amaiindigo-cd-internet.jpg

Шинэ орчинд дасан зохицон гэдэг үнэхээр хэцүү, хэдийгээр одоогийн аялал шиг өдөр бүр шинэ хүмүүс шинэ орчинд дасах гэж зовоогүй ч, миний хэлний бэрхшээл шинэ орчинд хүмүүстэй харицхад маш их төвөгтэй байлаа.

Хичээл эхлээд хэдэн сар болсон байсан бөгөөд, эхний үедээ гайгүй байлаа. Тухайн р үсгийг хэлж чаддагүйгаа мэдснээс хойш миний сэтгэлгээнд өөрчлөлт орсон гэж бодож байн, өөртөө итгэх итгэл суларч, хүмүүсийн доог болчихвий гэж айж байлаа.Ярианий дундуур би өөрийнхөө саналийг хэлэх гэж оролдох үед тухайн үгэнд хүчтэй Р байвал ижил төстэй үгээр орлуулж байлаа.

жишээлбэл найзууд

- Орой юу хийх бодолтой байн? гэсэн асуултанд

-Үдэш гэртээ байх боловуу,

гэх мэтчилэн синоним үгнуудийг сайн ашигилж сурж байсан, Зарим үед ядаргаатай ч юм шиг байсан ч би Монгол хэлний Синонимуудийг нэлээд сайн сурч авсандаа!

ийнхүү шинэ ангид хэдэн сар боллоо, ангийхан найзууд болоод ил шоолхоо болилоо, гэхдээ цаагуураа миний ярианд татаж унадаг байх гэж санагдаж байлаа.

Шинэ шийдвэр:

Юуны түрүүнд өөрийн хэлний бэрхшээлийг засч, Р үсгийг төвөггүй хэлж сурахаар шийдлээ, миний мэддэг хүмүүсээс Бөөрөнхий байж байгаад хилээ зассан ганц ч хүн байгаагүй, эсвэл ичээд- Би бөөлөнхий байсанштээ! гэж хэлчих зоригтой хүн надаас өөр олдоогүй байх.

Тэгээд манайд ямар баруунийх шиг Хүүхдийн сэтгэл судлаач эсвэл Хил ярианий эмч гэж байдаг биш, байж магад би лав сонсоогүй юм байн. Тийм эмлэгүүд байсан бол аль хэдийнээ гэрийхэн дагуулж хилийг минь очоод засчих байсан байх.

ингээд миний амьдралийг өөрчилсөн том алхам хийж эхэллээ.

Орой эртхэн орондоо орж байгаад ямар нэгэн аргаар Р үсгийг хэлж буй текникийг хайж эхэллээ, хилээ янз бүрээр хөдөлгөж, бусдийн төвөггүй хилээд байгаа Р үсгийн нууцийг тайлж буй мэт сэтгэгдэл турж байлаа.

амьсгаагаа авхаас эхсүүлээд гаргах, тэгээд хилээ чичиргэх, үзүүрийг нь тустай чичиргэх, цагаан толгойний бусад үсгуудтэй холбож чичиргэх , гэх мэт өдөр бүр хичээллээж эхэллээ.

Нэг л мэдэхэд 2 сарийн дараа Р үсгийг баг зэрэг сулавтар хэлдэг боллоо, харин үүнийгээ амьдралд оруулах илүү төвөгтэй байлаа.

Өдөр тутмийн яриандаа Р үсгийг зөв хэрэглэхийн тул ичих нүүрээ илгэн дээрээ наалаа!

Өөрөөр хэлбэл ярих үедээ маш удаанаар Р үсэгтэй үгээ хэлж байлаа, тухайн үеийн найзууд ёстой залхаж байсан байх! зүгээр яриж байснаа Р үсэг дээр тулхаар өгүүлбэр удааширч Р үсгээ өмнөх болон дараагийн үсэгтэй холбож байлаа.

Дараа жилийн хичээл эхлээд, би ч төвөггүй Р үсгийг яриж байсан бөгөөд, манай ангийхан лав одоо бодоод намайг бөөрөнхий байсан гэдэгт итгэхгүй байхаа!

тэр мөчөөс эхлэн би хүмүүстэй илэн далангүй ярилцаж, синоним үг хайх шаардлгагүй боллоо!

Харин яагаад миний амьдралийг өөрчилсөн гэвэл

Тухайн Р үсгийн нууцийг олох гэж ажиллаж байх явцдаа өөртөө нэгэн шин авъяас нээсэн юм!

Тиймээ, Амны тусламжтай Ая гаргах бую Амай стилэ байсан юм, өдөр бүр амны булчин, эд бүрийн авианий чадварийг шалгаж байх үедээ амны тусламжтай төрөл бүрийн ая, чимээ, эффектуудийг хийж болхийг нээсэн юм. тухайн үед энэ стильд ямар нэр өгөхөө мэдэхгүй байсан бөгөөд баруунд ийм төрлийн хугжмийг “Beat Box” гэж нэрэлдэг байсан юм.

Хэдийгээр Beat Box гэдэг стилийг шууд хэрэглэж болох байсан ч, Beat Box н Хип Хоп урлагийн нэгэн хэсэг тул, энэ нэрнээс татгалзсан юм.

Харин Амай гэсэг нэрийг сүүлд Олон Улсийн Харилцааний 2 курсд байхдаа зохиосон юм.

Тухайн авяасаа нээснээс хойш өдөр бүр амаараа хөгжим тоглох, авиа хийх, хүмүүсийг дууриахаас авахуулаад улам бүр хөгжүүлж байсан юм.

Одоо санаж байхад нэгэн хөгжилтэй явдал яг тухайн явдлаас жилийн дараа болсон юм. Газарзүйн хичээл дээр ангийн хамгийн хойно сууж байлаа, заримдаа би өөрийн мэдэлгүй хөгжим тоглоод эхэлдэг болсон байсан тул тухайн өдөр РЕФЛЭX хөдөллөө.

Багш ширээнийхээ араас надруу заагаад -Золбаяраа! Хөгжимөө унтраа! гэж загнилаа

-Багшаа, хөгжим байхгүйшт! гэж өөртөө итгэлтэйгээр бүдэгхэн хариуллаа

Багшид миний хариулт таалагдаагүйн мэдээж, ангиаас гаргалаа.

Тухайн үед би маш их инээж байсан санагдаж байна, миний амаар хийсэн хөгжим ягл жинхэн юмшиг дугарч байндаа гэж бодлоо.

Харин багш дотроо – Золбаяр одоо намайг дүлий гэж бодсон юм байхдаа, Багш хүнийг хүндлэхгүй худлаа хэлээд! гэж бодсон байх.

Нэг мэдэхэд манай ангийхан амны тусламжтай хөгжим тоглодог болсон бөгөөд, хичээлийн завсарлагаанаар бугдээрээ шүлсээ намиртал хөгжим тоглож байлаа!

Би Амай урлагийн талаар өөрийн туршлаг, амьдрал дээрээсээ сурсан тул гадний хөгжмийн Beat Box урлагтай холихгүй байхийг хичээдэг, Beat Box ашгилдаг техникуудийг хүртэл сурхаас зайлхийдэг, Монгол залуугийн амаараа хөгжим тоглох чадвар нь Beat Box -оос өвөрмөц байсан шүү гэдгийг миний аялийн турш таарсан гадний хүн бүрт нотолхийг хичээж байгаа.

Амай стиль гэнэ үү Beat Box гэнэ үү та бүхний сонголт! Анх Монголд үүнийг дэлгэруулж эхэлж байхад хүмүүс инээлдэж өөр өөр хүлээж авч байсан, тухайн үеийн хүмүүсийн сэтгэлгээ нь хаалттай хэвээрээ байсан тул, урлаг гэдэг бол зөвхөн Рок Поп юм шүү гэдгийг надад бас нотолхийг хичээж байсан юм.

Дүгнэлт: миний амьдралд маш олон бэрхшээл, асуудлууд тулгарч байсан, тэр бүрийн дараа би сургамж авч илүү хүчтэй өөртөө итгэлтэй болж байсний нэг жишээ энэ юм!

Бөөрөнхий биш байсан бол урлагийн хүн болоочуу!

Horaayy..there are 11 comment(s) for me so far ;)

#1

Sain baina Amai!!! Neeree chi neg udaa aquarium-d amidrana gej neg heseg yum bolj bsan shig sanagdchihlaa, hervee anduuraagui bol. Ygd tiim shiidver gargaj baiv, bas ter tgd ygd urgeljlelgui zogsson be…

zaya wrote on 2008/02/28 - 13:40
#2

I’m again! Oird blog-r chin zochloogui, hed honog joohon uhlaa, nileen medeelel nemegdsen baina. Onoodor post-uudiig chin unshaad neg l sanaa aldaad, neg ih sonin medremj torood bh yum. Hamgiin gol ni yagaad gedgiig ni medehgui, sonin shu… Gehdee iim ue bdag shu de…
Hope we will see you sometime in the States!!!

zaya wrote on 2008/02/29 - 18:20
#3

HI!!! Ygd sonin baisan shaltgaanaa olson shuuuu… Hogjiltei yumaa…

zaya wrote on 2008/03/03 - 15:45
#4

Shine zuil bnga nemj bgaarai udur bolgon bol bur sonirholtoi shuu tesen yadan hulej bn.

Munkhjargal wrote on 2008/03/03 - 20:50
#5

tiim shuu, bi chamaig anh oloon jiliin umno Bohiin urgoond bolson neg toglolton deer harj baisan ym baina, bi ch batsaan baisan l daa,
chi taizan deer garch ireed uzegchid ruu helj baisan ehnii mednchilgeenii ug chin sanaanaas gardaggui ym, yu we gewel

Amai:

SAIN BAITSGAANA UU, TAN NAR NAMAIG MEDEHGUI, BI TA NARIIG ANDAHGUI!

gej helj baisan chin ih sodon sonsogdoj odoo hurtel martagdaggui ymdaa, tegeed bi jaahan huuhed baisan ym chin yamar sian oilgoh ch bish, beg disko ay yawaal bsan yawaal bsan, chi microphone-doo amaa naachaal dugaraad bgaamuu gui ch yumuu, neg tiim ym bolj baij bilee, bi ch batsaan bsan l daa,

tengis wrote on 2008/03/26 - 10:28
#6

harin tiim sho mongold ygaad rock pop gej yariad baidgiig oilgodoggui busad n yasan yum shal teneg

saikhnaa wrote on 2008/05/08 - 15:04
#7

HUUH bi inged amaigiin fan boldiim baijee.uuriin erhgui l ene site ru orood unshaad goy baihiin…bagadaa adal yavdald durtai neh sergelen huurhun huu baijee de, chi busdaas ooroo amai! nadad yagad ch yum tegj sanagdaj bna. oor bolhooroo ch chi unuudur uuriihoo husel zorilgod hurehiin tuld ingej yavj baigaa. neh amidrah itgel turuud ch baiga yumshig,neg tiim shine zuil hiimer ch yum shig sanagdaad baidag bolchloo,,,thanks amai!

yoshy wrote on 2008/06/07 - 23:22
#8

Hooh, gaihaltai, mundag yumaa;)

Saran wrote on 2009/02/13 - 11:49
#9

gaixaltai bi tanias uram awlaa bi zasarna aa. tand bayarlalaa.

bi wrote on 2009/02/26 - 16:02
#10

wow, bi lav Amai style-iig songoj bnaaa. Спасибо что каждый раз нас вдохновляешь и наставляешь. Спасибо брат!!!

ochkii wrote on 2009/03/07 - 04:15
#11

танаар бахархаж бна.

bilegee wrote on 2011/01/11 - 17:07
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.