l_000057651.jpg

2008 оны 02 сарын 26. Би өөрийнхөө аялийн явцдаа бусад улс орний түүх соёлийн талаар бичиж байгаа ч, өнөөдрөөс эхлэнМиний дуртай Киногэдэг шинэ булан нээж, өөрийн үзсэн хамгийн шилдэг кинонуудийн талаар бичиж байхаар шийдлээ.

Хамгийн анхний үзэхийг зөвлөж буй кино болMUNICH”. Өчигдөр орой байгаа айлийнхаа том дэлгэцэн дээр, сайн surround систэмээр узлээ. Үнэхээр гайхамшигтай гэж хэлэхээс өөр үг олдсонгүй. Уг кинонд 72 оний MUNICH дахь Израйлийн тамирчдийг Палестиний тэррористууд алсний дараа Израйлийн Массад гэдэг тагнуулийн газрийн хариу арга хэмжээг өгүүлсэн байлаа.

Би Израйл Палэстин, дундад азийн орнуудийн аж амьдралийг нилээд сайн мэддэг болсний ачаар энэ кинон дахь хүмүүсийн харилцаа, болон далд агуулсан санаануудийг олж харлаа. Тухайн үеийн олон улсийн харилцааний маш олон сэдвүүд бас хөндөгдсөн байлаа. Уг киноог узээд ойлгохгүй бол эдгээр улсуудийн туухийг олж мэдхийг хичээгээрээ!

Бас гэж хэлэхэд уг киног Стэвэн Спиэлбэрг авсан тул видэо монтаж, ур тоглож байгаа тал дээр үнэхээр агуу бүтээл болсон гэж бодож байна, ялангуяа камерийн байрлал 50 иад оний кино стильтэй байсан тул би өөрийн эрхгүй уг кинонд автлаа!

Би аялаа 2005 оний сүүлчээр эхлүүлсэн бөгөөд тухайн үед дэлгэцнээ гарч эхэлсэн уг киноний талаар би огт сонсоогүй байлаа. Харин уг киног үзээд юунаас хоцорсноо ойлголоо

Уг киног зохиол дээр тулгуурлан хийсэн бөгөөд, Кино урлаг гэхээс биш яг түүх гэж авч үзэж болохгүйг анхааруулий!

Би гадаадийн орнуудаар явж байгаад нэгэн зүйлийн талаар бодлоо, Монголд чулуут цагаа өнгрүүлж болох БАР, Биллиардаас уур юу байгаа билээ?

миний бодлоор шинэ спорт, янз бүрийн сонирхлийн клубууд байгуулахийг санал болгож байна!

Жишээ нь Кино сонирхогчдийн клуб.

7 хоногт нэг удаа санаа нийлсэн залуус цуглаж хамгийн өндөр чанартай гэж хэлж болох киног хамтдаа үзэж, тухайн киноноос олж авсан мэдрэмжийн талаар ярилцаж болох шүүдээ!

Би өмнө найзуудтайгаа бас кино үзээд дараа нь ганц пиво уунгаа тухайн үйл явдлийн талаар ярилцхад, миний харснаас маш өөрөөр хүн бүр дүгнэж байсан нь миний сонирхлийг татсан юм, хичнээн их хүн байн төдий чинээ их санал гарч байх жишээтэй! Нэг киног үзэхэд 1 цаг хагас зарцуулдаг ч үүнийг хийх гэж 100, 200 гаруй хүн жил гаруй зүгээр суугаагүйн ойлгомжтой шүүдээ!!!!!!!!

За ингээд кино сонирхогчдийн “КД” бую Кинооний Донтон клуб байгуулснийг албан ёсоор зарлаж байна. Миний тависан киног үзсэн бол тухайн кинооний хамгийн таалагдсан, өвөрмөц санагдсан зүйлүүдийн талаар энд бичихийг санал болгий! Монголийн шинэ үеийн залуус хэрхэн сэтгэж байгааг энд бичсэн саналууд дээрээс дүгнэцгээй!

MUNICH” киноог үзээгүй байгаа бол, чанартай сайн дэлгэц, хөгжмийн төхөөрөмжийн тусламжтай бүрэн мэдрэхийг зөвлөж байн.

Монголийн ТВуудийн гаргадаг чанар муутай, хамаг эффэктүүдийг орчуулгаар дарсан дэлхийн шилдэг киноог үзээд таашаал авах нь юул бол!!! Нэг кино бүтээх гэж 100 сая $ зарцуулбал түүнээс 20% н саунд байдаг гэж сонссон, тэгэхээр 20 сая $ яг юунд зориулснийг ойлгохийг хүсэхгүй байна гэжүү?

Бас манайд хэд хэдэн кино театрууд нээгдсэн гэсэн, болбол тэд Дэлхийн шилдэг киноонуудийг ийм чанар муутайгаар хүмүүст хүргэж байгааг зогсоохийн тулд ажилаасаа!

Нэгэн жишээ! би Шрэк хүүхэлдэйн киног муу бичлэгээр үзсэн, яахуудээ хөгжилтэй л байсан, харин сүүлд том дэлгэцэн дээр оригиналаар үзээд ямар гайхамшигтай зүйлүүдийг анзаараагүй юмбдээ гэж бодсон. Тэгэхээр манай ТВийхэн хэдийгээр маш үнэтэй Холлывүүдийн кинонуудийг үнэгүй үзүүлж хүмүүст буян болж буй мэт боловч үнэндээ бидний сайн сайхнийг мэдрэх тэрхүү боломжийг хааж байгаа юм.

Бас нэгэн жишээ: Монголд зарим үед янз бүрийн тоглот шовд очиж байсан байх, тэгвэл уран бутээлчдийн ихэнх нь Понограм ашгилдаг ( Бичлэгтэй хөгжим тавиж амаа дагуулж хөдөлгөх), бүгд үүнийг мэддэг хэрнээ хэнч үүнийг буруу гэж боддоггүй.

Тэгээд хэрвээ би тоглолт үзэх гэж мөнгө төлөөд, CD дээр байдаг аяийг зөвхөн -Сайн байцгаана уу, энэ үдшийн мэндийг хүргэе! гэдэг уран бүтээлчийн үгийн хамт сонсч байгаа бол, миний эрхийг зөрчиж байна гэсэн үг биздээ!

би гадаадийн маш олон шов тоглолтуудийг үзэж байхад амьд тоглолт гэдэг үнэхээр хүмүүсийг уярааж, хөөрүүлдэг, манайд тэр туршлагуудаас нэвтрээсээ! үүнийг барууний амьд тоглолттой ДВД нүүдэд харж болно.

Тиймээс хамтдаа чанартай сайн бүтээсэн урлагийг оригиналаар нь мэдэрцгээй!

“КД” клубийн гишүүн болохийг уриалж байна!

Horaayy..there are 11 comment(s) for me so far ;)

#1

Munich-g jiliin omno uzsen. Yahav gaigui l sanagdsan.
Gehdee zarim hesgiig ni oilgoogui uldsen. Goe zaluu sain kino aguu director shuu.
Dahiad uzeedehye.

Good luck amai

Puujee wrote on 2008/02/28 - 16:29
#2

intv.ru

S wrote on 2008/04/11 - 06:59
#3

linecinema.ru uletno.info sonirhooroi

S wrote on 2008/04/11 - 07:02
#4

hi sain yavjiin uu, chi deehen neg niitlel deeree soninguud medeeleliig chin niitlevel money gaa ug gej bsan, harin sonin.mn chamaig niitlelee bainga oruulj baij bno gej bnalee, chamd medeej ter sanal ni taalagdval bolomj ni bgaam bailee sh dee

SE wrote on 2008/04/20 - 22:04
#5

Gaihaltai,sanaag chini demjij baina

Ganoil wrote on 2008/04/26 - 11:31
#6

sain uu?
bichij baigaa zuilsee aldaagui bichij baildaa

enji wrote on 2008/04/30 - 12:35
#7

sain bna uu urid ni chinii site orj bsan south afrika d gatslaa gesenees chin hoish orhoo bsan harin 2 honogiin omnoos ahij orj buh zuiliig chin unshlaa.ene aylaliig bol bi ih demjij bgaa.bi ooroo ch ayalah durtai shine gazar shine tanil shine medremj shine orchin .mon kino clubiig chin demjij bna munichiig bi uzsen goyo kino.bi ooroo englandad london hotod bdag bogod end heden jil amidrahdaa jews,muslim,hindu geed olon shshnii olon ornii humuustei hamt ajillaj ,yarj hoorch bsan uchraas arab bolon jews uudiin ertontsiig medne .uunees hoish chamaig demjij chadah zuil bval tuslahaa unen setgeleesee helj bna .chi magadgui londond irvel manai geriin uud chamd neelttei good luck

b wrote on 2008/07/29 - 22:55
#8

chi doorh kinonuudiig olj uzeerei

1. Beautiful life
2. Once upon in West
3 Illusionist

Bayaraa wrote on 2008/12/12 - 12:10
#9

bi chamaig huleene.

bonnie wrote on 2009/07/09 - 07:49
#10

Uneheer delhiin urlag soyl uneheer ondor tuvshind hursen ni Tanii helsen ene duridsan bugdees harj bolnoo gehdee mongold iimerhuu zuiliig oilgoj mederdeg bishirdeg zaluus olon bdag gj bi bodjiine .

uka wrote on 2010/05/17 - 04:10
#11

hooh munich bi bas uzej amjaagui bgashd. za tgul uzeh kinohiinhooo listend nemchii. tnx amai. chamd amjilt!!

undraa wrote on 2012/04/16 - 07:09
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.