.

Хоёр зуугаад жилийн колоничлолоос дөнгөж гараад удаагүй байсан улсын чин хүсэл эрмэлзэл энэ дипломат харилцаанд харагдаж байгаа билээ.

Израиль гэх шинэхэн байгуулагдсан улстай сөрөг байр суурийг баримталж, НҮБ-ын өнөөг хүртэл хүлээн зөвшөөрөөгүй байгаа улстай дипломат харилцаагаа байгуулж чаддаг, өөрийн социалист гэх бүлгийн хамгийн хүчирхэг улстай ургийн холбоотой, нэгдмэл байр суурьтай улс нь БИД байв.

Дөнгөж хөгжиж буй улсуудад хөгжил, эв нэгдлийн сүр хүч, гайхамшгийг үлгэр дуурайлал болгон харуулж байсан тийм улсад би төрсөн гэж бодохоор үнэхээр бахархмаар…

BBC, CNN-ийн мэдээгээр байнга террористуудын хот мэтээр үзүүлдэг Палестин гэх газрыг оросууд “Наана чинь хүмүүс амьдардаг шүү дээ, тэдний амьдралыг ийм дээрэнгүй байдлаар битгий сүйтгээч” гэдэг байв.

Миний энэ газар ирсэн шалтгаан нь бидний тархинд хүрээд байгаа гаднын мэдээ, тархи угаалгын үнэн учрыг олж, бодит мэдээллийг өөрийн хүмүүстээ хүргэхэд оршиж байгаа юм.

“Палестины хотуудыг тойруулаад давж гарахааргүй, хана барьж эхэллээ! Хот суурингууд яг л шоронд байгаа мэт том хашаагаар хүрээлэгдээд байна” гэсэн мэдээнүүд сүүлийн олон жил гарсаар байгаа бөгөөд энэ байдлыг өөрийн нүдээр харж, аль нэг талыг дэмжилгүй үнэн бодит амьдралыг бичих нь миний үүрэг гэж бодлоо.

Олон жил аавынхаа өвөр дээр нь сууж эрхлэнгээ дэлхийн мэдээг сонсдог байсан би мэдээллийн үнэн зөв, бодит байгаа байдлыг өөрийн нүдээр харахын тулд Иерусалим хотоос холгүй байрладаг Бэтлэхээм гэх мусульманчууд буюу палестинчуудын хотод очиж үзэхээр шийдлээ.

Буудлынхаа хүмүүсээс хэрхэн хүрэх тухай мэдээлэл аваад, хажууханд байх автобусны зогсоол дээрээс цаг тутамд явдаг шугамын жижиг автобусанд суув. Олон улсын мэдээг сонсдог сая сая хүмүүсийн адил Палестины террорист, алан хядагчдын тухай төсөөлөл толгойноос гарахгүй байв. Арваад км яваад нэгэн хананы хажууд ирлээ. “Эцсийн буудал, эндээс шалган нэвтрүүлэх рүү орох хэрэгтэй” гэж жолооч хэллээ.

Наагуураа торон хамгаалалттай, булангуудаараа галын цэгтэй, үнэхээр сүрдмээр өндөр хана.

Хэдийгээр өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр үүний талаар сонсож, үзэж байхдаа нэг их тоогоогүй ч газар дээр байдал маш өөр байгааг харлаа. Ийм нүсэр ханаар бүхэл бүтэн хот, үндэстнийг хүрээлсэн гэж бодоход Израильчууд үнэхээр айсан, эсвэл залхсан юм байна даа! Магадгүй цээрлүүлэх ажиллагаа ч явуулж байж магад.

Саяхан шуугиантай хотод байсан чинь гэв гэнэт ямар ч хүнгүй, хажуудаа том гээчийн “Бөгжний эзэн” кинон дээр гардаг ханатай газар буух сонин байв.

Энэ бүсэд юу хийх, хэрхэн хийх гэдэг тайлбаруудыг хаа сайгүй самбарууд дээр хүн бүрт цээжлүүлэхээр хибрү, араб, англи хэлээр бичсэн харагдана. Хуучны еврей, араб домог зохиолуудад хүнийг шийтгэхдээ чулуу шидэж алдаг гэж гардаг нь атганд багтах хэмжээний чулуу ихтэй газар нутагт амьдардгаас болсон байна.

Торон хашлагануудтай, хаа сайгүй цэрэг, хамгаалалттай тийм хонгилоор тэмдгүүдийг дагаж явсаар, бүрэн зэвсэглэсэн цагдаагийн хамгаалалтад ирж, паспортоо шалгуулав. “Чиний паспортон дээр яагаад Израильд орж ирсэн тамга байхгүй байгаа юм бэ?” гэж асуух үед “Би цааш Арабын орнуудаар аялах тул паспортон дээр тамга даруулаагүй” гэж хилийнхэнд тайлбарлав. Шалган өнгөрүүлэхийнх хэдэн асуулт нэмж асуугаад паспорт буцаагаад өглөө.

Уул нь Палестиныг тусгаар улс гэж бодож, хүлээн зөвшөөрч байтал бодит нөхцөл байдал үгүй байж. Нэвтрэх тамга дарах 2 дахь оффис гэж байсангүй. Би Израиль улс руу орохдоо паспортон дээрээ нэвтрэх тамга даруулаагүй, Палестин рүү ороход бас тамга дарсангүй. Гэртээ хариад паспортоо үзэсгэлэнд тавивал Израиль, Палестинд нэвтэрч байсан ямар ч тэмдэглэл байхгүй үлдэх нь ээ!

Нөгөө хонгилоор явсаар том үүдний нөгөө талд гарч ирэхэд ер нь л эвгүй сэтгэгдэл төрж байв.

Та нар “GETTO” гэж мэдэх үү? Анх Италид еврейчүүдийг тусгаарлаж байсан, дараа нь Германы нацистууд дэлхийн 2-р дайны үед Еврей үндэстэнг Польшийн хотод том хашлагаар хүрээлэн хорьж байсан түүхтэй. Тэгвэл энэ удаад Израильчууд буюу дэлхийн 2-р дайны үед өөрсдийнхөө 6 сая гаруй хүнээ хорих лагериудад алдсан еврейчүүд Палестиныг бас адил ханаар хүрээлэн, Гэтто гэж нэрлэж болохуйц газрыг бүтээсэн байна. Гагцхүү хоморголон устгах ажлыг фашистууд шиг хийхгүй ч, чөлөөтэй зорчих хөдөлгөөнийг нь тодорхой хэмжээгээр хязгаарласан нь аймаар санагдаж байна.

Түүх давтагдсаар…

Хананы нэг талд нэг улс, нөгөө талд өөр улс, дэлхийд ийм зүйл олон байдаг болов уу? Гүүрээр, ой модоор, уулын оройгоор, хотын гудамжаар тусгаарлагдсан улсууд байхыг харсан, энэ удаа том ханаар тусгаарлагдсан улсууд байна. Дундад Улс, Монгол улсуудын эртний хилийг санагдуулам.

Дэлхийг удирдаж буй хамгийн хүчтэй шашны ариун газар болох БЭТЛЭХЭЭМ-д Монгол хүү хөл тавилаа.

Ханан дээрх арслан Палестины цагаан тагтааг зуусан зураг анхаарлыг минь татав. Бидний оюун санаа барууны мэдээллийн хэрэгслэлийн гипнозод орсон байгаа тул энэ зургийг хараад буруу гэж дүгнэж магад, гэхдээ талуудын түүхийг мэдээд, дундыг баримталж зургийг дүгнэвэл ихийг өгүүлсэн байгаа юм шүү!

Урлагийн бүтээл гэдэг заавал цаасан дээр эсвэл албан ёсны байх албагүй! Энэ зургийг дэлхийн ихэнх мэдээллийн хэрэгслүүдээс олж болно. Энгийн юм шиг мөртлөө маш алдартай бүтээл юм шүү! Уран бүтээлчид үүнээс санаа авах биз!

Хана руу нэвтэрч орох үед Палестины таксинууд хүлээж байсан бөгөөд хаа хүрэхийг мэдэж байсан ч жолооч нар “Хаашаа явах вэ” гэж асуув. Энэ үүдээр орж ирж буй жуулчинд “Church of the Nativity” буюу Есүсийн төрсөн газар барьсан сүмээс өөр очих газар бараг л байхгүй баймаар. Үнэ тохироод таксинд суулаа.

Энд маш өвөрмөц хэлбэрийн таксины үйлчилгээг анзаарав. Хуучны өвгөн бенз машиныг уртасгаад дахиад хэдэн хүн суухаар болгосон байна. Хотын төв рүү орж байхдаа “Энэ хот яагаад дэлхийн анхаарлын төвд байдаг юм бол оо? Яагаад энэ олон дайнууд энэ хотын төлөө болж байсан юм бол оо” гэж бодлоо.

Бэтлэхээм хот руу орж ирэхэд, Сири, Иордантай адил арабуудын нэг хот байна.

Жуулчны төв дээр нь очиж шаардлагатай мэдээллүүдээ цуглуулав. Бэтлэхээмд үзсэн энэ жуулчны төв нь энэ бүс нутагтаа миний мэдэх хамгийн орчин үеийнх юм шиг байв.

Жуулчлалыг хөгжүүлж буй Монголоос бусад улсуудад “Жуулчны Мэдээллийн Төв” гэж төрийн байгууллага төрийн яамандаа захирагдаж, ажиллаж байдаг юм. Хэрвээ жуулчин ямар нэгэн асуудалд орвол, эсвэл жуулчлалтай холбоотой мэдээлэл шаардлагатай бол тэндээс тусламж авдаг. Энэ сэдвийн талаар би тусдаа бичлэг хөтөлнө.

Дэлхийн олон сая христийн шашинтны очиж үзэхийг мөрөөддөг газар болох “Church of the Nativity”-т ирлээ.

Товчхондоо Назаретын Есүсийн гэр бүл Бэтлэхээмд ирж, Есүсийг энд төрүүлсэн гэж библид байдаг юм. Түүний төрсөн агуйн дээр байрлуулсан энэ сүм нь дэлхийн хамгийн хуучин Христийн сүмүүдийн тоонд ордог. Бараг 1800-аад жилийн түүхтэй. Уг сүмийг янз бүрийн колоничлогчид эзэлж, устгаж байсан ч дахин дахин баригдсаар өнөөг хүрсэн юм.

Хэрвээ гадаад хүмүүсийг мэдэж, тэдэнтэй харилцаж ажилламаар байгаа бол тэдгээрийн шашин соёлыг мэд гэдэг дүрмийг би баримталдаг юм. Үүний дараа бусад зүйлүүд маш ойлгомжтой хялбар болно. Хэдийгээр шашин шүтдэггүй гэж хэлэх хүмүүс байдаг ч хүмүүжилд нь аль нэг шашны нөлөө заавал харагддаг юм. Багаас нь суулгасан мэдээ мэдээлэл, програм юм болохоор амь бөхтэй билээ.

Үүдэн дээр нь ирж 150 см орчмын өндөртэй хаалга руу бөхийж орж буй хүмүүсийг ажиглалаа.

Бид ч гэсэн Их Хааны төрсөн газарт мөргөж, тахин шүтдэг, түүнтэй адил христ шашинтай хүмүүс энэ сүм рүү бөхийн орох мөч нь амьдралдаа хийсэн хамгийн гайхамшигтай зүйл болдог юм байна. Зул Сарын баярын үеэр энэ сүм газар газрын мянга түмэн хүмүүсээр дүүрдэг гэсэн.

Дотогшоо ороход лаа, хуучны эдлэлийн үнэр агаарт шингэсэн маш бүдэг өнгөтэй том заал байв. Христийн шашин өөрийн гэсэн барилгын зургийн урлагтай бөгөөд энэ зааланд харсан дүрснүүд миний мэдэх сүмүүдээс хавьгүй өөр санагдав.

Сүмд мөргөж буй хүмүүсийн харцанд итгэл бишрэл маш хүчтэй байгаа харагдана. Тэднийг мөргөж байх үед саад болохгүйн тулд хажууханд түр хүлээж, мөргөл дуусахад тайзны хажуугийн шатаар сүсэгтэн олныг даган доош буув. Есүсийн төрсөн газар гэх агуйн доторх жижиг өрөөнд орлоо.

Эргэн тойронд АЙКОН гэх гэгээнтэн хүмүүсийн цээж зураг, лаанууд, урд хэсэгт шалан дээр алтлаг өнгөтэй нар шиг дүрс байрлуулсан байв.

Энэ газар Есүс төрсөн гэж Библийн номон дээр байдаг юм.

Хүмүүс нэг бүрчлэн энэ одонд мөргөж дуусаад гар гараасаа барилцан шашны дуугаа дуулж байв.

Тус агуй маш жижиг тул хүмүүс мөргөлөө дуусгаад, дараагийн хүмүүстээ зай гаргаж байлаа.

Би тэндээ үлдэж, мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй христ шашинтай олон үндэсний хүмүүсийг ажиглаж ойлгохыг хичээв. Дэлхийн олон сая шүтлэгтний мөрөөдлийн газар ирж чадсандаа бардам байлаа.

Шашинд тоо маш чухал байдаг тул нарны цацраг шиг талуудыг тоолтол 14 салаа байв. Юу гэсэн үг юм бол оо? Анх удаа 14 гэсэн учир битүүлэг тоо харж байгаа нь энэ. Уг нь 3, 6, христийн шашинтны ариун тоо болох 7, Хан үндэстнийх 8, Тэнгэристүүдийнх 9 гэдэг дээ.

Энэ сүм Ортодокс буюу Үнэн Алдартны сүм шиг санагдлаа.

Өөрийн ажиглалтаа дуусгаад агуйны нөгөө хаалгаар дээшээ гарах үед дараа дараагийн хүмүүс цуглан хүлээж байв. Энэ сүмээс гараад хажууханд Есүсийн ээж Гэгээн Мариад босгосон сүм рүү бас орлоо.

Гэгээн Мариа гэдэг нь Есүсийн ээж, харин Мариа Магдалена гэдэг нь Есүсийн найз байсныг эндээс ойлголоо.

Тэр сүмд хүмүүс бас мөргөж, лаа өргөж байв.

Христийн сүмд хүмүүс галыг зулаар биш лаагаар өргөдөг юм. Түүнийг нь авахад тодорхой төлбөртэй.

Гэгээн Мариагийн сүм бас их ач холбогдолтой гэж хүмүүс тайлбарлав. Та бүхэнд интернэтээс эдгээр газруудын тухай илүү сайн судлахыг хүсэж байна. Би бичнэ гэвэл хэдэн өдрийн ажил болно. Туслаарай Залуус аа! Блогийн сэтгэгдэл дээр мэддэг зүйлсээ бусадтайгаа хуваалцвал маш сайн байна. Хамтдаа Дэлхий ертөнцийг илүү сайн судалъя, мэдэрье.

Шашны богино хичээлээ дуусгаад Палестины Бэтлэхээм хотоор алхахаар шийдлээ.

Дэлхийн очсон улсын нийслэл эсвэл хотоос гэр лүүгээ нэг ил захидал явуулдаг тул, эндхийн шуудан дээрээс гэрийнхэндээ захиа бичлээ. Палестин марк, тамга даруулав. Ватикан улс бас өөрийн шуудантай байсан ч тус өдөр ил захидал явуулаагүйгээ гэнэт санаад гэрийн маань ханан дээр Ватиканы ил захидал дутагдах нь ээ гэж бодлоо.

Хотын гудамжаар алхаж, хүмүүсийн аж амьдралтай танилцлаа.

Израиль улсад амьдарч буй бусад палестинчуудын хот тосгоныг бодвол энд байдал амар тайван байгаа санагдав. Жуулчлал дээр гол ашиг хийж амьдардаг хот аюулгүй байдал дээр анхаарахаас өөр аргагүй шүү дээ.

Хотоор алхаж байх үед хотын гадуур босгосон хана байнга харагдсаар, хэцүү юм. Надад палестинчуудыг өрөвдөх сэтгэл төрлөө, та нар төсөөл дөө!

Энэ хотод төрсөн бол эндээс гарч бусад Палестины хот орохын тулд Израилийн хил нэвтэрнэ, маш өндөр шалгалттай. Дэлхий ертөнцийг үзэх тухай мөрөөдөхөөргүй.

Өөрийн мөнгөн тэмдэгт байхгүй, ажлын байр ихгүй тул ажил олохоор Израиль руу орох хэрэг гарна. Харин гадаадад явахын тулд еврей шашин нь төрийн шашин гэж баталгаажсан Израиль улсын иргэн гэж өөрийгөө хүлээн зөвшөөрөөд паспорт хүснэ!

Монгол хүн гадаад явахын тулд орос паспорт, эсвэл дундад улсын паспорт гуйна гээд бод доо!

Социализмын үед хүйтэн дайнаас болж бид хаалттай байсан ч зарим талаараа эрх чөлөөг эдэлж байсан билээ. Жишээлбэл, өнөөдөр бид Герман улс руу явахын тулд Герман улсын Элчин сайдын яамд зөндөө олон бичиг баримт, хувийн нууцаа мэдүүлж байж виз хүснэ. Харин соц үед Москва дахь Монголынхоо консулын газарт хүсэлт гаргаж, зөвшөөрөл бүтээсний дараа Ардчилсан Герман улс руу явахыг зөвшөөрсөн тамга даруулаад аялж болдог байсан.

Зам зуураа нутгийн хоолноос авч идлээ. Өмнө нь Сирид байхдаа Палестинаас дүрвэсэн залуутай танилцахад маш сайхан сэтгэлтэй, зочломтгой үндэстэн санагдсан. Бид гадаадын телевизийн мэдээг бага үзэж, өөрсдөө энэ үндэстнүүдийг судлах хэрэгтэй гэж бодож байна. Арабууд надад их таалагдсан гэж бас хэлмээр байна.

Бүтэн өдрийг Палестины Бэтлэхээмд өнгөрөөгөөд, буцаад Иерусалим руу явахаар боллоо.

Нөгөө таксиндаа суугаад ханан дээр ирэв.

Замдаа Японы жуулчинтай танилцсан тул хоёулаа үүдээр хамт нэвтэрлээ. Яг л нисэх буудлын гаалийн шалгалт шиг. Бид хоёр ороод заах тэмдэг дагаж алхтал, тэнд хэн ч байсангүй, хов хоосон! Чанга яригчаар нэгэн хүн “Одоо баруун тийш, одоо зүүн тийш, тэнд байгаа хүмүүс дээр оч!” гээд зааж гарлаа. Палестины нутгаас амиа золиослогчид биедээ тэсрэх бөмбөг авчирч, тэсэлдэгтэй холбоотой байх. Хил дээр очоод паспортоо өглөө, дахиад л асуултууд!

Ингээд Израилийн газар нутагт дахин гишгэлээ.

Хүмүүс Бэтлэхээм орж үзсэнийг сонсоод миний өмнөөс үзсэн юм шиг баярлаж байсныг бодоход үнэхээр олон сая хүнд маш чухал газар юм байна гэдгийг илүү сайн ойлгосон юм.

Израиль, Палестины хооронд болж буй дайны тухай та ямарваа нэгэн дүгнэлт хийхээсээ өмнө эдгээр үндэстнүүдийн түүх шашныг судалбал маш олон асуултын хариултыг олох юм шүү.

Мэдлэг гэдэг агуу хүчийг аяллын явцад би маш их мэдэрч байна.

Өнөөдөр энэ бүсэд болж буй олон зөрчилдөөний шалтгаан нь олон мянган жилийн үйлийн үр гэдгийг ойлгох хэрэгтэй юм билээ.

Би хувьдаа хүн бүр итгэл бишрэлээ сонгох эрхтэй, Тэнгэризм, Буддизм, Христ, Ислам, Хинду, Еврей шашнууд бидэнд хэрэгтэй гэж боддог. Дэлхийн маш олон газар, олон шашнуудыг сонирхож байхад бүгд л хүний сайн сайхны төлөө байна. Зарим хүмүүс эртний бичлэгтэй ном судруудыг өөрийнхөө эрх ашигт тохируулан тайлбарлаж, хүн төрөлхтний эсрэг нүгэл хийх явдал гарч байна.

Монголд олон шашнууд дэлгэрч байгаа бөгөөд хүний шүтэх эрхийг шүүмжлэх нь хүнийг хүндлэхгүй, түүний сонголтыг өөрийнхөөсөө доогуур тавьж байгаагийн илрэл гэж бодож байна. Монгол улс Үндсэн хуулиараа шүтэх, эс шүтэх эрхийг хамгаалсан байгаа ч амьдрал дээрээ мөрдөхгүй байна, нэг хэсэг нь нөгөөхөө шашин шүтлэг, итгэл бишрэлээр ад үзээд байвал үндэстэн доторх тэмцэлд хүргэж магад юм. Түүхэнд ийм явдал бишгүй болж байсан.

Би МОНГОЛ хүн, Тэнгэр бол миний шүтээн.

Ямар ч үзэл бодол, мөнгө нь миний гэр бүл, Монгол орноос дээгүүр байх ёсгүй гэж хувьдаа боддог.

Явсан хүнээс үг сонс 2

Published by amai

AMAIzing world...

Join the Conversation

21 Comments

  1. Mary Magdalenii tuhai humuus olon zuun jil margaldsaar irsen. Yag Bible deer tuuniig bie unelegch huuhen bsan ba Jesus-iin surgaaliin sonssnoor uurchlugdsun gej bichdeg um (yurunhiid ni baragtsaalj bichvel.) Yag yaaj gegeerel olj enee teree bolsoniig ni medehgui um. Gehdee yurunhii utga ni tiim.
    Gehdee suuliin ued humuus Mary Magdaleniig arai uuruur harah bolson. Tuuniig Jesus-iin zugeer naiz bish, harin bur ehner buyu “lover” bsan gej taamaglatsgaadag. Ene sanaa ni “Da Vinci Code” gedeg nomoor ih aldartai bolj delgersen. Medeej ug nom ni zohioliin buguud yanz buriin hiisver zuiluudiig aguulsan baij taaraa. Gehdee humuusiig mash ih shuugiulsan neg gol sanaa ni bolhoor Jesus ehnertei bsan, ter ni Mary Magdalen. Jesus uuriinhuu zaasan surgaaliudiig Mary Magdaleniig urgeljluulj zaahiig hussen buguud neg utgaaraa, Jesus-iin baiguulsan organization/sum-iin tolgoilogchoor Mary Magdaleniig songoson gesen sanaag ug nom tavij l dee. Ene sanaa ni mash ih shuugian tarisan buguud delhiin Christuudiin tuv boloh Vatican ug nomiig shuumjlen eserguutseliin medegdel hurtel hiisen bgaa um. Amai, chi zamd ih yavdag hun ene nomiig avch unshaarai. Mash sonirholtoi. Dan Brown-iin “Da Vince Code”. Medeej kinoniih ni talaar sonsson l baih, gehdee nom ni hamaagui ih sonirholtoi.
    Minii shashnii talaarh huviin bodol gevel: shashin gedeg ni hunii amidrald utga uchir, oilgolt, bayar bayasgalan avchrah uurgeer anh bii bolson gej boddog. Alivaa negen shashniig baiguulagchid (Jesus, Muhammed, Buddha g.m) iim l zorilgotoi anh nom aildaj ehelsen bolovuu. Hunii amidraliig arai gerel gegeetei harah talaas tusldag bolhoor bi alivaa shashniig demjdeg.
    Gehdee, on the other hand, shashin gedeg mash ayultai zemseg. Unendee yag shashin ni ch ayultai bish. Yamar negen umand heterhii bisherch, mash huchtei itgeh itgel l ayultai zevseg. Zuvhun neg taliig barimtalj shutej, itgesneer asuudliin nuguu taliig huleej avah yamar ch chadvargui boldog. Hervee murddug shashnii zarchimtai harshilval ter zuiliig huleej avhaas shuud tatgalzdag tiim humuus ih bdag. Tegesneer ul oilgoltsol, uzen yadalt uusch, etsest ni dain murgulduun bii boldog. Denduu conservative, yur ni bol barag extremist shashinlag humuus l unuudur hamag boloh butehgui umiig degdeej bn. Jishee ni gevel George Bush, Osama Bin Laden 2 bn. 2-laa uursdiinhuu shashniig mash ih murduj dagdag. Bush bolhoor reborn Christian. Tereer uuruu president bolson gants shaltgaan ni Burhan gej helj bsan. Unheer dotroo burhan shashin bodoj turiig gartaa avna gedeg ayultai bizdee? Bin laden bol … buh hun l ternii talaar medeh bolhoor iluug yarih hereggui biz.
    Humuus shashnii talaarh uursdiin bodloo huvaaltsaarai.

  2. saikhan bichleg bolson baina da, Minii biye Jesus , Buddha geed itgej tuilshraad baidaggui lde, gehdee nomiig ni bol ali aliig ni ch unshinaaa, dagaj mordohiig hicheedeg,, unheer hund boduushtai baharhuushtai saikhan medremj avdag. Bi zaaval ene ter shashin geltgui buhii l shashinguudiig adilhan hundelj sonirhdog, bugd ni neg uuliin orgild hureheer oor oor zamaar oodloj yvaa gedegtei bi sanal niildeg,
    Amai ah ih goyo aldartai gazar ochij uzjee,,,ter gazariin talaar BIBLE nomd bichsen baidag, Jesus torson gazar geed l. buh shuteenuudiinh ni moroodoliin gazar shuu de, Iim saikhan gazar ochson taniig burhan iveej yavah boltugai,.

  3. ih sonin ayalal hiisenee zurag horogtei tavij saihan medeelel ogsond bayarlalaa.

  4. amai chi uneheer ih yum uzej bn shuuu, buur ataarhaj bn, hezee negen tsagt bi end ochino gdgtee itgeltei bn. za gol zuilee yriii

    ter 2 joohon pacaan zurag zurj graffiti bol minii hamgiin durtai artist bolson banksy-giin buteel yum. banksygiin huvid odoo hurtel hen gdg ni todorhoigui. ghdee tuunii graffiti bol jinhene urlagiin buteel geltei, delhiin say say humuusiin shuteen bolj bn. donjtoi hev mayag ter tuhai yriltgui … ter humuusd graffiti bol vandalism bish gsn oilgolt toruulehed tulhets bolson gj bodoj bn. manaihan ch bas meddeg bolson bizeee. meddeggui ni gooogledeerei dee ; )

    bi zun nomiig ni avch unshsan yum. ter ene haniin tuhai nomondoo ingej bichjeee:

    Segregation Wall,
    Palestine

    Palestine has been occupied by the Israeli army since 1967. In 2002 the Israeli government began building a wall separating the occupied territories from Israeli, much of it illegal under international law. It is controlled by a series of checkpoints and observation towers, stands three times the height of the Berlin wall and will eventually run for over 700km – the distance from London to Zurich. Palestine is now the world’s largest open-air prison and ultimate activity holiday destination for graffiti artist

  5. tereer ene hanan deer nileed olon graffiti zursan. banksy etgeed setgehuitei yum shigee. ylanguya orno buyu westiin ezerhiilegch bodlogiig graffitiaraa ilerhiildeg. za tsaash ni yu gj bichsen tuhai:

    my guide: You could paint here – there are no guards in the watch towers, they do not come until winter.
    me: (Returning to the car after painting for 25 minutes) What’s so funny?
    my guide: (Lauging hysterically) Of course the guards are in the towers, they have the snipers with the walkie-talkies.

    old man: You paint the wall, you make it look beautiful
    me: Thanks
    old man: We dont want it to be beautiful, we hate this wall, go home

    er ni bodoj uzehed ene hana yag hezee nurah ve humuus hezee cholootei zorchih ve geh metiin asuultuud hezee hariutai boloh bol?

  6. sonirholtoi niitlel boljee. ter hanan deer baidag zuragnuud ih aldartaishde. tend ochij uzeh minii bas neg muruudul. ter 2 huuhed suugaad hagarsan hana zurj bga zurag n yalanguya ih aldartai. bas hananiih n tsaad tald uzesgelent baigal baigaagaar zursan bgaamaa. banksy geed english uran buteelch. http://www.banksy.co.uk geed sonirhooroi zaluusaa. Amai amjilt!

  7. sonirholtoi niitlel boljee. ter hanan deer baidag zuragnuud ih aldartaishde. tend ochij uzeh minii bas neg muruudul. ter 2 huuhed suugaad hagarsan hana zurj bga zurag n yalanguya ih aldartai. bas hananiih n tsaad tald uzesgelent baigal baigaagaar zursan bgaamaa. banksy geed english uran buteelch. http://www.banksy.co.uk geed sonirhooroi zaluusaa. Amai amjilt!

  8. Shashnii talaar ch yariad baih yum alga da. Daraagiin niitleliig chin hyleej baiya.

  9. Uneheer shashin bol tuuh-n huvid ch, soyol-n huvid ch sonirholtoi ed shuu. Bi bodohdoo burhan gj bdagq harin humuus setgeldee burhan-g bii bolgoj boloh bolohq ymnii dens-g denselj, setgehuin taldaa oorsd-n uzel barimtlalaa dagadag ym bolovuu gj uzdeg. Harin zarim neg humuus-n buruu bodol, uildel, uil ajillagaar ene 2 horsh ornuud iim bdaltai bgaad huvidaa bas haramsah ym. 2la shan tuuhtei ochij uzmeer l ornuud. Harin ene Jesus-n torson gazr-g bi ogt meddegq bsii shd. Bayarlalaa Amai.

  10. Ene delhii deer yamar negen amid amitan bolj turnu gedeg hetsuugees gadna HUN bolj turnu gedeg mash tom zavshaan,mash hovor az,mash undur huvi tavilan gedeg.HUnees iluu setgedeg anitan odoogoor alga.Tegeed ene ih az zavshaan,huvi tavilangiinhaa talaar ter bur tsag zav gargaj boddog biluu?Ene talaar hen ,haana,hend zaaj surgadag bilee?HUnii fizik talaas ni sudalsaar l,shine neelt hiiseer l baina.Harin oyunlag ,hunii uhaaniig sudlah talaar yamar baigaa bilee?HUn burt alaggui zayasan burhanlig chanar boloh oyun bileg ,zuvhun ene materiallag ertuntsud l hereg boloh erdem medleg ene 2-iig olon hun salgaj oilgodog bol uu?Alich shashin olon myangan jiliin umnu amiddaa gegeersen humuus suuriig ni tavisan ch bugd neg l zuiliig hund oilguulhiig hicheejee,On tsagiin yavtsad aajmaar undsen surgaalasaa tashaarsan ch bii l baih.Er ni bol hun uuriinhuu dotor bui burhanaa sonsoj,tuuniihee helsniig dagval buruutahgui l boluu gej boddog.
    Ene sedev ni comment bichih maygaar hund yamar negen zuv oilgolt uguh bolomjgui baihaa.
    Aylagch Amaidaa bayrlalaa,saihan medeelel tavijee.Burhan yamarch shashintang yalgavarladagguig hin bur zuvshuuruh baih.Bid l, humuus eldviin ursgal,shashinii turliig uuriinhuuruu shineer bodoj bii bolgoj,dahin shine ursgal garhiig uguisgehgui.Burhanii mun chanariig l tsumuuruu zuv oilgotsgooyo.

  11. Mash sonirholtoi gazar ochjee. Paradise Now gedeg kinond Palestin zaluus suicide bombers bolj baigaa tuhai gardag, ih yum bodogduulsan kino baisan. Palestinchuud uneheer orovdmoor shu.

  12. Bi negen tsagt ene gazar ochij uzenee gej boddog yum.Shashin gej…hun bur ooriinhooroo tailbarlah n zuin hereg .Scoutiin hodolgoonii undsen huuliand…Shashin bol huvi hunii itgel unesmhil yum. gej zaasan bdag.Minii bodoloor ene hamgiin tovch bogood todorhoi hariulat boloh baihaa.Shashin bur oor ooriin gesen uuh tuuh,uzel barimtlal baidag ch gsn,UNEN gej yu yum be hun yamar negen daldiin huchind itgeseneer( shashind itgeh) hurch bolohuu, gesen asuultiin oortoo aguulaj baidagaaraa ijel tostei baih gej boddog. Togs togoldor gej delhiid baidagui bolohoor humuun torolohton shashinaaraa damjuulaj ene asuultand hariulahiig hicheedeg ch yumuu

  13. Amai chi uneheer tevcheertei medlegetei zaluu yumaa chi mongol tsuuhun zaluusiin neg shu

  14. chamaig burhan iveeg chi amidraldaa mash tom hurungu oruulj bna

  15. Maria Magdalenag bie unelegch geed humuus chuluugaar cohij eguutgeh gej bhad Jesus omoorch boliulsan yum. Humuus bugd nugel hiideg bolovch nuglee naminchildgui, harin Mariag bol bugd nugliig n meddeg tul gaduurhjee. Jesus ter humuust “Ta naryn dotor nugelgui hun baival ter hun ene emegteig ehelj chuluugaar shid” gej helsen baidag. Aguu shuu, nugliig urshooj chaddag, humuuniig oigodgooroo Jesus aguu!

  16. Hi amai uuchlaarai. ooroo laliin gej helehiinhee orond islam esvel musulinan shashintnuud gesen ni deer bhaa ta hariltsaand surch bsan hun ym chin ooroo ygd gedgiig sain medej bga bhaa!

  17. HI amai ygd saudi arab oroogui ym be? daraa yvaad saudi arab orvol MEKKI ruu zaaval yvaarai. Tend islamiin shashinii tov gazar gazraas musilmanchuud Mekkid irj morgol uilddeg tovchhondoo bol shashnii ariun gazar bdgiimaa

  18. hi amai chinii tuhai ene saitnaas say medeelel avlaa mash ih taalagdlaa bi 2012.12.21tvner haranhuiertonciin mohol nomiin zohiogch G.Namiraa bnaa bid mongol hvn bolj torson toorog tavilangaa sain mederch hvn torlohtond tuslah cag negent irsen bogood mayachuud ene olon sudar bicheg shashinii nomlold yagaad delhii svirne gej zognoj bgaag ooriin nomondoo tusgaj bichsen bogood oortoi chin uulzaj yavsan gazariin sonin bolon medremjiig chin huvaalcaj mon ooroor chin lekc taviulah tuhai zovloh hvsel bnaa za mon ene agui ajil vilsed chin gegeenees gegeeniig hvsie

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *