kiss2

“Миний нэг Өдөр” номын зарим нэг хуудаснаас тавилаа, таалагдсан бол LIKE, SHARE дарж миний нөр их хөдөлмөрийг хүндэлж, дэмжээрэй

http://tinyurl.com/6n5zjeh

Дэлгэрэнгүйгээр унших »

zam 9

“Миний нэг Өдөр” номын зарим нэг хуудаснаас тавилаа, таалагдсан бол LIKE, SHARE дарж миний нөр их хөдөлмөрийг хүндэлж, дэмжээрэй

http://tinyurl.com/6n5zjeh

Дэлгэрэнгүйгээр унших »

sss

“Миний нэг Өдөр” номын зарим нэг хуудаснаас тавилаа, таалагдсан бол LIKE, SHARE дарж миний нөр их хөдөлмөрийг хүндэлж, дэмжээрэй

http://tinyurl.com/6n5zjeh

Дэлгэрэнгүйгээр унших »

MB book A5-zuulun

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье.

Миний бие Бат овогт Жамбалсүрэнгийн хүү Золбаяр (Амай) нь “Монгол Бадарчин” хөтөлбөрийг 5 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж Эх орондоо ирээд 3 сарын хугацаа өнгөрч байна.

1800 өдрийн урт аяны тэмдэглэлүүдийг цаг тухайд нь уншиж, өөрийн үзэл бодол шинэ санаагаараа намайг ямагт дэмжиж, цэнэглэж байсан Та нартаа маш их баярлалаа.

Эх орондоо байх богино хугацаандаа “Монгол Бадарчин” 9 боть номынхоо нэгдүгээр боть болох “Гайхамшигт Ертөнц” http://tinyurl.com/bsa28ay номоо бичиж хэвлүүлсэн бөгөөд интернэтэд http://inom.mn/detail/361 хаяг дээр тавьсан  Татаж авах (61.00 MB) линк дээр дарж, үнэгүй татаж авах боложтой. Мөн хоёр дахь боть болох “Амьдрал Сайхан шүү” http://tinyurl.com/cmu7brp номоо бичиж хэвлүүлсэн бөгөөд интернэтэд http://inom.mn/detail/369 хаяг дээр тавьсан тул та бүхэн татаж аван уншаарай.

Одоо “Монгол Бадарчин” цуврал номынхоо 3-р боть болох “Миний Нэг Өдөр” http://tinyurl.com/6n5zjeh , 4-р боть болох “Сайн Сууж Байна уу?” http://tinyurl.com/89f92tu номуудаа удахгүй гаргах гэж бид 24 цаг зогсолтгүй ажиллаж байна. Шинээр гарах номууд танд таалагдана гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Миний хийж буй ажлуудыг дэмжиж, цаашдын төлөвлөгөө, хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг тогтмол авахыг хүсч байвал дээрх линк-үүд дээр Like дарж, Share хийгээрэй. Бас номуудын талаар сэтгэгдлээ бичихээ битгий мартаарай.

http://www.facebook.com/amaiaround?ref=ts

Жич: “Гайхамшигт Ертөнц” номон дээр байгаа сугалааны азтанаа “Амьдрал Сайхан шүү” номын нээлт дээр тодруулах байсан боловч 2011 оны 07 сарын 09-ний өдрийг Улсын баяр наадамтай холбогдуулан ажлын өдөр болгох шийдвэр Засгийн газраас гаргасантай холбогдуулан олон хүн ирж чадахгүйгээ мэдэгдсэн тул түр хойшлуулсан юм. 3, 4-р ботиудын нээлтэн дээр надтай хамт богино хугацааны аялалд явах азтанаа шалгаруулах төлөвлөгөөтэй байгаа тул “Гайхамшигт Ертөнц” номын сугалааны дугаараа хадгалж байхыг та бүхнээс хүсье.

Одоогийн байдлаар богино хугацааны аялал хийх газраар Тайланд, Энэтхэг, Төвөд, Тайвань зэрэг газруудын аль нэг рүү нь явахаар төлөвлөөд байна.

Энэ бүх хугацаанд надтай хамт байгаа та бүхэндээ маш их баярлалаа.

Гүнээ хүндэтгэсэн Бат овогт Жамбалсүрэнгийн Золбаяр (Амай).

АНХНЫ ЗАХИА
2008 оны 04 сарын 18.
№34, Камерун улс, Доуала.
Сайн байцгаана уу? Аав, ээж, ах, эгч, дүү нараа. Хэдийгээр аялсан улс бүрийн нийслэлээс ил захидал явуулж байгаа ч, жоохон цаасан дээр бодож буй бүх зүйлээ багтаан бичиж чадахгүй байсаар 2 жил 6 сарыг ардаа өнгөрөөчихжээ. Миний аяллын тэмдэглэлүүдийг блог дээрээс та бүхэн уншаад, хүүгийнхээ бэрхшээлийг хэрхэн давж сурч байгааг харж байгаа байх.
Кэйп Таун хотод байхад илгээсэн та хоёрын захиаг хааяа ганцаардсан үедээ нээж дахин дахин унших үнэхээр сайхан байдаг. Бараг цээжилсэн гэх үү дээ. Та хоёрын бичгийн хэлбэрийг мартахааргүй.
Энэ захиаг би Камерун улсын нийслэл Яоундэ хотод Нигери улсын виз аваад, замдаа гарахын өмнө бичиж байна. Нигери улсаас яагаад ч юм бага зэрэг эмээж, болгоомжилж байна. Миний хамгийн хэцүү үе болж магад гэж бодоод анхныхаа энэ захиаг бичихээр шийдлээ. Блог дээрээ бас тавья. Манай гэр бүлд нуух зүйл байгаа биш. Аялалд тулгарч буй асуудал бэрхшээлүүдээ хуваалцах хүнгүй ганцаараа удаан хугацаанд байх үнэхээр хэцүү юм. Бэтгэрэх гэж яг юу гэсэн үг юм бэ?
Долоо хоногийн өмнө Нигерийн виз хүстэл, заавал Монголын Засгийн газраас иргэндээ виз тавьж өгөхийг хүссэн хүсэлт гаргасан албан бичиг Камерун дахь Нигер улсын Элчин сайдын яаманд илгээх ёстой гэсэн шаардлага надад тавьсан нь та нарыг дахиад л хүний өмнө царайчлахад хүргэсэн үү?
Элдэв албан бичиг, хүсэлт, хөрөнгийн баталгаа гээд хичнээн их төвөг та нарт гаргаж байна аа? Хүү нь энэ аяллын үед улс бүрт шахуу ийм асуудалд орж байна. Бараг дасаж, аргыг нь олж сурч байна даа. Гадаад харилцаа сул улсын иргэн байх гэдэг үнэхээр хэцүү юм аа. Хэзээ бид Монгол улсынхаа паспортоо бариад дэлхий ертөнцөөр чөлөөтэй аялдаг болох бол оо. Хэдийгээр улс дотроо иргэний үнэмлэхээр чөлөөтэй зорчиж болдог болсон ч “гадаад паспорт” гэж үгнээс салж чадахгүй юм.
Та нар Гадаад хэргийн яамнаас миний аяллыг дэмжихийг хүссэн захиаг арай гэж хөөцөлдөн авч Доуала-гийн Нигерийн консул руу илгээх үед, би тэнд очиж, төвөггүй виз авах итгэлтэй байсан ч бас л элдэв ноо тоочоод өгөөгүй. Төвөгтэй байгаа биз?
Хэдийгээр миний паспорт Монгол Улсын Албаны гэсэн бичигтэй байсан ч тэд –Монгол оо? Хаана байдаг юм? Хэний харъяа юм? гэх мэтчилэн дипломат ёсонд муухай санагдахаар асуултууд асууж байлаа. Визний нэрсийн жагсаалтыг хараад Нигер улс Монгол Улсын иргэд хоорондын зорчих тохиролцоо хийгээгүй байна гээд татгалзсан. Тэгээд ярьж, гуйж, найрч байж арай гэж виз авхаар болсон. “Монгол аль улстай ойрхон юм?” гэсэн асуултад “Орос, Дундад Улсын хооронд байрладаг” гэж хариултал -“Тэгвэл чамаас Оросын иргэнтэй адил 700 франк (160$) хураамж авах уу? эсвэл Дундад Улсын иргэнтэй адил 500 франк (120$)-ын хураамж авах уу?” гэсэн. Тэр үед би юу гэж хариулахаа мэдэхгүй байлаа. Визээ авахын тулд төлбөр хямдаар нь Жунгаагийн иргэн гэж өөрийгөө бичих болж байна уу? гэж бодсон. Хэрвээ тэгэх юм бол миний Монгол Улсын иргэн гэдэг бахархал маань юу болох билээ!
“Монгол Улсаас дэлхийг тойрох аяллыг ганцаараа анх удаа хийх гэж оролдож байна, миний аяллыг дэмжээд манай Гадаад харилцааны яам хүртэл албаны паспорт олгосон байгаа биз дээ. Виз авах гэж 4 хоног энд хүлээж байна. Манай Гадаад харилцааны яам хүртэл Note Verbale бичгийг танай Консулын газрын хаягаар факс явуулсан” гэж нөхцөл байдлыг тайлбарлах гэж хичээх үед “Чи энэ бичигтээ миний нэрийг дурдаагүй байна шүү дээ” гэх нь тэр. Албан ажлаа мэдэхгүй хүмүүс яаж ийм чухал ажилд ордог байна аа”.
“Би энд огт ирж үзээгүй хүн Таны нэрийг яаж мэдэх билээ. Тэр тусмаа алс хол байгаа манай Гадаад харилцааны яамныхан яаж таны нэрийг мэдэж бичиг дээр оруулах билээ!” гэж би аргаа баран хэлсэн. Монгол улсын албаны паспорттой хэрнээ хүний өмнө бөхөлзөн царайчлах, гуйх ямар хэцүү байдаг юм бэ.
Өмнө нь Ботсван дахь Намибийн Элчин сайдын яаманд визэнд ортол, хаа хамаагүй цаашдын аяллын бичиг энээ тэрээ нэхээд, “Ийм паспорттой бол ажлын виз хүсэх ёстой, тэгэхийн тулд Засгийн газраасаа бичиг, сэтгүүлчийн бичиг, очих газраа товлон заасан бичиг авчир” гээд 2 сар гаруй намайг чирэгдүүлсэн. 20 гаруй улсын нэртэй цаасан дээр “Эдгээр улсууд визгүй зорчино! Харин жирийн жуулчин 30$ төлөөд өдөртөө виз авчхаж болно” гэсэн хялбар визний журамтай улс хүртэл намайг гацааж, их хэмжээний зардал гаргуулж байна. Гэр бүлийнхээ сүүлийн хэдэн жилийн бүх төсвийг Монголын түүхэнд үлдэх Дэлхийн бадарчлалдаа зориулж байгааг ойлгодог хүн манайд байдаг ч болоосой, тээ?
Монгол Улсын албан паспорттой хүнд ингэж хандаж, тоохгүй байхад, жирийн паспорттой хүн аялах гэж ямар их бэрхшээлүүдийг туулдаг бол оо? Зарим улсууд “Чи тагнуулч юм бил үү” гэж хардаж, сэрдэж байна. Конго, Киншасад нууцаар зураг дарж байгаад тагнуулынхан баривчлагдах шахсан. Арай гэж мултарсан шүү. Хэ хэ.
Монгол Улсын иргэнд ийм асуудлууд тогтмол гарч байна! гэж Гадаад харилцааны яамандаа мэдэгдмээр байгаа ч намайг юу хийж явааг ойлгож, дэмжих хүн үгүй л болов уу. Манай жирийн иргэд байтугай тусгай албан хаагчид гадагшаа явахдаа ийм төрлийн бэрхшээлүүдтэй байнга тулгарч байдаг байх.
Нигерийн Консулын хүн: “Би чамд виз өгөхгүй ч байсан болно шүү дээ!” гэж хэлэх үед хэрэг хийгээгүй хэрнээ “виз өгчих л дөө” гэж гуйх үнэхээр гутамшигтай санагдсан шүү. Сүүлийн 2 жил хагасын турш иймэрхүү л маягаар улсуудын хилийг давж явна.
Тугал ч хариуулна, Туг ч барина гэдэг байх аа?
Нигерийн Элчин сайдын яаманд шаардах, нэхэх, гуйх хослон байж арай гэж виз авахаар болтол нарийн бичиг нь орж ирэн миний паспортыг үзээд “Өө! Энэ чинь 1 жилийн хугацаатай паспорт юм байна шүү дээ! 2 сарын дараа дуусахаар байна, виз олгож болохгүй” гэх нь тэр.
“Энэ бол албаны паспорт! 1 жилээр өгч цааш сунгуулах хэрэгтэй байдаг юм!” гэж та хоёрын ногоон паспортын туршлагаас хэлэх үед: “Үгүй, болилоо! Яоундэ нийслэлийн Элчин сайдын яамнаас виз хүс!” гээд намайг өрөөнөөс үдсэн. Өдөр бүр, алхам бүрт гэр бүлийн төсвийг зараад байгаа болохоор, ийм төрлийн асуудлуудад үнэхээр их уурлах юм. Дахиад л буцаж явна, буудал унаанаас эхлээд ямар ч орлого хийхгүй, зардлууд гараад л байна. Гэхдээ та нарын итгэл барагдахгүй байгаад баяртай байна.
Би тухайн үед дургүй хүрсэн уураа бариад: “Төвөг болсонд уучлаарай. Цаг гаргасанд баярлалаа” гээд өрөөнөөс нь гарсан. Уураа барьж, ухаан гаргасан.
Тухайн консултай уулзаж байх үед найз охин нь өрөөнд орж ирж, тэр хоёр миний өмнө болсон явдлуудаа ярьж “Би чамд гомдсон шүү!” гэх хувийн асуудлаа ярилцаж байсан нь үнэхээр сонин. Гадны хүн байхад элдэв зүйлсээ яриад л. Нутгийн соёлд ийм зүйл энгийн байдаг бололтой. Өндөр хөгжилтэй улсын төлөөлөгч байсан бол юун хүүхэн! Холын гийчнийг цайгаар дайлах байсан биз! Тэ?
Оросын иргэн шиг виз авах уу? Дундад Улсын иргэн шиг виз авах уу? гэсэн өгүүлбэр намайг маш их зүйл бодоход хүргэлээ. Би тэдгээр дипломат ажилтнуудыг буруутгахыг хүссэнгүй. Бидний бодит байдал үнэхээр өрөвдөлтэй байна шүү дээ! Ганц Нигери улсад биш, Монголдоо ч бид үүнээс их бэрхшээлтэй байна. Аль нэг улс руу аялж үзэхийн тулд дотны хүндээ хүртэл хэлдэггүй гэр бүлийн эдийн засгийн болон хувийн нууцаа дэлгэн.
3 долоо хоногийн өмнө Экваторын Гвиней улсын Элчин сайдын яаманд виз хүсээд бас л хана мөргөж буцаж билээ. Консулын ажилтан нь: “Чи Испанийн Элчин сайдын яаманд очиж тэндээс бичиг авчир!” гэсэн. Би мөчөөгөө өгөлгүй: “Би Испанийн Элчин сайдын яаман дээр очоод: Та нар надад Экваторын Гвиней улс руу зорчихыг зөвшөөрсөн бичиг өгнө үү? гэж гуйх болж байна уу. Танай улс чинь Испанийн хараат байхаа больсон биз дээ!” гэж асуух үед, тухайн газрын визний албаны хүн “Бид танай орны талаар ямар ч мэдээлэлгүй тул Испанийн Элчин сайдын яамны баталгааны бичиг авчирч байж асуудлыг ярилцана” гэж байсан.
Дараагийн бадарчидад “Аан? Хаана байдаг юм?” гэдэг асуултуудад тогтмол хариулахад бэлэн байхыг захимаар байна.
Нигерийн виз татгалзсан тэр өдрөө автобусанд сууж буцаад Яоундэ нийслэлд ирж, даваа гараг хүртэл 3 өдөр хүлээгээд өнөөдөр Элчин сайдын яамнаас найрч байж арай гэж виз авлаа. Үнэгүй өгсөн гээд боддоо.
Миний тэмдэглэлийг уншдаг зарим хүмүүс “За юун сүртэй юм, хэн ч дэлхийг тойрч аялж чадна шүү дээ! Гадаадын өчнөөн хүмүүс ийм аялал хийдэг” гэж бичиж байгааг та нар сэтгэгдлээс уншиж байгаа байх.
Тэдгээр хүмүүс энгийн паспорттой 28 орныг туулаад, албаны паспорттой 7 орныг туулахдаа ямар бэрхшээлүүд тулгарч байсныг сүүлд номоос минь уншаад зорьсондоо хүрэх гэж, Монголоо газар бүр таниулах гэж, дараа дараагийн монголчууддаа ногоон гэрэл асаах гэж яаж гүрийж, тэмцэж байгааг минь ойлгох байх. Зөвхөн Америк, Япон, Европын визэнд унаад амьдрал найдлагагүй болсон мэт боддог хүмүүс манайд олон шүү дээ.
“Бид Европын иргэд биш, Америк Япончууд ч биш, гадаад харилцаа султай Монгол Улсын иргэд. Түүнийгээ санаж байх хэрэгтэй!” гэж аяллын хүнд зовлонг ойлгодоггүй зарим нэг хүмүүст зориулаад хашгирах юмсан. Хааяа үнэхээр уур хүрэх үе байдаг шүү.
Гадаад харилцааны энэ асуудлыг хэрхэн шийдвэл, дараа дараагийн Монголчууд дэлхий ертөнцөөр эрх чөлөөтэй аялж, ажил хэргээ бүтээж болдог болгох тухай өдөр бүр бодож байна. Юуны түрүүнд улсынхаа эдийн засгийг сэргээгээд, тэгээд ямар нэгэн байдлаар дэлхий дахинаа таниулах хэрэгтэй байна.
Бусад орны аялагчид надаас “Хэрвээ чи аяллын үед асуудалд орвол танай Элчин сайдын яам хаана байгаа юм бэ?” гэж асуух юм. 54 улстай Африк тивд “ганцхан Египетэд” гэж хариулах үнэхээр гутармаар. “Хэрвээ чамд асуудал гарвал танай улсын иргэний асуудлыг аль улсын Элчин сайдын яам хариуцдаг юм?” гэх асуултад би чимээгүй өнгөрдөг, үнэхээр асуудалд орох юм бол аль ч улсын Элчин сайдын яам намайг хамгаалахгүй шүү дээ! Хумхаа туссан байхдаа сайндаа л гэр рүүгээ мессэж бичихээс өөр юу ч хийж чадахгүй байсан.
Энэ захиагаа би буудлынхаа өрөөнөөс бичиж байна. Гомдоллож байна гэж битгий бодоорой. Хүү нь эцсийг нь хүртэл явах эрч хүчтэй хэвээр байна шүү. Гагцхүү амьдрал дээр ямар бэрхшээлүүд гарч буйг үнэнгээс нь бичмээр санагдлаа. Утсаар ярихдаа бүх зүйлийг дэлгэрэнгүй хэлж чаддаггүй тул.
Үнэхээр манай улсын гадаад нүүр царай гээд байх зүйл Их хаадын нэрээс өөр байхгүй юм шигээ. Зарим хүмүүст Халимын холбоонд элссэн шиг л харагдаж байгаа байх л даа.
Аав тань руу яриад “Аав! манай харилцааны сайд…!” гэж ажил хэргийн талаар асуух гэтэл “Түүнээс хойш 3 удаа солигдсон шүү дээ” гэж аргаа барсан маягтай хариулахад би гайхсан. Гадаад харилцааны яамны сайдын суудал 3 удаа солигдоно гэдэг чинь юу гэсэн үг билээ? Бид тогтвортой гадаад бодлого явуулж чадахгүй болсны жишээ мөн үү? Ааваа! Ах бид хоёр багадаа 19:30 цагийн мэдээг өвөр дээр тань суугаад үздэг байснаа байнга санадаг. Тухайн үед олон улсын байдлыг бүрэн ойлгодоггүй байсан ч зах зухаас нь суралцаж эхэлж билээ. Ямар сайндаа ээж таныг мэдээнээс салгаж чадалгүй хамт хоолоо идэх гэж хажууд хүлээж суудагсан. Анголын дайны тухай мэдээг би өнөөг хүртэл санаж байна. Аль 15 гаруй жилийн өмнө сонсож байсан улсдаа хөл тавих маш сонирхолтой байсан. Дайны дараах хүүхдүүд гэж жижигхэн тэмдэглэл хүртэл бичсэн, та нар уншаарай!
Та их сургуулийн багшийн бага цалингаараа өдөр бүр 3-4 сонин захиалж уншиж байх үед би бас түүнээс нь гарчиглаж, Монголд яг юу болоод байгааг гадарлахыг хичээж байж билээ. Хуучин аль дарга дэвшиж байгаагаас Монгол улс ямар чиг баримжаатай явахыг мэддэг байсан бол өнөө үед та хүртэл төөрөлдсөн байгааг бодоход Монгол эх оронд маань яг юу болоод байна аа? Монголчууд 5 минут ч болов зогсоод “Бид яг хаашаа яваад байна аа?” гэж өөрсдөөсөө асуугаасай!
Габонд ирээд тань руу залгахад “Миний хүү түүхийн сэдвээр их бичих боллоо. Хэзээнээс ийм түүх сонирхдог болчхов оо?” гэж асуухад би “Ааваа, өрөөнийхөө ханаар дүүрэн түүхийн номтой айлд өссөн хүүхэд өөр юу хийх билээ!” гэж хариулсан. Та бод л доо, машин засдаг хүний хүү машин гэдгийг бүрэн мэддэггүй юмаа гэхэд бусад хүүхдүүдээс илүү байна шүү дээ! Бас өнөө цагт интернэт гэдэг дэлхийн мэдлэгийн сан руу Ээж Та хоёрын олгосон англи, орос хэлийг ашиглаад хүссэн зүйлээ мэдэж авч болж байна. Хүнээс асуух ч шаардлагагүй.
Өчигдөр унтахын өмнө Таны номын сангийн доод 2 эгнээнд байдаг номуудыг дараалал байрлалыг нь санахыг хичээлээ. Хүүхдүүд олоход хялбар гээд ямагт тэр хоёр эгнээгээр дүүрэн Энциклопедиа болон гадаад орны түүх, газар зүй, гадаад хэлний номын цуглуулга байдагсан. Харин баруун эгнээний дээгүүр Монголын үлгэр домог, түүхийн бүх баримт мэдээллүүд байсан. Одоо хэвээр үү? Орос хэлээр кирилл цагаан толгойг сурсан болохоор, кирилл Монгол хэлэндээ эргэж ороход хэцүү хэвээр байна. Ялангуяа Эрхүүгээс бид эргэн ирэх үед Монгол бичгийн туршилтыг бидний үе дээр хийсэн болохоор. Кирилл монгол, монгол бичгийн дүрэм дээр учраа олохгүй л байна. Тэгээд дээрээс нь Ханз дүрс, Хирагана, Катагана гэх гурван цагаан толгой ашгилдаг Япон хэл, Латин үсэг ашгилдаг Англи хэл…
Хааяа илүүчилсэн мөнгөө хүүхдүүддээ хэрэг болох үед өгнө гээд номын завсраар хавчуулчихаад, сүүлд нэрийг нь мартаад олохгүй байна гэж бид нараар хайлгуулдаг байж билээ. Хадгалсан мөнгийг олох гэж хамаг номыг нэг бүрчлэн нэгжиж, ёстой залхуурдаггүй байсан шүү! Эргүүлж тойруулахдаа заримдаа мөнгө олно, ихэнхдээ олдоггүй байсан. Эсвэл та дандаа мөнгө тэнд хадгалдаггүй байсан юм уу? Зүгээр л хүүхдүүдээ номонд дуртай болгох гэж тэгсэн үү? Зүгээр сууж байхдаа хүртэл тэр далд хийсэн мөнгийг олох гэж номыг эргүүлж байхдаа сонирхолтой зургууд, маш хэрэгтэй мэдээллүүдийг цуглуулж байсан юм шүү дээ! Намайг бага байх үед харамсалтай нь кирилл монгол дээр сонирхолтой, танин мэдэхүйн ном ховор байсан.
Дэлхийн 2-р дайны үеийн Японы цэргийн ном, тухайн үед магтдаггүй байсан Америкийн тухай ном та бичсэн байсныг олж байж билээ. Бид номын санг өөр өөр өрөөнд зөөж, гадагш дотогш шилжүүлж байхад тэр хэдэн хүүхдийн танин мэдэхүйн номуудын дараалал, байрлалыг огт өөрчилдөггүй байсныг би саяхнаас л ойлголоо! Хүмүүжил гэдэг програмыг эмээ, өвөө, ээж Та нар сонин аргаар суулгаж байсан байна шүү.
Тэртээ бага байхад “Атлас Мира” гэдэг ногоон хавтастай ном бэлэглэснээр өнөөдрийн дэлхийг тойрох аяллын санааг миний оюун санаанд өгсөн гэж бодохоор! Ах бид хоёр шалан дээр хэвтчихээд тэр улс руу явъя! гээд хуудас эргүүлээд л очиж байж билээ. Гэтэл дэлхий тийм ч жижиг, туулахад амар биш юм байна гэдгийг одоо л ойлгож байна.
Ааваа! Та өдөр бүр ширээний ард сууж, Монголын өнгөрсөн түүх, ерээд оноос хойш өнөөдрийг болтол болж буй үйл явдлыг тэмдэглэж буй таны бичлэг, номууд хойч үеийнхэнд 1990-2000 оны үеийн алдаа оноог ойлгуулж, дахиад алдахгүй байх, амжилтад хүрэх арга замыг нь зааж өгнө гэдэгт итгэж байна. Таны мэргэжлийн хүнийг оросууд “Летописец” гэж нэрлэдэг юм байна лээ. Манайхаас бусад, өндөр хөгжилтэй улсуудад ийм хүмүүс маш нэр хүндтэй байдаг юм байна.
Бороотой ч бай, хүйтэн ч бай хоёулаа гудамжны нарийн урт замаар цаг гаруй алхаж эх орны маань хүмүүсийн амьдрал, гэр бүлийн цаашдын төлөвлөгөөний талаар ярилцдагсан. “Монголд яг юу болоод байна аа?” гэж ярилцан, хамтдаа нэг өдөр гэрийн гадаа алхахсан.
Ерээд оны хямрал эхлэх үед, Зөвлөлтөөс ирээд Их сургуульд багшилхад Танд сарын цалин гуч дөч орчим доллар өгч байхад би үнэхээр гайхаж байсан. Гэтэл өнөөг болтол манай төр ард түмний оюунлаг талыг үгүйсгэж, мөнгө бүхний түлхүүр гэж ойлгогдохоор бодлого бариад байх юм.
Зарим үед манай төрийн удирдлагад “Энэ хүн яг юу хийх гэж гарсан юм бол оо?” гэж бодохоор хүн зөндөө байх юм. “Би ноёны удам” гэдэг шиг мөнгөтэй болохоороо өөрийнхөө удам угсаанд “Би гишүүний удам” гэж цол авах гэж байгаа мэт хүмүүс олон болжээ. Нийгэм, улсын төлөө өдөр шөнөгүй ухаанаа зарах ёстой албыг олны танил болсон, хөрөнгөжсөн, аль эсвэл хөрөнгөжих хүсэлтэй хүмүүс л хаших гээд байдаг болчихжээ. Гэтэл ард түмэн улам бүр өлсөж, ядраад! Ном мэдлэг ярихад зөрүүлж мөнгө, хоол ярьж байдаг! Бид хаашаа явж байна аа, ааваа?
Өнөөдөр ч гэсэн та Их сургуульдаа хичээл зааж байх үед ихэнх оюутнууд мэдлэгийн хүчийг ойлгохгүй, хэдэн жил суугаад диплом авах л бодолтой байгаа даа! Түүх соёлоо мэдэхийн чухлыг тэдэнд ойлгуулахыг багш хичээж байна гэж тэд мэдэж байгаа болов уу?
Ээжээ! Би тандаа маш их хайртай шүү! Бас хязгааргүй их баярлаж явдаг. Хэдийгээр хаяаа уурандаа хатуу үг хэлж байсан ч, сэтгэл дотроо түүндээ байнга гэмшдэг байсан шүү. Ерээд оны эдийн засгийн хямралыг таны тууштай зүтгэл, сэтгэлийн хүчээр гэр бүл маань даван туулсан. Таны тэр гэр бүл, үр хүүхдүүдийнхээ төлөө өөрийгөө умартан, эцсээ хүртэл тэмцдэг тэр сэтгэлийг тань би өвлөж, энэхүү бүх бэрхшээлүүдийг даван туулж байна шүү. Хамгийн агуу, хамгийн сайн ээж гэдэг бол Та шүү! Тан шиг хайраараа өөрийн бүхнээ хамгаалж, халамжилж чаддаг  ээжийн хүү болж төрсөн тул би өнөөдрийг хүртэл улсынхаа далбайг дэлхийн өнцөг булан бүрт мандуулж, гэр бүлийнхээ нэрийг 9 үед дуурсагахаар явна. Хүүгийх нь тухай гарч буй элдэв муу яриа, хов живэнд битгий итгээрэй, та хүүгээ ямар хүн болгож хүмүүжүүлснээ мэдэж байгаа биз дээ. Юу ч хийж чадахгүй хэрнээ хийж буй нэгнийхээ улыг шагайж, амьдардаг хүмүүс өнөөгийн нийгэмд хэтэрхий олон болсон.
Таны шүүгээнд байдаг 1980 оны үед өмсөж байсан эмх цэгцтэй эвхсэн хувцаснуудыг санаж байна. Ялангуяа тэр Их дэлгүүрт 2 цаг оочирлож байж авсан цамцаа хадгалаарай! Бид гурав хойч үедээ тэрхүү цамцны түүхийг ярьж өгөх юм шүү! Өнөөгийн шинэ үеийн залуучууд хүртэл “Аан, ганц цамц авах гэж 2 цаг оочирлоно гэж үү?” хэмээн үл итгэх биз. Ням гаргийн өглөө унтаж байхад гамбанз цохиж байгаа чимээ хааяа санагддаг, зүүдэнд ч ордог. Яг л та гал тогоонд өглөөний хоол бэлдэж байгаа мэт. Тэгээд л ходоод хоржигноно. Та нарыгаа ямар их санаж байна аа… Гэхдээ би гэрээ санаж дусал нулимас ч дусаагаагүй байгаа шүү. Хүү нь тийм сэтгэлийн их хүчтэй хүмүүжиж, өссөн байна гээд боддоо.
Монголынхоо циркчидтэй хамт Өмнөд Африкт гэрийн монгол лавшаа идсэнээс хойш хагас жил болж байна. Сьерра Леон хүрч чадах юм бол монголчууд дээрээ хүнд аяллын алжаалаа тайлж, Монгол хоолоо идэх мөрөөдөл улам нэмэгдэж байна.
Та хоёрыгоо болон ах, дүү, эмээ, хамаатнуудаа маш их санаж байна шүү!
Сайн сууж байгаарай. Баяртай!
Маргааш өглөө цүнхээ баглаад дахиад замд гарна.
Эцэс төгсгөлгүй зам.
Яааая..
Явсаар л…

IMG_6676

2008 оны 04 сарын 18.

№34, Камерун улс, Доуала.

Сайн байцгаана уу? Аав, ээж, ах, эгч, дүү нараа. Хэдийгээр аялсан улс бүрийн нийслэлээс ил захидал явуулж байгаа ч, жоохон цаасан дээр бодож буй бүх зүйлээ багтаан бичиж чадахгүй байсаар 2 жил 6 сарыг ардаа өнгөрөөчихжээ. Миний аяллын тэмдэглэлүүдийг блог дээрээс та бүхэн уншаад, хүүгийнхээ бэрхшээлийг хэрхэн давж сурч байгааг харж байгаа байх.

“Сайн Сууж Байна уу” номын тэмдэглэл таалагдсан бол LIKE, SHARE дарж миний нөр их хөдөлмөрийг хүндэлж, дэмжээрэй

https://www.facebook.com/pages/%D0%90%D0%BC%D0%B0%D0%B9-%D0%A1%D0%B0%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%83%D1%83%D0%B6-%D0%91%D0%B0%D0%B9%D0%BD%D0%B0-%D1%83%D1%83/268749939872467

Дэлгэрэнгүйгээр унших »

МӨРӨӨДЛИЙН ЭФФЕЛЬ
2006 оны 01 сарын 11.
№08, Франц улс, Леон хот.
Франц улсын Сэнт Этиен, Леон хотуудад хэд хоноод, нийслэл Парис хотыг нь “дайлахаар” шийдлээ. Найз Гарспар нийслэл ордог хурдны замын уулзвар дээр гаргаж өгөөд, би замын унаагаар Парис явахаар болов. Хурдны зам дээр зогсвол зуугаас дээш км цагийн хурдтай яваа машинд миний царай замхарч бас хурдны зам дээр унаа зогсоох хориотой байдаг тул хурдны замын төлбөр төлдөг газар луу эхний машинаар хүргүүллээ.
Парис гэсэн бичгээ барин төлбөрөө төлж буй жолоочид харагдах газар зогсоход янз бүрийн машинууд өмнүүр өнгөрч байсан ч намайг тоож авах, зүг таарах унаа олдохгүй нилээд удав. Нэгэн араб царайтай хүн “Чиний бичиг баримт, виз зүгээр үү?” гэж асуугаад, асуудалгүй гэдгийг сонссоныхоо дараа “Тэгвэл суу, би бас Парис орно” гэж эелдэг өнгөөр хэллээ.
Би өмнө нь хэзээ ч араб хүнтэй ойр дотно харьцаж үзээгүй тул бага зэргийн гайхсан байдалтай байв. Манайх шиг гадаад харилцаа султай, мэдээллээ Монгол сэтгүүлчдээсээ бус гадны мэдээллийн хэрэгслүүдээс орчуулж авдаг улс барууны хэвлэл мэдээллийн ухуулга суртлын нөлөөнд лав орсноос болж араб гэхээр л амиа золиослогч гэсэн ойлголт миний толгойноос гарахгүй байв.
Машин төлбөрөө төлөөд замаас гарч зогсох үед ачаанд нь цүнхээ хийгээд жолоочийн хажуугийн суудалд нэг л сэжиг тээж суув. Тэрээр Германаас хуучин машин авч, Мароккод зардаг гэж ажлаа танилцуулж, саяхан авсан Audi машинаараа Парист байгаа гэр бүлийнхэнтэйгээ уулзаж, ислам шашныхаа нэгэн баярыг хамт тэмдэглэх гэж байна гэв. Леон хотоос ямар ч унаа дамжилгүй шууд Парис орох болсондоо баяртай байлаа.
Бид хөдлөөд нилээд хурдтай явж байсан ч манай хүн эргэн тойрноо байнга ажиглан “Францын нутагт маш анхааралтай машин барихгүй бол цагдаа нар нь их хүнд сурталтай, бас маш үндсэрхэг, арьс өнгөний үзэлтэй, баригдвал ёстой тамлаж гарна” гэлээ. Биднийг явж байх зуур нар жаргаж эхлэв. Мухамед гэж өөрийгөө танилцуулсан 45 орчим насны бавайсан сахалтай эр хурдны замын хажуугийн шулуун зураасыг даваад зогсчихлоо. Яах гэж хурдны замын зурвасыг давж зогсож байгаа юм бол доо гэж бага зэрэг айдастайгаар бодож байтал тэрээр машиныхаа өмнө жижигхэн хивс дэвсээд машины зүг мөргөж эхэллээ. Нийт хүн амын 3% нь ислам шашинтай улсад төрж өссөн хэрнээ юу хийгээд байгааг ойлгохгүй, машиндаа мөргөж буй үйлдлийг гайхан харж зогсов. Бараагаа борлуулаад, мөнгөөрөө үлдсэн бараагаа цохиж мялаадаг ёс Монголын наймаачдад байдагтай адил үйлдэл юм болов уу ч гэж бодлоо.
Мусульманууд (Ислам шашныг шүтдэг хүмүүс) Саудын Араб улсад байдаг “Мекка” гэх ислам шашныг үндэслэгч Мухамедын шарилын зүг залбирдаг юм гэж машиндаа суусны дараа тэрээр тайлбарлах үед худалдах гэж буй машин үүнд ямар ч хамаагүйг, зүг чиг нь тэгж таарсныг ойлголоо.
Би ислам шашинтай хүмүүсийг олноороо сүмд нэгэн зэрэг мөргөж, уншлагаа хэлж буйг зурагтаар бишгүй харсан ч энэ удаа миний хажууд мөргөж, зан үйлээ хийж байсан нь үнэхээр сонин байв. Энэ шашныг нэг бүрчлэн судалж сурах хэрэгтэй юм байна.
Би Тэнгэр шүтдэг, Буддын гүн ухааны сургаалыг дагадаг хүний хувьд газар өвдөглөж, урагш бөхийж мөргөхдөө «Ум Мани Бадми Хум» гэж залбирдаг, харин ислам шашинтай энэ хүн ном судраа бүгдийг нь цээжээрээ уншиж, мөргөлийн үйлдлүүдээ яг нэг бүрчлэн хийж байсан нь надад гүнзгий сэтгэгдэл төрүүлж, тун сонирхолтой санагдлаа. Жижиг савтай ус гаргаж алганаасаа тохой хүртэл угааж, гутлаа тайлж, хөлөө бас цэвэрлэсэн нь гайхшралыг улам ихэсгэв.
Аяллынхаа төдийгүй амьдралдаа анх удаа араб хүнтэй нэг машинд сууж, мөргөл үйлдэж, залбирч байхыг нүдээрээ харж, сэтгэлээрээ мэдэрлээ. Америк улсад арабуудын оршин суудаг дүүргийн хажуугаар анх удаа машинтай явж байхдаа тэднийг хараад, террористууд явж байгаа мэт харагдаж байсан нь дэлхийн мэдээллийн хэрэгслэлийг гартаа атгасан улсуудын улс төрийн тархи угаалга надад хэрхэн нөлөөлснийг харуулж байв.
Зам дээр ганцаар зогсож буй Ази, Монгол төрхтэй аянчныг унаандаа аваад, хоолоор дайлсан араб хүнийг хараад “Арабууд гэж хэн юм бол оо?” гэж би өөрийн эрхгүй бодлоо.
Мароккогийн хөгжим тоглуулсан машин хурдны замаар баруун зүг хөдөлж, маш уянгалаг гоё аялгуутай дууг нь сонсоод арабууд үнэхээрийн сайхан урлагтай юм шиг санагдлаа.
Францын нийслэлийг “дайлаад” цааш Англи, Америкийн Нэгдсэн Улсыг туулж эх орондоо жил хагасын дараа харих төлөвлөгөөнд минь өөрчлөлт орж эхэлснийг би тухайн үед мэдээгүй байв. Эртний гэх соёлтой энэ хүмүүс хэн юм бол оо?
Хэдэн цаг гаруй явсны эцэст Парис хотын зах руу орж эхэллээ. Олон зүг салж нийлсэн хурдны замын хаагуур нь яаж яваад байгааг ойлгохгүй байсан ч “Paris” гэсэн бичигтэй том ногоон самбарыг дагаад байвал хотын төв рүү орж болно гэдгийг хэлийг нь мэдэхгүй хүний нутагт гадарлаж байв.
Эффелийн цамхаг гэх төмөр байгууламж харанхуйд маш үзэсгэлэнтэй харагддагийг дэлгэцээр болон зургууд дээр харж байсан бөгөөд хот руу орж ирэхэд шууд харагдах байх гэж найдсан ч Парис гэх хот нь Европт төдийгүй дэлхийн хамгийн том хотуудын нэг гэдгийг тухайн үед бүрэн ойлгоогүй байлаа.
Захын дүүргүүдээр нилээн удаан явлаа. Мухамед: “Би уул нь энд хурдны замаас гараад харих ёстой юм. Гэхдээ чамайг төв рүү бага зэрэг дөхүүлье, чи хаашаа хүрмээр байгаа юм?” гэж надаас асуулаа. Би аялж эхэлсэн цагаас хойш яг ийм тийм гэсэн төлөвлөгөө хийхгүй хувь заяагаа дагаж байгаа болохоор “Парис хотын төв хүрвэл сайн байна” гэж хариуллаа.
Бид хоёр хэд хэдэн сүлжээ замаар явсаар нэг тунелийн доор тэрээр огцом зогслоо. “За, чи маш хурдан буугаарай, би энд зогсож болохгүй, эндээс би буцаад явна. Чи замаас гараад нийтийн тээвэрт сууж хотын төв рүү дөх. Хэрвээ би хурдны замаас гарвал буцаад орох гэж маш холуур тойрох болно. Чамайг хүргээд өгчихмөөр л байна, даанч амжихгүй нь, уучлаарай найз минь” гэж хэлэх үед “Юундаа уучлалт гуйгаад байгаа юм бэ? Намайг хотын төв рүү ойртуулж өгсөнд баярлалаа. Аян замдаа сайн яваарай” гээд хүнд төвөг болохгүйн тулд машинаас хурдан бууж, том үүргэвч, цүнхээ аваад тунелийн дээш зүлгэн дээгүүр эгц алхаж гарлаа.
Хотын төвөөс нилээд зайтай байсан ч миний хүрэхийг хүсэж байсан, магадгүй дэлхийн хүн амын хагасаас илүү хувь нь мөрөөддөг Эффелийн цамхаг холын хол харагдаж, сийлсэн мэт гэрлээ асаан намайг дуудаж байгаа мэт санагдлаа.
Хурдны замын бүсээс гарч цамхгийн зүг үүргэвчээ үүрэн нилээд алхсаны эцэст ядраад замын хажууд түр суулаа. Яаж ч байсан алхаж хүрэх тэнхэл үгүй гэдгийг ойлгож, замаар явж байсан хүнээс хэрхэн автобусаар төв рүү хүрч болохыг лавлаад, автобусанд суув.
Автобус Эффелийн цамхгаас холгүй зогслоо. Хотын гудамжны завсраар харагдах, алхам бүрт ойртож буй гэрэлт цамхаг миний мөрөөдөлдөө хүрэх шуналыг өдөөж, улам бүр догдлуулж байв.
“Palais De Chaillot” гэх хос барилгын хооронд буй талбай дээрх шатуудыг нь алгасан үсэрч, гарч ирэх үед Эффель гэх үзэсгэлэнт цамхаг үлгэрийн фон дээр зурсан зураг мэт миний өмнө хамаг чимгээ зүүн сүндэрлэж байв. Өмнө нь зурагтаар харж байхдаа “хэзээ нэгэн цагт өмнө нь зогсож байх болно” гэж мөрөөдөж байсан газраа ирснээ мэдээд маш их баярлаж хашгирмаар болов.
2006 оны 01 сарын 11-ний өдөр, аяллынхаа 8 дахь улсын нийслэл Парис хотыг албан ёсоор “дайлсанд” тооцлоо!
Гэрэлт цамхгийн өмнө зургаа авахуулах тэр мөчид дээвэр дээр асаж байсан гэрэл яг л надад баяр хүргэж буй мэт миний зүг тэнгэрт туслаа.
Франц улсын нийслэл хүртэл 2 сар хагас амаргүй замыг туулсан тул бэрхшээлүүдийг давж чадсанаа тэмдэглэмээр санагдсан ч “Аз жаргалтай давтагдашгүй мөчөө хуваалцах хүн” хажууд байхгүй байгааг аяллаа эхэлснээс хойш би энд ирж байж анзаарлаа. Гэр, эх орноо орхин явж байхдаа зөвхөн урагшаа харж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд бүх анхаарлаа төвлөрүүлж, эрч хүчээ дайчилж байхдаа юунаас холдож буйгаа тухайн үед мэдээгүй юм.
Өмнө бараг мэдэрч байгаагүй Европ гэх тивийн, Франц гэх улсын нийслэл эртний гайхамшигт Парис гэх хотын төвд буусандаа бардам байсан ч, баяр хөөр маань уйтгараар солигдож, хүний нутагт гэр бүл, найз нөхөргүй ганцаараа, сэтгэлээ тайлж, хамт аз жаргалаа хуваалцах хүнгүй зогсох ямар хүнд уйтгартай байдгийг амьдралдаа анх удаа мэдэрлээ.
Аз жаргалаа хуваалцах хүнгүй бүх юм утгагүй мэт санагдав.
Аяллынхаа хамгийн анхны ганцаардлыг мэдэрсэн ч, дэлхийн хүн амын олонх нь амьдралдаа хийж чадахгүй зүйлийг хийх гэж байгаа гэдгээр гунигаа тайтгаруулав.
Цаг оройтсон, бас бага зэргийн хүйтэн байсан тул талбай дээр зураг дарж өгөх хүн олох гэж хэсэг хугацаа зарцууллаа. Дурсгалынхаа зургаа даруулаад, миний хүүхэд насны мөрөөдөл Эффелийн цамхаг дээр гарч үзэхээр шатаар доош бууж, Трокадерогийн талбайгаар Эффелийн зүг алхлаа. “Гэр бүлтэйгээ, хайртай хүнтэйгээ, эсвэл найз нөхөдтэйгөө энд хамт аялж байсан бол ямар сайхан байхсан бол оо” гэсэн бодол намайг огт орхихгүй байв.
1889 онд Францын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан “Дэлхийн үзэсгэлэн”-г Парис хотод зохион байгуулсан бөгөөд тус арга хэмжээнд зориулан Густав Эффель гэх хүн энэ цамхгийг бүтээжээ. Тухайн үеийн олон сая хүний сонирхлыг татсан уг бүтээлийг эхний зургаан сарын хугацаанд 2 сая гаруй хүн үзэж, жилийн дотор нийт зардлынхаа дөрөвний гурвыг нь нөхсөн байна. Ашиглалтад орсноос хойш 20 жилийн дараа хотын төвөөс буулгах төлөвлөгөөтэй байсан уг барилга нь эртний архитектуртай Парис хотын зүс царайг алдагдуулж байна гэж олон хүн шүүмжилж, хэд хэдэн удаа нураах шийдвэр гаргаж байсан ч өнөөг хүртэл оршин тогтнож чадсан нэг шалтгаан нь 1906 онд анх удаа радио станцыг батлан хамгаалахын зориулалтаар өндөр цамхаг дээр байрлуулж, ашиглаж эхэлсэнтэй холбоотой аж.
Өнөө цагийн Парис хотын гол билэг тэмдэг болсон уг барилга руу ойртох тусам тэрээр улам үзэсгэлэнтэй харагдаж, Францчуудын урлаг, гоо сайханд ханддаг байдал, ирсэн очсон зочин бүрийн эмоцийг хөдөлгөж чаддаг авьяасыг нь би гайхан биширч байлаа.
Эффель рүү дөхөж ирэх үед цамхгийн бүх ханаар олон мянган одод шиг гэрэл ямар ч дараалалгүй, замбараагүй мэт цацарч, миний гайхширлыг эцэст нь тулгав.
Би өөрийн эрхгүй пөөх, пөөх, пөөх гээд л зогсоод байлаа.
Даахад бэрх хүнд үүргэвчээ газарт тавих ухаангүй дээш харж, гэрэл цацарч дуустал нь зогслоо. Эргэн тойронд гадаад дотоодын олон жуулчид болж буй үйл явдлыг харж бишрэн, өөрийн хальсандаа буулгаж байсан бөгөөд томоос том үүргэвч үүрэн гайхамшигт бүтээлийг үзэх гэж зам дээрээс шууд ирсэн ганц хүн нь би байлаа. Франц Улс дэлхийн хамгийн олон жуулчин хүлээж авдаг улс, тэгвэл Эффелийн цамхаг тэдгээр жуулчдын хэдэн хувийг илбэдэн дууддаг бол оо?
Монгол уламжлалт сайхан соёлтой ч жуулчдад үзүүлж, хойч үедээ үлдээж болох урлагийн ямар бүтээл, барилга байгууламж байдаг билээ? гэж би бодлоо. Ийм бүтээл нь Хархорин мөн боловч 1970-аад онд шинэчлэн барьсан тул түүхэн бүтээл болтол дахиад 100-гаад жил хэрэгтэй. Урлагийн хамгийн гайхамшигт бүтээл гэж бид бахархан ярьдаг. Гэтэл Өмнөд Азийн Буддын шашны барилгын дурсгалуудыг хүндлэхээс аргагүй. Бид Пирамид, Эффель, Улаан Талбай шиг гайхамшигт бүтээл хийвэл манай хойч үеийн бахархал болж, жуулчлалаар эдийн засгаа тэтгээд байж болох юм шиг санагдлаа.
Би хурдхан дээшээ гарахын хүсэлд автаж, олон хүн оочирлож зогссон үүдэн дээр нь очиж хүлээгээд, 8 евро төлж дотогш орлоо. Зогсолтгүй шахуу энэ олон мянган жуулчид оочирлоод мөнгө төлж байгааг хараад Эффелийн цамхаг өдөртөө олж буй орлогоороо манай Эрдэнэттэй зүйрлэхээр байна даа гэж бодогдлоо. Ашиглалтад орсон цагаасаа хойш 200 гаруй сая хүн нэвтэрсэн гээд байгаа юм даа.
Үүдэнд тасалбараа автал хамгаалалтынхан намайг сонирхон шалгаж эхэллээ. Нэг их том үүргэвчтэй залуу яах гэж дээшээ гарах гэж байгаа нь сонин байсан байж таараа. Европ, Америкт терроризмын айдас ихтэй тул шалгалт гэдэг зүйлд байнга бэлэн байх ёстой гэдгийг мэдэж байсан тул рентген шалгагчид том цүнхээ оруулаад, биеэ төмөр шалгагчаар сайтар шалгуулж дотогш орлоо.
Үнэхээр эдийн засгаа тэтгэдэг хамгийн чухал байгууламжаа ингэж хамгаалахаас өөр яах билээ дээ. Аз болж би Ази царайтай байсан тул гайгүй өнгөрөв. Араб байсан бол Эффель рүү дөхөх үед автомат буу барьсан цэрэг хувцастай хамгаалалтын хүмүүс миний том цүнхнээс болж энэ бүсэд ойртуулахгүй байсан биз.
Цахилгаан шатаар дээрээс бууж ирсэн хүмүүсийг эсрэг талын хаалгаар гарахыг нь хүлээж байгаад эгц дээшээ бус, баруун дээш өгсдөг хуучны гэмээр цахилгаан шатанд суулаа. Цахилгаан шатанд үйлчилдэг ажилчид нь хоорондоо орос хэлээр яриад байсан нь сонин санагдав. Яагаад Эффелийн цамхаг дээр тийм олон Орос хүмүүс ажилладаг юм бол оо?
2-р давхарт нь гарлаа. Дахиад дээшилмээр байвал мөнгө нэмж төлөх ёстой. Энэ удаа анхлан үзээд, дараагийн удаа амрахаар ирэхдээ тухтай үзэхээр шийдлээ. Тус давхарт нь байрлах ресторанд нь хооллох төсөв байгаагүй ч музейг сонирхон үзлээ. Хүн үсэрч амиа хорлохоос сэргийлсэн, гар багтах төдий зайтай төмөр тор нүдний өмнө харагдаад байсныг эс тооцвол 60 метрийн өндрөөс шөнийн Парис хот үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байлаа.
Энэ хотод төрж өссөн хүмүүс азтай байдаг байх аа. Хүмүүс нь өөрийнхөөрөө, тайван чөлөөтэй байж чаддаг. Тоос шороо гэж байхгүй, ногоон байгууламж ихтэй, барилга байшингууд нь зохион байгуулалт, бодлого сайтай.
84 давхар байшингийн өндөртэй Эффелийн цамхгийг холоос харагдуулахын тулд хажуу хавьд нь өндөр барилга барихыг хотын удирдлага хориглосон байдаг ажээ. Барилга байгууламжийн соёл маш олон жилийн түүхэн уламжлалтай тул шинээр барих гэж буй байгууламж гоо сайхан, өнгө үзэмж, хамгийн гол нь бусад орчинтойгоо зохицож байгааг тусгай хянадаг байгууллагаар шалгуулдаг ажээ. Хуучны түүхийн дурсгалт байшингуудын хажууд үзэмжгүй тоосгон барилга, орчин үеийн шилэн барилга ч бариулахгүй гэсэн үг! Бид хотын соёлын талаар өөрсдөө туршиж үзэх бус эдгээр өндөр хөгжсөн улсуудын алдаа онооноос суралцмаар ч юм шиг санагдах юм.
Төмрийн цуглуулга гэж зарим нь хэлдэг Эффелийн гайхамшигт цамхаг хотын төвд 100 жилийн өмнө босож байхад их тэмцэл, дургүйцэлтэй тулгарч байсан нь түүх, уламжлалаа хүндэтгэдэг францчуудын хувьд аргагүй болов уу.
Олон давхар орон сууцнууд өөрийн тагт, ханаа янз бүрээр будаж эхэлснээс хойш Улаанбаатарын барилгууд алаг эрээн болсон. Хотын архитектурын ямар ч мэдлэггүй хүмүүсийг ийм албан тушаалд тавьж эхэлсэн цагаас ямар муу үр дүн гарсныг дэлхийн улс орны архитектурын сургуулиудад жишээ болгон манай Улаанбаатарыг үзүүлж мэдэх юм.
Ийнхүү цамхгийн гайхамшгийг мэдрээд, дараагийн удаа хэн нэгэнтэй Парист ирэхдээ үзэх юм үлдээхээр шийдлээ.
Цамхгаас буугаад Монголын Элчин сайдын яаманд хэрхэн хүрэх тухай бодлоо. Берлинд байхад Монголын Элчин сайд Ганбаатар гуай Франц дахь Элчин сайдын яам руу миний дэлхийг тойрч буй аяллын талаар мэдэгдээд намайг очихыг хэлчихнэ гэсэн тул санаа зовохгүй байлаа.
Европын хотуудад буухдаа том зочид буудлын хүлээн авахаас хотынх нь газрын зургийг лавлан авч болдог ч энэ удаа харанхуйд хотод буусан тул газрын зураг олж чадалгүй ойр харагдсан цагдаагийн газар луу орлоо.
Монголын Элчин сайдын яам хаана байрладаг талаар асуутал нэг цагдаа: “Би мэднэ, жаахан хүлээвэл бид чамайг тэнд хүргээд өгье” гэлээ. Бөөн аз! Цагдаагаар хүргүүлэхээр боллоо. Ийнхүү бага зэрэг хүлээгээд 2 цагдаа намайг Элчин сайдын яаман дээр хүргэж өгөхөөр боллоо. Машиндаа суугаад хаалгаа хаахад 6 еврогоос тоолуур нь эхэлдэг дэлхийн хэмжээний үнэтэй том хотод хол газар такси авах тухай бодолтгүй.
Би арын суудал дээр суух үедээ “Амьдралдаа анх удаа цагдаагийн албаны машинд сууж байгаа юм байна” гэж бодлоо. Аяллынхаа турш хөлөглөсөн бүх тээврийн хэрэгслүүдийн талаар бичиж, зургийг нь дарж байгаа бөгөөд цагдаагийн машины ард сууж явах ямар байснаа сүүлд хуваалцана аа.
Шөнийн Парис хотыг цагдаагийн машины цонхоор харж явах сонирхолтой байв. Нэг гудамж руу эргэтэл замын дагуу зогсож байсан богино банзал өмссөн олон охид пэрр хийгээд зугтаж байгаа харагдлаа. “Нээрээ би цагдаагийн машинд байгаа шүү дээ”. Машин барьж байсан цагдаа маш муу англи хэлээр -Чи эдгээрийг авч болохгүй шүү! -Хүүхнүүдийг үү? гэсэн чинь -Чамд л тэгж харагдаж байгаа юм! гээд тэр хоёр инээлдэж, нэг цагдаа нь ямар нэг зүйлийг тэдэн рүү цонхоор хашгирч хэллээ.
Франц улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамны үүдэн дээр бид удалгүй ирлээ. Би ачаанаас нь цүнхээ аваад хаалганы хонхыг дарах үедээ цагдаа нарт “Та нарт баярлалаа, зургаа даруулъя!” гэж гуйгаад гараа хол барьж байгаад зураг дарлаа. Үүд нээгдээгүй байсан бөгөөд “Та хоёр явмаар байвал явахгүй юу даа” гэхэд “Зүгээр ээ, чамайг оруулж, аюулгүй байгааг чинь мэдээд бид хөдөлье” гэж хариулав. Машины дээрх улаан, цэнхэр гэрэл асаж унтарсан хэвээр…
Хаалганы хонхыг хоёр гурав дарсны дараа “Хэн бэ?” гэсэн монгол хүн сонсогдлоо. -Сайн байна уу? Би Дэлхийг тойрч яваа Амай гэж хүн байна. Намайг ирнэ гэж та нарт мэдэгдсэн байх ёстой гэтэл -Мэдэхгүй, одоо очлоо, байж бай гэх сонсогдов.
Францад байгаа Монголын цагаачид болон хууль бусаар ажилладаг хүмүүс архидалт, хулгай, бас зодооны хэргээр олноороо баривчлагдаж, Элчин сайдын яамныхны чихэнд байнга хонх уяж, сандраадаг гэсэн. Элчин сайдын яамны үүдэн дээр 2 цагдаагийн хамт намайг ирэхэд тэд баярлаагүй нь ойлгомжтой.
Хаалганы цаана чимээ сонссон цагдаа нар машиндаа суугаад хөдөллөө. Хэсэг хугацааны дараа нэгэн хүн хаалга тайлж намайг юу хийж байгааг асуух үед дэлхийг тойрч байгаагаа тайлбарлаад маргааш өглөө Элчин сайдтай уулзах хүсэлтэйгээ хэллээ. Тэрээр: -Элчин сайд байхгүй байгаа, маргаашаас ирнэ. -Нэгэнт оройтсон байгаа юм чинь би энд өртөөлөх боломж байна уу? -Паспортоо өг дөө гээд намайг дагуулж дотогш орлоо. Гал тогооны өрөөндөө намайг орхиод Америк, Япон, Европын визтэй паспортыг авч цааш орлоо. “За за, өнөөдөртөө чи энд унтчих, маргааш консултай уулз” гээд Элчин сайдын яамны гал тогоонд эвхдэг ор, гудас авчирч өглөө. Монгол гэрийг эс тооцвол гал тогооны өрөөнд унтаж байсан удаа үгүй тул “унтсан газрууд” гэдэг зургийн цуглуулгадаа эвхдэг ороо орууллаа.
Аяллаа эхлэх үеэс гадаадад байгаа Монголын бүх элчин сайдын яаманд өртөөлж, тэдгээрийн тухай бичих төлөвлөгөөтэй байгаа юм. Харамсалтай нь Москва дахь Элчин сайдын яамтай холбогдох үед байнга бизнес ярьж очдог Монголчуудаасаа залхсан тэд намайг авч хэлэлцээгүй юм.
Би унтлагын уутаа дэлгээд, маш их өлссөн байсан тул шидэт борцтой шөлнөөсөө хийж идэхээр шийдлээ. Хаалга тайлж өгсөн хүн Элчин сайдын яамны жолооч байсан бөгөөд гэртээ орохдоо Амай гэж залуу дэлхийг тойрч байгаа гэж хэлсэн бололтой. Хэдэн минутын дараа түүний охин над дээр ирж “Та Амай юм уу? Би таны “Би чамд хайртай” дуунд дуртай шүү, Та цай уух уу?” гээд дүрдэг цай, элсэн чихэр авчирлаа.
Би хоолоо идчихээд гал тогооны өрөөнд Эффелийн цамхаг үзсэн сэтгэгдлээ бодож байгаад унтчихлаа.
Венец хотод байхдаа Парис болон Милан хотуудын зурагтай CD-гээ гээсэн тул эдгээр сэдвүүдээр зураг хомс байгааг хэлье. Парис хотод дахин нэг айлчилж, гээсэн зургуудаа нөхөж авна аа.

DSCN8363

2006 оны 01 сарын 11.

№08, Франц улс, Леон хот.

Франц улсын Сэнт Этиен, Леон хотуудад хэд хоноод, нийслэл Парис хотыг нь “дайлахаар” шийдлээ. Найз Гарспар нийслэл ордог хурдны замын уулзвар дээр гаргаж өгөөд, би замын унаагаар Парис явахаар болов. Хурдны зам дээр зогсвол зуугаас дээш км цагийн хурдтай яваа машинд миний царай замхарч бас хурдны зам дээр унаа зогсоох хориотой байдаг тул хурдны замын төлбөр төлдөг газар луу эхний машинаар хүргүүллээ.

“Сайн Сууж Байна уу” номын тэмдэглэл таалагдсан бол LIKE, SHARE дарж миний нөр их хөдөлмөрийг хүндэлж, дэмжээрэй

https://www.facebook.com/pages/%D0%90%D0%BC%D0%B0%D0%B9-%D0%A1%D0%B0%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%83%D1%83%D0%B6-%D0%91%D0%B0%D0%B9%D0%BD%D0%B0-%D1%83%D1%83/268749939872467

Дэлгэрэнгүйгээр унших »

ГРЕКТ БИЕЭ ҮНЭЛЭХ ЗӨВШӨӨРӨГДСӨН
2006 оны 01 сарын 26.
№11, Грек улс, Афин хот.
Грек улсын нийслэл Афин хотод ирээд дараагийн хот, улс руу явах төлөвлөгөөг боловсруулах гэж интернэт кафенд орж хэсэг сууж байхдаа Артур гэдэг албани гаралтай залуутай танилцав. Тэрээр Грект ээжийнхээ хамт ажиллаж, амьдардаг бөгөөд, визээ сунгуулах гэж хүлээж байгаа гэлээ. Би дэлхийг тойрч, улс үндэстнүүдийн амьдрал, адал явдлыг хайж яваа юм гэх үед тэрээр -Афин хотыг сайн үзсэн үү? гэж асуув. –Сайн үзэж чадаагүй. Ганцаараа болохоор хаана юу байгааг олох хэцүү юм. –Манай гэрэлт гудамжийг үзэх үү? –Гэрэлт гудамж аа? Юу байдаг юм? –Амстердамд Улаан дэнлүүний гудамж гэж байдаг шүү дээ, түүнтэй адил Афины төвд ийм газар байдаг юм гэхэд миний хувьд маш сонирхолтой сэдэв болж магад гээд –Тэгье, чи дагуулж явах юм бол болж байна гэв.
Артур намайг дагуулаад Афин хотын гудамжаар нилээд алхлаа. Хэд хэдэн дүүргийг өнгөрөөд “ФИЛИС” гэсэн бичигтэй гудманд ирлээ. Амстердамын Улаан дэнлүүний гудамж нь жуулчдын очиж үздэг, үйлчлүүлдэг, өнгө бүрийн гэрэл цацруулсан дэлхийд алдартай үзвэрийн газруудын нэг билээ. Харин энэ гудамж нэг л бүүдгэр, сонирхолтой санагдахааргүй байв.
Хаана юу байгаа нь мэдэгдэхгүй, хоёр талаараа үүдэндээ бүдэг гэрэл асаасан төмөр хаалгатай, зүгээр л нэг гудамж.
Би-Тэр алдартай газар чинь хаана байгаа юм бэ?
–Энэ байна, хүмүүс Грекийн Филис гэдгээр маш сайн мэддэг юм. Намайг дагаад яв, чи япон хэл мэдэх үү? –Мэднэ? -Манай энд чамтай адил царайтай Өмнөд Ази болон Казахстан, Узбекстан зэрэг улсуудын хар ажилчид олон байдаг юм. Тэд мөнгөгүй хэрнээ энэ гудамжаар явж төвөг болдог тул, чамайг Японы жуулчин, харин би чиний орчуулагч гэж тайлбарлая, тэгээд хамтдаа энэ газрууд руу орж, охид харъя гэлээ. Хоёр талаар үүдэндээ бүдэг гэрэлтэй, бөх бат төмөр хаалгуудтай Филис гэх гудамжны эхний хаалгыг онгойлгоод орлоо.
Манай подволд байдаг үсчний газар шиг сонин өрөө рүү ороход ахмад залуу, гадаад дотоодын янз бүрийн эрэгтэй хүмүүс ямар нэгэн зүйл хүлээж байгаа бололтой сууж байв. Бид хоёр угийн энэ хавийг сайн мэддэг юм шиг хажууд нь суулаа. Хажуу өрөөнөөс нэгэн эмээ гарч ирээд грек хэлээр ямар нэгэн зүйлийг хэллээ. “Минутын дараа энд үйлчилдэг охин гарч ирэх гэж байна, нэг удаа 20 евро гэнэ ээ” гэж найз англиар орчуулж өглөө. Тэрээр сексийн үед охидыг буруу оролдох, хазах болон өөр харгис зүйл хийж болохгүй шүү гэж анхааруулж байна гэв.
Хэсэг хугацааны дараа дотуур хувцастай европ бүсгүй гарч ирэн өрөөний голд загвар өмсөгч шиг хэдэн секунд зогсоод, буцаад өрөөндөө орлоо. Дөнгөж үйлчлүүлсэн, сэтгэл хангалуун царайтай хүн цаад өрөөнөөс хажуугаар зөрөөд, гадагш гарав. Эмээ дуудлага худалдаагаар юм зарж байгаа юм шиг “За хэн авах вэ?” гэж өрөөнд сууж буй дараагийн хүмүүс рүү хандан асуутал, нэг их царайлаг гэхээргүй бүсгүй байсан тул цугласан 7-8 хүний хагас нь босож, үүд рүү чиглэлээ. Би ч гэсэн өндөр хэмжүүртэй жуулчин шиг царайлаад өрөөнөөс гарлаа.
Найзаасаа “–Хүүе ямар царай муутай хүүхэн бэ?” гэтэл “20 еврод чи юу хүсэх гэсэн юм” гэв. Эхний газраас гараад гудам руу хартал, өнөө шөнөдөө үнэгүй үзвэр үзэх болсноо ойлголоо.
Хоёр талаар 40-50-иад гэрэл нь асаалттай хаалганууд байв. “Тэр үүдний гэрэл нь асаалттай байвал ажиллаж байгаа, орж болно гэсэн үг. Нэг газар нэг л охин ажилладаг. Грекийн Засгийн газар биеэ үнэлэхийг хуулийн дагуу зөвшөөрдөг юм. Нийгмийн үйлчилгээний салбарт ажиллаж байгаа гэж тооцогддог эдгээр хүүхнүүд 55 хүрэхээр тэтгэвэрт гарч, нийгмийн хамгаалалд хамрагддаг. Долоо хоногт 2 удаа заавал шинжилгээ хийлгэх ёстой. Саяхныг болтол хар арьстан болон Зүүн Европын хөөрхөн охид энэ гудамжинд ажилладаг байсан ч, цагдаагийнхан татвараа бүрэн авахын тулд шалгалтаа чангаруулж, зөвхөн ажлын зөвшөөрөлтэй хүүхнүүдийг ажиллуулдаг болсон. Тэгээд хамаг хөөрхөн гадаад бүсгүйчүүд Турк, Кипр рүү явчихсан” гэж Артур маш баялаг мэдээллийн сангаасаа надтай хуваалцлаа.
Эх оронд нь ийм төрлийн үйлчилгээ хуулиар хориотой, бусадтай энэ сэдвээр ярилцах нь ёс суртахууны хувьд мууд тооцогддог, нийгмийн хаалттай орчноос ирсэн залуу энэ өдөр үзэж, сонсож буй зүйлүүдээ боловсруулж шингээнэ гэж нилээд юм боллоо. Ялангуяа биеэ үнэлэхийг сайн зүйл гэж боддоггүй, ийм үйлчилгээнээс татгалздаг хүний хувьд дэлхий ертөнцийн хүмүүсийн үнэт зүйл, сонирхол, амьдрах орчин ямар өөр байж болох тухай дахин нэг бодлоо.
Бид хоёр хэсэг алхаж байгаад дараагийн хаалга руу ортол, мөн адил тэтгэвэрт гарсан байх насны хөгшин өвөө үүдний өрөөнд ресепшн хийж байлаа. Тэдний ихэнх нь англи хэл мэддэггүй бөгөөд, зарим газрын үүдэнд “ЗӨВХӨН ГРЕК ЗОЧИД ХҮЛЭЭЖ АВНА” гэсэн гарчиг байв.
Нутгийн иргэд тийм их үйлчлүүлдэг юм болов уу?
Японд энэ төрлийн үйлчилгээ хуулиар хориотой ч нийгмийн хэрэгцээг хангах нууц газрууд үйл ажиллагаа явуулж байдаг юм.
Бид дараа дараагийн хаалга руу орж, гараад л байлаа. Орсон газар бүр ерөнхийдөө адил, ахмад насны грек хүн бүсгүйчүүдээ борлуулаад төлбөрөө аваад л, үйлчлүүлэгчид нэг газраас нөгөө рүү орж, таалагдсан бүсгүй дээрээ үлдэж, ээлжээ болохоор хүслээ хангаад л…
Яг энэ үйл явдлыг өөрийн хүмүүжсэн соёлоороо бодож үзэхэд маш муухай гэмээр санагдлаа.
Энэ хорвоогийн хамгийн сайхан бүтээл болох эмэгтэй хүнтэй амьдралын сайхан мөчүүдийг хуваалцах гайхамшигтай үйл нь зүгээр л эдлээд өнгөрөх таваар болсон байдаг. Өөрийн мэдрэмжээ хуваалцах гэж буй бүсгүй маань миний өмнө хэдэн хүнтэй байсан, юу хийснийг мэдэхгүй, гэхдээ надаас хойш олон хүмүүсийг хүлээн авна гэж бодохоор бөөлжмөөр ч юм шиг.
Би ийм төрлийн секст сонирхолгүй ч энд ажиллаж буй янз бүрийн үндэстний охидыг харж, энэ мэргэжлийн онцлогийг нь мэдэж, өөрийн тэмдэглэлдээ бичих сонирхолтой байсан тул хэрэгцээтэй зүйлээ найзаасаа асууж, лавлав.
Хүмүүс энэ гудамжинд нааш цааш тасралтгүй холхиж,.гадаад дотоод, баян ядуу, хөгшин залуу янз бүрийн хүмүүс хүлээлгэд охиноо харах гэж хүлээсээр. Дараагийн нэг хаалга руу ортол зуучлагч эмээ “За албани охин, нэр нь…” гэr зарлалаа. Артурын царай шууд хувирав. Тэрээр нутгийнхаа охиныг хараад өрөвдсөн үү, шууд гаръя гэлээ. Тэр үеэс хойш манай хүний дуу нь цөөрx, нэг л гүн бодолд орсон мэт болов.
Би түүнийг юу мэдэрч буйг ойлгож байлаа. Энэ гудамжаар хэсэж байтал, хүмүүст үйлчилж буй монгол охин гараад ирвэл өөрийгөө яах бол оо гэж бодлоо.
Ийнхүү бид хоёр Филис гудамжтай танилцах ажлаа өндөрлөхөөр шийдэж гэрийн зүг хөдөллөө. Европчууд угаасаа секст нилээд чөлөөтэй хандаж, биеэ үнэлэх нь бусад ажилтай адил хувь хүний асуудал гэж үздэг. Гадны дарамт шахалтгүй өөрийн хүслээр хийж, ариун цэвэр, эрүүл мэндийн баталгаатай ажиллаж байгаа бол хууль нь зөвшөөрч байгааг Нидерланд улсад бас харж байсан. Жуулчлал хөгжсөн улсууд “Секс туризм”-ыг хуулиар зөвшөөрч, улсынхаа төсөвт уг үйлчилгээнээс авч буй татвараараа их хэмжээний мөнгө хуримтлуулдаг юм билээ.
Манайд биеэ үнэлэхийг зөвшөөрөх, хориотой чигээр нь байлгах асуудал сүүлийн үед нилээд сөхөгдөж, хэрэгтэй хэрэггүй гэдэг тал дээр ярилцаж байгаа билээ. Биеэ үнэлэгчдийг худалдан авч, сексийг мөнгөөр хэмжих үзлийг би хувьдаа зөвшөөрдөггүй. Секс бол хэтэрхий сайхан зүйл бөгөөд, өөрийн ур ухаан, авьяас чадвараараа эмэгтэй хүнд хүндлүүлж, итгэлийг нь аваад амьдралын сайхныг хамт хуваалцах нь амжилт бас жаргал гэж боддог. Түүнээс биш мөнгөөр хүнийг худалдаж авчхаад, өөрийгөө эр хүн гэж бодож байгаа бол тэр хүнийг өрөвдөхөөс өөр яах билээ дээ.
Үнэхээр юм сурч, бүтээх насандаа өөрийгөө зүгээр л эдлэл мэт үнэлж байгаа зарим охидыг хараад өрөвдөх сэтгэл төрдөг. Хүн бүр өөрийн амьдралаар амьдарч байгаа болохоор надад хүний амьдралыг шүүмжлэх, заах эрх байхгүй! Гэртээ хоолгүй, хувцасны мөнгөгүй болоод арга ядсандаа биеэ үнэлж байгаа бүсгүйг зэмлээд яах вэ дээ. Хориглоод, хоолыг нь аваад өгөх биш. Үнэхээр Монголд амьдрал хэцүү байгаа шүү дээ. Цаанаа аав, ээж, эмээ, өвөөгөө тэжээх гэж зүтгэж байгаа тэдгээр бүсгүйчүүдийг шүүмжлэх бус өрөвдөх ёстой болов уу. Харин боломж байсаар байтал мэдлэг боловсролын төлөө тэмцэж, ажиллах бус бие үнэлж хялбар амьдрах гэж байгаа хүмүүст юу гэж хэлэхээ мэдэхгүй.
Энэ замыг сонгосон, сонгох гэж буй хүмүүст нийгмийн жишгээр ажиллаж, амьдрах, сурах бололцоог нь хангах тал дээр бид илүү анхаарах хэрэгтэй байх аа. Бид Монголд охидоо хамгаалах хэрэгтэй. Буруу замаар оруулахгүйн тулд туслах хэрэгтэй.
Төрийн сайн бодлого явуулж, залуучуусаа илүү хариуцлагатай болгож байж энэ бэрхшээлээс гарах байх.

DSCN9434

2006 оны 01 сарын 26.

№11, Грек улс, Афин хот.

Грек улсын нийслэл Афин хотод ирээд дараагийн хот, улс руу явах төлөвлөгөөг боловсруулах гэж интернэт кафенд орж хэсэг сууж байхдаа Артур гэдэг албани гаралтай залуутай танилцав. Тэрээр Грект ээжийнхээ хамт ажиллаж, амьдардаг бөгөөд, визээ сунгуулах гэж хүлээж байгаа гэлээ. Би дэлхийг тойрч, улс үндэстнүүдийн амьдрал, адал явдлыг хайж яваа юм гэх үед тэрээр -Афин хотыг сайн үзсэн үү? гэж асуув. –Сайн үзэж чадаагүй. Ганцаараа болохоор хаана юу байгааг олох хэцүү юм. –Манай гэрэлт гудамжийг үзэх үү? –Гэрэлт гудамж аа? Юу байдаг юм? –Амстердамд Улаан дэнлүүний гудамж гэж байдаг шүү дээ, түүнтэй адил Афины төвд ийм газар байдаг юм гэхэд миний хувьд маш сонирхолтой сэдэв болж магад гээд –Тэгье, чи дагуулж явах юм бол болж байна гэв.

“Сайн Сууж Байна уу” номын тэмдэглэл таалагдсан бол LIKE, SHARE дарж миний нөр их хөдөлмөрийг хүндэлж, дэмжээрэй

https://www.facebook.com/pages/%D0%90%D0%BC%D0%B0%D0%B9-%D0%A1%D0%B0%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%83%D1%83%D0%B6-%D0%91%D0%B0%D0%B9%D0%BD%D0%B0-%D1%83%D1%83/268749939872467

Дэлгэрэнгүйгээр унших »

ТОЛИНД
2005 оны 12 сарын 23.
№7, Герман улс, Берлин хот.
Берлин хотын шөнийн амьдралтай танилцахаар гарлаа. Нэгэн клубд паатидаж байгаад тарах үед нь цааш үргэлжлүүлэхээр шийдэв. Тус клубээс гараад шөнийн хотоор ганцаараа алхаж байтал нэгэн цагдаа ирж, бичиг баримт шаардав. “Яагаад? Намайг Ази царайтай болохоор асууж байгаа юм уу?” гэж би хэлтэл сүрдмээр хувцастай, ширүүн харцтай байсан цагдаагийн царай хувирч их зөөлнөөр “Үгүй, бид шөнө дундын аюулгүйн шалгалт хийж байгаа юм” гэж маш эелдэг хариуллаа. Германчууд үндэсний үзлээр Дэлхийн 2-р дайныг өдөөж, олон арван сая хүний амь насыг хороож, үндэстнийхээ бахархалд хар толбо үлдээсэн тул өнөөдөр ийнхүү арьс өнгөөр ялгаварлах үзлээс болгоомжилдог болсон юм. Миний бичиг баримт, визийг шалгаад эргүүлэн өглөө. Тус гудамжаар үргэлжлүүлэн алхаж байхдаа ажиллаж буй клуб ойр хавьд байгаа эсэхийг өөдөөс ирж буй хоёр залуугаас асуухад. “Тийм тийм, энэ булангаар баруун эргээд хэсэг алхахад маш том хуучин үйлдвэрийн барилга байгаа, тэр дотор үнэхээр галзуу гоё паати болж байгаа” гэж зааж өгөв.
Заасны дагуу тэрхүү хуучны социализмын том үйлдвэрийн хаалгаар ороход сонин хувцасласан эрэгтэй, эмэгтэй хоёр хүн үүдэнд зогсож байв. Клуб ороход ямар үнэтэй юм бэ гэж асуухад 12 евро гэлээ. Улаанбаатарын хамгийн гайгүй клуб нь 3-4 евро байдаг бол энэ клуб нэг их онцгой биш хэрнээ 12 евро (16000 төг) байсан нь үнэтэй санагдсан ч өөр сонголт байгаагүй тул таксыг нь авлаа. Үүдэнд нь пиво зарж байсан тул нэгийг 8 еврогоор аваад үйлдвэрийн хаалгаар дотогш оров. Нарийн халтар шатаар дээш гарч эхлэх үед хажуугаар өнгөрч буй сонин дүр төрхтэй хүмүүс миний сонирхол, бага зэргийн айдсыг төрүүлж эхэллээ.
Нүүр амаа элдвээр будсан, хав халзан, бариу хар савхин хувцас өмссөн гээд өмнө зурагтаар л үзэж байсан хүмүүс хажуугаар зөрж байв. Зарим нэг нь skinhead буюу халзан толгойтой нацистуудтай адил юм шиг санагдсан ч хажууд нь байгаа хүмүүс нь биш гэдгийг нотоллоо. Нацистууд гей, трансвестит хүмүүсийг хомроглон устгасан шүү дээ, тэгэхээр энэ сонин савхин хувцас өмссөн хүмүүс лав тэд биш байх.
Шатаар дээш яваад нэг үүдийг нээтэл баруун талдаа баартай, төрөл бүрийн хүмүүс дүүрсэн бүжгийн заал байв. Галзуу гоё Dj микс-нд хүмүүс тэр чигээрээ нэгэн хэмнэлд бүжиглэж байснаа намайг дотогш орох үед бүжиглэгчдийн хагасаас илүү хувь нь харцаа над руу чиглүүллээ. Орж ирж буй хүнийг хүн бүр харахаар газар тус клубийн үүд байрлаж байв. Заал руу пиво барин нэг алхаад гэнэт зогсмоор санагдлаа. Тус клубд байгаа олон янзын хувцас өмссөн хүмүүсийн ихэнх нь эрчүүд байсан нь миний айдсыг яах аргагүй хүргэлээ. Одоо яана аа!
Монголын клубийн соёлыг хөгжүүлэхийн тулд дэлхийн клубүүдийн талаар судалж, телевизийн нэвтрүүлэг хүртэл хийж байсан би ийм төрлийн газар байдаг тухай дуулж байсан ч яг газар дээр нь ирэхэд бүх зүйл маш өөр байдгийг анх удаа мэдэрлээ. Миний өмнө зогсож байсан халзан толгойтой, нүцгэн цээжтэй, эмэгтэй хүнийх шиг савхин стринг өмссөн, өндөр өсгийтэй гуталтай, сонин царайтай, нүүрний будалттай эрэгтэй бол энэ зааланд байгаа олон зуун хүний нэг нь л байв. Ташуур барьсан, плаж өмссөн, төрөл бүрийн газраа элдэв зүйл унжуулсан, царайгаараа дүүрэн гинж, зүүлт тогтоосон гээд тоочоод байвал барахааргүй этгээд сонин хүмүүс энэ газар цугласан байлаа. Тэдний дунд би гэнэн царайлаад ганцаараа зогсож байв.
Юу хийхээ мэдэхгүй, баарны ширээний ард ганцаараа суух гэтэл хоёр талаас залуус нэг нэгээрээ ирж, уух юм санал болгож, танилцаж ямар нэгэн байдлаар яриа өдөхийг хичээж гарлаа. “Сайн уу, юу уумаар байна?” гэх үед нь “Зүгээр ээ, надад пиво байна” гээд харцаа бууруулж байв. Яалт ч үгүй айсан хүний дүр төрхтэй байсан биз ээ. Ганц грушиг пиво бариад, баарны сархдыг эгц хараад суугаад л байлаа. Эхний залууд анхаарал тавихгүй явуулахад дараагийн залуу нөгөө талд ирж суун, яриа өдөж буйг хараад, “Би энэ клубд хүүхэн шиг байна даа” гэж бодлоо.
Нутагтаа байхдаа клуб ороод, үдэшлэгт эргэн тойрондоо хэн байгаа, шинээр ямар хүмүүс ирж буйг байнга хяналтдаа байлгадаг байсан. Ялангуяа шинэ, өмнө харж байгаагүй царайлаг охин орж ирэх юм бол нилээд хугацаанд ажиглаж байгаад очиж танилцдаг байв. Шууд очдоггүй шалтгаан нь миний өмнө түүн лүү очиж буй залуучуудтай тэр хэрхэн харьцаж буйг тандаж ажиглах нь чухал байсан юм. Эхний очсон залуутай шууд найзалчихдаг бүсгүй миний сонирхлыг огт татдаггүй байв. Олон залуучуудыг бүдрүүлж, тус газар байгаа хамгийн шилдгийг хүлээдэг тэр хүнд л цаг, ур ухаанаа зарцуулах нь миний гол тактик байсан юм.
“Сайн уу? Өглөөний цайгаа хамтдаа уух уу” гэж дөнгөж танилцсан охиндоо тоох ч үгүй хэлж чаддаг байсан залуу энэ удаа сүүлээ хавчсан гөлөг шиг болсон байв. Бараг мэдэхгүй хэлтэй, огт мэдэхгүй соёл иргэншлийн, сонсож байсан боловч дотор нь орж үзэж байгаагүй өвөрмөц сонирхолтой хүмүүсийн дунд гав ганцаараа, юу болж буйг ойлгохгүй байна гэдэг амаргүй юм байна гэдэг хичээлийг энэ үдэш би авсан юм.
Олон залуучууд дараалан, бие биеэсээ өрсөн надтай танилцаж, яриа өдөхийг хичээж байх үед тэдний найрах арга, ур ухааныг нь сонирхох сэхээ оров. Өмнө нь дандаа л охин “найрч”, ертөнцийг өөрийн эрэгтэй хүний цонхоор харж байсан бол анх удаа удаа эмэгтэй хүн олон нийтийн газар ороход ямар байдгийг мэдэрлээ. Өөрийгөө толинд харах боломж надад олдлоо.
Энэ клуб нь сексийн өөр сонирхолтой залуучуудын цугладаг газар гэдгийг үүдээр ороод гайхах зуураа би ойлгосон бөгөөд энэ клубд орж ирсэн мөчид хүмүүс намайг гей гэдэгт эргэлзэхгүй байсан нь ойлгомжтой. Ийм төрлийн клубүүд, паатинуудад ордог хүмүүс бие биенээ эчнээ таньдаг бөгөөд хэн шинэ гэдгийг андахгүй юм. Тэд бие биетэйгээ өрсөлдөж, намайг агнах гэж хичээж байгаа нь надад мэдэгдэж байв.
Би хэн нэгэнтэй танилцах тухай огт бодоогүй, зүгээр л юм ууж, хөгжим сонсож, бүжиглээд гарах хүсэлтэйг энэ хүмүүс уншиж чадахгүй байгаа нь хэт согтсон, мансуурсан аль эсвэл байгалийн зөндөө захирагдсанаас болсон байх аа. Хүнтэй танилцах, харилцах хүсэлтэй байгаа хүний харц олон нийтийн газар өөр байдаг шүү дээ.
Залуус хажууд ирж элдэв найрах аргаа хэрэглэж байх үед, эмэгтэй хүн байх ямар сонирхолтой юм бэ гэж би бодлоо. Залуу бүрийн зорилго нэг гэдэг нь ойлгомжтой байсаар байтал худлаа дүр эсгээд л, “тэрний” тухай огт бодохгүй, зүгээр ярьж суумаар байгаа мэт царайлаад л. Залуус бид охидын өмнө ингэж л харагддаг юм байна даа гэж бодлоо. Охид бидний яриаг анхааралтай сонсож буй мэт дүр эсгэж байхдаа “Yes or No” гэдгээ шийддэг бололтой. Тэгээд залуу болгон өөрийн стиль арга барил, туршлагаа харуулна.
Гей хүмүүстэй огт харьцаж байгаагүй тул эхэндээ бага зэрэг эмээж, айж бас шижиглэж байсан бол пивоны халуунд залуустай танилцаж, тэдний хийж буй алдаануудаас өөрийгөө толинд харж, ийм үеүдэд хэрхэн биеэ авч явах ёстойгоо бодлоо. Яаж ч байсан би хэн нэгэн бүсгүйтэй танилцах гэж очихдоо өөрийгөө олон зуун хүний нэг гэдгийг мартаж болохгүйг сурч авлаа. Бас ярихаасаа илүү тухайн хүнийг аль болох яриулж сонсох хэрэгтэй юм билээ. Хэт их согтсон үедээ хүнтэй танилцах гэж оролдоод хэрэггүй, тэнэг тэнэг зүйл хяналтгүй ярьдаг юм байна. Өмнө хэн нэгэнд яриад амжилт олж байсан бэлэн туршлагаа дахиж битгий шууд хэрэглэ, учир нь энэ удаа тэр үг яриа чинь сэтгэлээс бус цээжнээс бэлэн гардаг юм байна. Танилцах гэж буй хүний өмнө өөрийн гаднах төрхдөө учиргүй санаа зовж буйгаа битгий мэдэгд, эмэгтэй хүмүүст тэр нь тийм ч чухал биш… гэх мэт.
Клубийн бусад өрөөнүүдээр орж, тэдгээр газруудад ямар төрлийн хөгжим явж, хүмүүс хэрхэн паатидаж буйг сонжмоор санагдлаа. Ширээний ард сууж байхдаа хүмүүстэй харьцаад тийм ч аюултай газар биш гэдгийг аль хэдийнээ ойлгосон тул илүү эрх чөлөөг мэдэрч байв. Үйлдвэрийн хуучин заалыг ямар ч засвар чимэглэл хийлгүй ийм клуб болгох сонин санагдлаа. Монголд хэн нэгэн нь клуб баар нээхээрээ засал чимэглэлд хамаг мөнгөө зараад хөгжим, ажлын сайн баг бүрдүүлэхэд мөнгө зардаггүй шүү дээ.
Гей, гаж донтон хүмүүсийн тухай Монголд хошин шог болгон ярьж, Америк кинонуудаас гадаад соёл мэт ойлгож байсан бол дотор нь орж судлах анхны боломж олдсон нь энэ байв. Карнавал гэдэг багт наадамд байгаа мэт төрөл бүрийн хувцастай хүмүүс. Сексийн олон төрөлд дуртай хүмүүсийн төв цэг дээр чөлөөтэй алхаж байгаа нь амьдралд ховор тохиох боломж юм. Хэд хэдэн өрөө, заалыг холбосон нарийн хонгилоор явж байтал нэг хэсэгт дэлгүүрийн хувцас өмсөж үздэг өрөөнүүд шиг ханыг байрлуулсан байсан бөгөөд хаалгагүй нэг өрөөнд нь хоёр залуу бие биетэйгээ ил тод наадаж байв. Амьдралдаа ийм зүйл жинхэнээр үзэж байгаагүй, зурагтаар харах үедээ сувгийг нь сольж, аль эсвэл унтрааж байсан хүн энэ удаа яалт ч үгүй учирлаа. Дотор эвгүй оргисон ч, хүн өнгөрч буйг огт тоосон шинжгүй байсан тэр хоёрыг харж нэг хором зогсонгоо өөрийгөө шинжив. Яаж ч байсан миний сонирхлыг татахгүй юм байна гэсэн дүгнэлт хийлээ. Харин саяны харсан зүйлээ яаж тархинаасаа арчдаг юм билээ… гэдэг зүйлд санаа зовох хэрэг гарав.
Дараагийн хэсэгт ороход дан эмэгтэй хүмүүс. Тэд бие биетэйгээ бүжиглэж буй байдал, харж буй харцаар лесби нарын өрөө гэдгийг мэдлээ. Гей соёл надад огт таалагддаггүй хэрнээ яагаад лесбичүүдийг муухай гэж боддоггүй юм бол оо?
Намайг өрөөнүүд хэсэн явж байхад, тодорхой тооны залуус байнга эргэн тойронд эргэлдэж, миний харцыг барьж, найрах зорилготой гэдэг нь хэтэрхий ойлгомжтой байв. Охид бас энэ зовлонг баар клуб орох болгондоо мэдэрдэг байх даа. Ялангуяа огт сонирхоогүй хүн араас дагаад байвал ядаргаатай юм билээ. Цонхны гэрлийг хаасан хөшигний цаана үүр цайж буй нь мэдэгдэж эхэлсэн тул Берлин хотын шөнийн амьдралын нэгээхэн хэсэгтэй танилцах аяллаа дуусгаад гэртээ харихаар шийдлээ.
Хаалттай нийгэмд төрж өссөн миний хувьд дэлхий ертөнцөд үзэж харах, судлах, учрыг нь ойлгох зүйл их байна. Дэлхий уудам, төрөл бүрийн соёл иргэншил, түүнээс ч олон төрлийн сонирхлууд зэрэгцэн оршин тогтнож, амьдарч байна. Тэр бүрийг судалж, мэдээд бусадтайгаа хуваалцмаар байна. Бусдыг үгүйсгэж, зүхэж, үл ойлгож амьдардаг амьдралаас татгалзаж, илүү нээлттэй ертөнцийг хармаар байна. Энэ шөнө харсан зүйлээ яаж хүмүүст дамжуулна аа! Тэд намайг ойлгох болов уу? Аль эсвэл шүүмжилж эхлэх болов уу? Юм л болбол садар самууныг сурталчиллаа гээд өөрсдийгөө хашдаг, бусдыг буруутган хараадаг, үзэн яддаг нийгэмд яаж өөрчлөлт хийх вэ? гэсэн бодлууд метро руу явж байхад санаанд эргэлдэж байлаа.
Энэ шөнийн хичээл бол өөрийгөө толинд харсан явдал юм.
DSCN8274
2005 оны 12 сарын 23.
№7, Герман улс, Берлин хот.
Берлин хотын шөнийн амьдралтай танилцахаар гарлаа. Нэгэн клубд паатидаж байгаад тарах үед нь цааш үргэлжлүүлэхээр шийдэв. Тус клубээс гараад шөнийн хотоор ганцаараа алхаж байтал нэгэн цагдаа ирж, бичиг баримт шаардав. “Яагаад? Намайг Ази царайтай болохоор асууж байгаа юм уу?” гэж би хэлтэл сүрдмээр хувцастай, ширүүн харцтай байсан цагдаагийн царай хувирч их зөөлнөөр “Үгүй, бид шөнө дундын аюулгүйн шалгалт хийж байгаа юм” гэж маш эелдэг хариуллаа. Германчууд үндэсний үзлээр Дэлхийн 2-р дайныг өдөөж, олон арван сая хүний амь насыг хороож, үндэстнийхээ бахархалд хар толбо үлдээсэн тул өнөөдөр ийнхүү арьс өнгөөр ялгаварлах үзлээс болгоомжилдог болсон юм. Миний бичиг баримт, визийг шалгаад эргүүлэн өглөө. Тус гудамжаар үргэлжлүүлэн алхаж байхдаа ажиллаж буй клуб ойр хавьд байгаа эсэхийг өөдөөс ирж буй хоёр залуугаас асуухад. “Тийм тийм, энэ булангаар баруун эргээд хэсэг алхахад маш том хуучин үйлдвэрийн барилга байгаа, тэр дотор үнэхээр галзуу гоё паати болж байгаа” гэж зааж өгөв.

“Сайн Сууж Байна уу” номын тэмдэглэл таалагдсан бол LIKE, SHARE дарж миний нөр их хөдөлмөрийг хүндэлж, дэмжээрэй

https://www.facebook.com/pages/%D0%90%D0%BC%D0%B0%D0%B9-%D0%A1%D0%B0%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%83%D1%83%D0%B6-%D0%91%D0%B0%D0%B9%D0%BD%D0%B0-%D1%83%D1%83/268749939872467

IMG_0857

2007 оны 10 сарын 26.

№29, Ботсван улс, Моколоди дархан цаазат газар.

Дэлхийн хамгийн “аюултай бөгөөд, аймшигтай араатан” болох хүний сүрэгт амьдарч байгаагийн хувьд бусад араатнуудын аюулын түвшнийг тодорхойлохыг хүсэх нь амьд үлдэх арга замын нэг билээ. Хүн дүрст бичний үүслийн эхэн үедээ ан агнаж, хааяа өөрөө агнуулж байсан бол тархи гэдэг гайхамшигт компьютерийг хөгжүүлснээрээ өөрөө аюулгүй байдлаа хангаад бусад амьтдаа захирч эхэлсэн билээ.

Энэ хорвоо ертөнцөд Монгол гэдэг улсад төрсөн нь маш том завшаан гэж бодож байна. Учир нь байгаль дэлхийгээсээ хөндийрөөд, нийгмийн тэмцэлд шилжин хэдэн мянган жилийн түүхийг туулж буй бусад хүн дүрст амьтдын сүргийг бодвол байгальтайгаа ойрхон байж, түүний салшгүй хэсэг гэдгийг мэддэгт байгаа юм.

Тэмдэглэл таалагдсан бол LIKE, SHARE дарж миний нөр их хөдөлмөрийг хүндэлж, дэмжээрэй

https://www.facebook.com/pages/%D0%90%D0%BC%D0%B0%D0%B9-%D0%90%D0%BC%D1%8C%D0%B4%D1%80%D0%B0%D0%BB-%D0%A1%D0%B0%D0%B9%D1%85%D0%B0%D0%BD-%D0%A8%D2%AF%D2%AF/212910968744783

Дэлгэрэнгүйгээр унших »

Дэлгэрэнгүйгээр унших »