ТҮҮХЭЭ ХАМГААЛЪЯ

20060310-DSCN1634

2006 оны 03 сарын 10

Монгол Бадарчин 1-р аян. 17 дахь төр

Арабын Бүгд Найрамдах Египет улс, нийслэл Каир хот

Египет бол миний аялж байсан улсуудаас өөр, гудамжаар нь зэр зэвсэгтэй цэрэг, цагдаа олноор харагдана. Ислам шашны тэрс үзэлтнүүд, Бедуин гэх нутгийн нүүдэлчдийн жуулчид руу чиглэсэн дайралтаас болсон гэдэг.

Аяллын үед юуны түрүүнд үзэхийг зорьдог зүйл бол мэдээж музей. Тэдгээрээс түүхийн болон техник технологийн музей хамгийн чухал нь. Музейг хэрхэн тохижуулсан байдлаас тухайн улсын төр нь иргэдээ хүмүүжүүлж буй бодлогын чиглэл, цар хүрээг тодорхойлж болдог юм.mongol badarchin books

20060310-DSCN1613

Хотын төв талбай болох Тахрир дээр байрладаг Каир хотын музейг үзэхээр ирэхэд жуулчин шиг харагдаж байсан тул цагдаагийн хамгаалалтыг саадгүй өнгөрлөө.

20060310-DSCN1633

Цүнхэн дотор төмөр эдлэл байсан тул хаалганы дэргэдэх төмөр шалгагч дохио дуугарлаа. Тэнд томоо гээчийн анхааруулах тэмдэг дээр идэж уух зүйлс, зургийн аппарат авч орохыг хориглоно, зориулалтын хайрцагт хадгалуул гэсэн байв.

Угийн зөрүүд зангаараа зураг авч байж л сална гэж бодлоо. Хэдийгээр техник технологи хөгжсөн өнөө үед хүссэн зураг, мэдээллээ интернэтээс авч болох боловч өөрийн камертаа зураг үлдээх нь миний гол зорилго юм.

Цүнхээ үүдэнд үлдээж ороход төмөр илрүүлэгчтэй цагдаа дөхөж ирэээд бүх биеийг тэмтэрч шалгав.

Камераа атгасан гараа дээшээ өргөсөн тул анзаарсангүй.

Одоо тэмдэглэлээ баяжуулахуйц зураг авах л үлдлээ.

20060310-DSCN1628

Аяллын 18 дахь улсдаа яваа болохоор ямар ч газрын  хяналтын камер, цагдаа нь хаана байгааг мэддэг болсон юм.

Нүд хариулж байгаад зургаа дарж эхлэв.

20060310-DSCN1614

Хэрэглэж байсан камераа харахгүйгээр тохируулаад сурчихсан болохоор дуранг нь нүд рүүгээ чиглүүлэлгүй, хүйснийхээ хавьд барьж байгаад хэд хэдэн зураг дарлаа.

20060310-DSCN1616

Том заалны 2 давхарт хяналтынхан байгаагүй тул өөрийгөө оруулаад дүрсээ үлдээв.

20060310-DSCN1627

Камертай орж ирээд зураг дарж буй намайг бусад жуулчид атаархсан, гайхсан харцаар инээмсэглэн харж байлаа.

20060310-DSCN1621

Хэдийгээр хууль дүрэм зөрчиж буйгаа ойлгож байсан ч өөрийн тэмдэглэлийн төлөө, энэ музейн талаар мэдээлэл өгөхийн төлөө хийж байгаа болохоор айх зүйл байсангүй.

Баригдвал торгуулж хөөгдөнө, эсвэл зургийг минь устгана.

20060310-DSCN1622

Амьдралдаа миний үзсэн хамгийн шилдэг 3 музейн нэг бол гарцаагүй энэ музей. Парис хотын Лувр, ОХУ-ын Ст. Петербург хотын Эрмитаж музейнүүдийн дараа гуравт орууллаа.

20060310-DSCN1623

8000 жилийн өмнөх түүхээ ийм сайн хадгалж, хойч үедээ үлдээж чадаж байгаа үндэстнийг хүндлэхээс өөр яах билээ.

20060310-DSCN1625

Өнгөрсөн, одоо, ирээдүй хоорондоо нягт холбоотой гэдгийг энэ музей гайхалтай сайн харуулжээ.

1921 оны хувьсгалын дараах жилүүдэд хамаг түүх судар, соёлоо устгасан. 1991 оноос ардчилал гэж өмнөх 70 жил хийсэн бүтээснээ үгүйсгэж бас л устгасан. Дахиад энэ мэт хувьсгал хийвэл бидэнд бахархах зүйл юу үлдэх бол оо?

20060310-DSCN1617

Зөвхөн бид л Монголын түүхийн хамгийн гайхамшгийг бүтээж байна хэмээн өмнөх үеээ үл ойшоодог байдлаас хэрхэн салах вэ?

20060310-DSCN1632

Явсан хүнээс үг сонс 2

Published by amai

AMAIzing world...

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *