Сайн байна уу?
Бат овогт Цэен–Норовын Жамбалсүрэн профессорын хүү, Олон улс судлалын профессор ЗОЛБАЯР миний захиаг уншиж байгаа Танд, энх тайван амьдралын амар амгалан өдрийн мэндийг чин сэтгэлээсээ хүргэе.
Юуны өмнө өөрийгөө товч танилцуулъя.
Хүний угсаа, удам, судар, төрж өссөн орчин, сурч хүмүүжсэн зам, хийж бүтээсэн ажил, байгуулсан гавьяаг мэдэж байвал Монгол шиг нэг үндэстэй, ахан дүүгийн улсад бие биенээ ойлгоход амар байна шүү дээ.
Өнөөгийн Увс аймгийн, дөрвөдийн Далай Хааны, Дөрвөд ястны Давст сумаас гаралтай, “Мэргэн, Түргэний” удмын Цэен–Норовын Жамбалсүрэн Аав маань түүх судлалаар доктор (Ph,Sc) профессор цол хүртсэн, Монголын боловсролын салбарт 50 жил тасралтгүй ажиллаж, насны чөлөөнд гарсан, МУИС-ийн профессор багш, олны хүндэтгэлийг хүлээсэн сэхээтэн билээ.
Мянга мянган залууст түүхийн үнэт зүйлсийг заан, хойч үедээ өвлүүлж, хүмүүн төрөлхтний мэдээллийн дайны эрин цаг үед Үндэстнийхээ түүх соёлоо хамгаалахын тулд өдөр бүр тэмцэж буй, Их Эзэн Хааны Монгол Үндэстний өнөө цагийн оюуны бамбай, 60 гаруй ном бүтээсэн, боловсролын салбарын Монгол Баатар юм.
Аавыг маань Юмжаагийн Цэдэнбал өвөөгийн нэрэмжит Академийн үүсгэн байгуулагчийн нэг, Эрдмийн зөвлөлийн нь дарга, Цэдэнбал судлаач гэдгээр нь олон хүн мэдэж, хүндэлдэг.
Түүхээ гаднын тархи угаагчдаас хамгаалах нь үүрэг гэж итгэдэг.
Өнөөгийн Архангай аймгийн, Галдан бошигт Хааны Өөлд ястны Өлзийт сумаас гаралтай, хилийн цэрэг, цагдаагийн хошууч Б.Нямбуу өвөө, Төв аймгийн Өнжүүлийн Халх ястан Цэрэнпил эмээгийн охин Ээж маань Аавтай танилцаж тусдаа гартлаа цэргийн Сансар хороололд өссөн, хувийн жаргалыг жаргалд тооцдоггүй, гэр бүлийнхээ төлөө бүхнээ зориулдаг сайн ЭХ, хамгийн дайчин Монгол эмэгтэйчүүдийн нэг билээ.
Би 1979 онд БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын Засгийн Газрын ордны Зүүн Хойно оршдог, МУИС-ийн профессоруудын байр гэж тухайн үед нэрлэж байсан, өнөөгийн хичээлийн III байранд Их сургуулийн багшийн гэрт төрж, хорвоотой танилцаж эхэлсэн.
Дараа нь Бага тойрог буюу өнөөгийн Тэнгис кинотеатрын арын хороололд тоглож өссөн.
1987 онд тусгай сургалттай 23-р сургуульд шалгалт өгч ороод төд удалгүй ЗХУ-ын Эрхүү хот руу гэрийнхэнтэйгээ нүүж, тэнд 5 жил амьдарсан. Эрхүү хотын Академичдын хорооллын 19-р сургуульд, ЗХУ бага ангийн хүүхдүүддээ хүргэдэг боловсрол, соёл, хүмүүжлийн хичээлийг орос хэлээр сурсан.
Ерээд онд, Ардчилсан Социалист (нийгэмчдийн) тогтолцоо нурж, Ардчилсан Капиталист (хөрөнгөтний) тогтолцоо ялах үед Эрхүү хотын Улсын Их сургууль, Политехникийн Дээд сургуулийн Монгол оюутан хариуцсан Деканы алба хашиж байсан аав маань ажлаа хүлээлгэн өгч, манай гэр бүл Монголдоо эргэн ирсэн юм.
Нэг Үндэстний (гэр бүл) Монгол улсад олон улс, үндэстний холбооны улсын Демократ гэх хөрөнгөтний тогтолцоог суулгасан ах, эгч нарын зарим хүмүүс гэр бүлийн хамгийн чухал ажлын нэг бол дараагийн үеийн боловсрол гэдгээ умартан, чухал салбараа гаргууд нь хаяж, мэргэжилтэн, сэхээтнүүд нь цалингаараа амьдралаа авч явах боломжгүй болсон ерээд оны хямралын дунд үед Их сургуулийн багшийн хүү би, хөгжлийн нууцыг олох нэн шаардлагатай болохыг анх ухаарч, өөрийгөө бэлдэж эхэлсэн.
БНМАУ-ын салбар бүрийн шилдэг хүмүүс (албан тушаалаас үл хамааран) өөрсдийн хүүхдээ 23-р сургуульд оруулахын тулд ажлын газар, хамт олноосоо “Эх орон, үр хүүхдүүдийнхээ төлөө сэтгэл зүрхээрээ хөдөлмөрлөдөг, ёс зүйтэй иргэн” гэсэн тодорхойлолт баталгаа авч, хүүхдүүдээ сургалтанд бэлдэж, шалгалт өгөн байж элсдэг сургуульдаа эргэн орж, Монголын нийгмийн салбар бүрийн соруудын хүүхдүүдтэй хамт сурсан нь миний хувь хүний хөгжилд их том суурь болсон.
Нэг бичигтэй хоёр өөр хэл соёлын хооронд шилжээд удаагүй байтал, улс төр, эдийн засгийн хямрал эхэлж, дээрээс нь Монгол бичгийг албаны болгоно гэж яаран хөдөлснөөс болж би төдийгүй манай үе нэлэнхийдээ бичиг үсгээр мэдлэг авах дадал дутуу суусан.
Сургуулийнхаа спорт, соёл урлагийн ажил зохион байгуулах дээр идэвхтэй оролцож, манлайлж байсан тулдаа л төгссөн.
Хүүхдэд гадаад хэлийг багаас нь сургасны сөрөг талыг би биеэрээ төдийгүй амьдралаараа мэдэрч, Монгол хэлээ эхлээд сайн сурч байж гадаад хэл сурах нь зөв болохыг ойлгосон.
Дунд сургуульд байхдаа “Ам Ая” буюу “Битбокс” гэж өнөө цагт нэрлээд байгаа хөгжмийг сургуульдаа эхлүүлж, улмаар улсдаа дэлгэрүүлсэн.
1996 оны үед есдүгээр ангид байхдаа Монголын дөрвөн FM радиогийн нэг 105.5-ыг найзтайгаа хувиараа ажиллуулахдаа, залуучуудад Дэлхийн орчин үеийн хөгжмийн соёлыг өдөр бүр түгээн, фм радиогийн хөгжилд нэлээд олон шинэлэг зүйлийг бий болгосон.
Монголын Хип Хоп урлагийн үүсгэгч, манлайлагчдын нэг “Дайн ба Энх” хамтлагийн менежер хийж байсан нь энэ урлагийн салбарт үлдээсэн мөр минь юм.
Арван жилээ төгсөөд, МУИС-ийн Олон Улсын Харилцааны Дээд сургуулийн Япон судлалд элсэж, олон улсын харилцааны эхний хэсгийг ойлгож, гадаад улс судлалын онолыг япон хэл, соёл дээр сурсан.
Оюутан байхдаа хөөмийг бие даан сурах гэж амьсгалаа ачаалж байгаад уушгиа цоолсноос болж хүнд хагалгаанд орон, өвчин, өвдөлт гэдгийг бие сэтгэлээрээ мэдэрч, гурван сар эмнэлгийн орон дээр хэвтэхдээ амьдралын үнэт зүйлийн тухай бясалгаж, мөрөөдлөө шинээр зохиосон билээ.
Үхэлтэй нүүр тулсны дараа “Амьдрал сайхан шүү” гэдгийг ухаарч, ертөнцийн үнэн, хөгжлийн нууцыг олох нь миний амьдралын утга учир болохыг мэдсэн.
Эмнэлгээс гараад, “Амьдрал богино, тиймээс аль болох ихийг хий” гэж өөртөө уриалан, Монголд электро хөгжмийн соёлыг дэлгэрүүлэхээр “Эс Эй студи” гэдэг дуу хөгжим, видеоны студи байгуулж, продюсер болсон. Тэр үед хүмүүс электро гэж мэдэхгүй байсан болохоор намайг DJ (дижей) гэж андуураад, одоо ч буруу нэрлэсээр байгаа.
Тэр хямралтай үед хүмүүс нэг их сайн мэддэггүй компьютер гэдэг зүйлийг өр тавин худалдан авч, Доз орчинд ажиллах дамжааг дүүргэж, англи хэлний толь бичиг барьж байгаад бие даан ажлуулж сурсан.
Хөгжмийн онол хичээлийг олон багш, ах эгч нарын заавраар сурч, хамтлаг цуглуулалгүй дуу хөгжим зохиож болдог, Дэлхийд дөнгөж дэлгэрээд байсан компьютерийн програмуудыг өөрөө сураад ашиглаж эхэлсэн.
Соёл урлагийн салбарт ажилласан 5 жилийн хугацаанд Монголын ардын болон орчин үеийн хөгжмийг хоршуулан 3 цомог гаргаж, олон клип бүтээж, хэд хэдэн том арга хэмжээ, паарти зохион байгуулан, тухайн цаг үедээ залуусын соёлын тэсрэлт хийсэн.
Шинээр Электро хөгжмийг дэлгэрүүлэхээр ажиллаж байсан тул тухайн үеийн “Алтан грамафон”, “Пентатоник” хөгжмийн наадмууд нь “Шинэ давлагаа”, “Шилдэг Электро” зэрэг номинацдаа намайг дэвшүүлж байсан ч шагнал хүртээгүй. Электрог мэдрэх хүн саналаа өгч байсан тухайн үеийн рок попынхонд байгаагүй тул.
Хип Хоп, Электро хөгжим, Клубын соёл, Party promotion (Үдэшлэг, хөгжмийн наадам зохион байггуулах) гэх соёлыг дэлгэрүүлсэн хориод жилийн өмнөх ажлын маань үр дүнд Хип Хоп, Электро хөгжим, паарти соёл нь өнөөгийн Монгол залуусын соёл, урлагийн гол давлагаануудын нэг болжээ.
Москва, Сингапур, Токио, Чикаго зэрэг Дэлхийн том хотуудын шилдэг бүжгийн клубуудад зөвшөөрөл авч бичлэг хийн, Дэлхийн залуусын чөлөөт цагийн тухай цуврал нэвтрүүлэг бэлдсэн боловч, хөгжим сонсож бүжиглэдэг клубын соёлыг согтолоо ууж, агсам тавьдаг баартай андуурдаг байсан тухайн үеийн ТВ-үүд олон нийтэд нэвтрүүлэхээс татгалзсан юм.
“Мэдлэг бол хүч” гэдгийг МУИС надад ойлгуулж, сургуулиа төгсөөд Удирдлагын Академийн бизнес менежментийн мастерын хичээлд Баасан, Бямба гарагуудад суухдаа Дэлхийн эдийн засгийн онол, маркетинг болон эрэлт хэрэгцээний харилцан уялдааг ойлгож, Даваагаас Пүрэв гарагуудад СУИС-ийн концертмейстр-ийн бакалаврт суралцан, манай соёлын салбарын байдлыг олж мэдсэн.
СУИС-д дунд сургуулийн хөгжмийн хичээлийн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтад би хичээл зааж, электро, паарти гэж шинэ нэр томьёо, хөгжмийн урсгал ирж байгааг ойлгуулсан нь аавын замыг дагаж, багш, чиглүүлэгч болох мөрийг тавьж өгсөн билээ. Багшлах үнэхээр гоё болохыг мэдэрсэн.
Алс холын замд гарах цаг болсныг мэдэрсэн 2005 оны намар “хувийн” гэсэн бүхнээс татгалзан, хөгжлийн нууц, орчлон хорвоогийн үнэнийг олохын тулд “Монгол Бадарчин” төслөө эхлүүлж, Дэлхийн нэгэн хэсэг болсон.
Манай гэрийн номын сангийн эртний сударт “Есөн үедээ нэрээ сайнаар дуурсгавал, амьдарсан гэж тооц” хэмээн өвөг дээдэс маань бичин үлдээсэн байхыг уншсан болохоор Нүүдэлчдийн түүхэнд хамгийн анх Дэлхийг тойрч, хамгийн хол нутагт мөрөө гаргаж, Дэлхийн шилдэг ном бүтээхийг зорьсон билээ.
12 жилийн урт бөгөөд маш аюул, эрсдэлтэй аян замын хугацаанд өөр өөр шашин шүтлэг, хэл соёл, төрийн зохион байгуулалттай 86 улсын нийслэл, төвд нь Тусгаар Монгол Улсынхаа далбааг мандуулан, гаднын Их сургууль, ТВ, радио, сонинуудад Монголоо сурталчилж, түүх соёлоо таниулж явлаа.
Монгол эр хүний эр зориг, тэсвэр тэвчээр, эрдэм мэдлэг, ур чадварын хязгаарыг улсдаа тогтоож, хүмүүн төрөлхтөнд баталгаажууллаа.
Дэлхийн арав гаруй дайнтай улс, бүс, халуун цэгийг үүргэвчээ үүрэн ганцаараа давж, дайны үеийн нөхцөл байдлын талаар арвин судалгаа хийснийг үнэлж, манай БХЯ цол олгон, Тангараг өргүүлж, элсүүлэн авах санал тавьсан ч, сэхээтний бүлгээ дагадаг болохоо илэрхийлж, татгалзсан.
Гэхдээ Эх оронд аюул нүүрлэвэл хамгийн түрүүнд бүртгэлийн цэг рүү алхах болно.
Монгол Бадарчин төслөөрөө XXI зууны эхэн үеийн Даян дэлхийн долоон тэрбум хүмүүн төрөлхтний дунд хамгийн их юм үзэж, нүд тайлсан цөөн хүний нэг болж, дараагийн мянган жилийн хүмүүний түүхэнд Дэлхийн судар, номуудаа үлдээсээр. бүтээсээр байна.
Амьдралыг судалж, “Хөгжлийн нууцыг оллоо” гэж ойлгосон 2017 оны хавар, тав дугаар аянаасаа Эх орондоо эргэн ирээд төд удалгүй хүнд өвдөж, өөртэйгээ тэмцэх гүн бясаалгалд орсон.
Гэр, эмнэлэг хоёрын хооронд амьдарч, байнгын өвдөлт, айдас, сэтгэл санааны хямрал дунд оршиж, амьдралаа 36 цагаар сунгахын тулд тогтмол аппаратад орж, эм тариагаар өдөр хоногийг өнгөрөөдөг хэний ч төсөөлөхгүй өөр амьдралыг туулсан туршлага надад цаг хугацаа ямар үнэтэй болохыг ойлгууллаа.
Амт, үнэ, өнгө, цаг хугацаа, зөв, буруу гэсэн бүхэн утга учраа алдахыг мэдэрч, хором бүр амьдрахын чухлыг ойлгов.
2019 оны 12 сард донорын хагалгаанд орж, 2020 оны 6 сараас эмнэлгийн онцгой хяналт намжсан тул Даяанчийн маш хүнд 15 жилээ ардаа орхин, жирийн амьдралаа эхлүүлээд удаагүй байна.
Үзэж харсан, тэмцэж, туулсан, уншиж ойлгосон зүйлийн хэмжээгээрээ үеийнхнээсээ хамаагүй өмнө яваа ч, хувийн амьдралаа анх босгож буйгаараа 15 жилээр ухарлаа
Энэ сайхан хорвоод дөчин жил амьдарсны хорин жилээ нийгэм, улсдаа зориулж, олон салбарт шинэчлэл дэвшилт авчирч, олон мянган жилийн түүхт нүүдэлчдийн анхны Дэлхий судлалын цуврал номуудаа бүтээн, ирээдүй рүү илгээсээр байна.
Монголын гадаад харилцааны мэргэжилтэн бэлддэг МУИС-ийн ОУХДС-ийн төгсөгч өөрийн биеэр Дэлхийг тойрч, түүхэн чухал тэмдэглэл хөтөлж ирсэн болохоор ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн надад “Олон улс судлалын профессор” цол олгосон билээ.
ШУА-ийн Олон улс Судлалын хүрээлэнгийн захирал Л.Хайсандаа гуай надтай анх уулзахдаа: -Бид саяхныг болтол гаднын, өөр үүсэл гарал, шашин шүтлэг, хэл соёлтой улс үндэстний судлаачдын бичсэн олон улс судлалын ном, дэвтрийг орчуулж, Дэлхийг таньдаг байлаа. Харин одоо өөрсдөө очиж, хэрэгтэй зүйлсээ судалж ирдэг боллоо. “Амай Монгол Бадарчин” төсөл бол манай олон улс судлалын түүхэнд өмнө байгаагүй маш том амжилт юм гэж надад хэлж баяр хүргэж байсанд би их урамшсан.
Жилийн дараа буюу 2011 онд “Амай Монгол Бадарчин” төслийн нийгэм, шинжлэх ухаан, танин мэдэхүйд оруулж буй хувь нэмрийг үнэлж, ШУА “Хубилай Хааны” дээд одонгоо “Монгол Бадарчин” төслийн хоёр дугаар боть “Амьдрал Сайхан шүү” номын нээлт дээр надад гардуулсан юм.
Сэцэн Мэргэн Хубилай Хааны одонгоор энгэрээ мялаасан өдөр бол миний олон жилийн нөр их хөдөлмөрийн үр шимийг хүртсэн анхны өдөр байсан.
“Есөн үедээ нэрээ сайнаар дуурсгавал”
Улс орон, нийгэмдээ олон жил зүтгэсэн миний хөдөлмөрийг үнэлж, Төр, Засаг надад “Алтан гадас” одон, Улаанбаатар хотын удирдлага “Хангарьд” одон, аялал жуулчлал судлалын олон жилийн ажлыг үнэлж, Аялал жуулчлалын яам “Аялал жуулчлалын тэргүүний ажилтан” цол тэмдэг, Монголын соёлыг Дэлхийд түгээж, Монголчууддаа Дэлхийг таниулж байгаа гээд БСШУЯ “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасан билээ.
Дайны бүс болон огт мэдэхгүй хүмүүний ертөнцүүдээс мэдээ мэдээллийг олон мянган Монголчууддаа цаг тухайд нь www.amai.mn блог тэмдэглэл, фото хэлбэрээр хүргэж байсныг үнэлж, Сэтгүүлчдийн холбоо намайг Хүндэт гишүүнээрээ элсүүлэн авч, “Ган Үзэгтэн” дээд тэмдгээр шагнасан.
Аялал жуулчлалыг сайн ойлгодог Дэлхийн хүн болсон гэж Аялал жуулчлалын холбооны “Хүндэт өргөмжлөл”, Монголчуудыг Дэлхийн шинэ улс орнуудтай холбож өгснийг үнэлж “Энх, Тайван Найрамдлын Нийгэмлэг “Найрамдлын одон”-гоор шагнаж, бусад олон байгууллага, албууд хүндэт гишүүн, хүндэт өргөмжиллөө манай төслийг дэмжиж надад өгсөн билээ.
Манай өнө эртний Нүүдэлчдийн түүхэнд хамгийн хол нутгийг туулж, хамгийн хүнд бөгөөд аюултай замыг давж байж, улс үндэстэндээ төдийгүй хүмүүн төрөлхтөнд хэрэгтэй энэ цаг үеийн Дэлхийн амьдралын тухай сан бүрдүүлж чадсан тул “Амай Монгол Бадарчин” төслийг дотоодын болон олон улсын олон шагналууд ирээдүйд хүлээж байгаа.
Та, миний товч намтрыг уншаад, намайг аль нэг улс төрийн нам, бүлэгтэй огт хамаагүй, сэхээтний бүлгийн хоёрдугаар үеийн, нийгмийн ажилтан, соён гэгээрүүлэгч болохыг ойлгосон байх гэдэгт итгэж байна.
Хүн дуртай юмаа хамгийн сайн хийдэг.
Би Эх орноо хамгийн сайхан улс болгоно гэж мөрөөддөг.
Мөрөөдлөө биелүүлэхийн тулд өдөр бүр амьдардаг.
Бат овогт Жамбалсүрэнгийн Золбаяр /Амай/
3 настайдаа анхныхаа унаатай болов.
Арван жилдээ
МУИС-ын ОУХДС-ын төгсөлт
Амай гэх өөрийн шинэ ертөнц бүтээж байхдаа…
Улаанбаатарын гудамжаар электро хөгжим дэлгэрүүлж байна…
Монголын соёлын сор болсон Норовбанзад агсан, Батчулуун агсан
Токио хотын Роппонги дүүргийн Хэловин баяраар…
Дэлхийн од Монголд…
Сингапурын Зүк клубт Дижей Санчезын хамт…
Монголд анхны Beach Party. Монгол Шилтгээн
Электро хөгжмийн хувьсгалын 5 жилийн сүүлийн өдрүүд. Дашка ахтай “Индиго” цомог дээр.
“Транс Монголиа” -ийн галт тэргээр алс холын замд гарч байна… 2005.11.04
Оросын Николайын вант улсыг унагаж, Зөвлөлт засаглал байгуулсан Улаан Баатарын бунхан.
Зөвлөлтийн домогт Аврора. Санкт Петербург хот.
Финуудын нийслэл Хелсинк
Шведын нийслэл Стокгольм
Шведын P3 радиод ярилцлага…
Шведын дунд сургуульд…
Шинэ жилээ Берлинд
Берлиныг 2 хувааж байсан хил дээр
Германы баруун бүсийн Кёлн хот
Нидерландын Амстердам хотод модон гутал сонирхов
Бүгд бие биенээ мэддэг жижиг хотод төрж өссөн хүн олны ддунд төөрдөг газар ирэхээрээ сонин зүйл хийж үзмээр санагддаг юм байна.
Данийн нийслэл Копенхаген
Арманчкуудын мөрөөдөл Парис
Ромын их гүрний нийслэл байсан Ром хотын Колизей
Христийн шашны Католик урсгалын төв Ватикан улс
Анх удаа задгай тэнгист усан онгоцоор. Адриат
Грекийн нийслэл Афин буутал цасан шуурга орж, түүхэн онцгой уйл явдал болов
Грекийн харуул
Түркийн нийслэл Анкара дахь “Ата Турк” анхны ерөнхийлөгчийн бунхан
Сирийн иргэний дайны өмнөхөн
Христийнх байж байгаад Лалын шашных болсон Сирийн нийслэл Дамаск дахь эртний сүм
Йорданы нийслэл Амман дахь Ромын үейин задгай театр
Йорданы Сөнөсөн Тэнгэсийн эрэг дээр…
Йорданы улаан цөл
Еврейчуудын мөргөлийн хана, цаана нь ач холбогдлоороо хоёрт ордог Лалын сүм
Есүс Христ төрсөн газар. Палестины Бэтлэхэм
Хамгийн таалагддаг нохой, даан ч надаа байхгүй
Тель Авивйн наран шарлагын газар
Пирамидууд, нэг бөхт тэмээ
Египетын Александрия хотын цайз
Хамгийн анхны номын сан. Александрия хот.
Египетийн Каиро хот дахь төв музей
Каиро хотын том зах
Египетын Люксорын Үхэгсдийн хот
Араб хүүхдүүдэд Амайдаж үзүүлэв
Хүний гараар бүтсэн Суэзийн усан суваг
Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг Улаан тэнгэсийн 22 метрийн гүнд
Египетын Шарм Эль Шейх амралтын хот
Африк тив рүү нэвтрэхдээ машин дээрээ далбаагаа мандуулав
Суданы тосгоны айл
африкийн Баобаб модны урд
Этиопын нутгийн иргэдтэй
Жил хагасын дараах анхны бороо….
Этиопын нийслэл Адис Абеба
Манай экспедицийн баг
Африкийн амралт
Кенийн нутгийн залуус
Дархан цаазат газрын хамгаалагч
Гадаад хүнийг шохоорхон буй африк хүүхдүүд
аялалд юу ч тохиож болно
Танзанийн нийслэл Дар Эс Салам
Нутгийн хүнд гарууд өвс ороож байна
Дэлхийн хамгийн том усан хүрхрээ Виктория. Замби Зимбабве улсуудын хил дээр
Нутгийн наадам Зимбабвед
Эр хүн туг ч барина, амбар ч засна
Малави улсын цэргүүд
Хумхаа өвчин хоёр удаа тусаад, амид гарсан цөөхөн хүмүүсийн нэг
4 өдөр засч 3 өдөр унадаг Ланд Ровер машин минь.
Малавагийн тосгоны сурагчидтай
Тоолох ухаан суулгадаг нутгийн ардын тоглоом
Сигарет гэх тамхинд ордог табак навчийг түүж, татаж үзэв. Тархины судас задрах шахав.
Гэлэгмаа нартай хамт
30 км дугуйгаар
Мозамбикийн олон жилийн иргэний дайны дараа сая гаруй тэсрэх бөмбөг хаа нэгтээ…
Замбиа голын усны үерийн дараа дөрвөгсдийн хуаранд
Мозамбикийн нийслэл Мапуто
Свазигийн Вант улсад
Африк тахь судалтай юм байна
Замын унаагаар бүх төрлийн унаанд сууж үзэж байна. Цүнх ачаанд нь багтдаггүй шүү
Лесоточуудын үндэсний малгай
Йохансбургийн төвд хүнээр зургаа даруулна гэдэг амаргүй. Хурдан гүйдэг байх хэрэгтэй
Кейп Таун хотын уулын орой дээр. Цаагуур хаа нэгэнтээ халим сэлж байгаа
Африк тивийн өмнөд үзүүрт хүрлээ, одоо яаж Европ хүртэл 20 гаруй улсыг дахин туулна аа
Хөгжим чинь чанга байна гэж Хауз Пааринд орж ирсэн цагдааг найрч байна
ӨАБНУ-ыг замын унаагаар тойрч чадсан зоригтон бараг байхгүй
Энэ амьтан ингээл явж байна
Хаа ч явсан далбаагаа мандуулсаар
Йохансбургийн жирийн айлын шүүгэнд буй хамгаалах зэвсэг
хөдөөний айлын зэвсэг
Дэлхийн хамгийн тансаг казино, буудлуудын нэг
Үлэг гүрвэлийн музейд малтлага хийж байна. Монголдоо очоод жинхэнээсээ хинэ ээ
байгалийн бүх амьтад ижил
Нас бол тоо. Найзуудтайгаа тоглож байна
ӨАБНУ-ын Преториагийн ИС-д лекц уншив
Бөмбөрийн тойрог
энэ уралдааны машиныг угсрах үйл явдлыг харлаа
Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь, 8 настай хүү байдаг
ӨАБНУ-д Монгол цирк
Хөөрхий, өнчин бас хараагүй амьтан
Ботсван улс хүүхдүүддээ байгаль судлалын хичээлийг дархан цаазат газар хийдэг юм байна
Зэрлэг байгал аа гэж
Монгол хүн хаана ч, хэнтэй ч учираа олно
Зэрлэг үчимбэрийг илж үзсэн хүн Дэлхийд хэр олон бол
Морь харахаараа унах хүсэл төрөх юм
Дэлхийн бүх төрлийн тээврийг унана гэсэн байгаа
Омгийн бүжиг сонирхов
сэтгэлээ тайлтал бүжиглэх сайхан шүү
Заан гэдэг үнэхээр сүрлэг амьтан юм байна лээ
амьдралын олон хэлбэрийн нэг
Санта өвгөн болж бэлэг тараав
хүлцэнгүй, аашгүй амьтан гэж энэ байх
саваад унчихвий, матар, усны үхэр дайрах вий
матартай цөөрмөнд сэлж үзлээ
Окованга дархан цаазат газраар
онгоц жолоодож үзэв
усан үхэртэй голд загас барив
Ямарч эр хүнд балчир нас хадгалаастай
нарандаа мөргөмой
замд яваа хүн хуучин хувцасаа шатаах хэрэгтэй гэж ахмадууд захисан
замд гарахдаа, цагаан дээр зогсож бодлоо цэгцлэх хэрэгтэй
дотроо болортой хамгийн том чулуу
Атлантын далайруу орсон Намиб улсын цөлд
энэ хад яасан байх уу?
цаана арслан хэвтэж байна
хаа ч явсан далбаагаа мандуулсаар
хооллож буй матар харж сууна
устаж үгүй болж байгаа Овахимба омгийхон
гудамжны хоолоор хоололсоор
Монголоос ийм хол зам туулсаан?
олон жилийн иргэний дайны дараа олон сая тэсрэх мин үлджээ
Ангол улсын наадамд
Анголын нийслэл Луанда
Анголын цагдаагийн хамгаалтад
Иргэний дайн дуусаад удаагүй байхад, жуулчин хараад бэлэгшээж байна
миний хамгаалалт
хүмүүс нь хогоо хаясаар
Конгогийн босогчдын сархадыг нь хүртэж байна
хүүхдүүд
би биш шүү
нутгийн омгийхон
хаяа жаргана
дадлага
дусал хоорондоо агааргүй тропик бороо
бид сармагчингаас гараагүй
шувууны анд
бяцхан шимпанзе
өдөр бүр шахуу майхнаа угсарна, гудасаа хийлнэ, буулгана
ө
зочиломтгой чанар хаа ч адил
ширэнгэн ойн голд усгүй хатаж үхэх гэж байхдаа гэр бүлээ л их санасан, залбирсан
явсаар
зорьсон газартаа хүрэхийн тулд юм бүхнийг сурах юм
Атлантын далай
Ачаан дээр явж байсан ч, анх удаа кабин дээр
Дэлхий бөмбөрцгийн экваторыг эргэж давлаа. Одоо нар зүүнээс мандаж, зүг чиг будилахгүй
Нүүдэлчин хүнд бэрхшээл гэж үгүй
өөр нэг омгийхон
1000 жилийн түүхтэй хана. Нигерийн Кано хот
манай хашааг бодвол гоё байна уу?
загсны тороо татаж байна
өдөр бүр нэг иймэрхүү шахуу
одоо хаачих уу?
Гана улс
ганцаардлыг хаяа сархадаар дарна
дайнтай бүсэд яваа Монгол залууг НҮБ-ынхан цэргийн анги дээрээ урьж, гарын үсэг авав
Ядуу улс хамаг мөнгөө тансаг сүмд зарцуулав
эргээд босогчдын нутаг руу ганцаараа
НҮБ-ийн цагдаа гадны хүн тээвэрлэж болохгү ч…
нэг мэдсэн чин ОУ-ын арга хэмжээнд…
Манайхан намайг НҮБ-ын нисдэг тэргээр авав
хамгаалтанд
дараагийн хол замд бэлдэж байна
Монгол хүн бүр цэрэг
Дараагийн улс руу хүргэж өгч байна. Бууз, хуушуураа дахиад хэзээ идэх бол оо
Цэрэг цагдаа хоёр хоорондоо байлдаж буй Гийней улсад
баруун африкийн тосгонд
ганцаараа хоол орохгүй болохоор хүмүүсийг бараадав
иргэний дайны дараах ерөнхийлөгчийнх нь ордон
алс холын гэрээ санана
life is beautiful
борцоо чанаж, тансаглах гэж байна
олдсон бүхнээ иднэ, араас нь болбол даруулна
байнга дадлага, бэлтгэл хийх хэрэгтэй
Мали улсын нийслэл
эртний Догончуудын нутаг
байгаль үнэхээр гайхамшигтай
Дэлхийд алдартай, Лалын шавран сүм
дээрэмдүүлэх болбол хөөмийлнө
эрүүл мэндээ анхаарахгүй бол
ийм амьтан бас байна аа
Мавританийн тэмээчид
Сахара цөлд үд болохоос өмнө унаа олохгүй бол
нутгийн индян
Элсэн шуурга болбол цамцны захыг нь нүдэндээ тааруулж, ингээд өмсөж болно
өдөр бүр олон арван км
Атлантын далайд далбаагаа мандуулав
Канарын аралууд дээр
Галт уулын хорго гэж ийм юм байна
Испанчуудын Фламенко хөгжим
Испани охид үнэхээр үзэсгэлэнтэй
нутгийн баярт үнэгүй малгай
арал хооронд усан онгоцоор
галт уулын хөрсөнд усан үзэм тарьж вино хийж болж байна
Эргээд Африк тив рүү далбаат завиар, 35 зангилаа далайн шуурга гатлана
Марроко улсын Маракеш хотын хоолны зах Дэлхийд алдартай
Маррокын ёслолын цэрэг
арьс боловсруулах эртний арга
сурсан эрдмийг сураар ч гаргахгүй. видео хийж байна
Касабланка хотын шинэ киноны улаан хивс
Хаана ч Монголоороо…
Хаяа үүр цайхыг хүлээх хэрэгтэй
Европын Барселонд
Делхийн шилдэг рестораны лабораторид.
Тухайн үед Гаудигийн архитектурыг ойлгохгүй байсан болов уу
Европын залуус боловсролын бодлогыг хувьд шилжүүлэхийг эсэргүйцэж байна
Европт байгаа ч Африкаа санасаар
Мадридын төвд
англи хэл ойлгохгүй байна
Дектаторын ордны өмнө
Португалийн нийслэл Лисабон
Манайд бас ийм болоосой
Португалийн Порто хот
Европын Холбооны орнууд хоорондоо визгүй, хилгүй нь сайхан
Цас мэдрээгүй 2 жил хагасын дараа. Ямар гоё юм бэ. Ямар их санав аа.
Андорра улсын гол орлого аялал жуулчлал
Өдөр бүр замын шинэ төлөвлөгөө
тосох хүнгүй ч…
Хамгийн гайхамшигтай музей
Швейцарь дахь манай ЭСЯ-ны Монгол гэр
НҮБ-д ажилна гэсэн мөрөөдөлтэй
очсон газар бүртээ Монголчуудтайгаа уулзана
Швейцаруудын багт наадам
алттай цаг гэнэ
Уулын ам дагасан, жижиг газар нутагтай Лихтенштейн улс тээр тэнд
Хөгжил, дэвшлийн гол тулгуур бол…
Австрийн парламентын ордон
хэнд ч танигдахгүй, хүссэнээрээ байх сайхан шүү
Үзэсгэлэнт Охрид нуурын эрэг дээр
Христийн Ортодоксын (Үнэн алдартан) эртний сүм
Эзэн Хааны зарлигийн дагуу бүх шашныг хүндэтгэн байна
Харват улсад эртний Ромын Колизей оллоо
Миний ажил бол интернэт
цаг хугацаа ямар хурдан явж байна аа
Югослав машин
3 цагаан толгой хэрэглэх ийм байна
миний аяллын ганц найз
Тэнгэрт дүүлэн нисэх ийм сайхан бил үү
багын мөрөөдлийн хотдоо буулаа
Эх нутгаасаа хол, хоригдож буй амьтаныг хараад өрөвдлөө
хол замд хаяа ингэж амрах сайхан шүү
гэртэй болбол гал түлдэг орчинтой байна
Иргэний дайнд амиа алдсан олон сая хүмүүсийн дурсгалд
сая гаруй балчир хүүхэд иргэний дайнд амиа алджээ
цемент гэж байхгүй үед өндгийг хүртэл ашиглаж шавар зууран барьсан гүүр
-Сайн байна уу өвөө, энэ уул руу яаж гарах уу? -Эхлээд хүртчих, тэгээд хэлж өгье
Энэ үнэхээр миний амьдрал гэж үү
нар жаргах зураг дандаа гоё гарна
Хайртай хүнтэйгээ байсан ч болоосой
унтлаа
Амай гэдэг бренд байна
Оюутны Универсиадад далбаагаа мандуулж, өөрийн хүмүүсээ дэмжинэ
Универсиадын албан ёсны сэтгүүлч
-Найз нь хоол хийлээ
Exit наадмыг заавал үзээрээ
Дэлхийн гүүрүүд хүмүүсийг холбодог бол энэ гүүр хязгаарладаг. Косово.
Хамгийн шинэ улсуудын нэг. Косово
Болгарын нийслэл Софиа хот
Очсон газар бүрдээ Монголоо сурталчилна
Балканы охидын гоо үзэсгэлэнг ээ
юу л байна цаг байна
Намайг Монгол гэж сонсоод, үүсэл нэгт Болгарын нацист залуу найз болов.
Монгол гэж ямар сайхан газар гээч
Пентагоны дараа орох хамгийн том төрийн байр
Жимс дарж вино хийж сурна аа
нэг өдөр би бас ингээд нарлаад суух байхдаа
зочилсон нутаг бүрийн сархадыг амталж, хаана хамгийн сайхан амттайг олно
ахмад хүний өгсөн юмыг заавал хүрт
энэ л миний өдрийн бодол шөнийн зүүд
Монголиа гэж дуулгаад л байх хэрэгтэй
гэртээ хариад ингээд суух өдөр мөдхөн ирнэ
Буда Пешт гэх хоёр хотыг холбосон гүүр
Унгар улсын нийслэл
Унгар моделиуд
Өдөр бүр шахуу зам
Львов хот
Украины нийслэлд
Дэлхийн хамгийн том талбай. Харьков хот
галт тэргээр аялах сайхан шүү
Майданы хувьсгалаас өмнө Киев хотын төв үзэсгэлэнтэй байж
ямар их ядарч байна аа
Монгол Үндэстний нутагт буулаа
Дэлхийн шатрын холбооны төвд
Европын хамгийн том Буддын сүм
Баруун нүүдэлчдийн, Казахстанд нэвтрэх сайхан байна
Алмата хотын ИС-д уулзалт хийв
Алмата
Кыргыз гэр
Гадаадаар бичих хэрэг юу байна
Олны дунд содон харагдахгүй байх ямар сайхан юм бэ
Исыкуль нуурын эрэг
Кыргыз морь
Кыргыз ястны улсад төрийн эргэлт болохоос хэд хоногийн өмнө
Дундад улсын Шинжаны Уйгурын хоол
Кси Ан-ы Терракота-гийн цэргүүд
Шөнийн Шанхай
Бээжин
Хөх хот
Монгол Төрийн Дундад улсад хийсэн албан ёсны айлчлал буцаж байхдаа таарав
Монголдоо. Аавыгаа ямар их санав аа
Эх орондоо
Пасспортгүй алхах ямар сайхан бол оо
Монгол хоол хамгийн амттай нь
Эртний амьтад
Нислээ
найзуудтайгаа сайхан байна аа
УБ хүртэл 10 гаруй хоног
Замд ээж маань ирлээ
Өглөө Шинэ нийслэл Улаанбаатар орно
Би чадсан шүү
Би ийм олуулаа бил үү
Эзэн Чингис Хааны Монгол хүн билээ Би
Аав, Ээж маань бахархаж байгаа даа
Замд Налайхын иргэд хүлээн авав
-Ахаа Та 69 улсаар явсан гэсэн үнэн үү?
Морьтойгоо Сүхбаатарын талбай руу
Хөөх, энэ юу вэ? Намайг тосч байна гэж үү?
Дээл бол Монголын тансаг бренд
Би чадсан шүү!
Миний Монгол хамгийн сайхан нь
Намайг дэмжиж байсан бүх хүмүүст баярлалаа
Их Хаандаа Мөргө
Намайг ивээлдээ байлгасан Тандаа гялаалаа
Ганцаардал түр дууслаа
Есөн цагаан Тугандаа мөргө
Манай гадаад харилцааг ийм өргөн болгосон Ю.Цэдэнбал даргадаа баярлалаа
Хийх гэж буй ажлуудыг чинь дэмжинэ шүү (гэж байлаа)
Ургийн ахмад Рийзэн хурандаа ахтайгаа авхуулсан сүүлийн зураг
ажил дээрээ “Гайхамшигт Ертөнц”номоо бичиж байна
“Гайхамшигт Ертөнц” номын нээлт Интерномд
“Гайхамшигт Ертөнц” номын хүлээн авалт. Континенталь
“Гайхамшигт Ертөнц” фото үзэсгэлэн. Цагаандариум
“Амьдрал Сайхан Шүү” номын нээлт. УИД
70 дахь улс АНУ-ын Чикаго хотын Мерлин Монрогийн хөшөөн
Хаяа Абсент хүртэх зүгээр
Ниаграгийн хүрхрээг АНУ-ын талаас
АНУ-ын өнцөг булан бүрт хүргэдэг Монголын холын тээвэрчдээ хүлээж байна
Хүссэнээрэээ байж болохыг сурталчилдаг улс
АНУ-ын хойд бүсэд цас орсон байхад өмнө зүгт зун
Майямид хүмүүс ингэж амьдардаг вий
Ганц юм өгсөн чинь дахиад дахиад дахиад гэнэ ээ.
Денверын цаг агаар Монголтой төстэй гэнэ
Дэлхийн энэ цагийн шоуны нийслэл
ямарч ургамалгүй орчинд ямар байдаг бол оо
Лас Вегасын алдарт фонтан
Хувер усан станцад хамгийн их хэмжээний цемент орсон гэдэг
Фейсбүүкийн төв
Гүүглийн төв
Сан Францискогийн гүүр
40000 галзуу фенүүдийн хамт Америк хөлбөмбөг үзлээ
Стивен Спилберг бол агуу хүн
Анх энэ бүсгүйн кино үзээд дурлаж байлаа. 10 настайдаа
Дэлхийн Киноны нийслэл
Газар гишгэхгүй явмаар байна
Нью Йорк хотын төв гудамжинд шинэ жилээ тэмдэглэх гэж хичээлээ
70 дахь улсыг албан ёсоор туулсанд тооцов
Сөүлийн нисэх буудал дээр өөрөөсөө ичив.
Гэртээ цагаан сар тэмдэглэнэ дээ
гурав дугаар номоо гаргах гээд сууж байна
Хийж бүтээсэн ажлуудыг минь олон байгуулга хүлээн зөвшөөрч, шагнаж байна. МЗХ
Унтаж байсан цурхайг барьсан болохоор, эргүүлэн тавьлаа
Явсан хүнээс үг сонс гээд долоо хоног бүр ямар нэгэн ТВ, радиогийн зочин болж байна
Америк дахь Монголчууд тоглоомуудаа Монгол руу илгээснийг нь тараан өгч байна
Гуравдугаар боть “Сайн Сууж Байна уу” ном маань хэвлэлтээс гарлаа. Манхийн Үсэг
“Сайн Сууж Байна уу” номын нээлт МУИС
стресс гэж юу вэ гэдэг сэдвээр
ЕС Н.Алтанхуяг гуай Монголд буй гадны Элчин Сайд, төлөөлөгч нарт намайг танилцуулав
-35 хэмээс +40 рүү
Хонг Конгийн гудамд дасгал хийж буй хүмүүсээс урд зүгийн зодооны ухааныг суралцлаа
Хамгийн том Буддын хөшөө гэнэ
Кино жүжигчин байсан бол ингээд зогсож байхгүй юу
Шөнийн Хонг Конг
Макаогийн гол үзмэр
63 давхраас үсрэх аймаар байсан шүү
Урд хөршийн эдийн засгийн өсөлтийг эхлүүлсэн хот
Хайнаны эрэг дээр
Хайнаны жуулчдад зориулсан үзвэр
Зогсолтгүй замд
Вьетнамын нийслэл Ханойд
Усөыг нь уувал ёсыг нь даг
Халунг бэй гэх үзэсгэлэнт арлууд
Хой Ан-д мотоцикл түрээсэлж, унаж сурав
Ханой
Лаосын вант улсын төв талбай
Мотоциклтой онхолдож, 10 хоног буудлынхаа өрөөнд өөрийгөө эмчлэв
Унасан газраа дахин ирж, замаа цааш үргэлжлүүлэв
Бүх барууд энд, нэг гудманд төвлөрсөн байна
Сим Рипийн соёл иргэншил үгүй болоход ургаж эхэлсэн мод
Ажил бол ажил
700 гаруй жилийн өмнө амьдарч байсан хүмүүс хотоо орхиод хаачсан юм бол оо
Лаос улсын арлууд руу
нутгийн хүмүүстээ ингээд явж байх сайхан шүү
Уулын гүнд урсах агуугаар, завьтай
Аав, Ээж, шавь нар намайг дэмжихээр ирлээ
73 дахь улс Лаосын нийслэл Вьентьян хотод
Ээждээ зөндөө хайртай
Луанг Прабангын усны баяраар
Аавдаа зөндөө хайртай
Тай уран бүтээлчийн нүдээр “Диваажин”
Хөөрхий амьтадыг усанд оруулаад буцаж байна
олны дунд, хэн ч биш байх сайхан
Тайын вангийн ордонд 74 дахь далбаагаа мандуулав
Өдөр шөнөгүй дараа дараагийн төлөвлөгөө боловсруулна
харилцаа холбоо маш чухал
гэрлүүгээ ил захидал илгээж байна
Хамгийн амар үс, халзан үс
анд маань ирж, замын нэгээхэн хэсгийг туулахад дэм болж байна
Мадайзын арлууд руу
75 дахь улс Малайзын Куала Лампур
Хинду шашинтны ариун газар
Сингаг өндрөөс
хамт үзэх хүн байна уу?
сайн цохих хамаагүй, хамгийн гол нь зөв зогсох
Эх орондоо ирэх бүрдээ аз жаргалыг мэдрэх юм
“Даяршил” гэдэг зүйл дүүд элдэв зүйл суулгахаас өмнө Эзэн Хаандаа мөргөхийг заана
динозаврын ясыг хилээрээ алдчихдаг улс гэхээр.
Төрийн Хан Хуурч, Цэрэндорж ахад тайлагнаж байна
Залуусдаа дугуй сурталчилж байна
Наадмаар
Үнэхээр сайхан
Тракторчин болдог юм уу
манай байкерууд бас тансаг шүү
“Скай ресорт” үнэхээр сайхан газар
хамгийн царай муутай нь би шив дээ
UBS music awards-ыг хөтлөв
Одон ТВ-д номоо танилцуулав
Давст сумд, Бал даргын хөшөөний өмнө Бүрэнтөгс Арслантайгаа
Монгол хүн бүр морь унадаг байх ёстой
Тува нутагт
Тувагийн Саяны нурууг давж байна
Өвөг дээдсийн минь нутаг Увс нуурын хойморт
Давстын Цахирын орой руу манай хилчдийн хамгаалтан дор
Хяргас нууранд загасчах амар
Хэцүү хад
Завханы Сант Маргаз сум
элсэн манханыг давах гэж явна
Түлээ мод хагалах нь эрчүүдийн ажил
Өвөг дээдсийн минь нутаг Өгий нууртаа
Хар Хорум
Хол замаас ирэх бүрдээ Их Эзэн Чингис Хааныхаа хөшөөнд мөргөмой
Хөвсгөл
Дэлхийн цэвэр усны эх булаг
Хөвсгөл нуур сайхан шүү
Эмээгийнхээ нутаг Төв аймгийн Өнжүүлд
номынхоо ажлын дундуур биений ажил хийх хэрэгтэй
Хамгийн чухал номоо гардан авлаа
“Дэлхийн Нэг Өдөр”
“Дэлхийн Нэг Өдөр” номын нээлт Төрийн ордонд
номын цайллага
хамгийн сүүлд сэрсэн бол хөөдүүлнэ
дахиад холын замд
Сөүлийн онгоцны буудалд
Манхеттоны гудмаар
Нью Йоркийн моделиудтай
Музейд
Итака нутагт
АНУ-ын реднэк гэх хүмүүстэй танилцаж, буу зэвсэгтэй нь танилцлаа
Чикагод дүүтэйгээ
Чикагогийн гудмаар
Хьюстоны НАСА
Мексикийн Теотихуакан пирамид
Маягийн үр сад
түлээнийхээ модоо аваад явж байна
Маячуудын мөргөлийн газар
Мексикийн буланд
Канкуны далайн эрэг
Хаванагийн үсчинд нутгийн стилээр засаад өг гэтэл
78 дахь улс Кубын нийслэл Хавана-д
Белиз улс
Гуатемал улсын галт уулуудын голд
Эль Салвадорын төв талбай
Хондурасын төв талбай
Никарагуа улсын төв сүм
Коста Рика улсын төв
Панама
Панамын суваг
+38-аас -10 руу
Нью Йоркийн парк дахь Алисагийн хөшөө
АНУ-ын Сиаттл хот
нутгийн тээврийн хэрэгслээр явахад хүмүүс гайхаж байна
Канадын Торонто хотын ИС-ын төв номын санд 4 номоо дурсгав
Торонтогийн метронд
Торонто дахь Монгол Бадарчин уулзалт дээр
Ниагарын хүрхрээ Канадын талд
86 дахь улс Канадын нийслэл Оттава хот
Канадын Франц гаралтан, хэлтний Монтреаль хот
Нисэх буудлаас төв талбай хүртэл явганаар хүрнэ. Монгол Бадарчингийн сүүлийн зам
Монгол Үндэстний 810 жилийн түүхэн дахь хамгийн хол бөгөөд хэцүү зам үүгээр дууслаа
УБ хотыг дугуйчдын хот болгоё
Аав, Өвөө, Өвөг дээдсийн нутаг бол миний нутаг. Давстын ойн Наадамд
Увс аймгийн ойн Наадамд
Эрдэнэтийн төмөр хүлэг
Төв аймаг
Дэлхийд алдартай Монголын хүргэн, Монголын сайхан бүсгүйчүүдтэй
дээлийг зөвхөн Наадам, Цагаан сараар өмсдөг гэж ойлгосон хүн олон байна
Илгээлтийн эзнээр хөдөө явахдаа
Хөдөө ямар сайхан байна аа
Монголчууд ямагт талархаж явах ёстой хүн. Юмжаагийн Цэдэнбал
Нүүдэлчдийн амьдралтай танилцаж байна
Баруун хойд хилийн багануудаа шалгаж явна
Нүүдэлчдийн өвөлжилтийн байдалтай танилцаж байна
Надтай хамт хөдөө амьдрах нь дээр гэнэ ээ
Бурхан Халдундаа мөргөмой
Ванкуверт..
Канадын Жаспер дархан цаазат газар
Эдмонтон хотод дулаан явна
Пандора гарагт зочилов.
Канадын Банф гэх дархан цаазат газар дулаан аяллаа
















































Horaayy..there are 123 comment(s) for me so far ;)
sn bnuu? yunii umnu tanid ene udriin mend hurgie..uneheer ih baharhaj bna.tanias neg zuil asuuh gesen yma. bi turkemnistan ulsad ochij uzehiig husdeg ymaa..ene asuuliin talaar mash ih medeelel tsugluulj bsan shashin bs emegtei huniig hundleh hundlel edgeer ni ndd mash ih taalagdsan bs zunduu turkmen humuustei taaraj bsan.ulsaa muuhlah hun gj haana ch bhku ted bs mash snaar yrij bsan trukmenistan ulsad binzen talonoor unegui.gaz unegui gesen yag boditoor ymar gazar bdgiig ochij uzehiig mash ih husej bna ohid emegteichuud ni mash ih sahilga battai zuv sanagdsan…ta ene ulsiin talaar her ih mdh ve??ochij uzej bsnuu?hervee bi husvel yaj tiishee ochij uzeh ve?
Би энэ хүнтэй холбоо баримаар байна. Энэ хүнийг хэрхэн олж уулзах боломжтой бол? хэд хэдэн зүйл дээр санал нэгтэй яавдагийг мэдсэний үр дүнд өөрийнхөө олон жил боловсруулсан төслөө танилцуулж хамтран ажилламаар байна. Хэрэв миний сэтгэгдэлийг өөрөө олж үзсэн бол бидэнтэй эргэн холбоо бариж хамран ажиллахыг санал болгож байна.
sain baina uu?2013onii 12sariin 31nii oroi hohhot d boloson olon ulus in oyuutad in tsuglaan deer tan tai
huvi yuruul taigaar uulzaj chadasan daa bi
mash ih setgel hanumjitai baina.bi uul ni yapon d ajillaj amiduraj baisan uvur mongol in oortoo zahah oronii hun l dee.2007onii uyees ehleed tanii odor in tamdelel i bainga unshih bolosol.ta bol yosotoi daichin mongol undustenii eriin shandas tai hun baina.tan tai uulzajij chadasan ni bol minii neg nasan nii hamag in ih gaihamshigt zuiliin neg gej heleh d eregelzeh kguu baina.tanii ayan zam in amar tuvshin i hol in hol hohhotoos ailatgaj baina.
Sain uu
номыг чинь уншиж байхдаа өмнөөс чинь айчихлаа ямар ч зоригтой юм, хааяа ч гэсэн амь өрссөн зүйлээс хол байж биеэ бодооройл, олон хүний хайр хүндэтгэлийг олчихоод өөрийгөө гаргуунд гаргаж болохгүй шүү ,
Сайн байна уу?
Тантай яаж холбогдох вэ?
hi Amai nziinhaa ayalliin tuhai urgelj chih tavin sonsoj blaa harin nomnuudiig chini unshaad buur ch ih setgel hodolson shuu! minii tanidag hun iim mundag zuil hiigeed yavj bgaad baharhaj bahadhaas oor shan zuil algaa tsaashdiin ajil ayalald chini chin setgeleesee amjilt husej bna! huleen avna uu! Hundetgesen:ih surguulid negen ue JAPAN sudalj bsan oyunaa
Sain bna uu.Yuni umnu tanid ene udriin mendiig hurgen ajil amidraliin arwin ih amjiltiig husen eruue…Tani aylaliin tuhai temdeglel nomiig unuudur naizdaa beleg bolgon dursgalaa beleg belgiin deed oyuni hurungu oruulalt geheesee iluu tanii nomiig unshsanaaraa ochij uzeegui gazar bolgonooroo tantai hamt setgeleeree aylah bolomjiig ugch bgaadaa bi bayrtai bna.Hezee negen tsagt naiziigaa muruudulduu hurch ochie gesen gazaraa hurch aj jargalaar duuren baigaasai..Ter ehlel ni tanii nom baig…gej bilegdlee.
АМАЙГ ҮРГЭЛЖ ДЭМЖДЭГ.
ДЭЛХИЙН БҮХ УЛСУУДЫГ ГҮЙЦЭЭГЭЭРЭЙ.
4 ДЭХЬ ХЭВЛЭЛЭЭ ХУРДАН ГАРГААРАЙ 🙂
Taniig hundelj ywdag shuu!! amjilt!!!.
Үнэхээр гайхалтай мундаг монгол эр хүн юм аа. Хурдан эдгээрэй эрүүл энхийг хүсье Амай
Sn bna u duu. Chinii liviig uzeed haramslaa Gehdee zowlohod booroo soliulsan ni deer shuu. Boor ogson hun ni eruul mendiin huwid ontsiin oorchlogdohgui. Chi eh oron zaluuchuudad heregtei hun shuu. Uhej bolohgui. Japand emchluulbel buh talaar tusalj demjihee amlaya
Sain baina uu. Duu. Hurdan edgeerei.Haramsaltai baina. Buuruu soliulaad uvchnuu ylan diileerei. Chamaar mash ih baharhdag shuu duu mini.Amjit.
Эр зоригт Монгол хүү минь эдгэх учиртай. 20 настай узбек Норбеков хоёр бөөр нь зодуулсны улмаас ажиллахгүй болоход өндөр уулын оройд гарч орилж хашгираад өвгөн буурал ухаанты сургаалиар өөрийгөө аварсан төдийгүй өчнөөн зуун мянган хүнийг аварсан түүхийг уншаарай
http://www.norbekov.com
[…] Үргэлжлэлийг энд дарж уншина уу […]
Sain bn uu Tand eruul mendiig huseed hurdan edgerhiig husii!
Mash ich zorig huch gargaj uls ornoo olon ulsad taniulj yavsan bn.
Neg zuiliig sonirhoj asuumaar bn. Ta 87 ornood yavsan geh yum, Zarim ornuudiig davhar tozon dugaaralsan baih yum deer, ene yamar uchirtai yum be? Eruul enhiig husii, hurdan edgeerei!
Sain baina uu? Tand sain saihniig huseed hurdan edgehiig yeruuy
Oiriin heden udur chinii Mongol badarchin nomoor amisgallaa. Tuhaiin ayalaj baih uyed sonsoj baisnaas bish sonirhoj ayalaliiin chin tuhai unshij baisanguie. Chinii hiij baigaa ayalaltai chin hamt, dotor ni orj hamt ayalaj hamt bayarlaj huurch, uitgarlan gunij ,gantsaardaj, aij sandarch yaran hamt guij, tsangaj ulsuj tuulsaar unshij duusgalaa… Uneheer aguu mundag zaluu baina. Minii ayalaj zugaalj yavsan arav garan oroniig chiniihtei haritsuulbal uneheer hund uzuulhees ichmeer damshig gedeg shig l sanagdav. Za yamarch bsan chamaar uneheer ih baharhaj, bas chinii zorig tesver tevcheeriig baharhaj suuna. Nomiin chin ehnii devteriig unshij duusaad web huudas ruu chin orj sonirhoj unshij zurgiin tsomgiig uzlee. Ayalaliin ehnii hesgee duusgaad Mongol nutagtaa orj ireed Aav Eejdee unsuulj baigaa zurgiig haraad uneheer nudnees nulims unagav. Uneheer mongolchuud bidnii tuluu mash ih zuil hiisniig chi bi huvidaa baharhaj hundelj tsaashid eleg negt nuhuddee baharhaltaigaar hurgeh bolno. Chinii tsaashid tuluvlusun ajild chin undur amjilt huseye. Hurdan edgej ushuu olon buteel hiihiig chin huleej suuna. Chamd eruul enh sain saihniig huseye. Hundetgesen. Uye tengiin negen zaluu
Сайн байна уу Би таны Монгол Бадарчин Амьдрал Сайхан Шүү II Ботыг уншлаа.Надад маш их таалагдсан далхий орний ямар байгааг ойлгуулж Эх орон Монгол минь ямар амгалан тайван эвтэй иргэний дайн ус хоолтой өртөг бага,эвтэй,тэсвэр тэвчээртэй,ямарч хүний аргийг олж нөхөрлөж уураар бүх зүйлийг шийддэггүйг ухаарууллаа.Таныг дэмждэг шүү! Амжилт! Илүү их хичээгэйрэй
Манай дэлхийн үзэсгэлэн байгаль хот орон үзүүлсэн маш их баярлалаа!
Сайн байна уу та үнэхээр гайхалтай хүн шүү Эрүүл энхийг хүсье.
Nomiig n unshaad blogiig n uzeed olon odor AMAI-aar amisgallaa…. Herve neg odor taarval …ymar ih zolios tuulj zorig gargan aimshigtai ayultai zuilsiin sorj yvsan be gantsardliig mederch bachuurch hetsuu baisan baihda, gehde hun torolhtonii tuuhendeh aguu zuilsiig negiig buteejee… geed tevermeer sanagdsaan. eej shig n.
Sain baina uu, nom oo amazon yum uu uur online r zarah sanaa baiga yu?