img_3690-custom.jpg

2008.02.08.

Хэдийгээр та бүхэн Сар Шиний баяраа тэмдэглээд, маш өөдрөг байгаач. Дэлхийн нөгөө өнцөгт миний байгаа Ангол гэдэг улсад хүмүүс бие биенээ үл ойлгосноос үүдсэн дайний үр уршгийг арилгах гэж маш их хичээж байгаа билээ.

img_4155-custom.jpg

Ангола улсын нийслэл Луандад ирсэн өдөр тэд тусгаар тогтнолийн төлөө тэмцэж эхэлсэн 30 жилийн ойгоо тэмдэглэж байлаа.

Маш өндөр цэргийн болон цагдаагийн хамгаалттайгаар КАРНАВАЛ хийж байгаа нь харагдаж байлаа.

Манай 6 сарийн 1ний карнавалийг 10 үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний том арга хэмжээ болж байлаа.

img_3713-custom.jpg

Ядуу айлуудад хүүхдүүд ээж аавдаа туслах, ажил хийж өөрийн мөнгөний хэрэгцээгээ хангах жирийн явдал юм.

img_3775-custom.jpg

Бутан дунд явж байгаад эдгээр хоёр хүүг олж харлаа. Тэр 2 хэдэн үхрээ тууж хамгаалж байгаа харагдлаа. 5-6 настай хүүхдүүд хэрнээ хоёулаа бүрэн зэвсгэлсэн байсан бөгөөд , намайг зураг авахгаад суутал нэг нь хутгаа өргөлөө.

Энэ улс удаан хугацааны иргэний дайний үед талууд бараг 3 сая гаруй газрийн мин тависан тул зарим газраар явах нь одоо болтол аюлтай юм. Замын турш маш олон хөлгүй, эрэмдэг хүмүүстэй бас таарч байсан юм.

img_3736-custom.jpg

Энэ улсад ирээд ганц ч жуулчин хараагүй тул, эдгээр хүүхдүүд намайг кинонд тоглодог жүжигчидтэй андуурч байх явдал их байлаа. Ангол улсад жуулчилах виза авах хэцүү, бараг боломжгүй юм, түүнээс гадна хил дээр нэвтрэхдээ дор хаяж 500$-ой байх ёстой юм.

Ангол улс дайний дараах замын сүлжээгээ сайжруулах гэж их хэмжээний Хятад иргэд авчирсан бөгөөд, намайг тэдэнтэй андуурах явдал ч бас байсан юм.

img_3685-custom.jpg

Хэдхэн жилийн өмнө эдгээр хүүхдүүдтэй адил насны хүүхдүүд Колашников автомат барин хэн нэгний тушаалаар өөрийн үндэснийхэнтэйгээ тулалдаж байсан юм. Харин шинэ үеийн хүүхдүүд тэр үеийн хатуу түүхийг мэдэхгүй тул маш хөгжилтэй, өрсөлдөөнтэй тоглож байлаа.

img_3839-custom.jpgimg_3839-custom.jpgimg_3839-custom.jpg

Дайний дараах үеийн хүүхдүүд, өмнө энэ газар нутагт ямар аймшигтай үйл явдлууд болж байсныг мэдэхгүй, амгалан тайван байгаа юмшиг боловч, харанхуй түүхийн ул мөр болох Дайний зэвсгийн үлдэгдэл, хагас нурсан барилга байшингийн үлдэгдлүүд “МИН” гэсэн анхааруулах тэмдгүүд эдгээр хүүхдүүдийг ээж ааваасаа яг юу болснийг асуух сонирхол төрүүлж байгаа байх.

Зарим үл мэдэх газраар явж болохгуй, МИН гэсэн тэмдэгний дунд амидрах ямар байгааг би дотроо мэдэрч байлаа.

img_3862-custom.jpg

Баярийн сайхан өдрүүдэд миний энэ фото сурвалжлагыг үзээд энх тайван оршин буй Монгол улсад амгалан тайван амьдрах ямар сайхан байгааг ойлгоосой гэж бодсон юм. Монгол үндэстэн олон ястнаас бүрддэг гэдгийг хүмүүс битгий мартаасай! Хүн бүр өөрийн шашин шүтлэгтэй байх эрхтэй гэдгийг хүндлээсэй! Хүн бүрийн сонирхол өөр гэдгийг хүлээн зөвшөөрөөсөй!

Ингэсэн тохиолдол эв нэгдэлтэй нэгэн улс болж, гэрэлт ирээдүйн барилгийг хамтдаа барилцах юм.

Монгол нутаг Энх Тайван оршин тогтнох болтугай!

Би эх орондоо хайртай!

Horaayy..there are 3 comment(s) for me so far ;)

#1

Africiin ulsuudiin tuhai unshihleer yag Manai Mongol nudend buugaad baihiin bid nar erh choloo gej tseejee deldsench ene olon jil dain hiisen ulsuudshig baih yumaa.
jishee ene deer baigaas
huuheduud aab eejdee tusalj mongol olj ogdog. Mongol ajil hiideg huuhed shig ih yum alga.
Uher hariuldag. Mal Mongol (malaal osgodog tendee zoriulh ochnoon zee abda) ulsiin hodoonii batsaanuud mal hariuljil odor hongiig ongorooj bna shde.
neg dabhar shabar baishinguud.
neg gadnii hun harahleeree bugd dagaj guideg geed.
mon ch olon zuil adilhan baindaa.
amai amjilt husii.

hohtolbo wrote on 2008/02/09 - 21:16
#2

Sierra lion oor orood garaarai

Tsogtgerel.N wrote on 2008/02/11 - 16:14
#3

hey zaluu min aylaliig n unshsan ih goy setgegdel turj bna shuu. But still 1 thing left that buh uguulberee dandaa -LAA gsn tugsgul hiih yum. haayaa unshhaar neleen zalhah yanztai tuunees ch bish aguulamj bol saitai ter nairuulah aldaagaa l zaschuul nadaa ingej heleh erh bhguil dee durandaa orj irj unshchaad te? gehdee chamaig setguulch gedgiig say deerh reportoos unshaad helmeer sanagdchav :) anyways good luck for ya

Baigalia wrote on 2008/02/16 - 09:48
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.