
2008. 02. 18. Би өмнө нь адилхан Конго гэж нэртэй 2 улс байдагийг мэддэггүй байлаа, бусад хүмүүс ч гэсэн андуурдаг байх, Миний өмнө зочилсон Ардчилсан Конго улс гэдэг нь хуучны Зайр улсийн шинэ нэр нь юм. Эдгээр адил нэртэй 2 улсын нийслэл нь Конго мөрний 2 талд оршдог тул усан онгоцоор Конгод төвөггүй хүрлээ. Өмнөх 70 сая хүн амтай, нийслэл нь 7 сая хүнтэй маш их хөдөлгөөнтэй Кинчаса хотоос 1 сая хүнтэй Браззавилэ хотод орж ирээд нэг хэсэгтээ тайвширлаа.
Бас өмнөх хот шиг зураг авч байгаад тагнуулын газрыханд шалгуулахгүй байх гэж найдаж байна. Ардчилсан Конго улсад хэдхэн сарын өмнө иргэний дайн нийслэлд өрнөсөн тул хамгаалтыхан хаа сайгүй харагдсан. дайнй ул мөрч байшингуудын ханан дээр байсан. Харин энэ улсад иргэний дайн дуусаад 10 гаруй жил болж байгаач дайны ул мөрөө арилгах гэж яарахгүй байгаа бололтой.
Би хөдөлгөөнөө нэлээд эрчимжүүлсэн бөгөөд мөдхөн дараагын улс Габоноос мэндчилнээ. Миний санхүүгийн байдал тиймч сайнгүй тул тогтвортой сууж тэмдэгллээ бичих боломжгүй байна. Хямд интернеттэй газар буухаараа маш олон зүйлүүдийг оруулна гэдгээ амлая.



2008/02/18
| 2,725 Үзсэн 

















Sorry, no comments yet.